Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Б.*******цэцэг

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Ч.*******-*******, Б.*******, Д.*******

Шүүгдэгч Ч.*******-Эрдэнийн Б.Мөнхгэрэл

Шүүгдэгч Б.*******гийн П.*******жаргал

Шүүгдэгч Д.*******ын Ж.Тэгшмандал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын хяналтын прокурор А.Энхтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.*******-*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 20 оны 0 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч 20 оны 0 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дархан-Уул аймаг Дархан сумын 8 дугаар баг, дугаар хороолол, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ажилтай байсан, одоо " "-ийн ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******- *******. /РД:МК83/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэггэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дүгээр баг, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МС800/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 978 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянгол дүүргийн дугаар хороо, -0 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ , ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, нойр булчирхайн хагалгаанд 2 удаа орсон, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:УШ786/

 

Шүүгдэгч Ч.*******-******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын даамлаар ажиллах байхдаа 20 оны дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.*******ын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.*******аас 500000 төгрөгний хахууль авсан, шүүгдэгч Д.******* нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт өвс хадаж хадлан бэлтгэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ажилтай Ч.*******-*******д хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500000 төгрөгийг 20 оны дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн, шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын даамлаар ажиллаж байхдаа 20 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн Д.******* болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс машин буюу 500 ширхэг боодлын өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******-Эрдэнийн шүүх хуралдааны өгсөн …... Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын цагдаа хамт Сэлэнгэ аймагт явж байхад манай гэдэг хошууч уулзъя гэж байна гэж Насанбаатар надад хэлсэн. Тэгээд бид хоёр хошуучтай уулзахад манай найз нар Улаанбаатар хотоос ирж хадлан бэлтгэх гэж байгаа юм хадлан хадах газар байна уу гэж асуухаар нь манай суманд байхгүй бусад суманд байгаа эсэхийг асууж өгье гэж хэлсэн. Сэлэнгэ аймгийн цагдаагийн гадна *******, , цэцэг нартай уулзсан чинь энэ гурав хадлан хиймээр байна газар байна уу гэхээр нь манай суманд бол байхгүй гэж хэлээд эхлээд Ерөө сум руу ярьж асуухад байхгүй гэсэн. Хушаат суманд байгаа эсэхийг асуухаар ******* руу ярихад тухайн үед ер нь бол хэцүү гэхдээ Хушаат сум Зүүнбүрэн сум хоёрын зааг дээр нэг газар байж магадгүй гэхээр нь очиж уулзъя гэж хэлсэн. *******тай уулзах гэж бид нар Дархан орж хоносон. Тэгээд өглөө нь уулзаад *******г дагуулаад тэр газрыг нь үзэхээр явсан. Очиж газраа үзээд ер нь *******гийн мэдэх ёстой асуудал юм байна гээд салцгаасан. Хэд хоногийн дараа ******* утсаар яриад гэрээгээ хийе хадлангийнхаа ажилд ормоор байна гэсэн. Тэгээд ******* нь надад гэрээ хийх мөнгө гэж 500000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед *******гийн утас холбогдохгүй хөдөөгүүр яваад байсан юм гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн ..... 20 оны дугаар сард Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутгаас зөвшөөрөлгүй хадлан өвс бэлтгэсэн гэх Д., Н.цэцэг нараас бэлтгэсэн 500 боодол өвсийг 20 оны 09 дүгээр сард хураан авч Хушаат сумын 2 дугаар багийн дарга Г.Мөнхэрдэнийн хашаанд буулгасан. Тэгээд би тэнд өвс буулгаснаа дарга нарт тухайн үед мэдэгдэж байсан. 20 оны 2 дугаар сарын дундуур Хонгор сумын нөөцийн өвсөнд би ачуулсан. Би Хонгор сумын орлогч дарга 000 боодол өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан байсандаа өгсөн. Нэг боодол өвсийг 000 төгрөгөөр тооцож өгөөд мөнгийг нь аваад хувьдаа хэрэглэсэн. Том охин оюутан тул сургалтын төлбөрт нь өгсөн гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн ...... Одоогоос 0 жил сарын өмнө энэ хэрэг асуудал болсон юм. 20 оны зун Монгол улсад ган гачиг болсон. Миний хувьд Архангайд хрь гаран тооны адуутай. Улс орон даяар ган гачиг болсон тул бусад аймаг орон нутагт хадлан өвс бэлтгэхэд нь туслах 20 оны 06 дугаар сард Засгийн тогтоол гарсан байдаг. Д., Н.цэцэг хоёр нь гэр бүлийн эхнэр, нөхөр юм. Би Д. ах луу утсаар залгаад хадлан өвс хаанаас бэлтгэх вэ гэж ярилцаад зүүн аймаг руу явж газар үзээд дэмий юм байна гээд больсон. Тэгээд Сэлэнгэ аймаг руу явж газар үзэхээр болсон. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хошууч тай уулзаж хадлан өвс бэлтгэмээр байна газар мэдэхгүй тул таних хүн олж өгөөч гэхэд хошууч утсаар хүмүүс рүү залгаад яриад байсан. Бид гурав Улаанбаатар хот руу буцаад хэд хоногийн дараа дахин ирэхэд хошууч энэ *******-*******тэй уулзуулж өгсөн. *******-******* Хушаат сумын тай утсаар яриад өглөө уулзъя гэж байна гэхээр нь Дарханд ирж хоноод өглөө нь Б.*******г аваад Хушаат сум руу нь явсан. Тэгээд энэ хадлан хадсан газрыг очиж үзсэн. Д. ах бууж газар болон өвсөө үзсэн. *******, *******-******* хоёр болохоор энэ манай сумын газар байна гэж маргалдаад байсан. Тэгээд ажил дээрээ очиж компьютер дээр газраа үзнэ гэсэн тул бид нар буцсан. Утсаар холбогдохоор болоод Улаанбаатар луугаа буцсан. Тэгээд хэд хоногийн дараа утсаа нээхэд миний утсанд *******-*******эс эхний ээлжинд сая төгрөг шилжүүл гэсэн мессеж ирсэн байхаар нь Д. ахад хэлэхэд хэдий хэмжээний газар хадахаа мэдээгүй байж мөнгө өгч болохгүй гэхээр нь би за за гэсэн. *******-*******эс техник хэрэгслээ оруул гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд би *******сүмбэр суманд ах дээр очиход Д. ах машинд техникээ ачаад байж байсан. Тэгээд бид нар техник хэрэгслээ аваад Зүүнбүрэнгээр дайрахад харанхуй болсон байсан учир *******-*******тэй уулзаж амжилгүй шууд нөгөө хадлан хадах газар дээрээ очсон. Уг хадлан хадах газар дээрээ ирээд 5 минут орчим болж байхад *******-******* бид нар дээр хүрч ирээд төлбөр гэрээгээ хийгээрэй гэж хэлэхээр нь ах надад энэ төлбөр 500000 орчим төгрөг л болох байх чи ямар ч байсан эхлээд 500000 төгрөг өгчих гэхээр нь би бэлнээр 500000 төгрөгийг *******-*******д өгсөн. Та нар араас очиж уулзаарай гэж хэлээд *******-******* явсан. *******-******* яваад минут болоогүй байхад Хушаат сумын дарга, орлогч дарга, багийн дарга гэсэн -5 хүн ирсэн. Та нар төлбөр төлөөгүй гэрээ хийгээгүй байж хадлан хадах гэж байна гэхээр нь Зүүнбүрэн сумын *******-******* Зүүнбүрэн сумын газар байгаа юм хад гэсэн гэж хэлэхэд үгүй ээ энэ бол Хушаат сумын газар нутаг гэж хэлсэн . Хушаат сумын орлогч нь Д. ахтай нэг сургуульд хамт байсан таньдаг болж таараад тэр хоёр уулзаад за яахав та нар тийм холоос ирсэн юм чинь зөвшөөрлөө аваад хадахгүй юу даа гэж хэлж байсан. Би өөр юманд оролцоогүй. Тэгээд Улаанбаатар хот руу хүрч ирсэн. Улаанбаатар хотод ирээд 20 гаран хоногийн дараа над руу ах яриад Хушаат сумын ******* 500 боодол өвс хураачихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Шүүгдэгч Ч.*******-Эрдэнийн 208 оны 0 дүгээр сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн …... 20 оны 05 дугаар сүүлээр байх манай сумын цагдаа хамтаар аймаг дээр явж байсан чинь сумын цагдаа "манай ахлах Д. тантай уулзья гэж байна" гэж хэлсэн. Би яах гээд байгаа талаар асуусан чинь "мэдэхгүй чамтай уулзах хэрэгтэй гэнэ" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Цагдаагийн урд талд очоод Д.тай уулзсан. Д. надтай танилцаад манай найз "Улаанбаатар хотоос хадлан талбай хайж удаа дараа ирсэн чи л нэг хадлангийн талбай олж өгч тус болооч" гэж хэлсэн. Би "манай суманд бол хадлангийн талбай байхгүй" гэж хэлсэн чинь "чи надад нэг тус болооч" гээд гуйгаад байсан. Би "за яахав ах би хажуу талын Хушаат сумын даамлаас асууя" гэж хэлсэн. Тэгээд шууд утсаа аваад Хушаат сумын Б.******* руу ярьсан. Б.******* мөн л "манай суманд хадлангийн талбай байхгүй, гэхдээ яахав сумын хилийн зааг дээр үзье" гэж хэлсэн. Тэгээд нөгөө дагуулж явсан 3 хүн буюу Н.цэцэг, Д., Д.******* нар хажууд байсан болохоор "хамт яваад үзье" гэж хэлсэн. Тэгээд Б.*******тай дахиад ярьсан чинь "Дархан-Уул аймагт гэртээ байна" гэж хэлсэн тул өглөө эрт явж үзэхээр болсон. Бид нар шөнөдөө Дархан орж буудалд хоноод маргааш нь өглөө эрт Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу явсан. Өглөө эрт цагийн үед байх Сэлэнгэ аймгийн Хушаат болон Зүүнбүрэн сумын хилийн зааг Хоёр даваа гэх ирсэн. Хадлан хадах хүмүүс маань хадлангийн талбайгаа үзээд хадахаар болсон. Б.******* Хоёр давааны урд талд замаар хоёр хэсэг болон хуваагдсан газраас арай жижиг хэсгээс нь "хадлан хадаж болно" гэж хэлсэн. Харин "том хэсгээс нь хадлан хадаж болохгүй түр хүлээж байгаарай" гэж хэлсэн. Энэ хүмүүс болохоор "бид нар холоос ирж байгаа болохоор бүгдийг нь хадъя" гэж хэлсэн. Мөн Д.******* "мөнгө төгрөгийг нь хамаагүй өгнө шүү дээ. Энэ газраа бүгдийг нь хадуулчих" гэж хэлж байсан. Би тухайн үедээ "та нар өөрсдөө учраа олж энэ манай газар биш учраас би энэ ярианд оролцохгүй" гэж хэлсэн. Д.******* нь "тэгвэл чи Зүүнбүрэн сумаас энэ газар дээр гэрээ хийгээд өгчих" гэж хэлсэн. Би тухайн үед "энэ манай газар биш учраас би гэрээ хийхгүй" гэж хэлсэн чинь "хүн ирэхэд үзүүлэх юмтай л бол болно шүү дээ" гээд байсан. Ингээд бид нар буцаад Б.******* бид хоёр Сэлэнгэ аймаг дээр үлдсэн, харин нөгөө хүмүүс Улаанбаатар хот руу явсан. Маргаашнаас нь Д.******* нь над руу байнга залгаад "энэ асуудлыг бүтээгээд өг" гээд байсан болохоор нь Б.******* руу ярьсан чинь "өөрсдийг нь над руу яриул" гэж хэлсэн. Эргээд над руу яриад "Б.******* чинь том газраа хадуулахгүй гээд байна, жижиг талбайгаа хад гэж байна" гэж хэлсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа байх Д.******* над руу яриад "урьдчилгаа мөнгө төгрөгийг нь өгье, чи наад газраа бүтээгээд өг Б.******* утсаа авахгүй байна" гэж хэлсэн. Хэд хоногийн дараа би хадлангийн талбайгаа эргэж байсан чинь Д.******* техник хэрэгслээ бүгдийг нь Б.*******гийн зааж өгсөн жижиг талбай дээр буулгасан байсан. Би Д.*******тай уулзсан чинь "би ирчихсэн байгаа чи одоо энэ гэрээг Б.*******тай хийгээд өг" гэж хэлээд надад 500000 /ан зуун мянга/-н төгрөг өгсөн. Би түүнээс "та өөрөө ярьж байгаад хийчих гэсэн чинь би гар утсаа хаясан, Улаанбаатар хот руу орж байгаад утас аваад холбогдохоос наашгүй болсон, тиймээс чи гэрээг нь хийгээд төлбөр мөнгийг нь тушаачих" гэж хэлсэн. Би тэгээд мөнгийг нь аваад Б.*******тай холбогдох гээд утсаар яриад холбогдож чадаагүй байж байтал Д.******* залгаад "Б.******* миний өвсийг буулгаад аваад үлдчихсэн, чи Б.*******тай холбогдоод энэ асуудлыг шийдээд өгөөч" гэхээр нь би Б.*******тай яриад "энэ хүмүүс гэрээ хийх гээд надад мөнгөө өгсөн байгаа" гэж хэлсэн чинь Б.******* "гэрээ хийх боломж байхгүй өвсийг нь хураан авна" гэж хэлэхээр нь би энэ тухай Д.*******т хэлсэн чинь "та нартай тэгж ярихгүй, би хуулийн байгуууллагаар шалгуулна" гэж хэлээд танай байгууллагад хандсан....  Гэрч Д.*******ын өгсөн мэдүүлгийг уншсан. Ямар нэгэн хэлэх тайлбар байхгүй. Би өөрөө мөнгө нэхэж 500000 төгрөг авсан нь үнэн гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 82-8 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.*******гийн 208 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ….... 20 оны дугаар сарын дундуур байх цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна Зүүнбүрэн сумын Ч.*******- ******* "хадлан хийх газар хэрэгтэй байна" гэсэн. Би "хадлан хийх газар манай нутаг дэвсгэрт байхгүй" гэж хэлсэн. Тэр өдөр амралтын өдөр байсан бөгөөд манай гэрт Д., Д.******* гэсэн хүмүүстэй хамт ирсэн. Тэгээд "хадлан хийх газар байна уу танай нутгаар явж үзье" гэж хэлсэн. Ингээд бид нар хамт яваад Хушаат сумын нутаг дэвсгэрт хүмүүсийн хэлдгээр 2 даваа, яг албан ёсны нэр нь Ямаатын даваа гэх очсон. "Тэнд чинь л хадлан хийх боломжтой газар байна энд чинь хадлан хийе" гээд Ч.*******-*******, Д.*******, Д. нар надаас гуйсан. Би "энэ газар хадлан хийж болохгүй энэ сумын иргэн нэрээр гэрээ хийгдсэн газар" гэж хэлсэн. "Ганзориг гэдэг хүнтэй уулзаад та нарт яахав ярьж хөөрч өгье" гэж хэлсэн. "Харин тэр болтол та нар хадаж болохгүй" гэж хэлсэн. Ингээд Сэлэнгэ ороод намайг буулгасан би Сэлэнгээс гэртээ харьсан. Үүнээс хэд хоногийн дараа байх Хушаат сумын нутаг дэвсгэрт нөгөө үзсэн аа Д.*******, Д. нар хадлангийн бригадтай ирээд буусан байсан. Мөн зөвшөөрөлгүйгээр хадаад эхэлсэн байсан. Би тухайн үед нь байгаль орчны улсын байцаагч жаргал, багийн дарга Мөнх-******* нарын хамтаар явж байгаад би ганцаараа буугаад хадлангийн бригадын хүмүүстэй уулзсан чинь "Д.*******, Д. нар энд буугаад хадлан хадаж бай гэсэн бид нар ажилчид нь байгаа юм аа" гэж хэлсэн. Би "тэр хүмүүсээ надтай уулз гэж хэлээрэй, энэ газар чинь манай сумын иргэний хадлан авахаар гэрээ хийсэн газар" гэж хэлээд салсан. Үүнээс хэд хоногийн дараа дахин эргүүл шалгалтаар явж байгаад нөгөө газраа очиход нөгөө хүмүүс маань ажлаа зогсоогоогүй нэмээд зөндөө өвсийг хадаад боогоод ачиж байсан. Би дахин "энэ ажпыг хариуцаж байгаа хүмүүс хаана байна гэрээ хийлгүй өвс хадаж болохгүй" гэж хэлсэн. Тэгсэн "бид нар өөрсдөө очиж уулзъя" гэж хэлээд уулзаагүй. Ингээд энэ хүмүүс ачааны авто машинаар өвсөө татаад эхэлсэн. Надтай огт уулзахгүй болохоор нь би дахин очиж уулзахад шланз, чиргүүлтэй 3ил- маркийн автомашинтай өвч ачиж байсан. Ингээд тэр 3ил- жолооч нь таньдаг хүн /Чинсүх/ байсан тул түүнд "чи Дархан орохоороо энэ эзэн гээд байгаа хүмүүсийг надтай уулзууулаарай" гэж хэлсэн. Ингээд 2 хоноход надтай огт яриагүй энэ хооронд би нөгөө өвстэй автомашинуудыг нь Дархан дээр 2 хоног хүлээлгээд ингээд аргаа бараад авто машинтай өвсийг Хушаат суманд хашаанд буулгуулсан. Д.******* болон Д. нр намайг хэл амаар доромжпоод байсан. Тэгээд надтай уулзах байх гэсэн чинь надтай ирж уулзаагүй утсаар яриад хадсан өвсөө бүгдийг нь ачаад аваад нүүгээд явсан байсан. Би 20 оны дүгээр сарын 5-нд ажпаасаа халагдсан дарга болон багийн дарга нарт тэнд байгаа өвсийг хэлсэн. Би ажпаа өгөөд ажилгүй байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Хонгор сумтай 20 оны дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийгээд боодлын өвс нийлүүлэхээр болсон. Тэгээд 20 оны 2 дугаар 0-ны өдөр Мөнх-Эрдэнийн хашаанаас өвсийг нь ачаад Хонгор суманд нийлүүлсэн. Тухайн үед 50 боодол өвс байсан санагдаж байна. Үлдсэн 0-50 боодол үлдсэн байх зарим нэг боодол өвс нь боодол нь задарсан гэх мэт байсан санаж байна. Хонгор суманд би 000 боодол өвс нийлүүлсэн өөр бусад өвсийг нь найзууд болон өөр хүмүүсээс худалдаж авсан санагдаж байна. Хонгор суманд өвс нийлүүлэх гэрээг орлогч дарга байгуулсан. Би хураан авсан өвсний эзэн болох хүмүүсийг хохиролгүй болгоно. Минйи ажил үүргийн хуваарьт өвс хураан авах ямар нэгэн эрх хэмжээ байхгүй би улсын байцаагчийн эрх байхгүй.... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 2-2 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …..  Энэ хүмүүс манай суманд ямар нэгэн газар ашигласны төлбөр хураамж огт төлөөгүй. Харин нөгөө Зүүнбүрэн суманд мөнгө төгрөг төлсөн эсэхийг мэдэхгүй. Манай суманд га газраас хадлан авахад 00 төгрөг, хог хаягдлын 2000 төгрөг, мөн аймагт газар ашигласны төлбөр га-д 750 төгрөгийг тус тус тушаадаг. Нийт 09500 төгрөг болж байна. Энэ мөнгө манай суманд огт ороогүй....... Д.******* нь зохих зөвшөөрөлгүй ямар нэгэн гэрээ хийлгүй Хушаат сумын "Ямаатын даваа" гэх газраас хадлангийн өвс бэлтгэсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр Д.*******ыг 75.29 га талбай ашигласны төлбөр 56.06 төгрөг, хог хаягдлын мөнгө гэж 2.000 төгрөг, га суурь үнийг 8 төгрөгөөр бодож үүнийг 3 дахин үржүүлэхээр 7 төгрөг болсон байна. Га үнийн дүнг 56.03 төгрөгөөр бодсон. Үүн дээр бусад гарсан зардлыг тооцож бодохоор 68.06 төгрөг болж байна. Уг мөнгийн Хушаат сумын орон нутгийн дансанд хийх ёстой. Үүнийг одоогоор төлж барагдуулаагүй байна. ...Д.******* нь нөхөн гэрээ хийгээгүй, ашигласан талбайн мөнгийг төлж барагдуулаагүй байна. Талбай ашигласныхаа мөнгийг төлчихвөл гаргах ямар нэгэн санал, хүсэлт алга байна...." гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн -23, 9 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.*******ын 208 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаад өгсөн ….... Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Ч.*******-******* надтай утсаар яриад хадлан хийхээр очиж үзсэн газар маань манай сумын буюу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр байна. Иймд төлбөрөө шилжүүлчих гэж хэлсэн ..... энэ явдлаас хойш 7 хоногийн дараа техникээ ачаад хадлан хийх газраа буудаплаж байтал Зүүнбүрэн сумын Ч.*******-******* ирээд "энэ газрыг хад" гэж хэлээд газар зааж өгөөд надаас 500.000 төгрөг аваад "араас сумын төв дээр хүрээд ир, гэрээгээ хийнэ" гэж хэлээд "хүмүүс ирж асуувал Ч.*******-*******тэй гэрээ хийсэн гэж хэлээрэй..." гэж хэлээд явсан. ... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

Гэрч Н.цэцэгийн 208 оны 0 дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …... 20 оны -р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд очсон. Хадлан хадахаас өмнө Хушаат сумын Б.*******, Зүүнбүрэн сумын Ч.*******-******* нартай уулзсан. Манай хадлан авах гэж байгаа газар нь Хушаат болон Зүүнбүрэн сумын хилийн зааг байсан учраас маргаантай байсан. Дараа нь маргаантай асуудлыг шийдсэн. Тухайн газар нь Зүүнбүрэн сумын харъяа нутаг болоод Ч.*******эс зөвшөөрөл авсан..... Ч.*******-******* хүрч ирээд манай дүү Д.*******аас төлбөр гээд 500000 төгрөг авсан. ... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/

Гэрч Д.*******ын 20 оны 0 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Хушаат сумын Б.******* өвс тээвэрлэхээс өмнө над руу яриад "та нар манай сумаас зөвшөөрөлгүй өвс хадлан хадсан байна, ирж уулз" гэхээр нь "юу яриад байгаа юм. Ч.*******-******* зөвшөөрсөн, бид нар өвс ачаад танай сумаар өнгөрнө, тэгэхдээ өөртэй чинь уулзъя" гэж хэлсэн. ...Н.цэцэг над руу утсаар яриад "хоёр машин өвс ирлээ. машин өвс ирээгүй байна" гэхээр нь сураглатал Б.******* аваад хашаандаа буулгасан гэсэн. Б.******* нь "зөвшөөрөлгүй өвс авсан, надад юу ч өгөөгүй болохоор би өвсөө авлаа" гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. Мөн дээрээс нь Ч.*******-Эдэнэ ч утсаа авахгүй болсон. Одоогийн байдлаар Н.цэцэг эгчтэй би хадлан хадаад нэг ч боодол өвс аваагүй. Уг нь Ч.*******-******* бид нарын хадлан авсан газрыг "манай сумын нутаг, та нар хадлан хадаж болно" гэж хэлээд төлбөр гэж 500.000 төгрөг авсан. Тэгээд гэрээ байгуулна гэсэн боловч байгуулаагүй...." гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 33-3 дүгээр хуудас/

Гэрч Д.ын 20 оны дүгээр сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тухайн газар очиход Ч.*******-*******, Б.******* нар нь "энэ манай нутаг" гээд хоорондоо маргасан. Тэр үед Ч.*******-******* энэ манай газар нутаг болохоор та нар энэ газраас хадаж болно, би асуудлыг нь шийдэж өгнө гэхээр бид нар буцсан. ...хадлан хадсан газраас 20 оны 09 сарын эхээр өвсөө татаж эхэлсэн. Тэгээд Дарханаас машин хөлслөөд өвсөө ачуулсан боловч 2 чиргүүлтэй машин ирээд 3 дахь машин ирээгүй...тэр өвсийг Хушаат сумын Б.******* "би өөртөө авах ёстой юм" гээд буулгаад авсан байсан. Үүнээс хойн Б.*******тай утсаар ярьж чадаагүй. Тэгээд Ч.*******-*******тэй утсаар " Чи манай газар гээд хадлан хадуулсан чинь Хушаат манай газар гээд 500 боодол өвс авчихлаа. Чи энэ асуудлаа шийдэж өг" гэсэн чинь Б.*******тай ярина гээд л алга болсон. Дахин хобогдож чадаагүй .... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Х.Бадралын 208 оны 2 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …... Хадлан хадахын тулд заавал иргэн аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлж гэрээ байгуулах ёстой. Ч.*******-******* иргэд, аж ахуйн нэгжтэй хадлангийн гэрээ байгуулах эрх байхгүй. Гэрээ байгуулах эрх нь надад байдаг. Харин Ч.*******-*******, байгаль орчны байцаагч *******чимэг нар нь гэрээг нь боловсруулаад оруулж ирэхээр нь би гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулдаг.... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн -5 дугаар хуудас/

Гэрч Б. 20 оны 2 дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 20 оны 09 сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт хадлангийн бригад бууж байхаар нь очиж уулзахад Д. нь манайхаас албан ёсны зөвшөөрөл аваагүй байсан. Тухайн үед Зүүнбүрэн сумын тай ярьсан байгаа гэсэн. Тэгэхээр нь би "зөвшөөрөлгүй хадаж болохгүй, гэхдээ та нар нэгэнт ийм хол газраас ирсэн юм чинь заагдсан газар хадлангаа хадаж болно" гэж хэлсэн. Гэрээг , байгаль орчны улсын байцаагч нар хадлан хийгч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж дарга гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн байгаа. Д. албан ёсоор надтай гэрээ байгуулаагүй. Хэрэв гэрээ байгуулсан бол суманд төлбөр гэж 75000 төгрөг тушаах ёстой. Хувь хүний орлогын албан татвар гэж 0000 төгрөг төлөх ёстой .... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/

Гэрч О.*******Очирын 208 оны 2 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …... Газрын Б.******* 500 боодол өвс хураан авсан талаар 20 оны 09 сарын эхээр надад хэлж байсан ... албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Одоо хаана байгааг мэдэхгүй.... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 9-5 дүгээр хуудас/

Гэрч Б.жаргалын 208 оны 03 дугаар сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …... Энэ хүмүүс ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй төлбөр хураамж төлөөгүй. Хэрэв гэрээ хэлцэл хийгээд төлбөр хураамжаа төлсөн тохиолдолд надад хэлэх ёстой.хадлангийн газар ашигласны төлбөр нь орон нутгийн орлогын дансанд ордог юм....гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/

Гэрч Г. 208 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 20 оны 09 сард манай хашаанд ЗИЛ- маркийн цэнхэр өнгийн авто машин чиргүүлтэй боодол өвс Б.******* буулгасан. Би тэр үед ямар учиртай өвс вэ гэж асуугаагүй. Б.******* л "танай хашаанд байж байг" гэж хэлсэн. Дараа нь 20 оны сард намайг байхгүйд Б.******* нь өөрөө хүрч ирээд аваад явсан байсан... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 6 дүгээр хуудас/

Гэрч Г. 208 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Хушаат сумын Б.*******гийн хэлсний дагуу өвсийг буулгасан. Б.******* нь анх намайг "Дарханд байж бай" гээд 2 хоног ямар нэгэн шийд гаргаагүй. Энэ хооронд өвсний эзэдтэй холбоо барих гээд чадаагүй. Тэгээд намайг "наад өвсөө Хушаат суманд багийн хашаанд буулга" гэхээр нь буулгасан. Би өвсийг буулгасны хариуд ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлсэн гэж бодож байна ... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

Гэрч Ч. 208 оны 03 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 20 оны 09-р сарын 0-ны орчим хадлан хадах газраа очиход аймгийн *******сүмбэр сумаас яваа гээд хадлангийн бүрэн салаа ирсэн байсан. Тэгээд тэр хүмүүст гэрээгээ үзүүлэхэд "Зүүнбүрэн сумын тай гэрээ хийсэн Хушаат сумтай гэрээ хийгээгүй" гэж хэлсэн. Тэгээд манай өвс хадах ёстой газар бараг байхгүй болсон болохоор "үлдсэн газраа би өөрөө хадаж өвсөө авна" гэтэл "бид танд хадаад өгье" гээд дараа нь 0 боодол өвс өгсөн" гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

Гэрч Б. 208 оны 0 дүгээр сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ..... Б.******* гэх залуу зарын дагуу уулзаад боодлын өвс нийлүүлэх санал ьсан. Тухайн санал нь боломжийн санал байсан тул боодол өвсийг 000 төгрөгөөр орон нутагт тээврийн хэрэгслээр авчрах гэрээ хийсэн. Гэрээнд заасны дагуу өвс бэлтгэх урьдчилгаанд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, харин гэрээ дүгнэж өвсөө хүлээж авсны дараа .000.000 /дөрвөн сая/ төгрөгийг Б.*******гийн 50552333 тоот дансанд шилжүүлсэн.... гэх мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

Иргэний хариуцагч Н.цэцэгийн 208 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .....Нийт 506 боодол өвсний хохиролтой гэж бодохоор нь боодол өвсийг 500 төгрөгөөр зарж байсан. Үүн дээр унааны зардалд 50.000 төгрөг өгсөн байсан гэж бодохоор надад нийт 2.7.000 төгрөгийн хохирол учирчихаад байна. Үүнийг Ч.*******-*******, Б.******* гэх хүмүүсээс гаргуулж авмаар байна. Учир нь Ч.*******-******* гэх залуу худлаа хэлж Хушаат суманд өвс хадуулсан, харин Б.******* гэх хүн нь манай өвсийг үндэслэлгүйгээр хураан авч бусдад зарж борлуулж өөрөө ашиг олсон. Уг нь манай өвсийг зохих журмынхаа дагуу хураан аваад сум орон нутагтаа орлогод авсан бол надад санал хүсэлт байхгүй байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүй надад ч мэдэгдэлгүй хураан авс зарсан байна. Уг асуудалд миний дургүйцэл хүрсэн юм. ...Би нийт 506 боодол өвс ачиж явуулсан. Үүнийг яаж мэдээд байгаа юм бэ гэхээр миний хувийн дэвтэр байдаг юм. Уг дэвтэр дээрээ би ачиж явуулж байгаа өвснийхөө тоог бичээд жолоочоор нь гарын үсэг зуруулдаг юм. Гэтэл миний дэвтэр дээр бичиж тэмдэглэснээр 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр -9 , - ЗИЛ- Чинсүх, 506 ш, дугаарын утастай гэж бичиж тэмдэглэж гарын үсэг зуруулсан байна. Үүнийг та нар хуулбарлан авч болно. Үүнээс өөр баримт алга байна. Яг 506 боодол өвс ачиж явуулсан байна .... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 9-20 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О. 209 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …... Энэ хэрэгт манай сумын ажилтай Ж.Болортуяа хохирогчоор оролцож байсан боловч ар гэрт нь ажил гараад байгаа учраас сумын Засаг дарга энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулах шийдвэр гаргасан. Сумын нутаг дэвсгэрт хадлангийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд төлбөр, хүн амын орлогын албан татвар, хог хаягдлын хураамж авдаг. Газрын төлбөрийн Сэлэнгэ аймгийн Төрийн сангийн дансанд тушаадаг. Харин хүн амын орлогын албан татвар хог хаягдлын хураамжийг Хушаат сумын Орон нутгийн орлогын дансанд тушаах ёстой. Хог хаягдлын хураамжийг гэрээнд тодорхой тусгаж өгдөг. Манай сумын хувьд тогтмол 2000 төгрөг байдаг. Газрын төлбөр болон хувь хүний орлогын албан татварыг 20 оны дугаар сарын -ний өдрийн Засаг зөвлөлийн хуралдааны 0 дугаар тэмдэглэл дээр тодорхой тусгасан байгаа. Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй учраас буруутай этгээдүүдээс төлбөр болон хүн амын орлогын албан татвар хог хаягдлын хураамжийг тухайн онд тогтоосон хэмжээгээр нэхэмжилнэ... /2 дугаар хавтаст хэргийн 203 дугаар тал/

Гэрч Ч. 209 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…... Манай Сонгинохайрхан дүүргийн 2 дүгээр хорооны Засаг дарга Д. гэх хүн өмнө нь аймгийн *******сүмбэр сумын дарга байсан гэсэн 20 оны дугаар сарын сүүлээр ирж уулзаад 20 оны 09 дүгээр сарын 0-ээс 0 дугаар сарын 0-ний хооронд хөдөө өвс хадах ажилд явах уу 700.000 төгрөгийн хөлстөйгөөр гэж хэлсэн. Би зөвшөөрөөд яг явах болохоороо аваад яваарай гэсэн. Ингээд би Д. пронтер маркийн авто машинд гэр ачаад хажуудаа эхнэрийг нь суулгаад Сэлэнгэ аймгийн Хушаат Зүүнбүрэн сумын нутгийн зааг байх Хоёр давааны ар гэх газраас өвс хадахаар болсон. Гэхдээ тэр газар нь Хушаат сумын газар юм байна лээ сүүлд энэ тухай мэдсэн. Бид нар өөрсдөө техник хэрэгслээ авч очсон байсан тул очоод 2-3 хоногт хадах хаа бүх өвсийг хадаж дууссан ингээд хадсан өвсөө ачихаар Н.цэцэг, Д. нар яваад бид нар луу Дарханаас ачааны авто машин чиргүүлтэй нь явуулсан байсан. Би Г.Чинсүх гэдэг жолоочийн 3ил- маркийн чиргүүлтэй автомашинд 506 боодол өвс ачсан, одоо тэр Н.цэцэгт баримт нь байгаа байх би тухайн үедээ баримт бичиж явуулж байсан. Замдаа Г. байх ачсан өвснүүд нь очоогүй гээд сүүлдээ бөөн асуудал болоод байсан. Би угаасаа хадсан өвсөө тэдний явуулсан машинд ачсан болохоор надтай ямар нэгэн асуудал яриагүй, би сүүлд ойлгохдоо татвар болон хадлангийнхаа хураамжийг төлөөгүй гээд Хушаат сумын хүмүүс хураан авсан юм байна гэж ойлгосон. Одоо тухайн авто машины улсын дугаарыг нь санахгүй байна. Жолоочийн нэрийг бол Г.Чинсүх гэж байсан ДАА серитэй байсан харин дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Яг миний санаж байгаагаар 506 боодол өвс ачсан байсан санагдаж байна. Угаасаа намайг хөлсөлсөн хүмүүс өвсөө ачуулахаар авто машин явуулсан болохоор тэр ирсэн авто машин болон чиргүүл дээр тэр өвснүүдийг нь ачсан. Газрын тухайд Хушаат сумын алба болох бусад хүмүүс ирж уулзаж байсан санагдаж байна харин хөлсний ажил хийж байгаа бид нар огт уулзаагүй харин болон эздүүд нь өөрсдөө уулзаад гүйгээд байсан, юу ярьсаныг мэдэхгүй сонсоогүй. Бид нарыг хадлан хадах үед Н.цэцэг, Д. нар байхгүй байсан. Харин тэр нэг хар өнгийн Ланд унасан байсан залуугийн нэрийг сайн мэдэхгүй байна дарга л сайн мэдэх байх. Жолооч нартай үнэ хөлсийг Н.цэцэг Д. нар өөрсдөө тохирсон байх бидний хувьд мэдэх зүйл байхгүй. Даргын зааж өгсөн газраас газраас өвсийг нь хадсан өөр бусад асуудал огт оролцоогүй ... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

Гэрч Н.цэцэгийн 209 оны 02 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ..... Урьд өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би аймгийн *******сүмбэр суманд 99 оноос хойш одоог хүртэл үхрийн аж ахуй эрхэлдэг. Жилийн жилд манайх үхэр малынхаа идэш, хадлан, өвс бэлтгэж хураах шаардлагатай байдаг. 20 оны намрын цагаар аймаг өвс, ургамал муутай хадлан хийх өвсгүй байсан учраас мал ахуйтай Д.******* гэж найзтайгаа хамтарч өвс ургамал сайн ургасан Сэлэнгэ аймгаас хадлангийн өвс 20 оны дугаар сарын дундуур бэлтгэхээр болж хадлангийн газар хайж нилээн явсаар Зүүнбүрэн сумын гэх залуу Ч.*******-*******тэй Д.******* бид хоёр уулзахад "....Хадлангийн газар хуваарилаад дууссан, нэг газар байгаа. Гэхдээ та хоёрт үзүүлье." гэж хэлээд бид хоёрыг дагуулж Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг нэрийг нь мэдэхгүй газар очоод өвс бэлтгэх газар үзүүлээд бид хоёрт "энэ газар нь Хушаат Зүүнбүрэн сумын газрыг зааг байж магадгүй, хэрвээ өвс хадаж болохоор байвал та хоёртой эргээд холбогдъё..." гэж хэлээд бид хоёрын утасны дугаарыг аваад үлдсэн. Энэ явдлаас хойш 0 гаруй хоногийн дараа Ч.*******-******* Д.******* руу залгаад "...нөгөө газраа өвс хадаж болно. Хадлангийн бригадаа аваад ирээ" гэж хэлэхээр нь бид хоёр 208 оны сүүлээр хадлангийн бригадаа аваад Зүүнбүрэн суманд Ч.*******-Эрдэнийн өвс хадаж болохыг зөвшөөрсөн нь очсон. Тухайн газар очоод удаагүй байтал Ч.*******-******* ирээд Д.*******тай уулзаад явчихсаны дараа Д.******* надад хэлэхдээ "..Ч.*******-******* гэрээгээ дараа хийгээрэй гэж байна. Газрын төлбөр 500.000 төгрөг өгчихлөө..." гэж хэлсэн. Би хажууд нь байгаагүй учраас юу ярьсан, 500000 төгрөг өгсөн авсан асуудлыг хараагүй. Ч.*******- ирээд төлбөр 500000 төгрөг аваад явсны дараагаар удалгүй тэр өдөртөө Хушаат сумын дарга, орлогч дарга, багийн гэх албан тушаалтай хүмүүс ирээд "Энэ Зүүнбүрэн сумын газар биш, Хушаат сумын газар байгаа юм. Холоос ирсэн хүмүүс учраас гэрээгээ хийгээд өвсөө хадаад, сумын нөөц пондод өвс өгнө шүү... гэсэн гэж хэлсэн. Хадлангаа хадаж, өвсөө аймаг руу татах ажил эхэлж Дархан-Уул аймгаас хөлсний ачааны машинтай тохироод тээврийн хөлсний урьдчилгаа мөнгийг Б.******* "...манай Хушаатын нутгаас өвс зөвшөөрөлгүй хадлаа, та нар өвсийг манай гэрийн хашаанд буулга..." гэсэн шаардлага ьсан. Сэлэнгэ аймгийн прокурорын зүгээс төлбөрийг төл гэсэн шаардлагыг ьсан учраас газрыг төлбөрийг нөхөж 208 оны дугаар сард Хушаат сумын Засаг төлбөр, хогийн хураамж, хувь хүний орлогын албан татвар гээд 00000 гаруй мянган төгрөгийг төлсөн. Газрын хураамж баримт төлсөн хуулга надад байгаа. Ч.*******-******* Д.******* бид хоёрт тухайн газар өвс хадаж болох газрыг зааж өгсөн. Бид хоёр эхэндээ Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр гэж бодож байсан. Д.*******ын хэлснээр 500000 төгрөгийг газрыг төлбөр гэж бэлнээр өгсөн. Бид нарын тооцооллоор 5 машин 2500 боодол өвс бэлтгэсэн. 2500 боодол өвснөөс орон нутагт хүлээлгэж өгсөн өвс байхгүй. Харин Б.******* 50 боодол өвсийг авсан мөртлөө сумынхаа фондод оруулаагүй, хувьдаа ашигласан гэж бодож байгаа. Зүүнбүрэн сумын Ч.*******-******* " төлбөрөө төлчих, дараа нь гэрээ хийе" гэж хэлээд явсан. Хушаат сумын дарга, орлогч дарга, багийн дарга нар нь өвсөө хадаад фондын өвс өгөөрөй, дараа гэрээ хийцгээе гэж хэлээд явсан учраас гэрээг шууд хийхээр бодолгүй ажлаа эхэлсэн. Д.******* бид хоёр Ч.*******- танихгүй. Д.******* Д. гэж таньдаг цагдаагаар дамжуулж Ч.*******- *******тэй холбогдуулсан.... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

Гэрч Б. 209 оны дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн …. Иргэн Д.******* болон Д. нар нь манай сумын 2 даваа буюу /Ямаатын даваа / гэх газраас өвс хадсан. Харин манай сумтай хадлангийн газар ашиглах гэрээ байгуулаагүй ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Төлбөр төлөөгүй. Тэр үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын даамлаар ажиллаж байсан Б.******* нь зөвшөөрөлгүй хадлан хийсэн гэх Д.*******аас " машин өвсийг замаас нь хураагаад авчихлаа" гэж надад мэдэгдэж байсан. Би Б.*******д "зохих хууль, журмын дагуу улсын орлогод авах ажилгааг зохион байгуулаарай" гэж хэлсэн. Гэвч тухайн үед Б.*******гийн хураасан гэх өвс улсын орлого болоогүй. Сүүлд сураг сонсож байхад өөрөө хураан авсан гэх өвсөө худалдан борлуулсан сураг сонсогдож байсан. Б.******* хэнээс хэзээ ямар хэмжээний өвс хураан авсан талаар баримт байхгүй. Мөн Б.*******гаас сумын орлогод тушаасан өвс байхгүй. Б.******* нь 20 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Газрын буюу Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байсан учраас АТГ-т ХАСХОМ-ийг гарган өгч байсан.... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

Гэрч Б. 209 оны дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ….. 20 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд маш их гандуу байсан учраас сумын аюулгүйн фондод өвс нөөцлөх зайлшгүй шаардлага гарсан. Мөн аймгийн Засаг нөөц сангаас өвөлжилтийн бэлтгэл ажпыг хангах хүрээнд суманд хувиарлагдсан хөрөнгөөр өвсний нөөц бүрдүүлэх ажпыг хангах хүрээнд суманд хувиарлагдсан хөрөнгөөр өвсний нөөц бүрдүүлэх ажпыг зохион байгуулж аж ахуй нэгж иргэнтэй гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг зүгээс надад даалгаж захирамж гаргасан юм. Үүний дагуу өвс худалдан авах ажпыг би зохион байгуулсан. Тэр үед өвс олдохгүй байсан учраас Дархан хотын хэмжээнд зар харж байгаад өвс зарна гэсэн зарын дагуу холбогдож Б.*******гаас өвс худалдан авахаар тохирсон. 20оны дүгээр сарын сүүлээр Б.*******гаас боодол өвсийг 6000 төгрөгөөр нийт 000 боодол өвсийг Хонгор суманд тээвэрлэн авчираж өгөхөөр тохироод 6 сая төгрөгний гэрээг байгуулсан. Гэрээний дагуу холбогдох ажиллагаа явагдсан ямар учраас энэ асуудлыг шалгаж байгааг ойлгохгүй байна. Б.******* гэгчийг огт танихгүй. Тухайн үед иргэнээс өвс худалдан авсан Хушаат сумын даамлаар ажиллаж байсныг нь ч мэдэхгүй ... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

Гэрч Н. 209 оны дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ….. 20 оны дүгээр сарын дундуур Хонгор сумын Засаг газраас аймгийн Засаг нөөц сангаас өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах хүрээнд өвс, тэжээл нөөцлөхөөр 8 сая төгрөгний санхүүжилт өгөхөөр болсон мэдэгдсэн учраас өвс худалдан авахаар зарлал өгч мөн өвс худалдан зар, зарлал харж байгаад Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрээс бэлтгэсэн уулын өвс зарна гэх зарын дагуу холбогдсон. Б.******* гэх залуу өөрийн биеэр Хонгор суманд дээр ирж 000 боодол өвсийг тухайн үеийн зах зээлийн ханш буюу 6000 төгрөгөөр худалдан борлуулахаар гэрээ байгуулсан. Б.*******г гэрээ байгуулахад анх удаа харсан түүнээс хойш үлдэгдэл санхүүжилттэй авах гэж нэг удаа манай суманд дахин ирсэн. Б.*******г бид нар огт танихгүй. Одоо Б.*******г харвал танихгүй байх. Гэрээг 20 оны дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Аймгаас ирэх санхүүжилт удааширсан учраас цас орохоос өмнө өвсөө татаж авчруулахын тулд урьдчилгаа санхүүжилтийг сумын Засаг нөөц сангаас авсан 2 сая төгрөгийг буцааж төвлөрүүлээд Сумын захирамж гарсан юм. Б.*******тай манай сумын Засаг хан ямар ч холбоогүй. Б.******* нь бид нарт танилцуулахдаа Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрээс, уулнаас өөрөө бэлдсэн өвсөө худалдан борлуулж байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг/3 дугаар хавтаст хэргийн 2 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 209-0--ний өдрийн А/ тоот: "...хадлан хадсан гэх газрууд нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутаг байна. га суурь үнэлгээ нь 2.78,3 мянган төгрөг байна. Өмнөх шинжээч Д.Алтантамирын дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 9-5 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  О.Цогбаярын 209 оны 0 дугаар сарын 9-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн .... 208 оны 03 дугаар сард Н.цэцэг нь Сэлэнгэ аймгийн хушаат сумын газар нутгаас хадлан хадсан 3 төрлийн татвараа төлж барагдуулсан байна. Иймд манай сумын зүгээс нэхэмжпэх зүйлгүй. Миний ойлгосноор Н.цэцэг нь хэдийгээр гэрээгүйгээр тус сумын нутаг дэвсгэрээс хадлан хадсан хэдий ч гэлээ сумын удирдлагуудыг газар дээр нь очиж ажиллах үеэр хадлан хадах талаар ярилцаж түүний дагуу тай уулзсан байсан. Газрын гэрээг байгуулан гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллах ёстой. Газрын даамлын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ байгуулж чадаагүй гэж ойлгож байгаа. Н.цэцэгийг хууль бусаар өвс бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул өвсний үнийг нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн дугаар хуудас/

Д.*******ын эзэмшлийн Айпоне  7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Ч.*******-*******эс ирүүлсэн эхний ээлжинд нэг сая төгрөг шилжүүлчихтэгээд маргааш техникээ оруул гэсэн мессежийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт / дүгээр хавтаст хэргийн 5- дугаар хуудас/

Ч.*******-******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / дүгээр хавтаст хэргийн 06 дугаар хуудас/

Ч.*******-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа / дүгээр хавтаст хэргийн дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн Хонгор сумын орлогч Б.Лхагвасүрэн, Б.******* нарын сумын нөөцөд өвс бэлтгэн нийлүүлэх тусгай гэрээ / дүгээр хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/

Б.*******гаас 000 боодол өвс хүлээн авч урьдчилгаанд 2 сая төгрөг, өвсөө хүлээн авсны дараа сая төгрөг, нийт 6 сая төгрөг өгсөн тухай баримт / дүгээр хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/

Б.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа / дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

Д.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа / дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас/

Д.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / дүгээр хавтаст хэргийн 23 дүгээр хуудас/

Б.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / дүгээр хавтаст хэргийн 235 дугаар хуудас/

Ч.*******-*******эс Д.гарвт 500000 төгрөгийг ХААН банкны дансаар буцаан шилжүүлсэн мөнгөний баримт /2 дугаар хавтаст хэргийн 6 дүгээр хуудас/

Н.цэцэгээс хадлангийн төлбөрт 208 оны дугаар сарын 29-ний өдөр нийт 297000 төгрөг төлсөн тухай баримт /3 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.*******-******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын даамлаар ажиллах байхдаа 20 оны дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.*******ын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.*******аас 500000 төгрөгний хахууль авсан, шүүгдэгч Д.******* нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт өвс хадаж хадлан бэлтгэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ажилтай Ч.*******-*******д хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500000 төгрөгийг 20 оны дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн, шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын даамлаар ажиллаж байхдаа 20 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн Д.******* болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс машин буюу 500 ширхэг боодлын өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ч.*******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 3дахь хэсэгт заасан, Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан, Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй, шүүгдэгч нарын гэм бурууг давхар нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Харин шүүгдэгч Ч.*******-******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын даамлаар ажиллах байхдаа 20 оны дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.*******ын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.*******аас 500000 төгрөгний хахууль авсан гэж Сэлэнгэ аймгийн прокурорын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг шүүгдэгч Ч.*******-******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын даамлаар ажиллаж байхдаа 20 оны дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.*******ын ашиг сонирхлын үүднээс Хушаат сумын газар нутаг гэдгийг мэдсээр байж Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж хадлан хадах зөвшөөрөл, гэрээг байгуулж өгнө гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Д.*******аас 500000 төгрөгийн хахууль авсан гэж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Ч.*******-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон боловч гэмт хэрэг үйлдсэн шинжийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Д.*******аас 500000 төгрөгийн хахууль авсан гэж үзэх нь зүйтэй ба өөрөөр хэлбэл: Хушаат сумын Б.*******гийн гүйцэтгэх ёстой үйлдлийн өмнөөс Хушаат сумын нутаг дэвсгэрт хадлан өвс хадаж бэлтгэх гэрээг байгуулж өгнө гэж өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Д.*******аас 500000 төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.******* нь Д.*******, Д., Н.цэцэг нарыг 20 онд Хушаат сумаас хадлан өвс бэлтгэхдээ төлбөр төлөөгүй, хадлан өвс хадах гэрээ байгуулаагүй гэдгийг мэдсээр байж Д.*******, Д., Н.цэцэг нарын гэрээ зөвшөөрөлгүйгээр хадлан өвс бэлтгэх үйлдлийг таслан зогсоох боломжтой байсан боловч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж  өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор 500 ширхэг боодол өвсийг хураан авч улмаар ширхэг боодол өвсийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нөөцөд 6000 төгрөгөөр худалдаж борлуулж 00000 төгрөгийг хувьдаа ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.******* нь иргэн Д.тай хамтарч Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хадлан өвс бэлтгэхээр тохиролцон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Ч.*******-*******эр дамжуулан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Б.*******тай танилцан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт хадлан өвс бэлтгэх талбайг иргэн Д.ыг дагуулан очиж өөрсдийн нүдээр үзэж харан улмаар уг нутаг дэвсгэрт өвс хадлан бэлтгэх зорилгоор гэрээг өөрөө биеэр очиж байгуулах боломжтой байсан боловч Д.*******ын Ч.*******-*******д 500000 төгрөгийг бэлнээр өгсөн үйлдэл нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.*******-******* нь Д.*******аас 500000 төгрөгийг хахууль, шан харамж болгон аваагүй, шүүгдэгч Д.******* нь хахууль, шан харамж болгон өгөөгүй, хадлан өвс бэлтгэх гэрээ байгуулах мөнгө гэж өгсөн гэх боловч дүгээр хавтаст хэргийн 5- дугаар талд авагдсан Д.*******ын эзэмшлийн гар утсанд үзлэг хийхэд Ч.*******-*******эс ирүүлсэн “ Эхний ээлжинд саяыг шилжүүлчих тэгээд маргааш техникээ оруул” 5680062 *******-******* гэсэн данс явуулсан мессеж байгаа нь Ч.*******-*******, Д.******* нарыг төлбөр болон хадлан өвс бэлтгэх гэрээ байгуулах гэж 500000 төгрөгийг өгсөн, авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.******* болон шүүгдэгчийн Ж.Тэгшмандал нар нь Сэлэнгэ аймгийн прокурорын хяналтын прокурор А.Энхтуяа нь яллах дүгнэлтдээ Д.*******ын бэлтгэсэн машин өвс гэсэн нь үндэслэлгүй, мөн Д.******* хадлан өвс бэлтгэхэд биечлэн оролцоогүй, гэрээ байгуулах мөнгө гэж 500000 төгрөг өгчихөөд шууд Улаанбаатар хот явсан, үүнээс хойш ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй гэх боловч Д.******* нь иргэн Д.тай хамтран хадлан өвс бэлтгэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Цагдаагийн цагдаагийн хошууч гэх хүнээр дамжуулан шүүгдэгч Ч.*******-*******тэй танилцан улмаар шүүгдэгч Б.*******тай уулзан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт хадлан бэлтгэх зорилгоор гэрээ байгуулах мөнгө гэж шүүгдэгч Ч. *******-*******д хувиасаа бэлнээр 500000 төгрөгийг өгсөн, мөн шүүгдэгч Ч.*******-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн .... Д.******* залгаад "Б.******* миний өвсийг буулгаад аваад үлдчихсэн, чи Б.*******тай холбогдоод энэ асуудлыг шийдээд өгөөч" гэхээр нь би Б.*******тай яриад "энэ хүмүүс гэрээ хийх гээд надад мөнгөө өгсөн байгаа" гэж хэлсэн чинь Б.******* "гэрээ хийх боломж байхгүй өвсийг нь хураан авна" гэж хэлэхээр нь би энэ тухай Д.*******т хэлсэн чинь "та нартай тэгж ярихгүй, би хуулийн байгуууллагаар шалгуулна" гэж хэлээд танай байгууллагад хандсан .... гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь иргэн Д., Н.цэцэг нартай хадлан өвс хамтран бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Д.******* нь иргэн Д.тай хадлан өвс хадаад хэрхэн яаж хувааж авахаар тохиролцсон асуудал нь өөрсдийнх нь эрхийн асуудал гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Б.*******гийн П.*******жаргалаас шүүгдэгч Б.******* нь даамлын ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш Дархан-Уул аймгийн Хонгор сумын орлогч Б. сумын нөөцийн өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж хураан авсан өвсөө худалдсан нь нийтийн албан тушаалтан гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын даамлаар ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч Д.*******, иргэн Д., Н.цэцэг нарыг төлбөр төлөөгүй, хадлан өвс бэлтгэх гэрээгүйгээр хадлан өвс хадаж байгаа гэдгийг мэдсээр байж албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бэлтгэсэн өвснөөс нь 500 ширхэг боодол өвсийг хураан авч улмаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш үргэлжилсэн үйлдлээр түүнийг худалдан борлуулж хувьдаа ашигласан болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын орлогч Б.Лхагвасүрэн, Б.******* нарын сумын нөөцөд өвс бэлтгэн нийлүүлэх тусгай гэрээ / дүгээр хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/, Б.*******гаас 000 боодол өвс хүлээн авч урьдчилгаанд 2 сая төгрөг, өвсөө хүлээн авсны дараа сая төгрөг, нийт 6 сая төгрөг өгсөн тухай баримт / дүгээр хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон гэрч Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Н.цэцэгийн мэдүүлэг, гэрч Д., Б.Атартулга, О.*******-Очир, Ч.Лхасүрэн, Г.Чинсүх, Ч.Ганзориг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Сумын газар дахь даамлын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ--д хамаарч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны хуулийн дүгээр зүйлийн .-д "...Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.." гэж, Авлигын эсрэг хуулийн дүгээр зүйлийн .-д "доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна" гээд .-д "төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан..." гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .-д "....Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна..." гэж заасны дагуу Ч.*******-*******, Б.******* нар нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд дээрхи хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж үзэх нь зүйтэй байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3. дэх хэсгийн 3..3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг.. гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн -д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс ан жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 3-д “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс ан жил хүртэл хугацаагаар хасаж ан мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс ан жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс ан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн -д “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс ан жил хүртэл хугацаагаар хасаж ан мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс ан жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс ан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг ан жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр ан жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.*******-*******, Б.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******-*******, Б.*******, Д.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус тус 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр Ч.*******- 06 сарын хугацаагаар, Б.*******г 0 жилийн хугацаагаар, Д.*******ыг 06 сарын хугацаагаар тус тус тэнсэх, тэнссэн хугацаанд хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоон шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.*******-*******, Б.*******, Д.******* нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх,  Ч.*******-*******д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Б.*******д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Д.*******т тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын даамлаар ажиллаж байх хугацаандаа Д.*******, Д., Н.цэцэг нарын зөвшөөрөлгүй хадаж бэлтгэсэн өвснөөс 500 ширхэг боодол өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч Дархан-Уул аймгийн Хоногор сумын нөөцөд ширхэг боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцон нийлүүлж 00000 /гурван сая/ төгрөгийг авч хувьдаа хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн -д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ гэж үзэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 00000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.*******гаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 0090000 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Харин Д.*******, Д., Н.цэцэг нар нь Сэлэнгэ аймаг Хушаат сумын нутаг дэвсгэрт хадлан өвс хадаж бэлтгэхдээ 20 онд иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах тухай гэрээг байгуулаагүй, зохих төлбөр, хураамжийг төлөхгүйгээр хадлан хадсан нь тогтоогдсон бөгөөд Н.цэцэг нь хадлангийн төлбөрт 208 оны дугаар сарын 29-ний өдөр 0097 тоот дансанд 2000 төгрөг, 0009 тоот дансанд 8000 төгрөг, 0000093 тоот дансанд 57000 төгрөг, нийт 297000 төгрөгийг нөхөн төлсөн тухай баримт 3 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр талд авагдсан ба  Н.цэцэгийг энэхүү хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул шүүгдэгч Б.*******гийн хураан авсан гэх 500 ширхэг боодол өвсний үнийг нэхэмжилсэн иргэний хариуцагч Н.цэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.*******-*******, Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5.2, 5.3, 5. дэх хэсэг, 36. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн , дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2, 2.3, 2. дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн , дэх хэсэг, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

.Шүүгдэгч овогт *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 0 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Ч.*******- тэнссэн 06 сарын хугацаанд, Б.*******г тэнссэн 0 жилийн хугацаанд, Д.*******ыг тэнссэн 06 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт ьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3. дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах, мөн Б.*******г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 500 боодол өвсний үнэ 00000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус тогтоосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.*******-*******, Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******-*******, Б.*******, Д.******* нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******гаас 500 ширхэг боодол өвсний  үнэ 00000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 0090000 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, иргэний хариуцагч Н.цэцэгийн нэхэмжилсэн 00000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******-*******д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Б.*******д тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Д.*******т тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт ихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******-*******, Б.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.