Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 12

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ю.Б-гийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

“Ц-ийн Цэ-ийн төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд эхийн овог, нэр хэсэгт овог андуурч бүртгэгдсэн байгааг залруулж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ө, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны дэг сахиулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б нь шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ю-ийн Б миний бие 1969 оны 07 сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 2-р багт Ю-ийн 5 дахь охин болж мэндэлсэн. Би Д-ийн Ц-той гэрлэж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тухайн үеийн ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагагүйн улмаас миний төрсөн охин Ц-ийн Цэ-ийн  төрсний гэрчилгээн дээр төрүүлсэн эх болох Ю-ийн Б миний овог нэрийг буруу бичиж намайг хохироож байна. Учир нь миний бие 4 хүүхэдтэй гэх нөхцлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл нэг хүүхдийн маань төрсний бүртгэлд миний нэрийг Ю-ийн Б-г буруу бүртгэснээс болж би одоо өндөр настны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд “Ю-ийн Б миний төрсөн хүүхэд болох Ц.Цэ-ийн төрсний гэрчилгээ болох улсын бүртгэлийн санд “Эхийн овог нэр” эх миний овгийг залруулан Ю-ийн Б болгож залруулж бүртгэхийг Улсын бүртэглийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ[1].

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн Ю.Б нь: Миний том охин Ц.Цэ-ийн төрсний бүртгэлд эх болох миний овог нэрийг Ю-ийн Б гэхийг Д-гийн Н гэж бичсэн байх тул уг зөрчлийг арилгуулах талаар улсын бүртгэлд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн нэг хувийг ирүүлжээ.                                                                          Энэхүү бүртгэлийг шалгахад тус хэлтсийн иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа Уянга сумын 1987 оны төрсний бүртгэлийн 93 дугаарт 1987 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц-ийн Цэ нь Д-ийн Цэ, Д-гийн Н нарын гэр бүлд төрснийг 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн тухай бүртгэл байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг баримтлан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчлийг арилгах боловч уг төрсний бүртгэлд дурдагдсан Д-гийн Н, нэхэмжлэл гаргагч Ю-ийн Б нар нь нэг хүн гэдэг нь нотлогдохгүй байх тул шүүхэд хандан тогтоолгохыг зөвлөн ажилласан болно[2]...” гэжээ.  

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б нь “Ц-ийн Цэ-ийн төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд эхийн овог, нэр хэсэгт овог андуурч бүртгэгдсэн байгааг залруулж бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой[3] бөгөөд иргэний бүртгэлтэй холбоотой үүссэн маргааныг харьяалан шийдвэрлэнэ[4].

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Ц.Н, С.Д нарын гэрлэлтийг бүртгэх үед 1999 онд батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хууль[5] /цаашид “Иргэний бүртгэлийн тухай хууль” гэх/ хүчин төгөлдөр үйлчилж байсан байх тул уг хуульд заасан зохицуулалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...гэрлэлтийн бүртгэл дээр нь 1999 онд Ц.Н, С.Д нарыг гэрлэсэн гэж буруу бүртгэсэн...” хэмээн мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Нэхэмжлэгч Ц-ын Н нь нөхөр С-ын Д[6]-той гэрлэснээ 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Өвөрхангай аймгийн Сант сумын “Гэрлэснийг бүртгэх анкет №2” баримтын “1.Бүртгэсэн” хэсэгт “Өвөрхангай аймаг, Сант сум, 1999.12.25” гэж, “2.Гэрлэсэн” хэсэгт “1999.12.25” гэж, 5 болон 20 дугаартай “Байнга оршин суугаа” хэсэгт “Өвөрхангай, Сант сум” гэж, 6 болон 21 дугаартай “хэд дэх гэрлэлт болох” хэсэгт “1” гэж тус тус бичигдсэн байх ба 7-8 болон 22 дугаартай “гэрлэхээс өмнөх хүүхдийн тоо, гэрлэснээс хойш төрсөн хүүхдийн тоо” хэсэгт ямар нэгэн мэдээлэл бичигдээгүй байна.

Түүнчлэн “Сант сумын гэрлэлт, үрчлэлт-1979-2009” бүртгэлийн 29 дүгээрт “С. Д, Ц. Н нар нэг дэх гэрлэлтээ 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн”  гэж, “Гэрлэсэн он, сар, өдөр” хэсэгт “1990” хэмээн тус тус тэмдэглэжээ[7].

Шүүх “гэрлэлт”, “гэр бүл” хэмээх үгсийн эрх зүйн ойлголтуудыг судлан үзвэл: Гэр бүлийн тухай хууль[8]-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг”, 3.1.2.-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага…-д бүртгүүлнэ” гэж, 7.2-т “Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ”, 7.3-т “Гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ” хэмээн хуульчилсан байна.

Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь хэсгүүдэд зааснаар иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгохтой холбогдох хуульд заасан үйл ажиллагааг “иргэний бүртгэл” гэх бөгөөд тус бүртгэлийн бүрдэлд “гэр бүлийн байдлын бүртгэл” хамаарах ба гэр бүлийн байдлын бүртгэлийн төрөлд “гэрлэлтийн” бүртгэл оржээ. 

Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийн бүртгэл нь иргэний бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийн агуулгад тусгагдсан байх учиртай.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-д зааснаар Ц.Н, С.Д нар нь өөрсдийн оршин суугаа Сант сумын улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтанд гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө хамтран гаргаж гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.    

Гэтэл Ц.Н болон С.Д нар нь 1990 оноос эхлэн эцэг, эхийн гэрээс өрх тусгаарлан гарч нэг гэртээ хамтран амьдарч байсан хэдий ч өөрсдийн гэрлэснийг бүртгүүлэх тухай хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага /ажилтан/-д гаргалгүй 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандмаагийн “...Жол ургийн овогт Ц-ын Н нь Г ургийн овогт С-ын Да-той 1990 онд гэр бүл болж гэрлэлтээ 1999 онд бүртгүүлсэн байдаг... 1999 оноос өмнө гэрлэлтээ бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй гэсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Ц.Н болон түүний нөхөр С.Д нар нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу түүний гэрлэлтийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэл хуулийн дагуу явагдсан байх тул уг бүртгэлд засвар оруулах боломжгүй юм.

Нөгөө талаас нь харвал Ц.Н С.Д нар нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт зааснаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлээгүй ч бодит байдал дээр нэг өрх гэрт хамт амьдарч, үр хүүхдээ төрүүлж өсгөж байсан нь 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Д-ийн О, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Д-ийн М нарын төрсний гэрчилгээ, Сант сумын 1997 оны “Хүн амын дэлгэрэнгүй бүртгэл”, гэрч Н.Я-ийн “...мал малладаг хүмүүс... 1992 онд өмч хувьчлагдсанаас хойш хувиараа мал маллаж байсан... Хүү, охин хоёртой...” гэх, гэрч Ё.Ц-ийн “...энэ хоёр гэр бүл болохоосоо өмнө нэг хүүхэдтэй болоод түүнээсээ хойш 1990 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш бас нэг хүүхэд гарсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Монгол хэлний их тайлбар тольд “гэр бүлийн амьдрал” гэдэг үгийг “гэр бүлийн аж төрөл”,  “хамтын амьдрал” гэдэг үгийг “хамтын аж төрөл” хэмээн тайлбарласан байна. 

Тиймээс хуульд заасан насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь нэгэн гэр бүл болон хамтран амьдарч болох ч хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлснээр тэдний гэр бүлийн харилцааны эрх, үүрэг хуулийн дагуу үүснэ.  

Нэгэнт улсын бүртгэл үнэн, зөв хийгдсэн бөгөөд түүнд засвар оруулах боломжгүй байх тул шүүхээс Ц.Н-ийн “Ж ургийн овогт Цэ-ын Наранцэцэгийн гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд гэрлэсэн он андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ц.Н нь  12 жил 8 сар малчнаар ажилласан эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр настны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн хуулийн заалтын дагуу өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл мал тооллогын А дансны хуулбар өрхийн тэргүүн нөхөр С.Д-ийн нэр дээр бичигдсэн, гэрлэлтийн бүртгэл дээр нь 1999 онд Ц.Н, С.Д нарыг гэрлэсэн гэж буруу бүртгэсэн учраас иргэн Ц.Н-ийн 1999 оноос өмнө малчнаар ажиллаж байсан жилүүд малчнаар ажилласанд тооцогдохгүй хохирч байна...” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрлэлтийнхээ бүртгэлийн огноонд засвар оруулуулснаар түүний ажилласан байдал тогтоогдох, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь сэргээгдэх хууль зүйн эерэг үр дагавар бий болох нөхцөл байдал үүсэх боломжтой байх ба нэхэмжлэгчийн тус шүүхэд хандсан гол зорилго ч үүнд чиглэсэн байна. 

Хэдийгээр Ц.Н-ийн гэрлэлтийг 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл үнэн, зөв хийгдсэн, түүнд засвар оруулах боломжгүй ч угхүү бүртгэлээр нэхэмжлэгчийн дээр дурдсан эрхээ сэргээх хууль зүйн боломж үүгээр хязгаарлагдахгүй юм.

Учир нь гэр бүлийн харилцаа нь гэрлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны болдог хэдий ч бүртгүүлээгүйн улмаас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өрх тусгаарлан амьдрах эрхийг хязгаарлах, хамтран амьдарсан хугацааг нь үгүйсгэж болохгүй бөгөөд нэгэнт гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас тухайн иргэний хуульд заасан бусад эрх хязгаарлагдсан тохиолдолд тэрээр С.Д-той 1990 оноос 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

Нэхэмжлэлд Ц.Н, С.Д нарын гэрлэлтийг бүртгэсэн 29 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг хавсарган ирүүлсэн байх боловч түүнийг нотариатаар гэрчлүүлээгүйн дээр уг гэрчилгээн дэх гэр бүл болсон огноог засварлаж хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй болсон байх тул шүүх үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн  “Ж ургийн овогт Цэ-ын Н-ийн гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд гэрлэсэн он андуурагдан бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 


[1] Хэргийн 1 дүгээр хуудас.

[2] Хэргийн 12 дугаар хуудас

[3] Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг.

[4] Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг.

[5] Энэ хууль нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэний бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль”-аар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.

[6] Нэхэмжлэлд “Д” хэмээн бичсэн ч түүнд хавсарган ирүүлсэн баримтуудад “Давгадорж” гэж бичсэн байх тул сүүлийн бичилтээр бичив.

[7] Хэргийн 37-38 дугаар хуудас. Давгадоржийн эцгийн нэрийг “Сант сумын гэрлэлт, үрчлэлт-1979-2009” бүртгэл”-д бичигдсэн нэрээр бичив.

[8] 1999 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.