Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.*******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1973 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гурилын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, ******* ******* № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ73**************72/

 

           Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр шөнийн 21 цаг орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, ******* ******* № тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн хүү Ш. маргалдан баруун гарын бугалга, зүүн гарын 5 дугаар хурууны доод хэсэг, баруун гарын алганы ар хэсэгт хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн …. ... 2022 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр 14 цагт айлд юм хийж байгаад гэртээ ирэхэд хүү Ш. өндөг шарж иднэ гэхээр нь би боль тахиа өндөг дарах гэж байна гэж хэлэхэд тоохгүй шарж идээд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгээд би гадуур дотуур юм хийж яваад оройн 19 цагийн үед гэртээ орж ирээд кино үзээд сууж байхад хүү Ш. миний чихнээс зулгаагаад суулгахгүй мөн цай ууж байсан аягаа шидэж цонх хагалсан. Мөн намайг элдвээр хэлж доромжлохоор нь би ширээн дээр байсан хутга аваад байж байхад бид хоёр хоорондоо ноцолдож байгаад гарыг нь зүсчихсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2022 оны 04 дүгээр сарын *******-ний орой 21 цагийн орчим гэртээ зурагт үзээд хэвтэж байтал манай аав ******* согтуу орж ирээд чи шиоронд сууж байсан арчаагүй пизда, шоронгийн банди гээд намайг хэл үгээр доромжилж байгаад гараад явахаар нь ашгүй гараад явчихлаа гэж бодоод зурагтаа унтраагаад харанхуйд унтах гэж байтал байшин дотор юм түчигнээд миний уруул руу нэг удаа цохихоор нь та яагаад байгаа юм бэ гэсэн чинь хутга барьчихсан миний булчин луу хутгаараа нэг удаа хатгахаар нь би боссон чинь чи яахаараа цагдаа дууддаг юм бэ одоо тэр цагдаагаа дууд чамайг алчихъя гээд дайраад байхаар нь би хутгыг нь гараараа барьсан чинь хутгаа татаад миний гарыг зүсэхээр нь би айсандаа хөл нүцгэн гэрээс гарч зугатаагаад хажуу талын айлын Эрдэнээ ахын гэрт орж гарынхаа цусыг тогтоож боолт хийлгэсэн. Гомдолтой байна гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр намайг гэртээ унтаж байхад манай төрсөн дүү *******ын хүүхэд манай гэрт орж ирээд манай аав согтуу агсан тавиад байна би зугатаагаад гараад ирлээ гэж гуталгүй баруун гарнаас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд надаас гутал гуйгаад би ээж рүү явлаа гэхээр нь би өөрийнхөө өмсдөг гутлаа өгсөн. ын гарнаас нь цус гараад байхаар нь цусыг нь тогтоох гэж бинт өгөхөд бинтээр гараа ороогоод ээжийн ажил руу явлаа гэж хэлээд манай гэрээс гарч явсан гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн № 74 ...... Дүгнэлт:

1.Ш.ын биед баруун гарын бугалга, зүүн гарын 5 дугаар хурууны 1 дүгээр үений доод хэсэг, баруун гарын алганы гадна хэсэгт шарх, баруун гарын бугалга, зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үе, баруун гарын алганы гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 23-24 дүгээр хуудас/

Нийт 29 см урттай хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тогтоол /Хх-н 12 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 35 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын ************** 7 дугаар багийн засаг даргын Н.******* нь ************** № тоотод ам бүл 4 оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт /Хх-н 36 дугаар хуудас/

Н.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 42 дугаар хуудас/

Хохирогч Ш.ын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан миний бие төрсөн аав болох *******од гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /Хх-н  48 дугаар хуудас/

Яллагдагч Н.*******ын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н ******* дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр шөнийн 21 цаг орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, ******* ******* № тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн хүү Ш. маргалдан баруун гарын бугалга, зүүн гарын 5 дугаар хурууны доод хэсэг, баруун гарын алганы ар хэсэгт хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.*******ын хохирогч Ш.ын баруун гарын бугалга, зүүн гарын 5 дугаар хурууны доод хэсэг, баруун гарын алганы ар хэсэгт хутгаар зүссэн үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ш. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 29 см урттай, хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 29 см урттай, хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.