| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/03191/И |
| Дугаар | 184/ШШ2017/02939 |
| Огноо | 2017-12-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2017/02939
|
|
|
|
| 2017 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 184/ШШ2017/02939 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... тоот хаягт байрлах, “С...” ХХК. /РД:......../,
Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../-д холбогдох нарт холбогдох
Гэм хорын хохиролд 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх хариуцагч байгууллагатай дээврийн засварын ажил хийлгэхээр 2015 онд гэрээ байгуулсан. Гэрээний дүн 4.000.000 төгрөг байсан. “С...” ХХК-ийн захирал Б.Ж- ажлаа огт хийж эхлээгүй байж “...эхлээд 1.000.000 төгрөг өг” гэхэд өгсөн боловч ирээгүй. Утсаар араас нь дахин дахин дуудаж байж ирсэн ба нэмж мөнгө өгч нийт 2.300.000 төгрөг өгсөн. Хариуцагч талаас хэдэн жоохон хүүхдүүд ирсэн боловч ажил хийгээгүй. Ингээд би Баянзүрх дүүргийн Ццагдаагийн хэлтэст хандсан. Тэгсэн хариуцагч Б.Ж- нь надтай уулзаж “...та мөнгөө багасгаад өгөөч, би яг тохирсон хугацаандаа мөнгөө өгье” гээд байхаар нь би 1.900.000 төгрөг болгож багасган энэ мөнгөн дээрээ мэдэлгүйгээр зээлийн гэрээ хийсэн. Гэтэл хариуцагч нь бас л утас, хаягаа худал өгч алга болсон. Ингээд манай компани 2016 онд шүүхэд хандаж гурван шатны шүүхээр явсан боловч 1.900.000 төгрөгийг хариуцагчаас манай компанид гаргуулахаар болсон. 1.900.000 төгрөгийг гаргуулахаар 3 шатны шүүхээр явахад нэлээн хэмжээний зардал манай компаниас гарсан. Энэ зардалыг одоо манай байгууллага нэхэмжилж байна. Байгууллагаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин 184.680 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн унаа хоолны зардал 144.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 720.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн хувь хүний орлогын албан татвар 80.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал 50.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардал 165.500 төгрөг, нотариатын зардал 11.700 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.644.120 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хариуцагч байгууллага болон иргэн Б.Ж-аас нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч “С...” ХХК түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ барилгын засвар үйлчилгээний ажил нь 2015 онд гэрээ байгуулсан ажил байгаа. Энд хоёр ажил хийхээр тохиролцсон байсан. Үүнээс нэг ажлынх нь хөлсийг аваагүй, ажил огт хийгээгүй. Нэг ажлынх нь урьдчилгаанд 1.000.000 төгрөг аваад бүтэн 7 хоног ажил хийсэн. Ингээд санхүүжилтээ авах гэтэл мөнгө байхгүй гэсэн. Ингэж цувуулж авсаар байгаад 2.31.900.000 төгрөг авсан нь үнэн. Ц.А нь өмнө шийдвэрлэгдсэн асуудал дээр шүүх хуралд нэг ч удаа ирж байгаагүй. Би одоо нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч тал нь албан шаардлагаар өмгөөлөгч аваагүй. Мөн сэтгэл санааны хохирол гэдэгт нь анх нэхэмжлэгч тал нь намайг эрэн сурвалжлуулж, цагдаагаар байцаалгуулсан. Энэ цагдаа нь намайг муугаар хэлэхэд дарамталж намайг энэ мөнгийг төлөх ёстой гэсэн. Тиймээс би 1.900.000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Харин ч би сэтгэл санаагаар хохирсон гэж болно. Би өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 1.995.350 төгрөг төлсөн. Шүүхийн шийдвэрээр 1.900.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 45.350 төгрөг өгөх ёстой гээд, 50.000 төгрөг юуных гэдгийг мэдээгүй. Ингээд нийт 1.995.350 төгрөг төлсөн. Одоо надад “Х..” ХХК-д төлөх өр төлбөр байхгүй. Энэ компани яаж сэтгэл санаагаар хохирсоныг ойлгохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Ж- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би “С...” ХХК-ийг төлөөлж “Х..” ХХК-тай гэрээ байгуулсан. 3 шатны шүүхээр шийдвэр гараад төлөх ёстой төлбөрийг компани төлсөн. Иргэн надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч “С...” ХХК-ийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х..” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь компани болон иргэн Б.Ж- гэдэг хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Мөн хэрэгт байгаа нотлох баримт нь нэхэмжлэгч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, өмгөөлөгч авсан гэдэг баримт л байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
нь М.Дуламсүрэн нь“Сутайн буянтС...” ХХК болон Д.ТөмөрбаатарБ.Ж- нарт холбогдуулан “Х..” ХХК нь гэм хорын хохиролд гэм хорын хохиролд 871.5003.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.
Нэхэмжлэгч “Х..” ХХК нь хариуцагч “Сутайн буянтС...” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.850.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасаныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/00014 дүгээр шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 600 дугаар магадлалаар, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00673 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ. /хх10-19х/
“Х..” ХХК нь дээрх хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх болон шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх явцад тус байгууллагад “...томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин 184.680 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн унаа хоолны зардал 144.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 720.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн хувь хүний орлогын албан татвар 80.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал 50.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардал 165.500 төгрөг, нотариатын зардал 11.700 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.644.120 төгрөг, нийт 3.000.000 төгрөг...”-ийн хохирол учирсан гэж хариуцагч нараас гаргуулахаар шаардав.
Хариуцагч “С...” ХХК болон Б.Ж- нар нь “...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.
Нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой гарсан зардал болох итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цалин 184.680 төгрөг, унаа хоолны зардал 144.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 720.000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн хувь хүний орлогын албан татвар 80.000 төгрөг, нотариатын зардал 11.700 төгрөг, нийт 1.140.380 төгрөг шаардсан бөгөөд нэхэмжлэгчээс гарсан гэх дээрх зардал нь хариуцагчийн гэм буруутай шууд холбоотой гэж үзэх үндэслэлгүй, өөрийн эрхийг төлөөлөлөөр дамжуулан хэрэгжүүлэх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байгаа явдал нь “Х..” ХХК-ийн өөрийн хүсэл зоригоор тодорхойлогдох ба өмгөөлөгч Б.Д-тэй байгуулсан гэрээний төлбөрт 720.000 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 80.000 төгрөг шаардсан атлаа 3 шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Л.Б- оролцож байжээ. Хариуцагч нар дээрх зардлыг хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал 50.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардал 165.500 төгрөгийн шаардлагын тухайд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 600 дугаар магадлалаар хариуцагч “С...” ХХК-иас 1.900.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 45.350 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х..”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба хариуцагч “С...” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017 оны 9 сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 9 сарын 29-ний өдөр 995.350 төгрөг, нийт 1.995.350 төгрөгийг төлсөн баримтыг хэрэгт хавсаргажээ. /хх56,57х/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 82 дугаар зүйлийн 82.4-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид олгоно”, 83 дугаар зүйлийн 83.2-т “...урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заажээ. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 50.000 төгрөгийг хариуцагч “Х..” ХХК төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэгчийн энэхүү шаардлага үндэслэлгүй.
Сэтгэл санааны хохиролд 1.644.120 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан боловч эрхээ хамгаалуулахаар гурван шатны шүүхэд хандахад хариуцагч нар болох “С...” ХХК, Б.Ж- нар нь “Х..” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд хэрхэн хохирол учруулсан болох, энэ талаар нэхэмжлэгч нотлоогүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгчээс “...хэний сэтгэл санаа, хэрхэн хохирсон” талаар тодруулахад нэхэмжлэгч байгууллагын захирал Ц.А “...би хариуцагч байгууллагын хойноос олон удаа шүүх цагдаагийн байгууллагаар явж сэтгэл санааны хувьд хохирсон” хэмээн тайлбарлав. Энэхүү хэргийн нэхэмжлэгч нь иргэн Ц.А бус “Х..” ХХК болохыг дурдах нь зүйтэй. Тиймээс нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэХ..сэн 1.644.120 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлүүдээр сан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд “Сутайн буянт” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, Д.Төмөрбаатарт холбогдуулан гаргасан шаардлагаа дэмжив. нэхэмжлэлийнг бүхэлд нь шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч “С...” ХХК, Б.Ж- нарт холбогдох гэм хорын хохиролд 3.000.000 төгрөг гаргуулах тухай “Х..” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.ХИШИГБААТАР