Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/483

 

 

-                    

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Ц.Т, Ө.М, З.Ц,

тэдгээрийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг, И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Т, А.М, З.Ц нарт холбогдох эрүүгийн 2034000000491 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Т, Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 9-16 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Манзушир өргөө хорооллын 2-45 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй гэв.

М, Монгол улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 8-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.

Ц, , Монгол улсын иргэн, 1955 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Нисэхийн 1-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаагаар ажиллаж байх хугацаандаа “2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан З.Цыг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгалгүйгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 06 дугаар сарын 07-ний орчимд 200.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн хороололд З.Цаас бэлнээр 200.000 төгрөгийг авсан,

Мөн “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан А.Мг илрүүлэн шалгаж, улмаар цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын мэдээнд оруулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрийн хооронд 200.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, улмаар 2020 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт А.Мгаас 25.000 төгрөгт бензин хийлгэж авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч А.М нь “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа Ц.Т илрүүлснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгагдаж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаас зайлсхийх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, Ц.Тыг гуйж улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 25.000 төгрөгийн үнэ бүхий бензин хийж өгсөн,

Шүүгдэгч З.Ц нь “2020 оны 05 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа Ц.Т илрүүлэн, улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгагдаж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаас зайлсхийх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, Ц.Тыг гуйж улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч З.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Ц.Т нь Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаагаар ажиллаж байх хугацаандаа “2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан З.Цыг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгалгүйгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 06 дугаар сарын 07-ний орчимд 200.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн хороололд З.Цаас бэлнээр 200.000 төгрөгийг авсан,

Мөн “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан А.Мг илрүүлэн шалгаж, улмаар цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын мэдээнд оруулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрийн хооронд 200.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, улмаар 2020 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт А.Мгаас 25.000 төгрөгт бензин хийлгэж авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч А.М нь “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа Ц.Т илрүүлснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгагдаж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаас зайлсхийх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, Ц.Тыг гуйж улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 25.000 төгрөгийн үнэ бүхий бензин хийж өгсөн,

Шүүгдэгч З.Ц нь “2020 оны 05 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа Ц.Т илрүүлэн, улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгагдаж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаас зайлсхийх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, Ц.Тыг гуйж улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

Гэрч Ц.Тын: “...2020 оны 06 сарын дундуур ТЭС колонкид ажилладаг М жолоодох эрхгүй байж машин жолоодчихсон явж байсан би бичиг баримтыг нь аваад явж байхад олон нийтийн цагдаа Мөнхтулга ирж миний найз байгаа юм гээд гуйгаад байсан. Тэгээд колонк дээр очоод бензин хийгээд өгье гэхээр нь би зөвшөөрч нөгөөдөр нь ТЭС колонк дээр очиж 25.000 төгрөгөөр машиндаа бензин хийлгэсэн. 2020 оны 05 сарын сүүлээр 02 цагийн үед Ц гэж хөгшин хүн Баянхошуунд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байхаар нь зогсоосон тэгтэл Ц хоёр хөгшний ганц хөл залгуулах унаа байгаа юм аа эрхээ хасуулчихвал хөл дүүжлэх унаа байхгүй хэцүү шүү дээ ойлгож тус болооч 2020 оны 06 сарын эхээр тэтгэврийн зээл авна тэгэхээрээ мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд хоёр хөгшнийг би шууд яваарай гээд явуулсан. 06 сарын 06-ны үед над Ц утсаар яриад бид хоёр төв рүү орж байна нөгөө мөнгөө өгөх гэсэн юм тус болсон шүү гэж залгасан тэгээд би Баянхошууны гүүр гараад зогсож байна гэхээр нь очиход надад 200.000 төгрөг бэлнээр өгсөн би мөнгийг аваад буцаад явсан. Өөр надад хүнээс авсан мөнгө байхгүй.” Гэх мэдүүлэг /хх-2-3 тал/,

А.Мн: “...2020 оны 06 сарын дундуур орой 23 цаг өнгөрч байхад би ахынхаа цагаан өнгийн приус 20 маркийн машинтай Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг Баянхошуу руу явж байхад УАА замд цагдаа машиныхаа цонхоор дохиж зогсоосон. Машинаа зогсоотол Т цагдаа машиныхаа цонхоор чи пизда минь буугаад ир, чамд машин жолоодох эрх байхгүй биз дээ гэж хэлсэн. Би машинаасаа буугаад машины гэрчилгээг Тад өгсөн, би жолоодох эрхтэй шүү дээ гэхэд Т регистрийн дугаараа шалгуул гээд эргүүлийн нэг цагдаагаар шүүлгэж шалгуулсан тэгээд намайг жолоодох эрхгүйг мэдэн машины гэрчилгээг аваад Т цагдаа чи намайг олж уулзаарай гээд бичиг баримт аваад явчихсан. Тэгээд цагдаагийн газар ирээд Т цагдааг ирэхийг хүлээж байгаад ирэхээр нь уулзахад Т машинд суучих гэхээр нь суутал эрхгүй байж машин барилаа, чамайг би сарын баривчилгаанд явуулна гэхээр нь ахаа өөрөөр аргалж болох уу хүний машин байгаа юм аа гэхэд Т тэгвэл 200.000 төгрөг бэлэн өгчих гэсэн. Тэгэхээр нь одоо надад ямар ч мөнгөний боломж алга гэж хэлэхэд Т тэгвэл чи ТЭС дээр ажилладаг юм чинь миний машины банкыг дүүргэ за юу гэхээр нь би за тэгье гэж хэлээд маргааш нь ТЭС дээр уулзахаар болсон маргааш нь би ажиллахгүй ээлжгүй байсан болохоор уулзаж чадаагүй нөгөөдөр нь ажил дээрээ ирсэн. Тэр хооронд Т утсаар залгаад, мессеж бичээд бензин гээд дарамтлаад байсан. Би ажил дээр ирчихлээ гэж хэлсэн. Т жижиг саарал машинтай ирээд машиндаа суучих гэж хэлсэн би машинд нь суухад ахын дүү ах нь хөдөө явах гээд байна гэхээр би дүү нь шалгалт ирчихсэн болохоор бензин хийх боломжгүй байна, одоо өөрт байгаа 25.000 төгрөгөөр бензин хийгээд өгчихье гэж гуйсан тэгсэн Т за тэг тэг харин дараа нь ирж бензинээ хийлгэнэ шүү гэж хэлээд машиндаа надаар 25.000 төгрөгөөр бензин хийгээд намайг боломжтой болохоороо залгаарай гээд миний машины гэрчилгээг өгөөд явсан. Тэрнээс хойш би залгаагүй.” Гэх тайлбар/хх4-5 тал/,

Д.Мөнхтулгын: “...2020 оны 06 сард орой эргүүлд гарч байгаад цагдаагийн дэд ахлагч Тын хамт машин зогсоож шалгахад М таарсан, тэгээд Т Мн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь авсан. Тэгээд би эргүүл гараад буусны дараа цагдаагийн газар дээр Тыг хүлээгээд ирэхгүй болохоор нь утас  руу нь залгаж ирж байгаа юм уу Мгийн бичиг баримтыг өгөөч гэхэд Т чи наадахдаа миний машины банкийг дүүргүүлж өгөөрэй гэж хэлээрэй гэхээр нь би за гээд утсаа салгасан. Ингээд хүлээж байгаад Тыг цагдаагийн газар дээр ирэхээр нь уулзахад Т Мгаас чи машины банкийг дүүргэж өгч чадах юм уу гэж асуусан тэгэхэд М чадна гэж хэлсэн. Маргааш Т над руу утсаар залгаад танай найз чинь намайг мурьчихлаа шүү дээ чи найзтайгаа яриадах гэхээр нь би М руу залгаж хаана байгаа юм, ажил дээрээ очоогүй юм уу гэж асуухад гэртээ байна гэж хэлсэн. Би буцаж Т руу залгаж гэртээ байна гэж үнэнээ хэлсэн. Сүүлд нь Мтай таараад уулзахад Тын машинд 25.000 төгрөгөөр бензин хийж өгсөн гэж байсан.” Гэх тайлбар /хх- 8-9 тал/

Г.Бат-Өлзийн: “...2020 оны 06 сарын дундуур оройн ээлжид мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Ттай цуг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа спорт цогцолборын сур харвааны талбайн урд талын зам дээр Мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Т машин зогсоож шалгасан эхлээд нэг машин шалгахад ямар нэгэн зөрчилгүй байсан, дараа нь нэг приус 20 машин зогсооход жолоодох эрхийн үнэмлэхгүй М гэж хүн байсан түүнийг материалжуулж шалгана чи олон удаа ингэж явж байгаа гээд Ц.Т, ОНЦ Мөнхтулга хоёр иргэн Мн машины гэрчилгээг хурааж аваад орой 01 гээд ажлаас буухаар ирж уулзаарай гэж хэлээд явсан. Орой ээлжээс буух гээд цагдаагийн газар дээр ирэхэд М ажил дээр ирчихсэн байж байсан. Тэгээд мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Тын машинд Мөнхтулга, М хоёр суусан. Ц.Т чи яагаад эрхгүй байж машин жолоодоод байгаа юм гэж асуусан, М юм хэлэхгүй дуугүй суугаад байсан, энэ үед би машинаас бууж тамхи асааж татаад буцаж машинд суухад Ц.Т маргааш шүү банк бол дүүргэх юм байгаа биз пээ гээд Мд бичиг баримтыг нь өгсөн. Би Ц.Таас яасан бэ материалжуулахгүй юм уу гэж асуухад хүн гуйгаад байхаар нь өгчихлөө гэж хэлээд өөр зүйл хэлээгүй.” Гэх тайлбар /хх-10-11 тал/,

Гэрч Д.Мөнхтулгын: “...2020 оны 06 сарын 15-наас 16-нд шилжих шөнө/ өдрийг нь яг нарийн санахгүй байна/ 00:40 цагийн орчим би Ц.Тын хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед шөнө 2 автомашин явж байсан. Бид 2 нөгөө хоёр машиныг хоёуланг нь зогсоогоод шалгасан. Эхний машин ямар нэгэн зөрчилгүй байсан учраас явсан. Харин дараагийн машиныг нь А.М бариад явж байсан. Ц.Т нь А.Мг өмнө нь жолооны эрхээ хасуулж байсан гэдгийг нь мэддэг болохоор шууд А.Мн унаж явсан машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж аваад хэлтэс рүү явсан. А.Мн унаж явсан машины эзэн нь манай бас нэг найз байж таарсан юм. Тэр өглөө эрх хөдөө явах гэж байгаа юм бичиг баримтаа авчихмаар байна гэхээр нь би Ц.Т ахаас бичиг баримтыг нь өгчих тэгэх үү гээд утсаар ярьсан чинь Ц.Т ах “ наад А.Мдаа миний машины банкийг бензинээр дүүргэж өг” гэж хэлээрэй гэсэн. Би тэгэхээр нь за за гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш удалгүй Ц.Т ирэхээр нь бичиг баримтыг нь авч өгөөд гэр рүүгээ явсан. Сүүлд нь би А.Мгаас юу болсон талаар асуусан чинь А.М надад 25.000 төгрөгөөр бензин хийлгэсэн гэж ярьсан.” Гэх мэдүүлэг /-20-22 тал/,

Гэрч Г.Бат-Өлзийн: “...2020 оны 06 сарын дундуур бид нар эргүүлээс буугаад 01 цагийн орчим Төв аймгийн цагдаагийн газрын үүдэнд ирсэн. Тэр үед Ц.Тын мөнгөлөг саарал өнгийн аллион загварын 06-74 улсын дугаартай автомашинд Ц.Т, А.М, олон нийтийн цагдаа Мөнхтулга болон миний бие хамт машинд нь суусан. Машинд суугаад Ц.Т нь А.Мг чи эрхгүй байж яагаап машин барьдаг юм гэтэл харин тийм ээ ахаа гээд нэг хэсэг чимээгүй суусан. Би хэсэг сууж байгаад машинаас буугаад тамхи татаад зогсож байтал тэр 3 машинаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би материалжуулж шалгана гэсэн яасан бэ гэтэл таньдаг хүн гуйгаад байхаар нь өгөөд явуулчихлаа гэж Ц.Т хэлсэн.” Гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

Гэрч Т.Норжингийн: “...2020 оны 05 сарын сүүлээр оройхон би З.Цын хамт Төв аймагт машинтай явж байгаад цагдаа зогсоосон. Тухайн үед З.Ц нь багахан архи уучихсан байсан юм. Тэгээд тэр цагдаа хүү ирээд З.Цтай уулзаж байгаад явуулсан. Түүнээс хойш 20 орчим хоногийн дараа нөгөө цагдаа хүү утсаар яриад торгуулийн 200.000 төгрөгөө өг гэсэн. Мөнгөө Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг усны аж ахуйн орчимд бэлнээр 200.000 төгрөгийг өгсөн. Тухайн 200.000 төгрөг нь тэтгэврээсээ өгсөн мөнгө юм. Тэр цагдаа хүүг Т гэсэн байсан. Би энгэр дээрх нэрийг нь уншсан юм. Манай ачтай адилхан нэртэй юм байна даа гэж би харж байсан болохоор санаж байна. Өөр мөнгө төгрөг өгсөн авсан зүйл байхгүй. “гэх мэдүүлэг /хх-235-237 тал/,

Гэрч Э.Батдэлгэрийн: “...Би А.Мгийн эх болох Азбилэгийн төрсөн ах нь байгаа юм. А.М нь 2000 онд төрсөн. 2016-2017 оны зун надтай хамт Орос улсад байсан. Зан харилцааны хувьд хөөрхөн ааштай илүү дутуу зан байхгүй. Хүнтэй их сайхан харьцдаг. Хичээл сургууль спорт талдаа их сайн хүүхэд байгаа. Цэргийн сургуульд орох гэж байгаад шивээтэй гээд хасагдчихсан юм. Ээжтэйгээ гурвуулаа амьдардаг юм. Аав нь багад нь салчихсан юм. Ээж болон дүүтэйгээ найрсаг сайхан харилцаатай байдаг. Дүү нь 1 дүгээр ангид орж байгаа. Дүүгээ байнга хардаг сайн ах байж чаддаг сайн хүү байгаа. Ямар нэгэн муу зуршил гэхээр зүйл байхгүй. Муулаад байх зүйл байхгүй.-гэх мэдүүлэг /хх-238-239 тал/,

Ц.Гэрэлтуяагийн: “...Эхнэртэй халамжтай сайн нөхөр сайн эцэг юм. Ёс суртахууны доголдолгүй их тайван юманд ул суурьтай буурьтай ханддаг. Архи дарс ууж надад харагдаагүй. Би согтуу байгааг нь харж байгаагүй. Тамхи татаж байхыг нь харж байгаагүй. Тийм болохоор архи тамхи хэрэглэдэггүй гэж бодож байна. Илүү дутуу муухай зан араншин гаргаад байдаггүй. Элдэв муу зуршилгүй. “гэх мэдүүлэг /хх-240-241 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан  гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ц.Т нь Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаагаар ажиллаж байх хугацаандаа “2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан З.Цыг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгалгүйгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 06 дугаар сарын 07-ний орчимд 200.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн хороололд З.Цаас бэлнээр 200.000 төгрөгийг авсан бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч А.М нь “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа Ц.Т илрүүлснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгагдаж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаас зайлсхийх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, Ц.Тыг гуйж улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 25.000 төгрөгийн үнэ бүхий бензин хийж өгсөн,

Шүүгдэгч З.Ц нь “2020 оны 05 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа Ц.Т илрүүлэн, улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгагдаж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаас зайлсхийх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, Ц.Тыг гуйж улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд шүүгдэгч нарын буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Ц.Т, А.М, З.Ц нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ц.Т, А.М, З.Ц нарын Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаагаар ажиллаж байх хугацаандаа “2020 оны 05 сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан З.Цыг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгалгүйгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 06 дугаар сарын 07-ний орчимд 200.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн хороололд З.Цаас бэлнээр 200.000 төгрөгийг авсан,

Мөн “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасан А.Мг илрүүлэн шалгаж, улмаар цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын мэдээнд оруулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд 2020 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрийн хооронд 200.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, улмаар 2020 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт А.Мгаас 25.000 төгрөгт бензин хийлгэж авсан, “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа Ц.Т илрүүлснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгагдаж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаас зайлсхийх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, Ц.Тыг гуйж улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 25.000 төгрөгийн үнэ бүхий бензин хийж өгсөн, 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасныг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-цагдаа Ц.Т илрүүлэн, улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгагдаж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаас зайлсхийх зорилгоор өөртөө давуу байдал бий болгож, Ц.Тыг гуйж улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.7, 31.4, 25, 32, 33, 34 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.2.3 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 3 дугаар зорилтын 3.2, 3.3 дугаар заалт, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/45 дугаартай “Эрх олгох тухай” тушаал зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахтай холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 лугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүх шүүгдэгч Ц.Т, А.М, З.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Т, А.М, З.Ц нарт хорих ял оногдуулалгүй, тэнсэж шийдвэрлэсэн болно.

 

                             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албанд томилогдох эрхийг  хоёр жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Ц.Т, А.М, З.Ц нарын нийтийн албанд томилогдох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т, А.М, З.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.Таас А.Мгаас хууль бусаар авсан 25.000 төгрөгийн үнэ бүхий бензиний үнэ болох 25.000 төгрөг, мөн З.Цаас бэлнээр авсан 200.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т-ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Ц, М нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3/ гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч З.Ц, А.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, З.Ц, А.М  нарыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, З.Ц, А.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т нь шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд, шүүгдэгч З.Ц, А.М нар нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Ц.Тын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасах, шүүгдэгч З.Ц, А.М нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

8. Шүүгдэгч Ц.Таас хахуульд авсан 225.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Т, З.Ц, А.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОТГОНЖАРГАЛ