Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/228

 

 

      

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч С.Б*******, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б*******өд холбогдох 163/2019/0217/Э индекстэй, 1915002580202 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. авто засварчин гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Баян-Агт сумын .... дүгээр багт оршин суух, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял шийтгүүлсэн, Т******* овогт С******* Б*******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б******* нь 2019 оны 05 дугаар сарын 03-04-ний шилжих өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн М.Д******* 12 тооны хонийг хулгайлж 1480000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 07-8-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн Д.О******* нэг тооны адууг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн А.Х******* 2 тооны адууг хулгайлж  1100000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн Ч.Л******* 2 тооны адууг хулгайлж 1450000, иргэн Д.Т******* 2 тооны адууг хулгайлж 1450000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг Нарангийн энгэр гэх газраас иргэн О******* 2017 оны 05 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн Тэрэгт гэх газраас цавьдар хүрэн зүсмийн шүдлэн насны морийг бэлчээрээс алдсан, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр б******* авч завшсаны улмаас 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б******* мэдүүлэхдээ: Х******* 1 тооны адууг хулгайлсан, Л******* 2 тооны адууг хулгайлсанг зөвшөөрч байгаа. Д гэдэг хүний 12 хонь манай хонинд нийлээд 3 хоносон. Хэний хонь болох нь эзэн нь олдохгүй болохоор нь би Аад өгсөн. Өмнө нь би Ааас мөнгө авсан байсан. Тэр мөнгөндөө 12 тооны хонь өгсөн гэв.

1915003130190 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн талаар:

Хохирогч М.Дгийн өгсөн: А гэх залуу төлөг авч байгаа гэхээр нь тэднийд очоод хонинд үзэхэд манай имтэй хондлой дээрээ улаан өнгийн будагтай 11 тооны хонь байсан ба улаан өнгийн будаг нь дээрээс нь ногоон өнгөөр дарж будсан байсан. Тэгээд Аын дүү Доржзодовоос асуухад С овогтой Б******* нь тухайн хонинуудыг авчирч өгсөн гэж хэлсэн..., мөн дээр нь С.Б******* нь Баян-Агт сумын төвд байдаг Ч гэх хүнд 1 тооны шүдлэн эр хонийг минь зарсан байсан ба тухайн хонь буруу чих нь урдаасаа ухам имтэй байсан. С.Б******* миний хохирлыг бүрэн барагдуулсан болохоор одоо надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Д.Аын өгсөн:... манай дүү С.Б******* ах ирээд 10 төлөг, 1 тооны шүдлэн хонь өгөөд явсан би тухайн үед уг хонинуудыг хүлээж аваад ногоон өнгийн будгаар хондлой дээр нь будаж авч үлдсэн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Д өгсөн:...машиных нь ачаан дээр нийт 12 тооны хонь байсан. Үүнээс 10 төлөг, 1 тооны шүдлэн хонийг буулгаж надад өгсөн. С.Б*******ийн машины ачаан дээр 1 тооны хөх алаг зүстэй эвэртэй эр хонь үлдсэн ба энэ хонийг яах юм гэхэд хэрэггүй, хэрэггүй би өөрийнхөө хонинд нийлүүлнэ гэж байсан. С.Б******* нь хэлэхдээ “наад улаан будаг дээр нь сайн дараад будаарай гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Д.Чын өгсөн: ... 2019 оны 5 дугаар сард 1 тооны шүдлэн эр хонь зарсан. Дараа нь манай нутгийн Д гэдэг хүн ирээд Б*******ийн зарсан хонийг аваад явсан. Тэгэхээр нь би Б*******ийн гэрт очиж С.Б*******өөс дахин шүдлэн эр хонь авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Д.О******* өгсөн: 2019 оны 06 сарын 18-ны өдөр орой манай шар хээр азаргатай адуу Хуурай хагийн толгой гэх газар байсан..., тэгээд адуугаа хураагаад бүртгэж үзэхэд Халтар амтай бор хээр гүү” байхгүй байсан тэгээд үүнээс хойш тэр хавийн уулын модонд болон бусад айл саахалтын адуу малаар хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч М.Ц өгсөн: Би 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд гэртээ б******* байхад орой 17 цагийн үед С.Б******* над руу яриад таньд 4 хүний зардал өгөөд хаагаад явъя гэсэн ба тэгэхээр нь би чи яагаад хаах гэж байгаа юм бэ, юу авч явах гэж байгаа юм бэ” гэхэд би нэг адууны мах авч явах гэсэн юм гэж Б******* хэлсэн. Тэгэхэр нь би юун адуу юм бэ гэхэд С.Б******* манай дүү С адуу байгаа юм гэсэн бөгөөд намайг өглөө 06 цаг гэж ирэхдээ төвөөс махны гарал үүслийн бичиг аваад ирээрэй гэсэн тэгээд гарал үүслийн бичиг аваад С.Б*******ийн гэрийн гадаа зогссон...хар өнгийн Sonata-6 маркийн машины маань арын багажинд нэг бүтэн адууны мах ачсан..., хулгайн адуу гэдгийг нь мэдэхгүй ээ...өөрийнхөө адууг гаргасан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Хохирогч А.Х******* өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын эхээр өөрийн саарал азаргатай адуунаасаа хар халтар зүсмийн гүүгээ буурал зүсмийн унагатай нь хамт хулгайд алдсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Унагатай хар халтар гүүгээ 1500000 төгрөгөөр үнэлнэ..., 2019 оны 7 дугаар сард Б******* над руу утасаар яриад “би харин танай унагатай гүүг аваад зарчихсан юмаа эгчээ би төлбөрийг нь өгнө гэж хэлсэн” тэгээд 8 дугаар сарын 11-ний өдөр миний данс руу 1000000 төгрөг шилжүүлсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйгүй гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Гэрч Д.Ү өгсөн:.. 2019 оны 06 дугаар сарын 10-ны үед С.Б******* нь надад 2 тооны унагатай гүү авчирч өгсөн..., би очоод үзэхэд машиныхаа тэвшнээс 2 тооны унагатай гүү, хар морь, халтар байдас гээд нийт 4 тооны адуу 2 тооны унага буулгасан байсан. Тэгэхээр нь би хуурай ах Сдээ хэлээд ярьж өгч хар морийг нь заруулсан..., С ахтай ярьж хар халтар байдсыг С.Б******* зарсан талаар мэдсэн..., гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Гэрч Б.С өгсөн:...миний хар зүсмийн 1 тооны морь С.Б*******ийн адуунд байсан бөгөөд нүүдэл хийж байх үедээ С.Б*******тэй ярилцаж танай адуунд байгаа нөгөө хар морио зармаар байна гэж хэлсэн тэгтэл С.Б******* нь би 2019 оны 06 дугаар сарын 07-ны үед Эрдэнэт явна тэгэхдээ аваад явья гэсэн тэгэхээр нь би чи тэгвэл зараад мөнгөөр нь дээврийн төмөр, цемент, хөөс аваад ирээрэй гэж хэлсэн...тэгээд миний захисан юмыг аваад илүү гарсан 50 000 төгрөгийг надад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б өгсөн:...Б******* гэдэг Булган аймгийн Баян-Агт сумын залууд 4 сая төгрөгөөр зарсан..., Б******* бид хоёрын хооронд одоо наймаа бүрэн дууссан. Надад машинтай холбоотой гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/,

Гэрч Д.С өгсөн:...Б******* Ү хоёр хээр зүсмийн унагатай гүүг өгсен. Харин надад хар морийг 960 000 тегрөгөөр, халтар гүүг 600 000 төгрөгөөр тус тус худалдсан..., надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

Гэрч М.Хгийн өгсөн:... ямар хүнийхээс биш өөрийнхөөсөө ачиж явсан учраас гомдол байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар:

Хохирогч С.О******* өгсөн: “... 2017 оны 05 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн харьяат Х Э гэх хүнээс би “Хүрэн цавидар” зүсмийн үрээ худалдаж авсан ба Х Т гэх залууд харж байгаарай гээд тэднийд үлдээсэн тэгээд намайг үлдээснээс хойш 3 хоногийн дараа Т надад ахаа таны үлдээсэн үрээ алга болчихлоо гэсэн тэгэхээр нь би ахын дүү наагуураа хараад сураад байгаарай гээд байсан юм тэрнээс хойш сураг нь гараагүй алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан юм....2О19 оны 05 сард Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөнд Б******* болон Б*******ийн ээж С овогтой Х бид нар уулзсан ярилцсан. Тэр үед С.Б******* миний хүрэн цавьдаг зүсмийн үрээг Баян-Агт сумын Шарга багийн нутаг Цагаан Агт нэртэй газар байхад нь хулгайлан авч зарсан талаараа ярьж миний буруу ахиж ийм зүйл хийхгүй ээ таны хохирлыг бүрэн барагдуулж өгье гэж хэлсэн тэр үед С.Б*******ийн ээж Х хажууд байсан ба О ахаа таны хохирлыг барагдуулж өгье нутгийн хүмүүс муухай зүйл болсон байна гэж хэлсэн..., 2019 оны 05 дугаар сарын сүүлээр С.Б*******ийн ээж Х нь надад 1 800 000 мянган төгрөг бэлнээр өгсөн..., надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/

Гэрч Б.Л өгсөн:...манай Э үсгэн тамгатай хонгор морь, улаан бор морь хоёртой нийлчихсэн хэнийх мэдэхгүй нэг цавьдар үрээ хамт байсан ба тухайн үрээ манай тэр хоёр морьтой хамт их удаан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/,

Гэрч Х.Тын өгсөн:...өөрөө манай үрээнүүдээс салахгүй хамт байдаг байсан ба манайд ерөнхийдөө 7 хоног байсан. Тэгээд өдрийг нь санахгүй байна тэр орой 00 цагийн үед өвс тавьж өгчихөөд өглөөний 6 цагийн үед харахад байхгүй болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Л******* өгсөн:... би 2019 оны 06 дугаар сард өөрийн халтар азаргатай адуунаас өөрийнхөө 1 тооны унагатай гүү болон өөрийн найз Т******* 1 тооны унагатай гүүг хулгайд алдсан..., миний гүү улаан хээр зүсмийн зөв талын гуяан дээрээ 0401 гэсэн тамгатай зөв талын чих нь араасаа ганзага имтэй, манай найз Т******* гүү нь хул хээр зүстэй, зөв талын чих нь араасаа ухам имтэй, уг 2 гүүг 2019 оны 06 дугаар сарын эхээр харахад унагалах их дөхсөн байсан..., С.Б******* нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгчийн хамт манай гэрт ирсэн. Тухайн үед С.Б******* нь өөрийнхөө ..... ОРО услын дугаартай цэнхэр өнгийн Вонго Пронтер маркийн машинтайгаа явж байсан ба тэвшин дээр нь миний улаан хээр зүсмийн гүүг, хул зүсмийн унагатай нь хамт ачаад аваад ирсэн байсан..., би уг адуугаа өөрийнхөө адууны хашаан дээр буулгаж аваад харахад зүсээрэй мөн байсан ба баруун талын гуяан дээр чойндон дотор зуузай тамга шинээр дарсан байсан харин унаганы хувьд гэвэл зөв талын гуяан дээрээ чойндон тамга дотор зуузай тамга шинээр дарсан байсан..., тэгээд хэсгийн төлөөлөгч тухайн унагатай гүүг манай адууны хашаанд буулгаж надад хүлээлгэн өгсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Д.Т******* гүүг С.Б******* Бугат сум руу хүнд зараад тухайн худалдаж авсан хүн маханд зарсан байна лээ гэсэн. Тэгээд С.Б******* тухайн үед Д.Т би таныг ямар ч байсан хохиролгүй болгож өгнөө гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 183-185, 188-189 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Т******* өгсөн: ...би 2018 оны 06 дугаар сард өөрийн найз Ч.Л******* эрлийз халтар азарганаас төл авах гэж өөрийнхеө 1 тооны хул хээр зүсмийн гүүг найз Л******* адуунд нийлүүлсэн юм. Тэгтэл 2019 оны 07 дугаар сард миний хул хээр гүү алга болчихлоо гэхээр нь би унагалах дөхөж байгаа юм чинь адуунаасаа салсан юм байлгүй гэж бодоод байтал сүүлдээ олдохгүй болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 186-187 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ү өгсөн:...улаан хээр зүсмийн унагатай гүү одоогоор Булган аймгшийн Бугат суманд байгаа. Харин шар хээр гүүний унага нь үрэгдсэн учраас би уг гүүг 2019 оны 09 дүгээр сард махлаад зарсан..., улаан хээр зүсмийн гүүг унагатай нь хамт би буцааж өгч байгаа тийм учраас би 1 000 000 сая төгрөгөөр хохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 186-187 дугаар хуудас/,

Гэрч Д.С өгсөн:...Тэгээд тухайн үед 2 унагатай гүүг С.Б******* авч ирээд манай зуслангийн хашаан дотор буулгасан ба би тухайн 2 унагатай гүүг Ү хул азаргатай адуунд нийлүүлсэн юм..., улаан хээр гүү нь хул азаргатай адуунд унаганыхаа хамт байгаа. Харин шар хээр гүүний унага нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны үед Бугат суманд ирсэнээсээ хойш 1 сарын дараа алга болсон үхэж үрэгдсэн байхаа. Шар хээр гүүг нь 2019 оны 09 сарын 20-ны үед Үйлсдэлгэрэх маханд зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 192-194 дүгээр хуудас/,

Яллагдагчаар С.Б*******ийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 07-н билүү 8-ны өдөр 19-20 цагийн хооронд санагдаж байна намайг Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн нутаг “Хөтөл ус” нэртэй газарт .... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Орхон аймаг руу явж байхад 20 гаран тооны халтар азрагтай адуун сүрэг таарсан. Тэгэхээр нь би хоёр хээр гүү, хоёр унгатай нь айлын өвөлжөөнд хашиж байгаад барьж аваад машин дээрээ ачсан. Дараа нь мөн саарал азрагтай адуунаас буюу манай сумын А.Х******* халтар зүсмийн гүүг унагатай нь барьж машин дээр ачсан. Тэгээд би гурван гүүг гурван унага өөрийн хар морьтой машин дээр ачиж хоёр хээр гүүг унагатай нь Булган аймгийн Бугат сумын Ү өрөндөө өгсөн. Хар морь болон Х******* гүүг С худалдсан. Явах замд машины ачаан дээр Х******* гүүний унага үхсэн. Тэгээд Бугат орохоос өмнө замд хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 226-227 дугаар хуудас/,

.... Би бусдын олон тооны малыг хулгай хийгээгүй. Би Д ахын хонийг хулгай хийж аваагүй, хонь нийлсэн байхад нь мэдээгүй авсан....гэх мэдүүрэг / 2хх-ийн 3-4 хуудас/, 

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №81 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: 1. Магадлуулагч С.Б******* нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. Магадлуулагч С.Б******* нь хэрэг үйлдэх үедээ эрүүл байсан. 3. Магадлуулагч С.Б******* нь өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4. Магадлуулагч С.Б******* нь хэрэг хариуцах чадвартай. 5. Магадлуулагч С.Б******* нь албадан эмчилгээ шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 217-218 дугаар хуудас/,

“Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-25, 93-98, 128-131 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4, 36, 64, 117, 163 дугаар хуудас/, хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-40 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51 дүгээр хуудас/, мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 60 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 66-67 дугаар хуудас/, машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-70 дугаар хуудас/, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-75, 164-168, 169-173, 174-176 дугаар хуудас/, Ашид Билгүүн ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 102-105, 207-209, 210-212 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 146 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 152-154 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б******* нь 2019 оны 05 дугаар сарын 03-04-ний шилжих өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн М.Дгийн 12 тооны хонийг хулгайлж 1480000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 07-8-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн Д.О******* нэг тооны адууг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн А.Х******* 2 тооны адууг хулгайлж  1100000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн Ч.Л******* 2 тооны адууг хулгайлж 1450000, иргэн Д.Т******* 2 тооны адууг хулгайлж 1450000 төгрөгийн хохирол учруулсан,  

2018 оны 09 дүгээр сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг Нарангийн энгэр гэх газраас иргэн О******* 2017 оны 05 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн Тэрэгт гэх газраас цавьдар хүрэн зүсмийн шүдлэн насны морийг бэлчээрээс алдсан, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр б******* авч завшсаны улмаас 550000 төгрөгийн хохирол учруулсан болох нь болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Б*******ийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нь шүүгдэгч С.Б******* нь 2019 оны 05 дугаар сарын 03-04-ний шилжих өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын нутгаас иргэн М.Дгийн 12 тооны хонийг хулгайлж 1480000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин алдуул малыг өөрийнхөө хонинд нийлээд 3 хоногийн дараа Аад өрөндөө аваачиж өгсөн байдаг. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завшсан” гэх гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл хэсгээр гэм буруутай эсэхийг шийдвэрлэж  өгнө үү гэж мэтгэлцэж байгаа хэдий ч шүүх зүйлчлэлийг өөрчилөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

Учир нь “Алдуул мал” гэдэг нь ижил сүрэг, идээшилсэн нутгаасаа тасарч хэний өмч болох нь мэдэгдэхгүй болсон таван хошуу мал юм.

Алдуул малыг олсон этгээд орон нутгийн засаг захиргаанд заавал тэмдэглүүлж, эзнийг нь олдтол тодорхой хүний хариуцлагад хадгалуулах, зар түгээх зан заншил болон эрх зүйн хатуу журамтай. Ийм арга хэмжээний дараа алдуул малыг ашиглавал завших, үрэгдүүлэх гэсэн Эрүүгийн хуулийн өөр ойлголтод хамаарагдана.

Харин орон нутгийн засаг захиргаанд тэмдэглүүлээгүй шууд өөрийн болгож авсан бол хулгайн гэмт хэргийн ойлголтод хамаарагдаж болно гэх бөгөөд шүүгдэгч С.Б******* нь иргэн М.Дгийн 12 тооны хонийг хулгайлж 1480000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Дгийн...надаас уучлалт гуйсан ба дүү нь муухай юм хийчихлээ гэж хэлсэн..., манай хонийг Лхагвадорж гэх айлын өвөлжөөний ар талд бэлчиж явахад нь авсан гэж байсан гэх, шүүгдэгч С.Б*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... хохирогч М.Д нь “миний ээжийн төрсөн ах” нь байгаа юм гэх мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Б*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б******* нь 2018 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө бусдын 3 тооны адууг хулгайлахыг завдсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт аасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэгдэж энэ хугацаанд зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авагдсан байна.

С.Б******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолын С.Б*******ийг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож ял оногдуулах шаардлагатай.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоос гадна 2012 онд зам тээврийн осолд орж тархиндаа гэмтэл авч унаж татдаг өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хугацааг өндөр тогтоохгүй байх боломжтой гэж үзлээ. Түүнд ял оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаад дурдах нь зүйтэй байна.

Хавтас хэргийн 35 дугаар талд гэрч Б.Б...ойролцоогоор 2 жилийн өмнө С.Б******* гэдэг Баян-Агт сумын залууд 4 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлж чадалгүй өдийг хүрсэн. Б******* бид 2-ын хооронд наймаа бүрэн дууссан гэх мэдүүлэгээр шүүгдэгчийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэсэн байх тул шүүгдэгч С.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн ...... ОРО улсын дугаартай цэнхэр өнгийн KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******* овогт С******* Б*******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр б******* завшсан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 15 нэгжийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн 40 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 40 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******өд оногдуулсан 3 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн .... ОРО улсын дугаартай цэнхэр өнгийн KIA BONGO FRONTIER маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б*******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН