Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0394

 

2014 оны 10 сарын 09 өдөр                    Дугаар 394                                  Улаанбаатар хот

 “Э” ХХК-ИЙН нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагчийн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Э” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагадаа: “О аймгийн Татварын хэлтэс Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201782 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч О аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч "Э" ХХК-д холбогдуулан төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр явуулж 201782 тоот акт үйлдсэн. Татвар төлөгч татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж гомдлыг 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж 01 дугаартай тогтоолоор 201782 тоот актын төлбөрөөс ААНОАТ-т ногдуулсан 6626.4 мянггч төгрөг хасч нийт 7356.9 мянган төгрөг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатнь; шүүх шийдвэртээ: “Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр

0:\Давж заалдах гомдлоор\Магадлал\2014\006Э ХХК\2014.10.08.394.Эрин-гүрэн.с)осх

■ ; С' О 7

 

 

 

 
  Text Box: /П

зүйлийн 14.3-д заасныг баримтлан "Э" ХХК-ийн "Татварын улсын байцаагчийн °С12 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201782 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бухэлд ньхэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

 

Нэхэмжлэгч Эрхин гүрэн” ХХК шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “О аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 12-р сарын 6-ны өдрийй 201782 дугаартай татвар ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс гарсан шийдвэр нь "Т" ХХК-наас авсан НӨАТ-ын падаан, бэлэн мөнгө тушаасан баримт, орлого давсан баримт хавтаст хэрэгт байсаар байтал манай компаний нэхэмжлэлийг хүчингүй болголоо.

Манай компани нь "Т" ХХК-аас барилгын материал бөөнөөр худалдан авалт хийсэн бөгөөд санхүүгийн бүх баримтуудыг бүрэн олгосон болохоор итгэж байсан. Уг компани хуурамчаар НӨАТ-ын падаан гаргаж улсад их хэмжээний хохирол учруулж, олон компанийг хохироож, Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсныг сүүлд мэдсэн.

Нэхэмжлэгч "Э" ХХК-ний Захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүхээр № 32 тоот 2014 оны 08-р сарын 08-ны өдөр шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд тус шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

“Эрин гурэн” ХХК-ийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201782 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжпэгч хуулийн этгээд 2011 оны[1] 12 сард “Т” ХХК- аас 46,000.0 мянган төгрөгийн худалдан авалтыг хийж, нэмэгдсэн өртгийн албан татварт 4,600.0 мянган төгрөгийг төлсөн учир татварын шалгалтаар НӨАТ-ын зөрүү 4,600.000 төгрөгийг нөхөн төлүүлэх акт буруу гэж маргаж байх боловч энэ нь дараахь байдлаар няцаагдаж байна.

 

 

Нэмэгдс^н өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 -д "... төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албен татварыг хасч тооцохгүй” хэмээн заажээ.

Гэтэл бодит байдал дээр “Э” ХХК болон “Т” ХХК -иудын хооронд 46,000.0 мянган төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдах, худслдан авах гүйлгээ хийгдээгүй болох нь гэрч Б.Өлзийхишигийн мэдүүлгээр тогтоогдохоос гадна уг “Т” ХХК нь ямар ч худалдан борлуулалт хийгээгүй байх тул нэхэмжлэгчийн төлсөн гэх 4,600.0 мянган төгрөгийн татвар улсад төлөгдөөгүй нь тодорхой байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “НӨАТ-ийн падаан, бэлэн мөнгө тушаасан баримт, орлогод авсан баримт хавтаст хэрэгт байсаар байтал" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэдэг үндэслэл заажээ. Гэтэл эдгээр баримтууд нь гагцхүү тухайн бараа материалыг “Т” ХХК -аас худалдан авсан нь нотлогдсон тохиолдолд нэмэгдсэн өртөгийн албан татварын төлөлтөд хэрэглэгдэх боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийг бусдаас барилгын материал худалдан авсан байхыг үгүйсгээгүй бөгөөд харин “Т” ХХК бусдад ямар ч бараа материал худалдаагүй учир “008864689” дугаар бүхий падаанд бичигдсэн шиг нэхэмжлэгч нь “Т” ХХК -аас нэмэгдсэн өртөг шингэсэн үнээр худалдан авсан байх боломжгүй, хуулийн 14.1-ийн урьдчилан төлөгдсөн байх шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгчийн төлөх татвараас дээрх бэлтгэн нийлүүлэгчид 1 өлсөн гэх 4,600.000 төгрөгийг хасч тооцох үндэсгүй болпо.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд “Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэсгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 
  1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэпгийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

[1] Нэхэмжлэлийн өргөдөлд “2012 оны 4 улиралд’’ гэж бичигдсэн боловч падаанд тусгагдсанаар “2011 он” гэж ойлгогдохоор байна.