Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2018/00167

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч:М овогт Н-ийн Б -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овогт П-ийн О -т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Н.Б, хариуцагч П.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Н.Б шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н овогтой Б би 2005 онд П овогтой О-тэй танилцаж үерхэж байх хугацаандаа хүү Э-ийг П.О төрүүлсэн. Миний хүү 2007 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гарсан. Иймд би хоёр харилцан тохиролцож 2007.07.09-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс бид 2 ирэн очин байж байх хугацаандаа П.О-тэй үргэлж маргалдан үл ойлголцол үүссэн. Үзэл бодлын хувьд таарч тохирохгүйн улмаас гэр бүл ойр дотны хүмүүсдээ хүндрэл чирэгдэл учруулж сэтгэл санааг тогтворгүйд хүргэсэн тул цаашид хамт амьдрахаа больсон. Тухайн үед миний бие оюутан өөр газар сурч байснаар тус тусдаа амьдарсан. Иймд 2011 онд П.О нь өөр хүнтэй хамтран амьдрах болсон.Миний бие Б өөрийн гэсэн амьдралтай болоод 4 жил гаран болж байна. Хүү Э-ийг эхийн асрамжинд үлдээж хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө.

Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул 2007 оны №0049690-231 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр П.О-тэй 2006 онд танилцаад, бид хоёрыг үерхэж байх хугацаанд хүү Б.Э маань төрсөн. Хүүхэд төрсний дараа би сургуульд сурч, П.О гэртээ байдаг буюу бид хоёр тусдаа байдаг болсон. Гэтэл П.О-ээс би өөр хүнтэй болсон гэх мессеж ирсэн. Одоо бид хоёр тус, тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Хүүхэд маань эмээ, өвөө дээрээ байж байгаад ээж дээрээ очсон юм. Хүүхдийн асрамжийн тухайд эхлээд эхийнх нь асрамжид үлдээж, 8 дугаар ангиас нь би өөрийн асрамжид авахаар тохиролцсон. Учир нь хүүхдийн боловсролын хувьд 8 дугаар ангиас нь Улаанбаатар хотод суралцуулж, өөр дээрээ авсан нь дээр гэж бодсон. Эд хөрөнгийн маргаангүй болно. Цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдийн тэтгэлгийн тухайд тохиролцсон юм гэв.

Хариуцагч П.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П овогтой О нь Н.Б-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2005 онд Н овогтой Б бид хоёр танилцаж үерхэж байх хугацаандаа хүү Э-ийг төрүүлж 2007 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан боловч таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдрах болсноор тус тусын амьдралтай болоод 6-н жил болж байна. Н.Б Б.Э-ийг эх О-ийн асрамжинд үлдээж хулийн дагуу тэтгэлэг өгөхийг зөвшөөрсөн байх тул 2007 оны №0049690-231 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна.

Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Хариуцагч П.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр бид хоёр хоорондоо эвлэрч, тохиролцсон учраас тэтгэлэг авахгүй юм. Хүүхэд маань зуны амралтаараа л эмээ, өвөө дээрээ байдаг байсан. Би зуны цагаар бизнес эрхэлж ийш, тийшээ явдаг тул түр орхидог байсан юм. Түүнээс биш багаасаа миний асрамжид байсан. Эмээ, өвөө дээрээ өссөн гэдэг нь ташаа мэдээлэл байлаа. Хүүхдийн боловсролын тухайд анхаарч үзээд 8 дугаар ангиас нь аав дээр нь өгөхөөр тохиролцсон юм. Эд хөрөнгийн маргаангүй болно гэв гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч П.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч П.О нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Б.Э төрсөн болох нь:

Тухайлбал; Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн М овогт Н-ийн Б регистрийн дугаартай, Б овогт П-ийн О ................... регистрийн дугаартай нарын гэр бүлд 2007/07/04-нд төрөхөд төрүүлсэн хүү Б-ийн Э-ийг 2007/07/07-нд Хөвсгөл аймаг Мөрөн сумын 357-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх Төрсний бүртгэлийн лавлагаа эх хувиар,

1983 оны 11 дүгээр сарын 11-нд төрсөн М овогт Н-ийн Б, 1986 оны 10 дугаар сарын 17-нд төрсөн Б овогт П-ийн О нар 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 231-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэх №0049690-231 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Б нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч уригдсан тал болох П.О нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Б-ийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Н.Б, П.О нарын гэр бүлийг цуцлаж хүү Б.Э-ийг эх П.О-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Гэрлэгчид сүүлийн 11 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч хариуцагч нь тус тусдаа амьдрал зохиогоод тус бүр хоёр хүүхэдтэй болсон зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Б нь хүү Б.Э-ийг эх П.О-ийн асрамжинд үлдээж хүүхдээ 8-р ангиас нь өөрөө асрамжилахаар харилцан тохиролцсон гэсэн бөгөөд гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй болохыг дурдаж дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгч Н.Б нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөх ёстой байсан боловч 98750 төгрөгийг төлсөн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 98750 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О-ээс 70.200 төгрөгийг, илүү төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М овогт Н-ийн Б ,Б овогт П-ийн О  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б-ийн Э -ийг эх П.О-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98750 / ерэн найман мянга долоон зуун тавь/ төгрөгөөс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,үлдэх 28.550 / хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.О-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА