| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0403/Э, |
| Дугаар | 2018/ШЦТ/463 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0403/Э,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Н.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818007380446 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Н.А 1974 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын баруун талд байрлах “Монос” эмийн сангийн үүднээс иргэн С.Л годон гутал, виски, гахайн утсан мах зэрэг эд зүйл хийсэн хар үүргэвчтэй цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 906500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын баруун талд байрлах “Монос” эмийн сангийн үүднээс иргэн С.Л годон гутал, виски, гахайн утсан мах зэрэг эд зүйл хийсэн хар үүргэвчтэй цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 906500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр өдөр зах дээр явж байгаад Монос эмийн сангийн үүднээс нэг цүнх авсан. Тэгээд нэг таксинд сууж явж байгаад тамхи авахаар дэлгүүр ороод буцаад иртэл тэр таксины жолооч аваад явсан байсан. Цүнхэнд юу юу байсныг сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн годон гутал байсныг мэдэж байна.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Би ямар ч гэсэн уг хохирлыг төлнө. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч С.Л гаргасан өргөдөл /хэргийн 3/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-18/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-20/,
-Хохирогч С.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 9 сарын 14-ний өглөө 8:30 цагт шинэ Дархан захын үүдэнд буусан ба буухдаа 10 гаруй ачаатай байсан. Тэгээд би Шарын голын зүс таних хүмүүст ачаагаа харуулаад 00 орсон юм. Тэр үед 9:20 болж байсан юм. Би 00 орж ирчхээд дүү болох ******гийн маяти маркын машинд ачсан юм. Гэртээ очоод ачаагаа шалгахад 1 цүнх маань байхгүй байсан. Тэгээд би цуг сууж байсан зүс таних хүмүүстэй уулзаад миний цүнх үлдсэн эсэх талаар асуухад ямар нэгэн зүйл үлдээгүй, хүн цөөн байсан учир сайн харсан гэж надад хэлсэн.
...бараа хийсэн байсан хар эрээн цоохор өнгөтэй, 2 үүргэвчтэй сурагч цүнх, цүнхний хоёр талд чили соус, дотор нь 40 размерын эрэгтэй хүний годон гутал, мөн 1 ширхэг 40 градусын 1 литрийн виски, гахайн утсан мах, семечки хар самар, ягаан, цагаан, улаан өнгөтэй 3 ширхэг хүүхдийн малгай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,
-Гэрч Ч.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би дүүгийнхээ 84 дүгээр бракт байх дэлгүүрт нь зогсож байтал 11 цагийн орчим зүс таних нэгэн залуу орж ирээд “шоколад авах уу? манай эгч хойшоо явж ирээд авчирсан юм. Энэ шоколадыг аваад надад нэг шил архи өгчих, дүү нь архи уух гэсэн юм гэж ярьж байсан ба би авахгүй гэж байгаад аваад 0.5 граммтай “Хараа” архиар солиод авсан.
...нүд муутай, өндөр, жижиг үстэй залуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 38/,
-Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр цүнх үүрч явсан хүн бол ***** хочтой*******байсан байна. Би сүүлд санаад дээрээс нь замын хажууд машины масло тос зардаг эгчээс асуусан чинь Амбий биш байсан гэхээр нь санасан юм. Энэ Амбий болон*******хоёр царайны хувьд төстэй болохоор нь би андуурсан байна. Яг тэр цүнхийг авч явсан хүн бол ***** хочтой*******байгаа юм.” гэх мэдүүлэг /хэргийн 29/,
-Гэрч Л.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цүнхтэй зүйл авч ирээд миний хажуу талын хашаан дотор тавьчихсан байсан. Би авч ирснийг нь хараагүй. Тэгээд надаас “шуудай байна уу?” гэхээр нь “надад шуудай байхгүй” гэсэн чинь юм хэлээгүй нөгөө цүнхтэй зүйлээ орхиод явсан. Би анзаараагүй бараагаа өрөөд зогсож байтал дахин нэг гүйж ирж байгаа харагдсан.
...нөгөө цүнхээ онгойлгож байгаа харагдсан. Тэгэхээр нь харсан чинь шоколад, хиам зэрэг эд зүйл гаргаж ирээд байсан.
...Амбий тэр үед байгаагүй, огт харагдаагүй. Амбий тэр цүнхийг авч ирээгүй, би авч ирсэн хүнийг харвал шууд танина.
...миний харснаар шоколад, хиам, нэг годон гутал харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 906500 /есөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөг байна.” гэх 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 36-38/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын баруун талд байрлах “Монос” эмийн сангийн үүднээс иргэн С.Л годон гутал, виски, гахайн утсан мах зэрэг эд зүйл хийсэн хар үүргэвчтэй цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Н.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Л-д906500 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 02, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтуудаар /хэргийн 36-38/ нотлогдож байх тул шүүгдэгч Н.А 906500 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Л-долгох нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын баруун талд байрлах “Монос” эмийн сангийн үүднээс иргэн С.Л годон гутал, виски, гахайн утсан мах зэрэг эд зүйл хийсэн хар үүргэвчтэй цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Н.А эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.А гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 906500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.А 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.А оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.А энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.А 906500 /есөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч С.Л-д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ