| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0431/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/462 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0431/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Т.А /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Т.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818000000548 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.А 1976 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Цантын 7-47 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо оршин суух хаяггүй /орон гэргүй/, урьд: 1 удаагийн ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Yes” хүнсний дэлгүүрийн гадна авто машины зогсоолд байрлуулсан 83-00 ДАХ улсын дугаартай шар өнгийн Уаз 469 маркийн тээврийн хэрэгслээс иргэн П.Т савхин бээлий 1 хос, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, жолооны үнэмлэх 2 ширхэг, виза карт, хар өнгийн арьсан түрийвч, эмэгтэй хүний 1 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсээ хийсэн бор өнгийн арьсан цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 383000 /гурван зуун наян гурван мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Yes” хүнсний дэлгүүрийн гадна авто машины зогсоолд байрлуулсан 83-00 ДАХ улсын дугаартай шар өнгийн Уаз 469 маркийн тээврийн хэрэгслээс иргэн П.Т савхин бээлий 1 хос, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, жолооны үнэмлэх 2 ширхэг, виза карт, хар өнгийн арьсан түрийвч, эмэгтэй хүний 1 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсээ хийсэн бор өнгийн арьсан цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 383000 /гурван зуун наян гурван мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би согтуу байх үедээ захын зогсоол дээр байсан хүний машинаас юм авсан байсан.
...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу. Би дахиж гэмт хэрэг хийхгүй. Айлын мал маллаж өвөлжинө.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6/,
-Хулгайд алдагдсан эд зүйлсийг хохирогч П.Т-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 7, 10/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 8-9/,
-Хохирогч П.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөөний 11:30 цагаас 12:00 цагийн хооронд нөхөр Б.Хишигдоржийн хамт өөрийн 8300 ДАХ улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дархан сумын 7 дугаар баг Модон захын замын эсрэг талын “ҮЕS” хүсний дэлгүүрийн хажуугийн хашаанд очсон юм. Тэгээд би нөхрийн тээврийн хэрэгсэлд өөрийн бор өнгийн арьсан цүнхийг үлдээгээд айлын гражруу ороод 10 орчим болоод ирэхэд машинд үлдээсэн цүнхтэй эд зүйл алга болсон байсан.
... Би өөрийн алдагдсан зүйлсийг бүгдийг эргүүлэн авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 383000 /гурван зуун наян гурван мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 20-21/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Yes” хүнсний дэлгүүрийн гадна авто машины зогсоолд байрлуулсан 83-00 ДАХ улсын дугаартай шар өнгийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээс иргэн П.Т савхин бээлий 1 хос, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, жолооны үнэмлэх 2 ширхэг, виза карт, хар өнгийн арьсан түрийвч, эмэгтэй хүний 1 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсээ хийсэн бор өнгийн арьсан цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 383000 /гурван зуун наян гурван мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч М.Мөнхсайханыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.Туулд 383000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 20-21/ нотлогдож байх бөгөөд хохирогч П.Туул нь “...Би өөрийн алдагдсан зүйлсийг бүгдийг эргүүлэн авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Yes” хүнсний дэлгүүрийн гадна авто машины зогсоолд байрлуулсан 83-00 ДАХ улсын дугаартай шар өнгийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээс иргэн П.Т савхин бээлий 1 хос, иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, жолооны үнэмлэх 2 ширхэг, виза карт, хар өнгийн арьсан түрийвч, эмэгтэй хүний 1 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсээ хийсэн бор өнгийн арьсан цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 383000 /гурван зуун наян гурван мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Амгаланбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 383000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.А-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.А согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.А анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт нийт 4 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.ТУУЛ