Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/189

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, Улсын яллагч Д.Цогжавхлан, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Шүүгдэгч , Шүүгдэгч Х.*******, Шүүгдэгч Э.*******, Шүүгдэгч Т.*******, Шүүгдэгч Б., Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Уранцэцэг, П.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарт холбогдох 201605000175 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВУ40022815 тоот регистрийн дугаартай, овогт Сүрэнгийн Зина.

Монгол Улсын иргэн,  ******* тоот регистрийн дугаартай, овогт ******* *******.

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, овогт ******* *******.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, овогтой ******* *******.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогтой .

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч нь шүүгдэгч Э.*******, Х.******* нарыг хөлслөн 2016 оны 05 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгүүлж байгаль экологит бага бус хэмжээний хохирол буюу 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Э.*******, Х.******* нар нь 2016 оны 05 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологит бага бус хэмжээний хохирол буюу 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.*******, Б. нар нь 2016 оны 05 дугаар сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологит бага бус хэмжээний хохирол буюу 594.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэг нь тухайн орчныхоо эко системийн тэнцлийг хангахад нэн чухал үүрэгтэй, цөлжилтийг сааруулдаг. Цөлийн аргамжин цэцэг нь навч нахиа үгүй, газрын дээр 15-40 см өндөр ургадаг, газрын гүн рүү чиглэсэн үндэстэй, үндэс нь маш олон салаалж ургадаг. Энэ нь элсний нүүдлийг багасгаж сааруулдаг онцлоггой. Хэлбэр нь баганархуу бөөрөнхий иштэй, махлаг зөөлөн, олон наст ургамал юм. Цэцэгийн тоо хэдэн ч зуу хүрдэг, түрүүрхүү бага цэцэг нь 30 см өндөр, голчоороо 5-8 см, цомирлог сормууслаг, дугуй 5 далбантай, тэдгээр нь нүцгэн юм уу ноосорхог байдаг. Цэцэг нь хоолойрхуу хонхон хэлбэртэй 25-35 мл урт, дэлбэн шаргал, хөх, ягаан, нил ягаан, үндсэндээ тэгш хэмтэй, өргөн олон хайрсан элтэстэй, тэдгээр нь ишнээсээ урт бөөгнөрсөн, дээшилхдээ сийрэг болдог. Ерөнхийдөө цагаан гоёо нь их бие цайвар бор, боровтор шаргал өнгөтэй, үрж үзвэл зөөлөвтөр олон наст ургамал, гадуураа хальсгүй, махлаг зөөлөн бага зэрэг аргуу амттай 5-15 см, хааяа түүнээс том махлаг үндэстэй. Үзүүлэх үйлдэл нь: Газрын дээрх хэсэг болон хөрсөн доорх ичмэл хэсгийг идээг шингээх, биеийн тамирыг сэргээх, цус, шархны халууныг дарах, дотуур шарх, гар хөл хөрөх, тайвшруулах зэрэг өвчний үед хэрэглэдэг. Дорнын анагаах ухаанд сэтгэлийн түгшүүр арилгах, уур уцаар тайлах тангийн жоронд оруулдаг. Тархалт: Галбийн говь, хар загийн хоолой, зүүн гарын говийн баруун хуурайн хотгор, Баян заг, Эргийн заг, Дорнод, Говь-Алтайн өвөр говийн говь, цөлийн элсэрхэг хээр, элсэн манхан, довцог сондуултай газар, хөрсний ус сайтай элсэрхэг сайр, бэлийн заган ойн улаан бударган, шар мод, дэрс, хармаг болон заган дээр шимэгчилэн ургадаг. Баянхонгор аймгийн хувьд Баянговь, Баацагаан, Баян-, Шинэжинст, Баянлиг, Богд сумын хэсэгхэн газарт ихэвчилэн ургадаг. Цөлийн аргамжин цэцэг нь ховордсон шалтгаан: Хөрсөнд байх хэсгийг болон их биеийг ухаж нойтон болон хатаасан хэлбэрээр түүж авч хэрэглэдэг этгээдүүдийн үйл ажиллагаагаар устан үгүй болзошгүй. 2005 онд дэлхийн ховор ургамлын жагсаалтанд бүртгэгдэж, дэлхийн улаан дансанд орсон. Монгол улсад 1995 онд нэн ховор ургамлын жагсаалтанд хуулиар бүртгэгдсэн. Цөлийн аргамжин цэцэгийг судалгаа шинжилгээний зориулалтаар иргэн, хуулийн этгээд зохих зөвшөөрлийг авч үндэслэг ишийг 1 кг, газрын дээрх хэсгийг 2 кг-аар бэлтгэхийг зөвшөөрдөг. Дээрх тохиолдолоос бусад үед хуулиар хориглоно. Байгалийн ургамлын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 5 дахь заалтад цагаан гоёо ургаж байгаа газрын орчныг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг хориглодог ба Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлд зааснаар нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Судалгаа шинжилгээний зөвшөөрлөөр цагаан гоёог бэлтгэх тохиолдолд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авна. Нэн ховор ургамлыг иргэн аж, ахуйн нэгж байгууллага нь судалгаа шинжилгээний зорилгоор ашиглаж болохыг Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд заасан байдаг. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал, хүсэлт, гомдол алга байна. Шинжээч 444 кг цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёоны хохирлыг 7.992.000 төгрөг гэж дүгнэлтээ гаргасан байдаг. Байгаль хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нугалж тооцож тогтоодог. Тийм учраас гэм буруутай этгээдүүдээс 39.960.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /XX- ийн 43-44, 51-р тал/

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Батзаяа над руу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр утсаар залгаж яриад "Идрэнгийн 4 дүгээр багийн нутаг "" гэх газарт хүмүүс цагаан гоёо түүгээд байна гэх мэдээлэл ирлээ, хоёулаа явъя гэсэн, явъя гэж ярьдаг өдөр аажуу болсон байсан учир маргааш өглөө явъя гэж ярилцаад өнгөрсөн. Харин маргааш өглөө нь тамгын газрын жолооч Энхсайханы машинаар түүнтэй бид гурав руу явсан. Тухайн газарт очиход гурван майхан байсан, майхнууд хоорондоо ойрхон зайтай, ертөнцийн зүгээр баруун талын майхны үүдэн дээр нэг хуучин мотоцикль харагдсан. Өөр машин тэрэг байгаагүй. Тэнд нийт 10 хүн байсан. Бид гурвыг майхан дээр очихоос наахан ******* даргын эхнэр, нэг эмэгтэй хүнтэй цагаан шуудай барьсан алхаж байсан. Тэр хоёрыг замдаа машинд суулгаад майхан дээр очсон. Хоёр майхны голд очиж зогсоход хүмүүс нь цайгаа угаад ажилдаа гарах гэж байгаа бололтой байцгааж байсан. Баруун талын майхны зүүн талд шуудайтай гоёонууд байсан, голын майхны хажуугаас 3 шуудайтай цагаан гоёог авчирч олон байгаа шуудайтай гоёонууд дээр авчирч нийлүүлж тавьсан. Хэсгийн төлөөлөгч тэр хүмүүст хууль бус үйл ажиллагаа явуулж байна, та нарын түүсэн цагаан гоёонуудыг хураана гэж хэлээд машинд ачуулсан. Нийт 12 шуудайтай гоёо байсан. Тухайн газарт цагаан гоёогоо хиллээгүй, шууд машинд ачсан. Тэр хүмүүст багаж зэвсэг гэвэл хүрз, ганц хоёр матигар зээтүү шиг хийцтэй төмөр харагдсан. Өөр багаж хэрэгсэл гээд байх зүйл байхгүй байсан. Тэнд байсан хүмүүс цагаан гоёо түүгээд өгөөч гэж Зина гуай тэгсэн, Зина гэдэг хүн ямар зорилгоор түүлгэж байгаагаа мэднэ. Бид нарын хувьд мэдэхгүй, бид нар бүгдээрээ хамт явцгааж байгаа гэж байсан. Цагаан гоёог урд өмнө нь хүмүүс түүж баригдаж байгаагүй. Цагаан гоёо нь нэн ховор ургамал учир түүнийг зохих зөвшөөрөлгүй түүж хэрэглэх, худалдах, тээвэрлэхийг хориглодог. Нэн ховор ургамлын жагсаалтад байдаг. Цагаан гоёо нь цөлжилтөөс сэргийлж, чийгшилтийг барьж байдаг чухал үүрэгтэй ач холбогдолтой ургамал. Цагаан гоёог жинлэхэд би байсан. Баталгаат жингээр жинлэсэн, нийт 444 кг болж байсан. Саатуулагдсан иргэдээс өөр хүмүүс байгаагүй. Жин нь хэнийх байсныг мэдээгүй, хэсгийн төлөөлөрч авчирсан гэх мэдүүлэг. /ХХ-ийн 52-54-р тал/

Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн: Би , *******, Зина нарыг танина, бусад хоёр хүн танихгүй, ах дүү садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй юм. Би 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Батзаяа, байгаль орчны хяналтын улсын байцаагч Эрдэнэ-Очир нарын хамтаар сумын засаг даргын тамгын газрын албаны автомашинаар Баян сумын Идрэнгийн 4 дүгээр баг "" гэх газар явж очсон. Бид гурвыг очиход элсэн довон дотор гурван майхныг нэг хонхорт газарт барьсан харагдсан. Майхнуудын орчимд дөхөж очиход дотроос хүмүүс гарч ирсэн. Нийт 10 хүн байсан. Баянлиг сумын 5 хүн, Баянхонгор аймгийн хоёр, Баян- сумын 3 хүн байцгааж байсан. Майхнуудын хажууд 50 кг-ын шуудайтай цагаан гоёонууд хураалттай байсан. Тухайн үедээ миний хувьд хэн нь ямар хэмжээтэй цагаан гоёо түүснийг мэдээгүй, хэсгийн төлөөлөгч Батзаяа шуудайтай гоёонуудыг миний машинд ачуулсан. Нийт 12 шуудайг машинд ачсан. Хэргийн газарт жинлэж ачаагүй. Тэнд байсан хүмүүс машин тэрэг байхгүй. гэх газарт хууль бусаар цагаан гоёо түүж байсан иргэд багаж зэвсэг гэвэл хүрзүүд байсан. Өөр багаж хэрэгсэл гээд байх зүйл байгаагүй. оос цагаан гоёог тээвэрлээд сумын төвд авчирсан. Сумын төвд авчираад тамгын газрын төмөр чингэлэгт хураасан. Манай нутгийн хүмүүс цагаан гоёог түүдэггүй, харин гаднаас ирсэн хүмүүс түүх гэж байгаад бидэнд саатуулагдсан юм. Хууль бусаар цагаан гоёо түүж байсан газарт хэн нь ямар хэмжээтэйг түүснийг анхны байдлаар тогтоогоогүй, шууд машинд багаж хэрэгсэлтэй нь ачсан юм. Хүмүүс майхнуудаасаа гараад ажилдаа гарах гээд явцгааж байсан, хэн хэн аль майхнаас гарч ирсэнийг мэдэхгүй, дээрх хүмүүсийг хамт ирцгээгээд нэг дор байцгааж байсан болохоор хамт явсан байх гэж бодож байна. Би говьд ургадаг ховор ургамал гэдгийг гадарлана гэх мэдүүлэг. /ХХ-ийн 55-57-р тал/

Шинжээч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо нь нэн ховор ургамал юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар цөлийн аргамжин цэцгийн экологи эдийн засгийн үнэлгээг зааж өгсөн байдаг. 1 кг нь 18.000 төгрөг байна гэж зааж өгсөн. Тийм учраас нар нь 444 кг цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог түүж байгаль экологид 7.992.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Байгаль хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж хуульчилсан байдаг. Иймд хохирол нөхөн төлүүлэхэд 7.992.000 төгрөгийг 5 дахин нугалж төлүүлнэ гэсэн үг юм. Нийт 39.960.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүд төлж байгаль хамгаалах санд оруулна гэх мэдүүлэг. /ХХ-ийн 78-79-р тал/ Байгаль очин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн: 1. Цагаан гоёо нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар нэн ховор ургамалын жагсаалтанд ордог. Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо гэж нэрлэдэг.

2. нарын хууль бусаар түүсэн 12 шуудай гоёог Баян- сумын хэсгийн төлөөлөгч анх кг тогтоож нийт 444 кг байсан байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А415 тоот тушаалын хавсралтаар Цагаан гоёоны экологи-эдийн засгийн үнэлгээ 1 кг нь 18.000 төгрөг байдаг. Экологийн хохирол 444x18.000=7.992.000 төгрөгийн хохирол гарсан болохыг тогтоов гэх дүгнэлт. /ХХ-ийн 68- р тал/ Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 69-29 БНА улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгсэл хуучин нь 5.000.000 төгрөгийн үнэтэй байна гэх дүгнэлт /ххийн 72-73/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-24/ Цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /ххийн 25-27/ Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 28/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 29-30, 33-37/ хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-32/ эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 38/ Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 171/ Э.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 172/

Э.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174/ Баянхонгор сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 175/ Х.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 176-177/ Х.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178/ Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 181/ гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 182/ гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 183/ Т.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 185-186/ Баян- сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 186/ Т.*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 187/ Б.ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 188-189/ Баян- сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 189/ Б.ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 191/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 218-219/ Байгалийн ургамлын тухай МУ-ын хуулийн хавсралт нэн ховор ургамлын жагсаалт /ххийн 223-228/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралт /хх-ийн 232/ Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Цагаан гоёог их хэмжээгээр бэлтгэх гэсэн зүйлгүй, эрүүл мэндэдээ эрэглэхээр бага хэмжээгээр бэлтгэе гэсэн зорилготой очсон. Тухайн газар луу миний эзэмшлийн 69-29 БНА улсын дугаартай ниссан патрол маркийн машинтай дөрвүүлээ явсан. Улаанбаатар хотоос бие нь тааруу байдаг Бямбадорж гэх хүн хамт явсан. Настай хүн учир замд бие мь ядраад очсоныхоо маргааш нь аймаг руу буцсан. Бямбадоржийг би өөрөө машинаараа хүргэж аймаг оруулсан. Баян-Өндвр сумын "" гэх газарт *******, ******* нар үлдсэн. ""-д 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр очсон, очоод маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймаг руу буцсан. Би аймгийн төв дээр ирээд 4-өөс 5 хоносон. Баян- суманд үлдээсэн хоёр маань хоол хүнс багатай үлдсэн учир Баян- сумын иргэн ******* руу би залгаж яриад миний аваачсан хоёр хүнийг эргээд хуурай хүнс аваачаад өгөөрэй гэдгийг хэлсэн. Тэгж гуйсаны дагуу ******* хуурай идэх юм аваачиж өгөхөөр очсон байсан. Аймгийн төвөөс намайг нөгөө газраа явж очиход *******, ******* нар цагдаа, байгаль орчны улсын байцаагч гэсэн хүмүүс ирээд цагаан гоёог хурааж явсан. Биднийг араас ирээрээрэй гэж хэлчихээд явсан тухай надад ярьсан. Тэгээд Баян- суманд бид очсон. *******, ******* нарыг надад бага хэмжээний цагаан гоёог түүгээд өгөөч гэж гуйсан, *******, нар намайг аймгийн төвд байхад миний аваачсан хоёр хүн дээр очсон байдаг. ...Би *******тай хэдийд ярьсанаа санахгүй байна. *******тай ярьсан яриа бол цагаан гоёог хаанаас түүдэг юм гэдгийг асууж ярьсан гэх мэдүүлэг. /XX- ийн 147-148-р тал/

Түүний шүүх хуралдаанд өгсөн: Би Э.*******, Х.******* хоёртой хамт цагаан гоёонд явсан нь үнэн. Цагаан, улаан гоёог эрүүл мэндэд хэрэглэдэг, мөн элэгний B, С вирустай хүмүүс хэрэглэдэг. Их хэмжээгээр түүх зорилго байгаагүй, бага хэмжээгээр түүж эрүүл мэндэд хэрэглэх зорилго байсан. Хэдий хэмжээний гоёо түүсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Ер нь буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа, харин хөнгөрүүлэх, хасах нөхцөл бололцоо байгаа талаар харж үзэж, торгууль төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг. Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Эхнэр бид хоёр шуудайны талаар түүсэн, тэр нь 20 кг байсан, түүнээс ихдэхгүй. Өөрийнхөө хэрэгцээнд түүсэн, түүнээс Зина гуайд түүж өгсөн зүйлгүй. Би гэх газарт орчихдоо согтуу байсан учир хэн хэн байсныг мэдэхгүй. Намайг унтаж байгаад сэрэхэд Зина гуайтай яваа гээд хоёр хүн л байсан. Зина гуайтай хамт явсан хүмүүс хичнээн шуудайтай цагаан гоёо түүснийг мэдэхгүй. Намайг уг газарт байхад нутгийн иргэд ирж шуудайтай цагаан гоёо, хүрз зэргийг авч ирж тавьсан зүйл байхгүй. Зина гуайтай хамт явсан гэх хүмүүс хураагдсан цагаан гоёонуудыг түүсэн байх, эсхүл худалдаж авсан байж магадгуй. Зина гуай тухайн газарт олон хоносон юм чинь 12 шуудай цагаан гоёо түүлгэх бол энүүхэнд. Миний хувьд эхнэртэйгээ 1 шуудайны талаар л түүсэн. Зина гуай энэ оны хавраас хойш танай суманд цагаан гоёо байдаг, ургаж байна уу, энэ тэр гээд асуугаад л байсан. Зина гуай 2016 оны 05 сарын эхээр надтай яриад би Шинэжинст суманд явж байна, гэдэг газар чинь хаана байдаг юм бэ гэж асуусан. Би ыг хаана байдгийг зааж өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 116-118-р тал/ шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Зина гуай надтай ЕсөнЭрдэнэ зах дээр таарч уулзсан. Уулзаад цагаан гоёо түүх ажил байна, нутгийн хүмүүс түүдэг юм байна, чи явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би зүгээр байж байхаар хэдэн төгрөг хаач юм ажил хийе гэдгийг хэлээд зөвшөөрсөн юм. Зина гуай бид нар 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр аймгийн төвөөс Зина гуайн ниссан патрол маркийн машинаар Баян- сум руу явсан. Бид Баян- сумын 4 дүгээр багийн нутаг "" гэх газарт шууд явж очсон. Биднийг очиход тэр орчимд мотоцикльтой хүмүүс байсан, нутгийн хүмүүс гэж байсан. Цагаан гоёо түүхээр Зина гуай, миний бие, *******, наана нь нэг танихгүй дунд эргэм насны хүн байсан. Тэр танихгүй хүн нь "" гэх газарт оччихоод бие нь муудсан. Аймгаас очоод хоноод бие нь муудсан, замдаа өвдөөд байна гээд байгаа бололтой байсан. Халуураад гэж байсан. Ямар өвчтэйг нь мэдээгүй. Маргааш нь Зина гуай дээрх хүнийг аваад аймаг руу буцсан. Тэнд ******* бид хоёр үлдсэн. Зина гуай надад ярихдаа цагаан гоёог түүгээд өгчих би кг-ийг нь 600 төгрөгөөр авъя гэж байсан. Цагаан гоёог би урд өмнө нь түүж байгаагүй, мэдэхгүй юм. Зина гуай надад яаж түүдгийг зааж өгнө гэж байсан. Зина гуайг аймгийн төврүү явчихсан байхад Баян- сумын иргэн *******, эхнэртэйгээ ирцгээсэн. ******* бид хоёр 50 кг-ийн шуудай гаран, гаран хоёулаа тус тусдаа түүсэн юм. Бид нар хүрзтэй явсан, би ганц хүрзтэй, *******, Зина гуайн хамт явсан гэх танихгүй хүн нар нэг нэг хүрзтэй явсан. Өөр багаж хэрэгсэл гээд байх зүйлгүй явсан. Цагаан гоёог хүрзээр ухаж авдаг юм билээ. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд цагаан гоёог нэг шуудай, шуудайны талаар түүсэн. Цагаан гоёо даралтанд сайн, миний хөл өвддөг, хавддаг. Тэр цагаан гоёог архинд хийж уухад сайн, хаван буулгадаг юм гэж Зина гуай хэлсэн. Чи цагаан гоёо түүгээд өгөөч, өөрийн хэрэгцээндээ хэрэглэнэ, 1 кг-ийг 600 төгрөгөөр бодож авъя гэж хэлээд хүнээр юм хийлгэж байгаа юм чинь яаж зүгээр байхав гэж байсан юм. Миний түүсэн бол ойролцоогоор 20 кг болох байх гэх мэдүүлэг. /ХХ-ийн 121-122, 127-129-р тал/ Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Зина ах хөдөө яваад ирье гэж 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр таарч уулзаад хэлсэн. Баян- сум руу яваад цагаан гоёо бага зэргийг эмийн журмаар түүгээд аваадахмаар байна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Зина ах надаас гадна хоёр хүнийг хамт яваадахаач гэж гуйсан байсан юм билээ. Бид нар Зина ахын ниссан патрол маркийн 6929 БНА улсын дугаартай машинаар 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөө явсан. Бид нар цагаан гоёо түүх зорилгоор хоёр хүрзтэй явсан. Баян сумын "" гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шөнө очсон. Би 50 кгийн шуудайгаар нэгийг түүсэн. ******* нэг шуудайг бас түүсэн. Зина ах цагаан гоёо түүгээгүй, тухайн газарт оччихоод маргааш нь аймгийн төв рүү явсан. Цагаан гоёог хүрзээр ухаж авдаг юм билээ. ******* бид хоёрыг тухайн газарт байхад Баян- сумын *******, , ******* гэх хүмүүс нэмэгдэж очсон. Баянлигийн гэсэн 5 хүн цагдаа, хэсгийн төлөөлөгч нар ирэхийн урд өдөр нь ирсэн юм. Өөр хүмүүс нэмэгдэж очоогүй. Баян- сумаас , *******, ******* нарыг ямар машинаар ирснийг мэдээгүй, , *******, ******* нар хүрзтэй ирсэн байсан. Мөн Баянлиг сумын хүмүүсийг ямар ямар багаж хэрэгсэлтэй явсаныг мэдээгүй. Бид нар Зина гуайн ниссан патролтой очсон. Баян- сумаас *******, , ******* нарыг ирэхэд Зина гуай бие нь муудсан нэг хүнийг аваад явчихсан байсан. Тэднийг ирэх үед ******* бид хоёр байсан ба яг тэднийг очиход би байхгүй, гоёо түүгээд явсан хойгуур ирсэн байсан. Биднийг очиход шуудайтай цагаан гоёонууд байгаагүй. Бид бүгдээрээ хураагдсан 12 шуудайтай цагаан гоёог нийлж түүсэн юм. Миний хувьд нэг шуудай, мөн шуудайны талаар хэмжээтэйг түүсэн. Бусад хүмүүс хичнээн шуудайтайг түүснийг мэдэхгүй. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Минйи хувьд цагаан гоёог нэг шуудай, шуудайны талаар буюу 25 кг-ийг түүсэн бусад нь надад хамаагүй гэх мэдүүлэг. /ХХ-ийн 132-135, 138-141-р тал/ Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн: Зина гуай манай нөхрийг хүмүүст хуурай идэх юм дөхүүлээд өгөөч гэхээр нь би нөхөр болон дүү ******* нартай гэх газарт очсон. гэх газарт 2016 оны 05 дугаар сарын дундуур очсон, яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Манай нөхөр ******* нь архи согтууруулах ундаа хэрэглээд байхаар нь далимаар нь архинаас жаахан холдуулж хөдөө хэд хоноё гэж бодож явсан. ******* Эх болд очихдоо согтуу очсон. Бид гурвыг очиход тухайн газарт 2 майхантай 2 хүн байсан. Майхны гадаа тэрэг, мотоцикль байгаагуй. Зина гуай хамт ирсэн хүн нь бие муудаад туүнийгээ аймагруу оруулахаар явсан гэж тэнд байсан 2 хүн ярьж байсан. Майхны ойролцоо шуудайтай цагаан гоёонууд харагдаж байсан. Хичнээн шуудайтай байсныг тоолоогүй. Манай дүү ******* цагаан гоёо түүгээгүй. ...Тухайн газарт бид 3 дөрөв хоносон. Цагаан гоёог эрүүл мэнддээ хэрэглэхээр бага хэмжээний түүсэн. Түүнээс ашиг олох зорилгоор түүж бэлтгэсэн зүйлгүй. Бид тухайн газарт очоод 4 хоносон, 2 өдөр нь бороо орсон. Зинагийн үлдээсэн хүмүүс хичнээн шуудайтайг түүснийг мэдэхгүй. Намайг байх хугацаанд нутгийн иргэд ирж хүрзээ, түүсэн цагаан гоёотойгоо орхиж яваагүй гэх мэдүүлэг. /ХХ-ийн 106-107, 110-111-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулаж, бэхжүүлэж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ. Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийг гүйцэтгэж үйлдсэн байна. Шүүгдэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал, тэдгээрийн үр эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан, шүүгдэгч Х.*******, Э.*******, Т.*******, Б. нар нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал, тэдгээрийн үр эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарыг бүлэглэн нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Баянхонгор аймгийн Прокурорын газраас , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарын үйлдэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашиггүй байх тул зүйлчлэлийг 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хуульд нийцүүлэн хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна. Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, зарим шүүгдэгч нарын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарын бэлтгэсэн цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо нь байгалийн нэн ховор ургамал болох нь Байгалийн Ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтын 7-д зааснаар цөлийн аргамжин цэцэг нь нэн ховор ургамалд орно гэснээр тогтоогдож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А415 тоот тушаалын хавсралтанд заасан Экологи эдийн засгийн үнэлгээгээр цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог 1 кг-ийг нь 18.000 төгрөг байхаар үнэлсэн бөгөөд шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарын түүсэн 444 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ нь 7.992.000 төгрөг болно. Үүнээс шүүгдэгч , Х.*******, Э.******* нар нь 7.398.000 төгрөгийн хохиролыг учруулсан, шүүгдэгч Т.*******, Б. нар нь 594.000 төгрөгийн хохиролыг учруулсан байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “ургамалын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан ба 444 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ болох 7.992.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын нөхөн төлөх төлбөрийг нийт39.960.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч , Х.*******, Э.******* нарийн байгаль экологид учруулсан 7.398.000 төгрөгийн хохиролыг 5 дахин нэмэгдүүлж 36.990.000 төгрөгийг тэднээс тэнцүү хуваан шүүгдэгч тус бүрээс 12.330.000 төгрөг гаргуулан, шүүгдэгч Т.*******, Б. нарийн байгаль экологид учруулсан 594.000 төгрөгийн хохиролыг 5 дахин нэмэгдүүлж 2.970.000 төгрөгийг тэднээс тэнцүү хувуун шүүгдэгч тус бүрээс 1.485.000 төгрөг гаргуулахаар байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Т.*******, Б. нар нь 0000100030000952 тоот дансанд 594.000 төгрөгийн хохиролыг төлсөн байх тул уг төлбөрийг тэнцүү хуваан 297.000 төгрөгийг тус бүрийн төлбөрөөс хасч тус бүр 1.188.000 төгрөг гаргуулан Баянхонгор аймгийн Байгаль орчин, уур амьсгалын санд тус бүр тодорхой хугацаанд оруулахаар шийдвэрлэв. Хэргийн учир шүүгдэгч Э.******* нь 5 хоног цагдан хоригдсон байх учир түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нийт 75.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч шийдвэрлэв. Шүүгдэгч , Х.*******, Т.*******, Б. нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, шүүгдэгч гийн эзэмшлийн ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч гийн эзэмшлийн хөлдөөгч, Х.*******ын эзэмшлийн 5 ханатай гэр, шүүгдэгч Т.*******, Б. нарын дундын өмчлөлийн 5 ханатай гэр зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг хүрзийг устгах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч овогт Сүрэнгийн Зинаг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал, тэдгээрийн үр эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд, шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* *******, овогт ******* *******, овогт нарыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал, тэдгээрийн үр эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулах, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болох, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , Х.*******, Э.******* нараас тус бүрээс арван хоёр сая гурван зуун гучин мянган төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд гурван жилийн хугацаанд тэнцүү хуваан, шүүгдэгч Т.*******, Б. нараас тус бүрээс нэг сая нэг зуун наян найман мянган төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд нэг жилийн хугацаанд тэнцүү хуваан төлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын цагдан хоригдсон тав хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, далан таван мянган төгрөгийг төлөх хохиролоос хассугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарт хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 69-29 БНА улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гийн эзэмшлийн хөлдөөгч, Х.*******ын эзэмшлийн 5 ханатай гэр, шүүгдэгч Т.*******, Б. нарын дундын өмчлөлийн 5 ханатай гэр зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 7 ширхэгийг устгасугай.

11. Шүүгдэгч , Х.*******, Т.*******, Б. нар нь хэргийн учир цагдан хоригдосон хоноггүй болохыг дурьдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч , Х.*******, Э.*******, Т.*******, Б. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                           ШҮҮГЧ Н.БААСАНБАТ