Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 69

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан   М.О, Д.Б нарын гэрлэлийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан Бын Уыг эх М.Оийн асрамжинд байлгасугай. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013.04.14-ны өдөр төрсөн Бын Уыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Д.Баас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч М.О, хариуцагч Д.Баас дундын хөрөнгөөс 6000.000 / зургаан сая / төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч зохигчид эвлэрч 4000.000 / дөрвөн сая / төгрөгийн үнэ бүхий Prius-10 маркын машин, 1 сая төгрөгийн үнэ бүхий 2 адууг / даага, гүү / Д.Б М.Од өгч байшингаа Д.Б авахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсныг батласугай.

 

5. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэх үүрэгтэйгээс гадна эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд сэтгэхүй, ёс суртхууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хуулиар хориглосон болохыг дурдсугай.

 

8. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай. 

 

9. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.О “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох ” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжинд 251350 төгрөг төлснөөс 140400, 6000.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 110950 төгрөгний тал хувь болох 55475 төгрөг, бүгд 195875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 110950 төгрөгийн тал хувь болох 55475 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Д.Баас “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400, зохигчдын эвлэрсэн 5000.000 / таван сая / төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 94950 төгрөгийн тал хувь болох 47475 төгрөг бүгд 187875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Од, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгээс улсын тэмдэгтийн хураамж 28411 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ