Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/302

 

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Х-т холбогдох эрүүгийн 1921006210333 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, химичийн зааварлагч мэргэжилтэй, Сүхбаатар аймаг дахь Зэвсэгт хүчний ... дугаар ангид салаан захирагч ажилтай, ам бүл  4, эх, ах, дүү нарын                    хамт Сүхбаатар аймгийн .... тоотод оршин суух, ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 460,000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэгдсэн, З овогт Х. /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Хнь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Классик” караокед 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд иргэн ...А-ын “Самсунг” С-6 маркийн гар утсыг авч мобайл банкийг ашиглан ...А-ын данснаас 4,700,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкан дахь данс руу шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Хнь Дорнод амгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Классик” караокед 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд иргэн ...А-ын “Самсунг” С-6 маркийн гар утсыг авч мобайл банкийг ашиглан ...А-ын данснаас 4,700,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкан дахь данс руу шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1921006210333 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ...Х-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд “Шинэ сум” төсөл дээр ажиллахаар ирсэн юм. Би Сүхбаатар аймгийн Зэвсэгт хүчний 338 дугаар ангид салааны ахлагчаар ажилладаг юм. ... 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд найз бүсгүй Э-ийн ажилладаг “Арвин” караокед очсон. Тухайн үед тэр караокед 1 ах  үйлчлүүлж байсан бөгөөд тухайн ах намайг наашаа суучих хамт юм ярьж сууя гэхээр нь би очиж А гэх ахтай танилцсан. Улмаар А ах “Арвин” караокед мобайл банкаар тооцоо хийж байхад нь 9999 гэх нууц үг нь амархан болохоор цээжилж авсан. 2019 оны 09 сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд “Арвин” караокед байхад орж ирсэн. Бид хоёр хэсэг сууж байгаад 22 цагийн орчимд “Классик” караокед орсон. А ахын гар утасны цэнэг дуусаад зөөгчийн ширээн дээр цэнэглэж байсан. Тэр үед А ах намайг утас аваад ир гээд явуулахад нь би утсыг нь аваад гарсан. Улмаар би А ахын гар утаснаас мобайл банкаар нь дамжуулан өөрийн данс руу 4.700.000 төгрөгийн шилжүүлэг хийсэн... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Арвин” гэх караокед 15 цагийн орчимд үйлчлүүлэхээр орсон. Тэр караокед Х гэх залуутай танилцсан. Хэрлэнбаярын эхнэр гэх эмэгтэй “Арвин” караокед ажилладаг юм шиг байсан. Тэр танилцсан гэх дүүтэй караокед сууж байснаа манай гэрт очоод 1 шил виски аваад эргээд “Арвин” караокед очсон. ...маргааш буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шартаад бие муу байсан болохоор пиво уухаар “Арвин” караокед орсон. Тэнд Хсууж байсан. ...гараад хоолонд ороод “Классик” баар руу орсон. Миний утасны цэнэг дуусаж байхаар нь зөөгчид хэлээд утсаа цэнэглүүлсэн. Х-ыг утас аваад ир гээд явуулсан. Би бие засах газар орчихоод гарч ирэхэд Хбайхгүй байхаар нь гараад хайсан боловч олдоогүй. Би сандраад гэртээ очиж, эхнэртээ хэлээд картаа шалгуулахад 4.700.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...14 цагийн орчим ажил дээрээ ирэхэд Э танихгүй 2 эмэгтэйн хамт ширээн дээр пиво уугаад сууж байсан. Уг ширээнд урд өдөр нь манай ажил дээр Ххамт виски ууж байсан ах ирчихсэн, тэдний ширээнд суугаад юм ярьж байсан.  ....орой 22 цагийн орчимд Хтэр ахын хамтаар манай караокеноос гараад явсан. Тооцоо хийхдээ тэр ах өөрөө мобайл банк ашиглан тооцоо хийсэн. Хтэр ахын утсаар тооцоо хийгээгүй. Үүнээс хэсэг хугацааны дараа 23 цагийн орчим Э нь Х олж ирэхээр гарсан ба тэр хооронд нөгөө ах Х орж ирсэн талаар асуугаад миний утас алга болсон байна гэсэн.  ....тухайн буудлаас өглөө 06 цагийн үед гараад гэртээ ирсэн. Намайг гэртээ байхад миний дансанд 400.000 төгрөг шилжиж ирсэн. Гүйлгээн дээр нь Эгаас гэсэн байхаар нь залгаад асуухад Х аваад наад мөнгөөрөө караокены тооцоо хийгээд үлдсэн мөнгийг нь 2 хүүхэддээ зарцуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “....энэ үед гаднаас ирсэн ах нэлээн согтоод манай найз залуу Х дагуулаад гараад явсан. ....23 цагийн орчим Х хайж “Парис” бааранд очихдоо ээжийн дүүгийн хүүхэд болох М-тай таараад буцаж “Арвин” караокед ирэхэд Х ирээгүй. Ундраагийн утас руу залгаад 24-р байрны хөл бөмбөгийн талбайн хажууд явж байгаа талаараа хэлсэн. ....”Арвин” караоке руу ороод Ундраагийн хамт Восток ресторанд сууцгаасан. Тэндээсээ 01 цаг өнгөрөөж гараад “Ольхон” зочид буудалд хонохоор Х, М, У бид 4 хамт явж, 85.000 төгрөгийн өрөөнд хоносон. Энэ үед буудлын тооцоог би авч Х-рын картаар хийсэн. ...12 цагийн орчим буудлаас гараад ...Шүр зах явж “Аригүн” цайны газарт хоолонд орсон. Хоолны тооцоог Х хийсэн. ...Ногоон төгөл амралтын газар руу явцгаасан ба амралтын газрын тооцоог мөн л Ххийсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ....Шүр захаас 2 эрэгтэй машиндаа суулгаад Мянгат явъя гэсэн. ...тэндээс хөдлөөд төв Гандан дээр очиход Нараа гэх эмэгтэй такситай ирээд буусан. Миний машинд 3-уулаа суугаад төмөр зам явж түрээсийн байр хайхаар явсан. Төмөр замаас хөдлөөд явж байхдаа Найрамдал цэцэрлэгт хүрээлэн дээр бууя гэсэн. Тэр үед 21.000 төгрөгийг Н гэх эмэгтэй өгсөн. ...Н гэх эмэгтэй дахин залгаад бид хэдийг Ногоон төгөл амралтын газар хүргээд өг гэхээр нь очиж аваад амралтын газар хүргэж өгөөд хөлсөнд нь 5600 төгрөг авсан. ...Ногоон төгөл амралт руу явах замдаа ЕФ дэлгүүрээс пиво болон идэх уух юм аваад хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хаан банкны Дорнод салбарын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч ...Х-ы ниргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, шилжин ирсэн тухай тодорхойлолт, иргэний мэдээлэл, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн нэвтрэх үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42, 43, 44, 45, 47, 48, 60-64 дүгээр хуудас/,

 

Хохирогч А шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921006210333 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Хнь Дорнод амгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Классик” караокед 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд иргэн ...А-ын“Самсунг” С-6 маркийн гар утсыг авч мобайл банкийг ашиглан ...А-ынданснаас 4,700,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь данс руу шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ...Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А/хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч М /хх-ийн 23-24 дугаар хуудас/, гэрч Э.Э /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Б /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хаан банкны Дорнод салбарын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Х нь хохирогч ...А-ынэд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд эд зүйлийг буцаан өгч хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Х бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ...Х-ын... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Х-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-т оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Хэрлэнбаярт мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ...Х-ын/.../ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН