Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Б.Энхбаяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Дуламханд, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор  Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.*******од  холбогдох 2132000980023 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2022 оны дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, ******* № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ -ний Сэлэнгэ аймаг Мандал сум дахь , дугаар ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн оны дүгээр сарын -ний өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЭ825**************77/

 

Шүүгдэгч Х.******* нь -ний Сэлэнгэ аймаг Мандал сум дахь , дугаар ээр ажиллаж байх хугацаандаа оны ******* дугаар сараа эхлэн -ний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох , тос, тосон материал, борлуулалтын орлого болон ы мөнгөн талоныг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж -д их хэмжээний буюу төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ын өгсөн ..... Би 2*******5 онд -ний Сэлэнгэ аймаг Мандал сум дахь станцад түгээгчээр ажилд орсон. 2*******7 онд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь , дугаар ээр дэвшин ажилласан. 2*******9 оны дүгээр сараас Ковид-19 цар тахлын улмаас хорио цээр тогтоож -иас нааш ирж станц дээр хяналт шалгалт хийх боломжгүй байдлыг далимдуулан бусдад зээлээр олгосон ы мөнгийг аваад хувьдаа хэрэглэдэг байсан. Удаа дараа ийм үйлдлүүдийг гаргаснаар их хэмжээний хохирол учруулсан. Ийм гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Ажилд ороод цалингаасаа төлье гэж бодож байна. Одоогийн байдлаар бол төлөх мөнгө надад байхгүй байна гэх мэдүүлэг

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Дуламхандын өгсөн ..... -ний Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах болон станц , дугаар салбарт 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын *******-ний өдөр хүртэл хугацаанд шалгалт хийж № ******* дугаартай төлбөр тогтоосон акт гаргасан. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах болон станц , дугаар ы дутагдал 839*******370 төгрөг, мөнгөн талоны дутагдал 630000 төгрөг, борлуулалтын орлогын дутагдал 3413600 төгрөг, нийт 99356884 төгрөг болсон. Үүнээс ы нярав хийж байсан Энхбат 3413600 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төгрөгийн хохирол учирсан. Үүнийг шүүгдэгч Х.*******оос нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Эрхлэгч Х.*******од тус байгууллагын мөнгөн талон буюу бензиний талон бэлнээр байдаг байсан. Тэр талоноос өөрийн дураараа түгээгч нараар мөнгө болгон солиулаад хувийн хэрэгцээндээ ашигладаг байсан. Мөн тайлан тооцоогоо өөрөө тулгаж хэмжилтээ хийдэг байсан тул өөрийн гаргасан алдагдлаа урагш нь шахаж бид нарт ямар нэгэн дутагдалгүй мэтээр харуулдаг байсан. Үүнийг нь сүүлд мэдсэн. Тэгж явсаар их хэмжээний мөнгөн талон болон бензиний өрөнд орсон байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэх дуртай нэг уухаараа замбараагүй их мөнгөөр архи уугаад байх шиг санагддаг. Бодвол хувьдаа завшсан мөнгөөрөө уугаад байх шиг байсан. Түүнээс цалин мөнгөний хувьд бага шүү дээ... Тэгсэн хэдий ч байнга мөнгөн талоныг түгээгч нарт өгч өдрийн орлогоноос солиулж авдаг байсан. Сольж өгөхгүй гэхээр би өөрөө мэдэж байна гээд түгээгч нарыг дарамталдаг байсан... Миний бодлоор Түнхэлээс манай гэрээт ММВ гэх машин ирж бензин авдаг байсан. Уг машиныг ашигласан байж магадгүй гэж бодож байгаа гэх мэдүүлэг /Хх-н 77-78 дугаар хуудас/

Гэрч Ц.Сумъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Харин надаас бусад хүмүүсийн ээлжин дээр их хэмжээгээр талон солиулж авдаг байсан. Мөн миний мэдэж байгаагаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр - ээлж авахад урд шөнө орлого буусан байна хэмжилт хийх үү гэхэд ******* ах хэмжихгүйгээр бодож өгөөд явсан гээд хэмжүүлээгүй. Маргааш нь намайг буугаад хэмжилтээ хийх гэхэд Х.******* хэмжилт хийгээд хэрэггүй байгаагаар нь бодоорой гээд хэмжилт хийлгээгүй. Ер нь бол бууж байгаа ээлж хэмжилт хийж дараагийн ээлжинд хүлээлгэн өгөх ёстой байдаг. 2021 оны 06 дугаар сарын -ний өдөр намайг ажилтай байхад бензиний үнэ нэмэгдэх сургаар олон машин ирж бензин авсан. Тэгэхэд шөнө дунд гэнэт бензин дуусаад хий сороод эхэлсэн. Тэгэхээр нь үлдэгдлээ шалгахад бензинтэй дуусаагүй нөөцтэй гэсэн тооцоо гарч ирсэн. Тэгэхээр нь би түгээгүүр гэмтчихэж гэж бодоод маргааш нь буухдаа *******од хэлэхэд юм хэлээгүй. Бензин дууссан тохиолдолд түгээгүүр хий сордог юм. Миний бодлоор 2021 оны 06 дугаар сарын 07-нд -Отгоны ээлжин дээр ирсэн орлогыг ******* буулгалгүй байвалдах  буюу хэмжихгүйгээр бууснаар тооцож тэмдэглэгээ хийсэн байх гэж бодож байна. *******оос -Отгоны ээлжин дээр буусан буусан орлого яасан талаар асуухад буулгаагүй ээ эгчээ гэхдээ буулгачихна гэж байсан. Уг орлого буусан бол дунджаар 7-10 тонн бензин буух ёстой байсан. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр - ээлж авахдаа хэмжилт хийхэд 37.5 буюу 1 тонн гаран безин байсан. Яагаад ийм бага байгаа юм бэ саяхан орлого буугаа биз дээ гэхэд тийм ээ *******-нд бас Хүслэнгийн ээлжин дээр 1 тонн саваар орлого буусан гэж байсан эх мэдүүлэг /Хх-н 81-82 дугаар хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Миний мэдэж байгаагаар Түнхэл тосгонд үйл ауиллагаа явуулдаг ММБИ станц нь манай салбараас төв байгууллагаас зөвшөөрөл авалгүй Х.*******той ярьж зээлээр удаа дараа авдаг байсан. Зээлж авсан ы мөнгийг над руу шилжүүлдэг  байсан. Над руу шилжүүлж өгснийг нь шууд банкинд тушаадаг байсан. Заримдаа Х.*******ын данс руу шилжүүлдэг . Үүнийг нь Х.******* хувьдаа ашигладаг байсан. Мөн 2021 оны 03 дугаар сард дугаар салбараас ачилт хийж байхад сав хий сорсон тул тал ачааг зарлагаар гаргахад Х.******* бүтэн ачаагаар тооцоод зарлагаа гарга гэж хэлээд бүтэн ачааны буюу 10 тонн ыг 20 тонноор бодож гаргаж байсан. Үүнээс хойш нэг удаа мөн адилхан 3 тонн тал ачааг бүтнээр бодож зарлага гаргуулж байсан. Энэ мэт алдаа дутагдал гарсаар байгаад байгууллагад хохирол учирсан. Тэгээд дотоод аудитаар тухайн үед агуулахаас бөөний үнээр гаргасан ы хохирлыг тооцохдоо шалгалт хийх үеийн ы өссөн үнийн дүнгээр буюу жижиглэнгийн үнээр бодож гаргасан. Тэгээд ийм өндөр мөнгөн дүн гарсан байгаа гэх мэдүүлэг /Хх-н 85-86 дугаар хуудас/

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг түгээгчээр ажиллах хугацаанд Х.******* нь миний гараа болгон дээр бэлнээр 300000 хүртэлх төгрөгийг бэлнээр авч маргааш нь оронд нь байгууллагын бензин талон өгдөг байсан. Мөн намайг нэг удаа ээлжтэй байхад манай арын нөөцийн савнаас бонго маркийн машинд том цагаан өнгийн хуванцар сав ачиж орж ирээд дүүргэж аваад гарч байсан. Иймэрхүү байдлаар байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байх гэж бодож байна. Ер нь энэ талаар хамт ажилладаг бүх хүмүүс мэдэж байгаа гэх мэдүүлэг /Хх-н 91 дүгээр хуудас/

Гэрч Б. мөрдөн ашлгах ажиллагаанд өгсөн .... Би Мандал сумын Түнхэл 5 дугаар багт ММБИ станцыг 2*******8 оноос хойш 2021 оны 08 дугаар сарыг хүртэл ажиллуулж байсан. Намайг анх уг ММБИ станцыг худалдан авахад Улаанбаатар хот дахь -тай хамтран ажиллах гэрээтэй гэрээт станц гэж явж байсан. Тухайн үед гэрээний хугацаа дууссан байсан тул би гэрээг дахин шинэчлэн жил бүр гэрээг сунгаад явж байсан. Гэрээний дагуу заавал Улаанбаатар хот дахь -ийн төвөөс түлшээ татахгүйгээр Мандал сум дахь салбараас түлш татаж болохоор байсан. Тиймээс Мандал сум дахь станцаас сард 1-2 удаа бензин түлшийг худалдан авдаг байсан. Тэгшэхэд Х.******* нь ээр ажиллаж байсан. ... Ихнэхдээ аа бэлэн мөнгөөр худалдан авдаг. Заримдаа зээлээр аваад сарын сүүлээр Х.*******ын хувийн ХААН банкны 50*******34*******06 дугаарын дансанд шилжүүлж өгдөг байсан..... Манай ээж Т. ХААН банкны дугаарын данснаас гүйлгээ хийдэг байсан гэх мэдүүлэг /Хх-н 96 дугаар хуудас/

-ний чанар стандарт хяналтын газрын хяналт, шалгалтын албанаас Сэлэнгэ аймаг Мандал сум дахь газрын тосны бүтээгдэхүүн агуулах болон станц , дугаар салбарт гэнэтийн шалгалт хийсэн тухай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14/21 дугаартай илтгэх хуудас /Хх-н 10-20 дугаар хуудас/

-ний хяналт шалгалтын албаны 2021 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн № ******* дугаартай төлбөр тогтоосон акт /Хх-н 25 дугаар хуудас/

Шатахуун станц , дугаар салбарт гэнэтийн шалгалт хийсэн тайлан /Хх-н 26-42 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдааагийн дэслэгч С.Содномцогийн 2021 оны дүгээр сарын 18-ны өдрийн № 156 дугаартай -ний чанар стандарт хяналтын газрын хяналт, шалгалтын албанаас Сэлэнгэ аймаг Мандал сум дахь газрын тосны бүтээгдэхүүн агуулах болон станц , дугаар салбарт 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн хугацаанд шалгалт хийж гаргасан № ******* дугаартай төлбөр тогтоосон акт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /Хх-н 105-107 дугаар хуудас/

Х.*******ын нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй гэсэн лавлагаа /Хх-н дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын Х.******* нь ******* тоотод ам бүл 6 оршин суудаг болохыг тодорхойлов гэх тодорхойлолт /Хх-н 132 дугаар хуудас/

Иргэн Т. дугаартай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Хх-н 158-173 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.******* нь -ний Сэлэнгэ аймаг Мандал сум дахь , дугаар ээр ажиллаж байх хугацаандаа оны ******* дугаар сараа эхлэн -ний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох , тос, тосон материал, борлуулалтын орлого болон ы мөнгөн талоныг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж -д их хэмжээний буюу төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын бадлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн хохирол тооцсон эдийн засгийн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Х.******* нь нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох , тос, тосон материал, борлуулалтын орлого болон ы мөнгөн талоныг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж, их хэмжээний буюу төгрөгийн хохирол -д учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “албан тушаалын байдлаа ашиглаж:” 2.2. “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган  нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1.” Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ. “ гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарахгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.*******од ял оногдуулахдаа шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй байдал, орлого олох боломжгүй байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх боломжгүй гэж үзэн 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.*******од 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд холбогдуулж илэрхийлсэн боловч улсын яллагчаас шүүгдэгч Х.*******од 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтээ гаргасан бөгөөд шүүх улсын яллагчаас гаргасан 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналын хэмжээнээс хэтрүүлж хүндрүүлэхгүйгээр хорих ялаар шийтгэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.*******оос Хөрөнгө завших гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төгрөгийг гаргуулж хохирогч -д олгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.*******ыг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.*******од оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.*******оос /ерэн таван сая есөн зуун дөчин гурван мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж -д олгосугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2022 оны дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.