Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Н., Л.Өсөхбаяр, Д.Балжинням нар тэдгээрийн өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003130151 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, , Регистрийн дугаар: ВС 96100413,/,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт Лодонгийн Өсөхбаяр, Регистрийн дугаар: ,

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, , улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, овогт ийн , Регистрийн дугаар: ВС 99021319,

Үйлдсэн хэргийн талаар:

3.Шүүгдэгч Н., Л.Өсөхбаяр, Д.Балжинням нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжинд 2018 оны 05 дугаар сарын 31-ны орой 23 цагийн үед иргэн Б.Баттулга, Д.Долгорсүрэн нарын хувийн халдашгүй чөлөөтөй байх эрхэд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан,

Мөн яллагдагч Н. нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжинд 2018 оны 05 дугаар сарын 31-ны орой 23 цагийн үед иргэн Д.Долгорсүрэнгийн эзэмшлийн 350000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: .... Би Б. Бурмааг өмгөөлөгчөөр авсан Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Яллагдагчаас мэдүүлсэн нь: Би өөрийн найз Балжиннямын хамт 2018 оны 05 дугаар сарын 31-ны 12 цагийн үед гэрээсээ гараад зах дээр хувцас авч явж байгаад найз Өсөхбаяртайгаа таарсан. Бид 3 16 цагийн үед манай эмээ Даваасүрэнгийнд захаас худалдаж авсан зүйлсээ орхиод 19 цагийн үед гарцгаасан. Тэгээд захын хажуу талын “Шаргалжуут” худалдааны төвийн хажуу талын 2 давхар караокед орсон. Тэнд 0.5 литрийн “Үма" архи, 3 ширхэг касс пиво уугаад 20 цагийн үед тэндээс гарсан. Хөх толгойн хойно байдаг эмээгийх рүүгээ явсан. Замдаа хөх толгойн баруун талд байрлах хүнсний дэлгүүрээс ундаа авахаар найз Өсөхбаярын хамт орсон. Дэлгүүрээс гараад ирэхэд манай найз Балжинням:- Хоёр хүн ирээд тамхи асуухаар нь байхгүй гэсэн чинь энэ дэлгүүр лүү ороод тамхи аваад ир гэсэн би мөнгө байхгүй гэж хэлэхэд шанаа руу нэг удаа цохичихоод явчихлаа гэж хэлсэн. нөгөө хоёр хүний араас гудамж өгсөөд хөөсөн. Тэгсэн чинь хоёр хүн явж байхаар нь Балжинням наанаа зогсож бай гээд түрүүлээд гүйж очисон. Бид хоёр араас нь очисон. Сая манай найзыг цохисон хүн мөний гэж би асуухад Балжинням мөн гэх шиг болохоор нь нэг хүнийг гар луу нэг өшиглөсөн. Тэр 2 хүн 2 тийшээ салаад зугтсан. Урд талд нь зугтсан эрэгтэй хүнийг бид 3 хөөж байгаад орхисон. Балжинням эргээд дээшээ гүйгээд явчихаар нь би араас нь гүйгээд очисон чинь хойд гудамж руу нэг хүн гүйж байсан. Тэгээд би араас нь Балжиннямыг юм болов уу гэж бодоод гүйсэн. Очоод мөрнөөс нь бариад авахад эмэгтэй хүн байсан. Өсөхөө миний араас гүйж ирээд наадах чинь биш байна. Балжинням дээшээ гүйсэн гэж хэлсэн. Өсөхбаяр бид 2 нөгөө эмэгтэйгээ тэнд нь орхиод Балжинням руу гүйсэн. Балжинням дээр очоод бид 3 эмээгийнх рүүгээ явж байгаад би замдаа бахардаад үлдсэн. Намайг очиход Өсөхөөг приустэй хүмүүс аваад явчихлаа гэж Балжинням надад хэлсэн. Би эхний мэдүүлэгтээ аваагүй гэж мэдүүлсэн. Сүүлд нь хурдан сална гэж бодоод айгаад утсыг нь шидсэн талаар мэдүүлсэн. Би очоод мөрнөөс нь л барьж авсан. Биед нь хүрсэн ноцолдож барьсан зүйл байхгүй. Манай найз Өсөхбаяр тэр эмэгтэйн гараас нь татах үед л хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр буцаад гүйсэн. Би тухайн хүний гар утсыг аваагүй. Тухайн үед явж байсан эрэгтэй эхлээд надад хэлэхдээ 2 сим ордог том утас гэж хэлсэн. Дараа нь Өсөхбаярын аавд iphone 5 шиг 1 симтэй жижигхэн утас гэж хэлсэн. Тухайн утас байсан эсэх нь эргэлзээтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 46-47/

...Миний өмгөөлөгчөөр энэ хэрэгт Б.Бурмаа оролцож байгаа охоор одоо надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. /Б.Бурмаа мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон болно /Бичиг, үсэг муухан мэднэ гэв/ 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр болохоор Аптангадас эрүүгийн мөрдөгчид мэдүүлэг өгсөн юм. Тэгснээ тэр тухайн мэдүүлгийг хэвэлсэн үү !; эс^үл өөр зүйл хэвэлсэн үү мэдэхгүй байна. Яасан ч гэсэн юм хэвлэхийн хувьд хэвлэсэн. Тэр хэвэлсэн зүйл юу болохыг би хараагүй юм. 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ би болохоор тухайн хохирогчийн гар утсыг аваагүй талаар хэлсэн байсан юм. Анх болохоор 2 сим карт ордог том утас гэж хэлсэн. Маркийн бол хэлээгүй. Сүүлд болохоор 1 сим карт ордог утас гэж ярьж байсан. гэх мэдүүлэг /ххийн 104-105/

...Би яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 137-138/

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

4. Шүүгдэгч М.Балжинням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 133-134/

5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Балжинням мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

6. Шүүгдэгч Л.Өсөхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 135-136/

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Балжинням мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно. 8. Хохирогч Д.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим гэрээсээ нөхөр Б.Баттулгийн хамт дэлгүүр ороод буцаад гэрлүүгээ явж байтал үл таних 3 залуу дуудаад хөөе наанаа зогсож бай гээд араас гүйгээд ирсэн. Тэгээд зогсож бай гээд байхад яагаад зогсохгүй байгаа юм бэ? гэж хэлээд нэг нь танихгүй байна уулзсан. Манай нөхрийг нэг нь цээжин тус газар нь цохих юм уу өшиглөх шиг болсон. Тэгээд нөхөр бид 2 цаашаа гудамж руугаа зугтаасан. Тэр 3 араас гүйцэж ирээд нэг нь манай нөхрийг цохиод авсан. Манай нөхөр намайг цагдаа дууд гэхээр би цаашаа зугтаагаад 3- 20-21-ээр гудамж руу зугтаж ороод цагдаа залгах гээд зогсож байтал би тэгээд унасан. Араас ирсэн залуу хөөе зогсож бай гэх шиг болсон. Тэр залуу түлхэж цохисон эсвэл би бүдэрч унасанаа мэдэхгүй байна. Тэр залуу миний өмдийг тайлах гэж оролдоод миний дотуур хувцас руу гараа хийгээд байсан. Тэр үед би сандраад өөрийн гар утсаа дотуур хувцас руугаа хийчихсэн байсан. Би хүн байна уу гээд тусламж дуудаж орилсон. Нөгөө залуу намайг чимээнгүй бай гээд ам дараад би амьсгалж чадахгүй байсан. Би тэгэхээр нь юу хүсээд байгаа юм бэ? би нөхрөө щгудаад хүссэн юмыг чинь өгье гэж хэлэхэдТэгвэл чимээгүй бай гээд өмднөөс утас аваад цаад талын жижиг хөх толгой руу зугтаасан. Тэгээд би босч ирээд гудамж өгсөж ирж байсан таксиг зогсоогоод гэртээ хүргүүлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/

... Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номуундалай цогцолбор сургуулийг 1999-2009 онд суралцаж 10 дугаар анги төгссөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Би Монгол хэл бичиг мэднэ, уншиж бичиж чадна. Баттулга бид хоёр 2 тийшээ салаад зугтаатал Баттулгын араас хоёр нь хөөж миний араас нэг залуу нь хөөж намайг хөөж явсан залуу шууд миний араас түлхэж газар унагасан тэгтэл өнөөх залуу миний өмдийг тайлах гээд доош болгоод байсан бит орилтол өнөөх залуу миний амыг гараараа дараах байсан би тэгэхээр нь чи яах гээд байгаа юм бэ би нөхрөө дуудаад чамд хүссэн зүйлийг чинь өгье гэсэн чинь миний өмдөн дотор байсан гар утас аваад явчихсан би гар утсаа айсандаа болоод дотор хувцасандаа хийчихсэн байсан юм тэгтэл өнөөх залуу миний дотуур хувцасанд хйичихсэн байсан В1аск чюм маркын гар утас байсан шинээр нь аваад удаагүй байсан 350.000 мянган төгрөгөөр худалдаж авсан утас байсан. Миний биед өөр хүрээгүй өмдөн дотор байсан гар утас л аваад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 64- 66/

...Тухайн үед зун байсан учир дотуур хувцсандаа гар утсаа хийсэн байсан юм. Тэр залуугийн хувьд намайг гар утсаа тийшээгээ хийж байхыг харсан эсэхийн мэдэхгүй байна. Тухайн үйл явдал 22-23 цагийн хооронд болсон. Яг ямар сэдэлтээр хийсэн эсэхийн мэдэхгүй байна. Миний гар утсыг өмднөөс хүч хэрэглэж э хэлбэл яах гээд байгаа юм бэ гэхэд гараараа ам дараад хүчээр миний й дотор байсан гар утсыг авч явсан. /Өөр үйлдэл хийгээгүй гэх үнсэх, тэврэх, оролдох г.м зүйл болоогүй. Газарт унасан байхад гар утсыг аваад зугтаасан. Хэн нэгэн бол ирээгүй өөрөө авчихаад шууд гүйцэн. Надаас гар утас авсан залуу ямар хувцастай харайсан эсэхийг хэлж мэдэхгүй байна учир нь харанхуй болсон байсан. Түүнийг бол хэн нэгэн дуудаагүй өөрөө гар утсыг авчихаад зугтаасан. Тэр хүнийг болохоор танихгүй. Одоо сайн санахгүй байна. Би өөрөө бүдэрч унасан зүйл байхгүй. Намайг түлхэж унагсан байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл та хоёрыг харах боломжгүй болтол. Хамгийн анх араас чинь дуудаж зогсооход таны зүгээс ярьсан зүйл байна уу? /таны эмэгтэй болохыг чинь цагйасщ ирээд мэдсэн гэх/ Надад өөр нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг/хх-ийн 93-95/

9. Хохирогч Б.Баттулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим гэрээсээ өөрийн эхнэр Д.Долгосурэнгийн хамт гараад дэлгүүр орчихоод буцаад гэр лүүгээ явж байсан. Хойноос хүн дуудаад хөөе зогсож бай гэсэн. Тэгээд хүлээгээд зогсож байтал 3 залуу гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд нэг нь намайг цээж орчим өшиглөхөөр нь би эхнэрээ аваад цаашаа зугтаагаад холдолгүй баригдсан. Ирээд яагаад манай найзыг цохьчихоод зугтаагаад байгаан гээд дайрсан. тэгэхээр нь эхнэрийг цааш нь түлхээд цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд надруу дайраад өшиглөхөөр нь тэндээ маргалдаад миний тайлбарыг сонсохгүй байхаар нь өөрийн гудамж руу уруудаад зугтаасан. Хойноос 2-лаа хөөсөн. Би зугтаагаад тэр2 намайг гүйцээгүй буцаад явчихаар нь эхнэрийнхээ араас явсан. Би бодохдоо манай арын ар тал буюу 22-р гудамжинд байдаг ахых руу очисон байх гээд тийшээ гүйсэн. Тэгээд тэнд очоогүй болохоор нь буцаад гүйж явтал нэг машины гэрэл гарахаар нь гар өргөөд зогсоотол миний таньдаг ах байсан. Тэгээд гэрийн ард 21-р гудамж руу машинтай эргээд орсон манай эхнэр байхгүй болохоор өөрийнхөө 20-р гудамжаар өгсөөд гэрийнхээ гадаа ирэхэд манай эхнэр бас машинаас бууж байсан. Гэртээ ороод дүүгийнхээ утсаар цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 141-145/ 10. Гэрч П.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Н.ыг аав ээж нь 5-р ангиас нь хөдөө мал дээр гаргаад авчихсан. Хөдөө мал дээрээ байж байгаад өнгөрсөн хавар 05 сард цэргийн алба явсан юм. Энэ оны 05 сард цэргээс халагдаж ирээд л байж байгаа юм. Багадаа гайгүй хөөрхөн ааштай хүүхэд байсан. Урд өмнө нь ямар нэг асуудалд байсан удаагүй. Архи тамхи хэрэглэдэггүй зан араншингийн хувьд сайн гэж боддог. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 35- 36/

11. Гэрч Д.Түмэнцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Н. сургуульд орохоосоо өмнө хойд эцэгтэйгээ болж хамт амьдрах болсон. Ар гэрийн анхаарал муу байдаг. Н. нь 5 дугаар ангиасаа хөдөө гарчихсан. Хувийн зан араншин сайтай хүний арга эвийг олоод харьдаг хүүхэд юм. Архи, тамхи хэрэглэж байхыг нь харж байгаагүй. Найз нөхөд гээд манайханаар орж гардаг хүүхдүүд байдаггүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. гэх мэдүүлэг /хх-ийн37-38/ 10. Гэрч Т.Лодон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хэрэг гарсан гэх өдрийн маргааш нь буюу оройн 18-19 цагийн хооронд байх цагдадээр ирээд цагдаагийн газрын гадаа машин дотор тэр хохирогч гэх йг.-гэн түүний нөхрийн хамт машин дотор уулзсан юм. Би тэд нарт хандаж ямар маркийн гар утас байсан бэ гэхэд тэр нөхөр нь надад айфон загварын ер нь ай фон маркийн гар утастай төстэй гар утас байсан гэж хэлсэн. Яг ай фон маркийн гар утас гэж хэлээгүй. Тухайн үед гар утсанд нэг сим карт байсан эсхүл нэг сим карт ордог болох талаар бол хэлээгүй. Манай хүүхэд болохоор урьд шөнө , Балжинням хоёртой цуг байгаад хүн андуураад 2 хүнтэй маргалдсан нэг нь эмэгтэй нөгөөдөх нь эрэгтэй байсан талаар хэлсэн юм. Тухайн үед надад гар утас алга болсон гэж байна би аваагүй юм аа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр хохирогчид залгаад уулзъя асуудал үүссэн байна уулзаж байгаад шийдье гэж хэлсэн юм. Гар утас алга болсон юм бол хохиролыг нь барагдуулж өгье гэж бас хэлсэн юм. Тэгээд 7 дугаар, цэцэрлэгийн үүдэнд уулзах гээд байж байхад Алтангадас гэх цагдаа гарч ирээд бид нарыг энд цагдаа дээр авчирсан. Тэгээд цагдаагийн газрын үүдэнд байхдаа би тэр хохирогчоос ямар маркийн гар утас болохыг асуусан юм. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/

11. Гэрч П.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Миний мэдэх зүйл гэх юм бол хэрэг гарсан өдрийн он, сар, өдрийгсанахгүй байна. Гэртээ байж байсан чинь нэлээн ажуу болсон байсан тэгсэн манай гэрийн гадаа хүмүүс орилоод дуудаад байхаар нь хүүхдээ явуулсан чийь том хүн байна уу гэж дуудаж байна гэхээр нь би өөрөө гарсан юм. Тэгсэн майай хашааны гадаа машинтай хүмүүс бас нэг цагдаагийн хамт ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад танай хүүхдүүд миний гар утасыг авч явсан гэж нэг хүүхэн хэлсэн. Яг яаж авсан талаар бол хэлээгүй. Тухайн үед цагдаа болохоор танай банди хаана байгаа бэ гэж асуусан өөр зүйл бол хэлээгүй. Тэгээд бандийгаа шөнө ирвэл цагдаад явуулаарай гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл алга байна. Танай хүүхэд миний гар утасыг авсан гэж хэлсэн. Булаагаад ч юм уу өөр байдлаар авч явсан талаар бол тодорхой юм бол хэлээгүй. Үгүй. Хэрэг гарсан өдрийн маргааш нь буюу өглөөн , Балжинням хоёр манай гэрт цуг ороод ирхээр нь та нарыг цагдаа хайж байна одоо цагдааруу яв гэж хэлсэн юм. Тэр хоёр өөрсдийгөө манай хашаанд байсан машин дотор орж унтсан болохоо хэлж байсан. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 106-107/

12. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хэрэг гарсан гэх өдрөөс хойш би 3-4 хоногийн дараагаар аймагт ирсэн юм. Тухайн үед яригддаг асуудлууд яригдаж аль хэдийнээ дууссан байсан. Би тухайн үед цагдаагийн газар дээр ирэхэд манай хүүхэд Балжинням дүү нар болох , Өсөхбаяр нар эрүүгийн мөрдөгч Алтангадас гэх хүнд шалгагдаж байсан. Би аас мэдүүлэг авах ажиллагаанд байлцсан юм. Тэгээд би юу болсон талаар хүүхдүүдээс асуухад гар утас алга болсон түүнийг авсан уу гэж байна гэж хэлсэн. Намайг ирэхэд хохирогчид 360.000 төгрөгийг бол шилжүүлсэн байсан. /Учирсан хохирол өөрөөр хэлбэл гар утасны үнэ гэх/ Тэгэхээр нь би нэгэнт мөнгийг нь төлсөн бол тэр гар утсыг нь авчихсан гэж хэлчихээ гэж хэлсэн юм. Эрүүгийн мөрдөгчөөс нөлөөлсөн зүйл бол байхгүй. Суманд байсан чинь надруу хохирогч гэх хүүхэн утсаар залгаад Балжиннямын ээж нь мөн үү гэхээр нь тийм байна гэж хэлсэн чинь надад болсон явДлын талаар яриад тодруулбал хэрэг гарсан өдөр цагдаа дуудах гээд байсан чийь миний гар утсыг булаагаад аваад явсан гэж хэлсэн. Хэрхэн яаж булаасан -алаар бол юм хэлээгүй. Мөн ямар маркийн гар утас байсан талаар ч хэлээгүй. Яг энд тэр авсан гэж хэлээгүй ав. Надад нэмж хэлэх зүйл алга байна. гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ 13.

Гэрч С.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Тэр манай гэрийн гадаа машинтай ирсэн эгч өөрийнхөө гар утсыг аваад зугтаасан гэж байсан. Тухайн үед хэн нэгэн түүнээс хэрхэн яаж авч цугтсан талаар хэлээгүй. Хэрэг гардаг шөнө ирээгүй маргааш нь гадуур гарчихаад ирэхэд тэр 2 ирсэн байсан. Би сайн мэдэхгүй байна надтай тэр үед цуг байх хугацаандаа тэр талаар яриагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 111-112/ 14.Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 06 сарынөдрийн 59 дугаарт шинжээчийн: Шинэ Black view маркын гар утас 350.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 41-42/ 15. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 403 дугаар шинжээчийн 1.Баттулгын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт / хх-ийн 70 /,

16. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 402 дугаар шинжээчийн

1.Д.Долгорсүрэнгийн биед дээд уруул, зүүн хөлийн шагайнд зулгаралт гэмттогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

4.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тух хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 75-76/ 61-71, 147-149 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******, ******* нар нь урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 151-162 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******, ******* нарын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, 112-113 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн зан байдлын тодорхойлолт, хавтаст хэргийн 16-22, 88-92 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 3 хуудас хохирол төлсөн тухай нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтышатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугабагийн нутгаас 2017 оны 12 дугаар сарын 07-12-ны өдрийн хооронд иргэн *******гийн эзэмшлийн 8 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 5400000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн *******тэй бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Сүүж” гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 01-20-ны өдрийн хооронд иргэн*******ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******той Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Сүүж” гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 01-20-ны өдрийн хооронд иргэн*******ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 3000000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******,******* нарын мэдүүлэг, гэрч *******, *******, *******, *******,*******,, Ч.Баясгалан-жаргал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ыг ганцаараа бусдын малыг хулгайлсан, *******тэй бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч *******г *******той бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан”энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүхээс тэднийг “бусдын малыг хулгайлсан, бусдын малыг бүлэглэг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******ыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлагыг оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч *******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ын эзэмшлийн цэнхэр өнгийн “мустанг-150” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, мотоцикль буюу түүний үнэ тавин мянган / 50000 / төгрөгийг төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч *******ын хээр морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн “мустанг” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх морь болон мотоциклыг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Харин уг хэрэгт малын махыг бүртгэж гар бичмэл бүхий дэвтрийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг дэвтрийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Очир овогт Энхжаргалын Соронзонболдыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Очир овогт Энхжаргалын Соронзонболд, Тэмээчин овогт Баттулгын Лхагвасүрэн нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Очир овогт Энхжаргалын Соронзонболдыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Очир овогт Энхжаргалын Соронзонболдыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тэмээчин овогт Баттулгын Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил ял дээр нэмж түүний эдлэх нийт ялыг таван зуун дөчин / 540 / цагийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******од таван зуун дөчин / 540 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож уг ялыг эдлүүлж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан ******* нь таван зуун дөчин / 540 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар ялтан *******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

10. Шүүгдэгч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт гар бичмэл бүхий дэвтрийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг дэвтрийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт ялтан *******ын хээр морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн, ялтан *******гийн эзэмшлийн “мустанг” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх морь болон мотоциклыг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ялтан *******ын эзэмшлийн цэнхэр өнгийн “мустанг-150” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, мотоцикль буюу түүний үнэ тавин мянган / 50000 / төгрөгийг төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

14.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ