Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр, Г.Дуламсүрэн

Шүүгдэгч *******, *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 1814006510372 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,

2. Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******ын ,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 07 сарын 27-ноос 2018 оны 07 сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч гийн мөрдөн байцаалтан өгсөн ... Би 2018 оны 07 сарын 27-28-ны үед манай гэрийн тооноор хулгай орж давхар толгойтой мөнгөн хазаар шүрэн толгойтой манан хөөрөг алдсан. Алдаад тухайн үед манай цагдаагийн хэсгийн төлөөлөгч ээлжийн амралттай байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан юм. Дараа нь хэсгийн төлөөлөгч ажилдаа орхоор хэлжэ бүртгүүлсэн юм. ... халтар манан хөөрөг нь миний мэдэхийн 3 үеийг дамжсан хөөрөг, мөнгөн хазаар нь 1985 онд авч байсан хазаар байгаа хийц сайн дээр үеийн эд зүйл байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-34/,

Гэрч гийн мөрдөн байцаалтан өгсөн ... 2018 оны 07 дугаар сарын 27- ны өдөр сумын төв цээр байдаг гэртээ байж байгаад хөдөө яваад маргааш нь буюу 2018 оны 07 дугаао сарын 28-ны өдөр сумын төвд байх гэр лүүгээ нөхөр бид хоёр ирсэн чинь хаалга цоож зүгээр байсан би өөрөө онгойлгосон юм. Тэгээд гэрлүүгээ орсон чинь зүүн талын баганын далбаа хугарсан газарт унасан байсан юм. Тэгсэн манай нөхөр болох гэрийн доторх юмыг бүртгэж үзээд мөнгөн хазаар алга байн гэж хэлсэн мөн бурхны доод талын авдар дотор шар манан 3 үе дамжсан дунд гарын хеөрөг алга байсан ... Тэгээд хэсгийн цагдаа ын хамт тэр хулгай хийсэн гэх тай уулзахад тэр манай гэрээс алдагдсан хөөрөг болон хазаарыг хулгайлсан талаар хэлсэн. Хулгайг болохоор ******* ах хийлгэсэн гэж хэлж байсан ... Тус хулгай ордог өдрийн өмнөх өдөр нь манайд ******* ирээд нөхөр тай хөөрөглөсөн юм. Хөөрөглөөд хөөргийг авдар луу хийж байсан болохыг ******* бол харсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрч гийн мөрдөн байцаалтан өгсөн ... 2018 оны 07 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд би сумын төв дээр байсан юм. Манай нөхөр болох ******* 2018 оны 07 дугаар сарыy 27-ны өдөр гэртээ хоноогүй сүүлд түүнээс асуухад баз болох Укагийн гэрт хоносky гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/,

Гэрч ын мөрдөн байцаалтан өгсөн ... 2018 оны 07 дугаар сарын 27- ны өдөр манай гэрт , Хүрлээ бид гурав байж байхад оройн 17-18 цагийн үед байх ******* манайд ганцаараа ирсэн. Тэр ирэхдээ хашааны үүдэнд хүнээр хүргүүлэх шиг болсон ... би буцаад тус өдрийн шөнийн 01 цагийн үед гэртээ ирээд унтаад өгсөн юм. Өглөө сэрсэн чинь гэрийн гадаа унтаж байсан. *******ыг яг хаана байсан эсэхийг мэдээгүй юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтан өгсөн ... Дуудлагыг өөрөө ирж өгсөн. Дуудлагын дагуу очиход гэрийн багананын чих нь газарт ойчсон хохирогч нарын хэлж байгаагаар гэрээс хөөрөг, мөнгөн хазаар хоёр алдагдсан гэсэн ... Тухайн үед сумынхнаас асууж хайгаад явж байхад тус хулгай гардаг өдөр , ******* нар архи уугаад явж байсан гэсэн мэдээлэл авагдсан юм. Тэгээд ыг олж уулзаад түүнтэй ярилцахад ******* ах хийлгэсэн юм аа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтан өгсөн ... ******* ах надад хандаж би чамд нэг юм хэлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу юм бэ гэж хэлэхэд тэр надад хандаж гийн гэр нь эзгүй байгаа тэднийд хөөрөг, хазаар байгаа тэрнийг чи хулгайл гэсэн тэгэхээр нь би түүнд хандаж болох юм уу гэхэд болно би арыг нь даана гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Мөнхлөөгийн хашаанаас гараад гийн хашаа руу цуг очсон юм. Би урьд нь тэднийд очиж байгаагуй болохоор мэдэхгүй байсан юм. Намайг ******* ах дагуулж очсон. Тэднийд очиход блокон хашаа байсан, хашааны дотор 2 гэр байсан. Тэгсэн ******* надад гийн гэр тэр байгаа шүү гэж хуруугаараа чиглүүлж зааж өгсөн ба өөрөө болохоор хашааны үүдэнд зогсож байгаад хүн харж байна гэж хэлсэн. гийн гэр нь болохоор 5 хантай том гэр байсан. Тэгээд би тэдний гэрийн тооноор гэр лүү орсон юм. Би өөртөө байсан асаагуурын гэрлийг тусгасан юм. Тооноос доошоогоо бууж асаагуурын гэрлээр гэр доторхыг харахад орны дээд талын хэсгээр унинд хазаар зүүлтэй байсан Мөнгөн тоногтой хуучин хазаар байсан. Зүүн талын авдрын шургуулагнаас хөөргийг авсан юм. Хөөргийг авдар дотор, хазаарыг гэрийн унинд өлгөөтэй байгаа болохыг ******* надад гэрт орохоос өмнө хэлж өгсөн байсан ... Гэрийн тооноор гарч байхад баганы далбаа хугарсан юм. Гэрээс гараал хашааны үүдэнд ирхэд ******* алга байсан. Тэгээд би буцаагаад ын гэрлүү очиход ******* алга байсан. Тэгэхээр нь *******ын баз болох ын хашаанд байдаг Бат-Оршихын гэрлүүн нь үзэхэд ******* өөрөө ганцаараа тэднийд унтаж байсан. Би тэгээд *******ыг сэрээж та яагаад явсан юм гэхэд хүн ирж байх шиг байхаар нь явсан юм гэж хэлсэн. Би тэднийд орж ирхээс өмнө мөнгөн хазаарыг ын хашаан дотор элсэнд булцан байсан юм. /Тус элс хашааны ар хэсгээр байдаг юм гэх/ хөөргийг болохоор хураалттай байсан гэрийн бараанд хийсэн байсан юм. Тэгээд энэ талаар ******* ахад хэлсэн юм. ... тэгж хэлчихээд гэрлүүгээ очиж унтсан юм. Тэгээд маргааш нь той хөдөө явсан юм. ... Хэсгийн төлөөлөгч Амартүвшин намайг дуудаж энэ хэргийн талаар асуухаар нь би хэлсэн юм. Тэгээд би хэсгийн төлөөлөгчийг дагуулж очоод хөөргийг бараанаас гаргаж өгсөн юм. Хөөрөг болохоор хөдлөөгүй миний хийсэн газарт байсан. Тус хөөрөг одоо хэсгийн төлөөлөгч Амартүвшинд байгаа. Хазаарыг нөгөө булсан газраасаа хайж үзхэд байхгүй байсан. Одоо ******* ахад байгаа байх. Тэрнээс асуухад би аваагүй гэдэг юм. Одоо тэр элс нь хэвээрээ байж байгаа. Хэсгийн төлөөлөгчтэй хамт очиход миний булсан газрыг ухсан байсан. ... Би түүнд шөнө болон маргааш өглөө нь хөдөө явах гэж байхад булсан талаар дахин хэлсэн юм. Тэгсэн тэр би авчихнаа гэж хэлсэн ... Би цагдаа нарт болсон явдлын талаар хэлхэд *******ын авгай болох Баясгалан надад хандаж амаа мэдээрэй ална шүү гэж хэлсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-83/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтан өгсөн ... Ингээд ын гэрт бид хоёр үлдсэн юм. Тэднийд нөгөө нэг тал пивийг уугаад сууж байхад ын хадмын хүмүүс ирэхээр нь тэднийхээс бид хоёр 18 цагийн үед гарч явсан юм. Тэднийхээс гарахдаа тал пивийг нь авсан байсан юм. Бид хоёр тэгээд сумын төв дээр байх айл байдаггүй эзэнгүй хашаан дээр очоод нөгөө тал пивийг хуваагаад уусан юм. Тэр пивийг ууж дууссаны дараагаар би д 10.000 төгрөг өгөөд түүнийг пивонд явуулсан юм. Тэр ирэхдээ 1 ширхэг том 2.5 литрийн пивнээс авчирсан. Тэгээд тэр авчирсан пивийг бид хоёр хуваагаад уусан юм. Бид хоёр пивийг ууж байхдаа хоорондоо морь малын талаар ярьж байсан юм. Тухайн пивийг ууж дуусгахад нар жаргаж байсан ба 20-21 цагийн хооронд байх бид хоёр тус тусдаа салаад яюсан юм. ... бид хоёр төрсөн ах дүү хүмүүсийн хүүхдүүд юм байгаа. Би тэднийд урд өдөр хэсэх гэж очсон юм .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 3-4, 7-8/, Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 14-18/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 20-22/, Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 63-63-64/, “Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69, 127-128/,

Шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 84-88, 90-98, 129-133/,

Хохирогч гаас шүүхэд гаргаж өгсөн хохирол бүрэн төлөгдсөн тухай хүсэлт, шүүгдэгч *******аас хохирогч д хохирлын мөнгө шилжүүлсэн тухай баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ; Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 07 сарын 27-28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гийн монгол гэрийн тооноор нууцаар нэвтэрч мөнгөн хазаар, дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж бусдад нийт 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гийн мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-34/, гэрч гийн мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч гийн мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/, гэрч ын мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг /хх-ийн 59/ гэрч Б.ын мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-83/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 14-18/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 20-22/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 63-63-64/,

“Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69, 127-128/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн гэр эзгүй байгаа талаар шүүгдэгч *******д хэлж, гэрт нь байгаа хөөрөг болон хазаарыг хулгайлж авчрах үүргийг шүүгдэгч *******д даалгаж өөрөө гэрийн гадна талд хүн харахаар үлдэх зэргээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр тухайн гэмт хэргийг зохион байгуулсан, харин шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ын зааж зааварласны дагуу хохирогчийн гэрийн тооноор нууцаар нэвтэрч хөөрөг болон хазаарыг гардан хулгайлсан байх бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хамтарч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлджээ. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хэн аль нь хэрхэн юунд зарцуулсан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул гэмт хэрэг үйлдсэн эсэхээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч нь алдагдсан хөөрөгний шүрэн толгой, мөнгөн хазаар, гэрийн баганы хугарсан далбааны хохирол зэрэг нийт 6.740.000 төгрөгийг шүүгдэгч *******аас хүлээн авч цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгойгүй халтар манан хөөргийг хохирогч д буцаан олгож, шүүгдэгч *******ын 2019 оны 09 сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ************** овогт *******ын нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын 2019 оны 09 сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, шүүгдэгч *******, ******* нарын эдлэх ялыг 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн тооцсугай

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгойгүй халтар манан хөөргийг хохирогч д буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА