| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2018/0046/и |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-01-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 70
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С.Э, О.Бнарын гэрлэлийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан Б.Эийг эх С.Эгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015.06.23-нд өдөр төрсөн Б.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг О.Бээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч С.Э, хариуцагч О.Бээс 4000.000 / дөрвөн сая / төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч зохигчид эвлэрч 2000.000 / хоёр сая / төгрөгийг авахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсныг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэх үүрэгтэйгээс гадна эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд сэтгэхүй, ёс суртхууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хуулиар хориглосон болохыг дурдсугай.
7. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
8. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, заасныг баримтлан хариуцагч О.Бээс “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамж 140400, зохигчдын эвлэрсэн 2000.000 /хоёр сая/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөг, 1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгээс улсын тэмдэгтийн хураамж 28411 төгрөг, бүгд 75361 төгрөг гаргуулж тусын төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ