Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/402

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч:  Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Чимэддорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2014004890456 дугаартай хэргийг 2020 оны12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт**************, 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Татварын хэлтэс”-ийн хажууд асфальтан зам дээр 02-20 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн ....заалтыг зөрчиж явган зорчигч*******ыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 17 цагийн үед Эрдэнэцогт сумаас Баянхонгор аймгийн төв рүү өөрийн эзэмшлийн 02-20 БНА улсын дугаартай Газ 33061 0 маркийн машинтай орж ирээд айлын аргалыг гэрт нь буулгаж өгчихөөд орой 19 цагийн үед Татварын хэлтсийн зүүн талын засмал замаар доошоо уруудаад явж байтал зам хөндлөн нэг хар хувцастай хүн зүүнээс баруун тийшээ зам хөндлөн гарах гэж байгаад эсрэг урсгалд явж байсан машин чагнаалдаад буцаад явчих шиг харагдсан. Би замынхаа баруун талын шороо руу шахаж ороод зогсох гэж  байтал зам хөндлөн гарах гэж байсан эрэгтэй хүн буцаад явчих шиг болохоор би цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явтал гэнэт тэр хар хувцастай эрэгтэй миний машины урдуур орж ирээд машины баруун урд талд мөргүүлээд газар унасан. Би цагдаагийн газар болон түргэн тусламж дуудсан . Би архи уугаагүй эрүүл 20 километр цагийн хурдтай явж байсан. Би хохирогч*******ын эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 83-84/       

Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 18 цаг 40 минутын үед гэр лүүгээ явж байх замдаа хүнсний дэлгүүрээс 100 граммын хэмжээтэй архи авч ганцаараа уучихаад шинэ Татварын хэлтсийн зүүн талын засмал замаар зам хөндлөн гарч явж байгаад том ачааны машинд мөргүүлж биедээ гэмтэл авсан. Би уг замын зүүн талаас баруун тийшээ гарч явсан. Би замаар гарахдаа жижиг машиныг өнгөрөөгөөд засмал замаар гараад замын баруун талд байх шороон дээр гараад ирсэн байхад намайг мөргөсөн. Миний баруун талын 4 хавирга хугарсан зүүн гар, эрүү гэмтсэн. Ж.******* гэх хүн нь намайг Улаанбаатар хотын эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн бүх зардлыг гаргасан байгаа. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-30 /           

Гэрч Ц.Цэрэндуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Р.Түмэнжаргал нь тухайн үед биеийн байдал зүгээр хэвийн явж байсан бөгөөд одоо гэр лүүгээ явлаа гэсэн би ажил руу явлаа гээд явсан орой 20 цагийн орчимд нь би гэртээ байж байтал******* над руу залгасан байхаар нь би буцаагаад залгасан чинь нэг эрэгтэй хүн аваад энэ утасны эзэн мэргэжлийн хяналтын газрын хажуу талын засмал зам дээр машин дайруулчихлаа гэсэн эмнэлэг дээр яваад очтол******* нь түргэний машинаар ирсэн байсан. Р. Түмэнжаргал нь хэвийн байсан, архи уусан байсан эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-38/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 13-ны өдрийн №639 дугаартай

1.Р.Түмэнжаргалын биед баруун 2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирга, зүүн 5,6,7 дугаар олон хавирганы хугарал, баруун уушгины дунд, доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд хий ба цус хуралдалт, доод эрүү, баруун нүдний ухархай, самалдаг, баруун дал ясны хугарал, тархи доргилт, цээж, бүсэлхий, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт, /хх-ийн 48-50/        

Энх нахиа ХХК-ийн 2020 оны  12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 495 дугаартай  ...Gaz3061 маркийн 0220 улсын дугаартай авто машины үнэ 1.200.000 төгрөг болохыг тогтоосон ....гэх дүгнэлт / хх-ийн 66/,             Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №16 дугаартай

1.Тухайн зам тээврийн осол нь 02-20 БНА улсын дугаартай Газ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн.... заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. *******  нь ВС ангиллын 63895 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна ..” гэх дүгнэлт, /хх-ийн 76-77/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татар тогтоол / хх-ийн 01-02/, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16/, хохирогч*******ын эмчлүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 51-64/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэх хуудас / хх-ийн 91/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 96/, дипозит дансны хуулгууд / хх-ийн98-100/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 107/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.          

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Татварын хэлтэс”-ийн хажууд асфальтан зам дээр 02-20 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д  ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн... заалтыг зөрчиж явган зорчигч*******ыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн...би замынхаа баруун талын шороо руу шахаж ороод зогсох гэж байтал зам хөндлөн гарах гэж байсан эрэгтэй хүн буцаад явчих шиг болохоор нь цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явтал гэнэт тэр хар хувцастай эрэгтэй миний машины урдуур орж ирээд машины баруун урд талд мөргүүлээд газар унасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 83-84/,

Хохирогч*******ын... Татварын хэлтсийн зүүн талын засмал замаар зам хөндлөн гарч явж байгаад том ачааны машинд мөргүүлж биедээ гэмтэл авсан. Миний баруун талын 4 хавирга хугарсан зүүн гар гэмтсэн эрүү гэмтсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-30 /

Гэрч Ц.Цэрэндуламын... Р. Түмэнжаргал нь хэвийн байсан, архи уусан байсан эсэхийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-38/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 13-ны өдрийн №639 дугаартай

Р.Түмэнжаргалын биед баруун 2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирга, зүүн 5,6,7 дугаар олон хавирганы хугарал, баруун уушгины дунд, доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд хий ба цус хуралдалт, доод эрүү, баруун нүдний ухархай, самалдаг, баруун дал ясны хугарал, тархи доргилт, цээж, бүсэлхий, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, /хх-ийн 48-50/ Энх нахиа ХХК-ийн 2020 оны  12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 495 дугаартай...Gaz3061 маркийн 0220 улсын дугаартай авто машины үнэ 1.200.000 төгрөг болохыг тогтоосон ...гэх дүгнэлт / хх-ийн 66/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №16 дугаартай 1.Тухайн зам тээврийн осол нь 02-20 БНА улсын дугаартай Газ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн.... заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. *******  нь ВС ангиллын 63895 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна ..” гэх дүгнэлт, /хх-ийн 76-77/ зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс шүүгдэгч *******д авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэж заасан ба шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******* нь өндөр насны тэтгэвэрт байдаг, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.500.000 төгрөг төлсөн, хохирогч******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “...02-20 БНА улсын дугаартай автомашин...”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдав.  Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн эзэмшлийн №02081792 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүгдэгч *******д буцаан олгож, 63895 дугаартай жолооны үнэмлэхийг Баянхонгор аймгийн Замын Цагдаагийн тасагт шилжүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:            

1.Шүүгдэгч******* овогт**************г авто тээврийн хэрэглийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д  оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1,1.2,  36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн №02081792 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүгдэгч *******д буцаан олгож, 63895 дугаартай жолооны үнэмлэхийг Баянхонгор аймгийн Замын Цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ..02-20 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.       

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА