Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: С.Болорзул,

Иргэдийн төлөлөөгч: Г.Өлзийтогтох

Нарийн бичгийн дарга: Ж. Чимэддорж

Хохирогч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 1814003190269 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар ******* /,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж булган” нэртэй жуулчны баазын гаднах талбайд зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар *******ийг нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талнотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр жуулчны бааз руу найз нартайгаа хамт явуж очоод ууж идсэн. Шөнө нэг машин ирчихсэн байхаар нь очоод хартал 3 залуу ирчихсэн байсан. Чулуу шидсэн, чулуугаар цохьсон гээд зарим зүйлийг хэтрүүлж ярьсан байна. Би ийш тийшээ чулуу шидсэн зүйл байхгүй. Нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэрнээс өөр зүйл болоогүй гэв. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед би найз Р.Нарманболон түүний найз 2 эмэгтэйн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын гүүрний хойно байрлах амралтын газар луу явцгаасан, тэнд очоод бид нар 2 шил 0.75 литрийн архи, пиво ууцгаасан, тэгээд шөнө гадаа хүмүүс ирцгээсэн байсан, намайг гараад очиход найз Р.Нармандах 3 залуутай юм яриад байж байхаар нь юун хүмүүс яах гэж яваа юм гэхэд нэг залуу нь хүн авах гэж явна чамд ямар хамаатай юм гэсэн, тэгээд хоорондоо маргалдаж байгаад би ******* руу газраас чулуу аваад шидсэн чинь нүүрийг нь оносон, Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-121, 2-р хх-ийн 134-135 /

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...2018 он 5 дугаар сарын 28-ны шөнө манай найз Одноо утсаар залгаад жуулчны баазаас ирээд аваач гэхээр нь найз Г.Баасанжаргал, Ю.Энхжин нартай хамт очиход Р.Нармандах, ******* нар 2 залуугийн хамт байсан. Очоод Одноо руу залгаж дуудахад гарч ирээд миний машины жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Гэтэл араас Р.Нармандах, ******* нар гарч ирээд чи Одноогийн юу нь юм гэхээр 10 жилийнх нь ангийн найз байна авч явахаар ирсэн гэхэд чи Одноог авч явдаг хэн юм, сайхан зодолдъё гээд чангаахаар нь би зодолдохгүй гээд цааш явтал дахиад араас татаад зодолдъё гээд байхаар нь үгүй гээд машиндаа суусан. Гэтэл машины арын суудалд сууж байсан Ю.Энхжинг өшиглөөд байсан Г.Баасанжаргал салгасан чинь чулуу авч шидээд Г.Баасанжаргал цаашаа зугтаасан. Тэгээд машиныхаа толинд хартал ******* чулуу барьчихсан зогсож байхаар нь машин руу шидчих байх гэж бодоод чулууг нь авах санаатай гартал барьж байсан чулуугаараа миний нүд рүү цохьсон. Тэгээд доошоо тонгойсон чинь Р.Нармандах нэг удаа өшиглөсөн. Р.Нармандахын бэлхүүсээр тэврээд машины урд очиж суугаад нүднээс гарсан цусаа тогтоосон гэв. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой 23 цагийн үед найз Ю.Энхжин, Г.Баасанжаргал нарын хамтаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын гүүрний хойно байрлах жуулчны баазаас хүн авах гээд очсон, бид нар тэр амралтын газрын гадаа очоод Ц.Одончимэг рүү залгаад гадаа ирчихлээ гараад ир гэхэд Ц.Одончимэг гарч ирээд машинд суусан, удалгүй араас нь ******* гарч ирээд машины хажууд ирж бид нарт хандан чи яахаараа Одноог авч явдаг юм ямар том бацаан гээд машинаас татаад буулгасан, намайг хоёулаа сайхан зодолдъё гээд байхаар нь үгүй би зодоон хийхгүй, зодоон хийж чадахгүй гээд буцаад машин руугаа алхсан, тэр хооронд зөндөө маргалдсан, машиндаа очоод сууж байхад дахиж ирээд намайг машинаас буулгаад заамдаж аваад зодолдъё гэж байсан, би бас л зугтаад машиндаа суусан, удалгүй ******* нь машины ар талаар тойроод хойно сууж байсан Ю.Энхжингийн талын хаалгыг нээж байгаад хөлөөрөө өшиглөөд байсан. Манай найз Г.Баасанжаргал араас нь татаад салгаж байсан,... дараа газраас чулуу авч шидээд байсан Г.Баасанжаргал цаашаа зугтаад гүйсэн. Би толиндоо харсан чинь машины зүүн хойно гартаа чулуу барьчихаад зогсоод байхаар нь би машины шил хагалчихна гэж бодоод буугаад очтол бараг нэг алхмын зайтай газар гартаа барьсан чулуугаар миний нүд рүү цохьсон, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-21 / ...Намайг ******* чулуугаар цохисны дараа би тонгойгоод байж байхад миний нүүр рүү 1 удаа өшиглөхөд би бэлхүүсээр нь тэврээд суган доогуур нь толгойгоо хийгээд машины урд талд очсон . Миний хувьд гомдолтой байна хохирлоо барагдуулмаар байна. Би 2 удаа эмчилгээнд явсан цаашдаа эмчилгээ дуусаагүй байгаа миний зүгээс одоогоор 18000000 төгрөг гаргасан, үүнийгээ нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 113-115 /

Гэрч Б.Дашдуламын мөрдөн байцаалтад өгсөн ... 20 цагийн үед өөрийн найз Ц.Одончимэг, *******, Р.Нармандах нахамтаар Өлзийт сумын гүүрний хойно байрлах “Өгөөж булган” амралтын газар луу *******ийн машинаар явцгаасан.Тэр амралтад дээр очиж нэг гэр авч орсон, гэрт бид нар 3 шил 0.75 литрийн архи, лаазтай пивонууд хувааж ууцгаасан, 00 цагийн үед Р.Нармандах бид нар гадагшаа гарсан чинь уг амралтын газрын гадаа *******, Ю.Энхжин, Г.Баасанжаргал нар ирчихсэн байсан, тэгээд Ц.Одончимэг нь ЦэндАюушийн машины жолоочийн эсрэг талын суудал дээр суучихсан байсан, ******* тэд нартай маргалдаад байж байхад нь би машинд орж суусан, тэгээд суусан талынхаа хаалгыг нээгээд хараад сууж байхад ******* нь газраас чулуу авч ийш тийш нь шидэж байгаад нэг чулуу аваад ******* руу шидэхэд нүүрийг нь оносон, тэгээд цус гараад бид нар цусыг нь тогтоох гэж Ю.Энхжингийн цамцаар нь цус гоожиж байгаа хэсэгт нь дарсан...газраас чулуу аваад ойрхон зайнаас шидсэн. Тэр чулуу нь нүдийг нь оносон ... Ямар ч байсан хөмсөг нь язарсан байсан, шархыг нээх сайн хараагүй цс их гоожиж байсан ... *******ийг цохиулсны дараа сууж байхад Р.Нармандах нь цээж хавьцаа нь хоёр удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26, 146-147 /

... *******ийн биед ******* нь гартаа барьсан чулуугаар нүд рүүцохиж гэмтэл учруулсан, ... цохиулсны дараа гараараа нүүрээ дараад тонгойгоод сууж байхад Р.Нармандах нь *******ийн цээж хавьцаа 2 удаа өшиглөж байхыг нь би харсан. Намайг амралтын гэрээс гарч ирэхэд гадаа тэд нар хоорондоо маргалдаад байж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 118-119 /

Гэрч Ю.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн ... намайг гэртээ байхад *******, Баасанжаргал нар залгаад Баянхонаймгийн Өлзийт рүү хамт яваад хүн аваад ирье гэхээр нь би зөвшөөрсөн, тэгээд очоод ******* Одончимэг рүү залгаад ирчихлээ гараад ир гээд дуудсан Одончимэг гарч ирээд машинд суухад араас Б.Дашдулам гарч ирж суусан, тэгээд явах гэтэл ******* ирээд миний сууж байсан талын хаалгыг нээгээд бид нар луу дайраад буугаад ир зодолдъё гээд намайг татаад байхаар нь би буугаагүй, машины гаднаас Г.Баасанжаргал *******ийг салгаад цаашаа явсан, ******* дахиж ирээд машины хаалга нээгээд эхлээд нүүр лүү хөлөөрөө жийгээд байхаар нь би буух гэтэл хажууд байсан Б.Дашдулам намайг татаад буулгаагүй, ******* нь машины ард гартаа чулуу барьчихсан Г.Баасанжаргалын араас шидээд байсан, ******* машин руу чулуу шидчихнэ гээд машинаас буугаад ардуур нь тойроод очиход ******* гартаа барьсан чулуугаар *******ийн нүүр лүү цохьсон, энэ үед би машинаас буучихсан байсан ба цохиж байхыг нь харсан ...гэх мэдүүлэг ... Д.Цэн-Аюуш нь цохиулсны дараа нүүрнээс нь цус гоожоод сууж байхад Р.Нармандах нь *******ийн нүүр хавьцаа 2 удаа өшиглөсөн ... хохирогчийн эгц урдаас өшиглөсөн. нүүр хэсэг рүү 2 удаа битүү өшиглөсөн. Дээрх 2 удаагийн өшиглөлт нь хохирогчийн нүүрний аль хэсэгт гэмтэл учруулахаар өшиглөснийг би сайн мэдэхгүй байна нүүр рүү өшиглөхийн хувьд өшиглөсөн .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38, 122-123 / ...

******* нь *******ийг цохихдоо чулууг гартаа барьж байгцохьсон. Тухайн үед би машинаас буучихсан *******ийн хажууд зогсож байсан, хохирогч ******* цохиулсны дараа машины урд сууж байхад Р.Нармандах нь худлаа баашлаад бай гээд *******ийн бөгс рүү өшиглөөд байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 / Гэрч Г.Баасанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* нь маргалдаж байгаад машины арын суудалд сууж байЮ.Энхжинг машины хаалга нээгээд гаднаас нь өшиглөөд байсан. Тэгээд би араас нь очоод салгатал шууд эргэж хараад газраас чулуу аваад бид нар луу чулуу шидээд байхаар нь би зугтаагаад хол очоод зогсож байсан чинь удалгүй араас Ю.Энхжин намайг дуудахаар буцаад очсон чинь *******ийн нүүрээр нь цус болчихсон даавуугаар дараад сууж байсан. ******* л хүн бүр лүү дайраад байсан .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/ ... *******ийн нүдийг хэн цохиж гэмтэл учруулсныг би өөрийн нүдээр хараагүй. Над руу ******* нь дайраад зодолдъё гээд чулуу шидээд байхаар нь би зугтаагаад яваад өгсөн байсан. Намайг араас Ю.Энхжин дуудахаар нь буцаад очтол ******* явган суучихсан нүүрний зүүн хэсэг нь цус гоожсон байсан ******* цохичихсон гэж байсан. Тухайн үед Нармандах нь *******ийг хэл амаар доромжлоод байсан зодож цохисныг нь би хараагүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126- 127 /

Гэрч Р.Нармандахын мөрдөн байцаалтад өгсөн ... *******ийг ******* яаж зодсоныг бол би яг сайн хараагүй. Нэг мэдэхэд ******* доошоо тонгойсон байдалтай сууж байхаар нь очоод бид нар цусыг нь тогтоох гэж юмаар дарсан, өөр ямар нэгэн зодооны асуудал болоогүй, би *******ийг зодож цохьсон асуудал байхгүй, тэнд байсан хүмүүс мэдэж байгаа, харин ******* нь цус алдаад байхаар нь цусыг нь тогтоох гэж сандарцгаасан .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 / ...Би тухайн үед Ю.Энхжинтэй уулзаад бие засчихаад юм яриад зогсож байхад ард машины хажууд байсан хүмүүс орилолдоод байхаар нь очтол *******ийн нүүрнээс цус гарчихсан байхаар нь бид нар цусыг тогтоох гэж даавуугаар дараад машины урд хэсэгт очсон ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 120-121 /

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн ... *******ийн биед үзлэг хийсэн, үзлэгээр зүүн хөмсөгний дээд хэсэгтсм урагдалттай, мэс заслын оёдол бүхий шархтай, зүүн нүдний дээд доод зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн дээд доод зовхи болон чамархайн хэсгийг хамарсан 10x8 см талбайд овойж хавдсан, зовхи нээгдэхгүй, нүдний алимыг шалгах боломжгүй байсан, дээрх гэмтлээс өөр биед нь ил харагдах гэмтэл шарх тогтоогдоогүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-155 /

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар са31-ний өдрийн 356 дугаар шинжээчийн 1. *******ийн биед зүүн нүдний алимны доргилт, тархи доргилт, зүүн хөмсөг шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 51-52/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 31- ний өдрийн 990 дугаар шинжээчийн 1. *******ийн биед зүүн нүдний салст, эвэрлэгийн нэвтэрсэн шарх, нүдний агуулагдхууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алимны доргилт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.33зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... /1-р хх-ийн 64-102/ гэх дүгнэлт болно.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29- ний өдрийн 1502 дугаар шинжээчийн нэмэлтээр 1. *******ийн биед зүүн нүдний салст, эвэрлэгийн нэвтэрсэн шарх, нүдний агуулагдхууны гадагшлалт, зүүн нүдний хараагүйдэл, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алимны доргилт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зовхи, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирч түүний улмаас зүүн нүдний хараа гэрэл мэдрэх төдий болсон байна.

2.5 Гэмтлийн улмаас зүүн нүдний хараа гэрэл мэдрэх төдий болж буурсан буюу хараагүй болсон нь хөдөлмөрийн чадвар алдалтын тогтоох хүснэгтийн 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй.

4. Нэмэлт материалаас хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний №990 дүгнэлт үндэслэлтэй байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтыг 4.7.33.1 гэж андуурч бичсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 182-184/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 115-116/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /1- р хх-ийн 117/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 156, 157/, хэргийн газарт нөхөх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-14/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 111-114/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 162/, хохирогч *******д учирсан хохирлын баримтууд /1-р хх-ийн 163-200/, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /1-р хх-ийн 53/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 188 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 124/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн дэвтэр /1-р хх-ийн 105-106/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 123/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 127/, шүүгдэгч *******ийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 128-134/, шүүгчийн захирамжийг хуулга / 1-р хх-ийн 230-232/ дансны хуулга /1-р хх-ийн 153/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явуулах бөгөөд шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөхгүйгээр, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг харьцуулж, нотолгооны эх сурвалжийг магадлах аргаар хууль болон эрх зүйн ухамсраа удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай.

Аймгийн прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх шүүгдэгч ******* нь хохирогч Цэнд-Аюушийн нүд рүү чулуугаар цохиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, өөрөө хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т ...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ... гэж зааснаас бус .. зэвсгийн чанартай зүйл гэж..., гэж заагаагүй тул шүүгдэгч *******ийн шидсэн чулууг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт хамаарахгүй болно.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж булган” нэртэй жуулчны баазын гадна иргэн *******ийн нүдийг чулуугаар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч ******* нь Цэнд-Аюушийн биед эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овгийн *******ын *******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч *******эл хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хохирлын нийт 22073274 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад 5613000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ээс 12114560 төгрөг гаргуулж, хохирогч *******ид олгож, харин хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хоол 1025754 төгрөг , өмгөөллийн хөлс1500000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын мөнгө 1515460 төгрөг нийт 4041214 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин 304500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 158 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн... Samsung Galaxy S6 маркийн гар утас битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хохиролд нөхөн төлүүлэхээр Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.2,3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 4 , 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овгийн *******ын *******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ний 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар хорих нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 5 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 5 жил 7 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 158 цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Цэнд-Аюушийн нэхэмжилсэн 22073274 төгрөгнөөс, хоол хүнсний үнэ 1025754 төгрөг, өмгөөлөлийн хөлс 1500000 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын мөнгө 1515460 төгрөг нийт 3015460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ээс 12114560 төгрөг гаргуулж, хохирогч А.Цэнд-Аюушид олгосугай.

8. Хохирогч А.Цэнд-Аюуш нь 304500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн ....Samsung Galaxy S6 маркийн гар утас битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хохиролд нөхөн төлүүлэхээр Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧИД Д.ЦЭЦЭГЭЭ

Ч.БАЙГАЛМАА