Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 60

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

     Улсын яллагч Э.Нямбилэгт

     Гэрч А.Д

Шүүгдэгч С.Э.........., түүний өмгөөлөгч Э.Мандахнаран

Шүүгдэгч ...........

Шүүгдэгч Э.Б...........нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э............., мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......., Э.........арт холбогдох  201608000104 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Н........ овгийн С.....н Э............. /РД:.........../, Дорноговь аймгийн Айраг суманд 1988 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн хүнд машин механизмын багш ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг,...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С. овгийн П.....ийн Э....... /РД:........../, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1988 оны 10 дугаар сарын 15-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 3 дугаар ангид гагнуурчин ажилтай,  ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх

 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.овгийн Э. Б. /РД:........../, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1987 оны 07 дугаар сарын 16-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг математик загварлагч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Политехник коллежид хяналт шинжилгээ дотоод аудит хариуцсан ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч ......... нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, наадмын талбайн хойд тал, хуучин Аймгийн онцгой байдлын хэлтсийн баруун талд Б.Г.ын эзэмшлийн Тоёота клугер маркийн 54-56 ГСА улсын дугаартай автомашиныг зогссонгүй гэх шалтгаанаар чулуугаар чулуудаж баруун хойд талын дохионы гэрлийг санаатайгаар хагалж устган бусдад 200.000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч П.Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хаан банкны дэргэд хохирогч Э.Б.чтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч Э.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хаан банкны дэргэд хохирогч Д.Э.ай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Эрдэнэтайван нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, наадмын талбайн хойд тал, хуучин Аймгийн онцгой байдлын хэлтсийн баруун талд Б.Г-ын эзэмшлийн Тоёота клугер маркийн 54-56 ГСА улсын дугаартай автомашиныг зогссонгүй гэх шалтгаанаар чулуугаар чулуудаж баруун хойд талын дохионы гэрлийг санаатайгаар хагалж гэмтээсэн,

Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хаан банкны дэргэд хохирогч Э.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хаан банкны дэргэд хохирогч Д.Эай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө 24:00 цагийн үед Банзрагч, Ба Түнартай хамт өөрийн гэртээ хөзөр тоглож байсан. Түвшинжаргал АТМ-с мөнгө авна гэхээр нь бид нар хамт гарсан. Тухайн үед Клугер маркийн хар машинтай залуу ирээд АТМ дээр оочирлоод зогссон. Тэр залуутай маргалдсан. Хар машин дотроос А.Д гээд миний таньдаг дүү гарч ирсэн. Би А.Дат найзуудаа аваад хоёр тийшээ явцгаая гээд яриад зогсож байхад П.Э, Э.Бч нар бие, биенийхээ дээр гарсан зодолдож байсан. Дөнгөж салгачихаад байж байхад цагдаа ирсэн. Цагдаа нарт одоо найзуудаа аваад явлаа гэж хэлээд хоёр тийшээ явсан. Гэтэл Санота-5, Клугер маркийн машинтай залуучууд хажуугаар тойроод байсан. Бид нар стадионы баруун талд зогсоход хэл амаар доромжлоод байсан. Хэл амаараа учраа ольё гэхээр цаашаа зугтаад байсан. Стадионы цаана 2 машинтай ирээд зогссон. Би түрүүлж уулзах гээд очсон. Намайг очиход яваад өгсөн. Цаана нь Клугер маркийн хар машинаас нэг хүн буусан. Би айлгах санаатай жижигхэн чулуу аваад шидтэл машиныг оносон. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулах санаатай чулууг шидээгүй. Айлгах санаатай шидсэн. Машин руу чулуу шидэж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

2. Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө хэрэг гарсан. Энэ өдөр 20:00 цагийн үед гэртэй Эн найзтайгаа ганц пиво уусан. Тэгээд Гоыг дуудаад Гранд ресторан орж хүний 2 ширхэг пиво уучихаад Даг дуудаж жолоо бариулсан. Э мөнгө авна гэхээр нь хонхорын Хаан банкин дээр ирж АТМ-с мөнгө авна гээд ирсэн. Бид нарыг очиход АТМ дээр 4 залуу байсан. Э машинаас буугаад мөнгө авах гэтэл нэг залуутай маргалдсан. Би очоод та нар яагаад маргалдаад байгаа юм бэ? гэтэл Б намайг мангасдсан. Тэгээд уурандаа Бийг цохьчихсон. Гэтэл Д, Э хоёр намайг чирээд машины урд талын суудал дээр суулгасан. Машины шил онгорхой байсан болохоор Б гараа оруулаад 2-3 удаа цохьсон. Би машинаас буугаад Бйн дараад унагасан. Э ирж салгаад бид нар хоёр тийшээ явсан. Хуучнаар онцгой байдлын баруун талд Гыг очиж авах гээд зогстол Э ирж цонх тогшсон. Бид нар Гыг суулгачихаад хөдөлсөн. Машин руу чулуу шийдсэнийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд гэртэй харьж амарсан. Бад гомдол санал байхгүй бид сайн дураараа эвлэрсэн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 10-наас 11-нийг шилжих шөнө Этай уулзахаас өмнө ганц нэг юм уусан байсан. Эгийн гэрт хөзөр тоглож байхдаа шийтгэлээр арай илүү уусан. Хаан банкины хажууд болсон бүх зүйл үнэн. П.Эай 2 удаа муудалцсан. Сүүлд нь машинаас буугаад зодолдож байхад цагаан машин ирсэн. Ямар учиртай ирсэнийг мэдээгүй. Намайг Б салгаад стадионы хойшоо авч явсан. Бид хоёрыг ирэхэд цагдаа нар явсан байсан. Стадионы хажууд зогсож байхад яагаад 2 машин ирснийг мэдэхгүй байна. Э би очиж уулчихаад ирье гээд явсан. 1-2 хүн хашгираад байх шиг байсан. Гэрэл хагарсаныг мэдэхгүй байна. Одоо явцгаая гээд Эийн гэр лүү явж байх замд А.Д араас ирээд машины гэрэл хагалсан байна гэж хэлсэн. Тухайн үед хохиролыг төлж барагдуулахаар тохиролцсон. Машины үнэлгээ 200.000 төгрөг гарсан. Чойрт янзлахгүй гэхээр нь 2 талын зардлыг нь нийлүүлээд 350.000 төгрөг өгсөн. Миний хувьд П.Эыг таньдаггүй байсан. Тохиролцсон гэж бодоод Эрдэнэтайвангын гэрт очоод хөзөр тоглож байхад цагдаа ирсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй бид эвлэрсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Гэрч А.Дашүүхийн шатанд мэдүүлэхдээ: П.Эн намайг жолоо бариад өг гээд дуудсан. Тэгээд би Клугер маркийн авто машиныг бариад Гранд рестораны гадаа буулгачихаад явсан. П.Эыг утасдахаар нь ирж аваад хонхорын АТМ орсон. Тэгээд хүмүүстэй маргалдаж эхэлсэн. Энэ үед цагдаа ирж хоёр тийшээ салгасан. Би П.Эг хар Клугерт суулгасан. Гончигравжих цагаан машинд суугаад явсан. Цагаан машинд 2-3 хүн суусан байх. Хөдлөөд явахад ардаас орилсон үгүйг нь мэдэхгүй байна. Тэгээд цагаан машин хөдлөхөөр нь Гихыг авах гээд хойноос нь очсон. Тэгээд тарсан байхад Б, Э нар машины гэрэл хараад ардаас ирсэн байх. Онцгой байдлын урд Гоыг машинд суулгахад чулуу шидсэн. П.Эг хүргэж өгчихөөд Э, Бнартай машины гэрэл хагалчихлаа гэж уулзсан. Тэр үед  надаас хэн орилсон юм гэж асуусан. Би Гончигравжих дээр ирээд та нар орилсон юм уу гэхэд хүн орилоогүй гэсэн гэв.

 

5. Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: …2016 оны 06 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байсан чинь Энхбат, Э нар Эн гэрт хүрээд ир гээд дуудаад байсан юм…Энн гэрт ирсэн чинь Э , Эсайхан нар пиво уугаад дуусч байсан. Тэгээд бид 3 Гранд ресторан орохоор болоод Дг дуудаад машинаа бариулаад Грандын гадаа очоод машинаа өгөөд явуулсан…Гранд хаах цаг болоод Дрыг дуудаад хонхорын Хаанбанкны АТМ орж мөнгө авахаар ирсэн. Хаанбанкны АТМ дээр танихгүй 4 согтуу залуу Эы хажууд зогссон хоргоогоод байгаа бололтой байсан. Э энэ хэд яагаад байгаа юм бол гээд машинаас буугаад та нар хүүхэд яагаад байгаа юм гэсэн. Тэгсэн нэг бүдүүн залуу Эын өөдөөс ирээд муудах гээд байгаа бололтой гараараа Эын нүүрлүү түлхээд байгаа харагдсан. Тэгэхээр нь Д бид 2 машинаас буугаад ирсэн чинь Э одоо энэ Б гээд байгаа залууг нэг удаа гараараа цохьсон хаана цохьсныг харж амжаагүй нүд ирмэх зуур болсон. Б газар унаад өгсөн. Эыг Д машинд оруулаад жолоочийн хажуу талын суудалд суулгасан. Тэгсэн Б машинлуу очоод цонхоор гараа оруулаад Эыг хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн Э машинаас бууж ирээд Бийг газар унагаад доороо хийгээд дарсан. …араас нэг туранхай залуу Эын араас гараараа татаж байгаад толгойных нь ар талруу нэг удаа цохисон. … Тэгээд Түдэв машинтайгаа хөдлөөд 3 дугаар байрны хойд талаар ороод урд талаар эргээд гарч ирээд стадионы баруун талаар нар зөв эргээд хуучин Онцгой байдлын байрны баруун талд очоод зогссон … Тэгээд би Түдэвийн машинаас буугаад өөрийнхөө машинд ороод суусан чинь Бнөгөө 3 залуутайгаа хамт Хаанбанкны зүгээс ирж байсан. Нэг залуу ирээд чулуутай гараараа цонх тогшихоор нь шууд хөдлөөд явсан чинь араас чулуу шидсэн. Тухайн үед машины буруу талын ар талын улаан гэрэл хагарсан байсан… 54-56 ГСА улсын дугаартай Клугер маркын автомашин манай ээж Бгийн нэр байдаг.Би ашиглаж эзэмшдэг. …ЭнЭыг өмөөрөөд Бтай маргалдсан. Б, Эын өөдөөс түлхээд байсан. Э Бийг гараараа нэг удаа цохисон. …Э, Эр нар пиво уусан байсан. Бай явсан залуучууд архи уусан байсан. Б нилээн согтуу харагдсан. С.Эрдэнэ-тайван бэлнээр 350,000 төгрөг өгсөн… Миний хохирол бүрэн баригдсан одоо ямар нэгэн гомдол санал байхгүй… /хх-ийн 18-20 дугаар хуудас /

6. Хохирогч П.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  …манай найз Эыг АТМ дээр байсан 4 залуу дээрэлхээд байх шиг харагдахаар нь би машинаас буугаад очсон чинь Э тэр залуучуудтай маргалдаж байхаар явж очоод Эыг өмөөрөөд та нар болиоч яах гээд байгаа юм бэ гэхээр нь би найз нөхөдтэйгөө явж байна гэсэн чинь намайг гараараа мангасдаад түлхэхээр нь баруун гараараа Бйн нүдрүү нэг удаа цохьсон чинь газар унаад өгсөн …машины цонхоор Б гараа оруулж ирээд 2 удаа толгойны зүүн талруу цохьсон. Мөн хажуунаас нь нэг залуу цохьсон. Би машинаас бууж ирээд Бийг барьж аваад газар унагаад дээрээс дараад хөдөлгөөгүй. Тэгсэн араас нэг туранхай залуу ирээд миний толгойны баруун тал руу буюу чихний дээд хэсэгт 1 удаа гараараа цохьсон. …тэгээд Хаанбанкны гаднаас наадмын стадионыг нар зөв тойроод хойд талд очоод зогссон чинь одоо энэ Э гэх залуу атганд багтахаар чулуу бариад хүрээд ирэхээр нь машин барьж байсан Д-г хөдөл гэж хэлсэн. Тухайн үед нилээн пиво уусан байсан. … Э чулуу шидээд Гийн машины Т.Клугер маркийн машины буруу талын хойд улаан гэрлийг хагалсан гэж мэдсэн … /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

7. Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: … Т.Клугер маркийн машинаас нэг залуу бууж ирээд АТМ-ын хажууд зогссон. Тэр залуу бид хэдийг яасан удаан мөнгө авдаг юм бэ наад картанд чинь мөнгө байгаа юмуу мөнгө байхгүй юм байж гэсэн. Тэгэхээр нь тэр залууд чи юу гээд байгаа юм бэ гэж ганц нэг  үг сөрсөн. Тухайн үед юу юу гэж хэлснээ санахгүй байна. … Тэгсэн Т.Клугер маркийн машинаас дахиад нэг халзан толгойтой  залуу бууж ирээд та яагаад байгаа юм бэ гээд миний өөдөөс хүрээд ирэхээр түлхээд өөрөөсөө холдуулсан чинь тэр залуу миний баруун талын нүдрүү гараараа нэг удаа цохьсон. Тухайн үед би газар унаад өгсөн. …тэр залуу намайг цохьчихоод машиндаа ороод суусан. Тэр намайг цохьсон залууг сүүлд Эгэдгийг мэдсэн. Тухайн үед Э машиндаа ороод суусан машинаас буугаад ир гээд би ганц нэг удаа хацарлуу алгадсан.Энхбат машинаас бууж ирээд намайг газар унагаад дээш нь харуулаад миний дээрээс мордоод суучихаад толгой нүүрлүү цохиод байсан. Би мөн өөдөөс нь гараараа ганц нэг удаа цохиод зүүн гараараа хүзүүгээр нь тэврээд баруун гараараа нэг гарыг нь барьсан. …Б намайг салгаж аваад стадионы зүгрүү дагуулаад явсан. …Эрдэнэтайван чулуу барьсан явж байсан. Сүүлд Э-ыг машины гэрэл хагалсныг мэдсэн. 4 дүгээр байрны урд талаар явж байхад Д гэх танил залуу нөгөө хар өнгийн клугертэй ирээд машины гэрэл хагалчихлаа гэсэн… тухайн үед би нилээн согтуу байсан  /хх-ийн 26 дугаар хуудас/

8. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ …Энхбат гэх залуу Ба-ийг баруун гараараа баруун нүд рүү нь нэг удаа цохьсон. Б газар унаад өгсөн. Б босож ирээд Э-ай зууралдаад байсан. Э өөрөө салаад машинд ороод суусан. Энэ хоёр бие биенээ хэд хэдэн удаа цохьсон. …Э-н сууж явсан хар өнгийн Клугер маркийн 54-56 ГСА улсын дугаартай машин наадмын талбай хойд талд очоод зогссон байсан. …Бид хэд наанаас нь явж байхад тэр хар өнгийн машин хөдлөөд зугтаасан чинь Э нэг чулуу аваад тэр хэдийн зүгрүү шидсэн чинь нэг юм хагарах чимээ гарсан. …Д гэх танил залуу нөгөө хар Т.Клугер маркийн машинийг унаж ирээд машины ар талын гэрэл хагарсан байна гээд үзүүлээд байсан Эрдэнэтайван чулуу шидэх үед тэр гэрэл оногдоод хагарсан байх. ...Э Ба хоёроос өөр хүн зодоонд оролцоогүй… /хх-ийн 27-28 хуудас/

9. Гэрч Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: … Би мөнгөө авахаар буухад АТМ дээр согтуу 4 залуу зогсож байсан. Би тэр 4 залууг мөнгөө аваад дуусахыг хүлээгээд зогсож байсан чинь одоо энэ Б гээд байгаа ах надруу муухай хараад байхаар нь та яагаад муухай хараад байгаа юм бэ гэсэн чинь муу шалдан бацаанууд цохиод яахав дээ гэсэн. … Тэгсэн машинаас Э бууж ирээд та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэж асуусан. … Б, Э хоёр зууралдсан байхаар нь би Д-ын хамт очоод Э-ыг салгаж аваад машиндаа жолоочийн хажуу талын суудал дээр суулгасан. Тэгээд бид хэд хөдлөх гэсэн чинь Б машины цонхоор гараа оруулж ирээд Э-ыг толгойруу нь цохиод байсан. Э уурлаад машинаас бууж ирээд Б-ийг газар унагаад дээр гараад суусан. …Б Э 2 залуугийн хамт ирж байгаа харагдсан. Тэгээд бид хэд хөдөлье гээд хөдлөх үед зөв талын ар талын цонхийг тогшсон. Тэгээд хөдлөөд явсан чинь тэр 4 залуугийн нэг нь араас чулуу шидсэн. …машины ар талд юм хагарах чимээ гарсан. Тэгээд тэр хэдээс холдож зогсоод буугаад харсан чинь Гончигравжихын машины буруу талын хойд улаан гэрлийг хагалсан байсан. …Б, Эхоёр хоорондоо зодолдоод зууралдаад байсан. Өөр зодоонд оролцсон хүн хараагүй…/хх-ийн 29-30 хуудас/.

10. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: …Э Б хоёр буцаад хүрч ирээд араас чулуу шидчихлээ нэг юм хагарсан гэж байсан. … тэр намхан залуу бууж ирээд та нар яагаад хүн амьтан дээрэлхээд байгаа юм бэ гээд Б-ай үг сөргөлцөж байгаад Банзрагчийг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Анх АТМ дээр ирсэн залуутай маргалдаад байх шиг байсан. … /хх-ийн 31-32 хуудас/

11. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  ... Миний нэр дээр Тоёота клугер маркийн 54-56 ГСА улсын дугаартай автомашин байдаг. Энэ машиныг миний төрсөн хүү Б.Г ашиглаж эзэмшиж байгаа…Б.Гийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тооцоход татгалзах зүйл байхгүй…  /хх-ийн 33 дугаар хуудас/

12. Гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: /хх-ийн 40-44 дугаар хуудас/

13. Гэрч Д.Түийн мэдүүлэг: …Манай машин болон Гоын машинд суусан залуучууд хашгирч орилсон зүйл байхгүй …Гын найзуудтай зодолдсон 4 залуу өөрсдөө их омогтой залуучууд байсан. …Тухайн үед манай машинаас Г буугаад машиндаа суусан. Өөр машинаас буусан хүн байгаагүй, Гончигравжихын машинаас мөн хүн буугаагүй/хх-ийн 135-136 дугаар хуудас/

14. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 195 тоот дүгнэлтэнд: Э.Бн биед баруун нүдний зовхинд, салстанд, зүүн чихний ард, гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Баруун нүдний зовхины цус хуралт, салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний ард цус хуралт гэмтэл  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч а/д                                              Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 72 дугаар хуудас/

15. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 194 тоот дүгнэлтэнд: Э-н биед зүүн нүдний зовхинд, баруун нүдний зовхины дотор өнцгөөр, баруун шуунд цус хуралтууд, эрүүний зүүн булангаар, баруун мөрөөр зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний зовхи, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны цус хуралт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Эрүүний зүүн булангийн болон баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч а/д                                               Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 74 дүгээр хуудас /

16. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 007/064 тоот дүгнэлтэнд: Хэргийн газрын нөхөн үзлэгээр олдсон улаан өнгийн, нэг хэсэгтээ тунгалаг цагаан өнгөтэй гэрлийн хагархай мэт зүйл нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэрэв тэнцэж байвал Тоёота Клугер маркын 54-56 ГСА улсын дугаартай автомашины буруу /баруун/ талын хойд гэрлийн хагархай хэсэг мөн байна. Хагарсан зах ирмэгнүүдийнхээ хэлбэр хэмжээ зэргээр тохирч нэг бүхлийг үүсгэж байна гэжээ.

ГСА-ийн ШШАлбаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан /х.х-ийн 78-81 дүгээр хуудас/

17. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 12-13, 130, 131 дүгээр хуудас/

 

18. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /х.х-ийн 14-16, 132 дугаар хуудас/

 

19. Үнэ тогтоох комиссын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №107 дугаар шийдвэр /х.х-ийн 76 дугаар хуудас/

 

20. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 91-96 дугаар хуудас /зэрэг болно. 

 

Иймд шүүгдэгч П.Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан, мөн шүүгдэгч Э.Бийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэвч шүүгдэгч нар нь харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан ба хохирогч П.Энь шүүгдэгч Э.Бтай, хохирогч Э.Б нь шүүгдэгч П.Эай шүүхийн хэлэлцүүлгийн явцад сайн дураар эвлэрч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж эвлэрлийн гэрээг бичгээр үйлдсэн байна.

 

     Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна. 

 

Харин шүүгдэгч С.Э-ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч С.Эыг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн нэг хэсэгтээ тунгалаг цагаан өнгийн гялгар гадаргуутай, автомашины гэрлийн хагархай 1 ширхэг, 3.5*2.5 см хэмжээтэй чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч С.Э нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч С.Эрдэнэтайванд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,  286,  294, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овгийн Пийн Эн шүүгдэгч Говгийн Эы Ба нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Н овгийн С Эр-г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Э, Э.Ба нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч С.Эрнг 01  / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн нэг хэсэгтээ тунгалаг цагаан өнгийн гялгар гадаргуутай, автомашины гэрлийн хагархай 1 ширхэг, 3.5*2.5 см хэмжээтэй чулуу 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эр, П.Э, Э.Б нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       О.ОДНЯМАА