Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/172

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0138/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт С овгийн Д-ийн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002930160 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ,,,,,,,,,,,,,,,,,,өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ,,,,,,,,,,,,,,тоотод оршин суух хаяг нь тодорхойгүй, урьд, 2 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Д-н Г, регистрийн дугаар: ,,,,,,,,,,,,,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,,,,,,, багт үйл ажиллагаа явуулдаг “С” баарны гадна иргэн Ц.Х татаж унагаан гар цүнхийг нь хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ........багт үйл ажиллагаа явуулдаг “С” баарны гадна иргэн Ц.Х -г татаж унагаан гар цүнхийг нь хүч хэрэглэн авч дээрэмдсэн болох нь:

 Хохирогч Ц.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр С бааранд үйлчлэгч ажилтай охин Х-тай уулзахаар С баар орох гээд явж байхад баарны үүдэн дээр үл таних залуу миний араас гүйцэж ирээд баруун гарын бугуйнд оосорлосон байсан гар цүнхийг авах гээд татахаар нь би эсэргүүцэн чи яаж байгаа юм гэхэд намайг С баарны үүднйи довжооноос түлхэж унагаад гарт байсан цүнхийг татаж булаахдаа оосорноос нь таслан авч зугтаж явсан.” Гэх мэдүүлэг / хавтаст хэрэг 18/,

Гэрч Х.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 21 минутын үед хойд өрөөнд ажлаа хийж байтал манай зөөгч Т орж ирээд Х ахыг хүн дээрэмдээд зугтаачихлаа гэхээр нь гарахад Х гэж зөөгч Х-ын аав нь байсан. Гаднаас манай баар руу орж ирэх гэж явахад нь шатан дээр түлхэж унагаад гар цүнхийг аваад зугтаасан гэж хэлэхээр нь камер шүүж үзэхэд манай гадна 4 залуу зогсож байгаад Х ахыг орох гэж явахад нь саарал юүдэнтэй цамцтай залуу нь түлхэж унагаад аваад зугтаасан байсан. “ гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 22-23/

Гэрч Т.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний бие дархан сумын ,,,,, дугаар баг хариуцсан хэсгийн байцаагчаар ажилладаг ба тухайн өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хариуцсан багийн нутаг дэвсгэрт гадуур хяналт шалгалт хийгээд авж байхад станцаар хөгшин хүн дээрэмдсэн сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж ажиллах үүрэг өгсөн. С.... барны камерийн бичлэгийг үзэхэд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хүн нь “ тарзан” хочит Д-ийн Г-тэй гаднах байдал, явдал нь төстэй байсан тул Г-ийг өөрийн хариуцсан нутагт биечлэн эрэн сурвалжилж явахад Арбатын гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “ К” нэртэй пабын орчим Г явж байхыг харсан. Ингээд Г-г саатуулж, дээрэмдсэн эд зүйлээ яасан талаар асуухад “ К” пабын гадна газар түшүүлж тавьсан хаягны араар дээрэмдсэн эд зүйлээ нуусан байгаа гэж хэлээд тухайн газраа өөрөө зааж өгөхөд тус газар нь очиход хохирогчоос дээрэмдсэн гэх жижиг бор өнгийн гар цүнх байсан” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 25/,

Гэрч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Д овогтой Г нь миний авга дүү байгаа юм. Г-ийн төрсөн аав нь миний төрсөн ах бөгөөд би бага байхдаа эцэг эхээсээ өнчирч хоцроод төрсөн ах Г-ийн гэрт өссөн. Ингэхдээ ахаараа овоглосон юм. Г нь сүүлийн 5 жил гаран архи уусан, архинд орж архины хамааралтай болсон. Өөрийн орон гэргүй орц траншейнаар амьдардаг архи их уудаг. Манай гэрээс байнгын жижиг сажиг зүйл хулгай хийдэг, архи ууж ирээд нөхөр хүүхдэд агсам тавьдаг, намайг хүртэл зодож байсан. Г бид 2 тангараг тасарсан. Одоо миний зүгээс Г-г харж хандаж чадахгүй. Г архи уудаггүй байхдаа энгийн сайн сайхан залуу байсан боловч архи ууж эхэлсэнээс хойш маш -их худлаа ярьдаг, их догшин харгис зантай болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29/,хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэрэг 9-12/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 58-62/,байхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би цааш очоод хохирогчийн цүнхийг онгойлгон үзэхэд 50 төгрөг, иргэний үнэмлэх байсан. Би цагдаад баригдаад Х гэдэг хүн дээр очоод уучлалт гуйж, бичиг баримтыг нуусан газрыг хэлж зааж, хохирогчид бичиг баримтыг аваачиж өгсөн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Х-д бичиг баримтыг нь буцаан олгосон байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хохирогчийн бичиг баримтыг олоход тусалсан, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан  ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, Д.Г-ийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. С овогт Д-ийн Г-д бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч П.Г-с гаргуулах төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар С овогт Д-ийн Г-д 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С овогт Д-ийн Г-д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 14 хоногийг хорих ялын 14 хоногоор тооцож эдлэх ялаас хасч тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гэд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД