| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0227/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/240 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа /онлайн/,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт С-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2115001280221 дугаартай, 163/2021/0227/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт С-ийн Б /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын “Г” нэртэй амралтын газрын гадаа байсан иргэн Л.*******ын эзэмшлийн ***улсын дугаартай “Тоёото Приус-20” загварын тээврийн хэрэгсэлийн эд зүйлийг гэмтээж 1.100.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ы өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу гэх мэдүүлэг,
1. Хохирогч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай Тоёота-Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн найз болох *******нэд түр өгсөн. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 08 цагийн үед *******нэ надруу залгаад чиний тээврийн хэрэгслийг ******* эвдчихлээ гэж надад хэлсэн. Тухайн үед *******нээс юу эвдсэн талаар асуухад урд салхины шилийг хагалж, жолооч болон зорчигчийн 2 талын толийг нь хугалж, 4 хаалгыг нь өшиглөн хонхойлгосон тухай надад хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
2. Гэрч Г.*******нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр миний хуучин нөхөр С.Б нь Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй амралтын газарт ирж амраад 6 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 06 цаг 30 минутын орчим Л.*******ын тээврийн хэрэгслийг харчихаад уурлаад намайг “янхан, гичий” гэх мэтээр харааж Л.*******ын “Тоёота Приус-20” маркын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, жолооч болон зорчигчийн 2 талын толийг нь хугалж, 4 хаалгыг нь өшиглөн хонхойлгоод надтай *******ыг хардаж хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
3. “*******” ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 35-р тал/,
4. Яллагдагчаар С.Б мэдүүлэхдээ: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш болж байсан яг цагийг нь санахгүй байна. Хамтран амьдрагч *******нэ над руу утсаар залгаад хүүхэдтэйгээ агаарт гармаар байна, амралтын газар олоод өгөөч тэгэх үү, шовгор түрээсэлмээр байна гэж хэлсэн. Тэхээр нь би Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ганийн” гэх амралтын газартай яриад шовгорыг нь түрээслэхээр ярьж өгсөн. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 26-ны орой ажлаа тараад “Гн” гэх газар эхнэр хүүхдүүд дээрээ очиж хоносон. Өглөө 6 цаг 30 минутад сэрээд жорлон орж бие засчхаад буцаж явахад амралтын газрын хашааны гадна талбайд байшингийн ар талд *******ын машин байсан. Тэхээр нь эхнэр *******нийг дуудаад *******ын машин энд юу хийж байгаа юм бэ? гэхэд би яаж мэддэг юм бэ гэж хэлээд уурласан. Тэгээд би ******* руу залгаад чиний машин энд юу хийж байгаа юм гэхэд *******нэ унаж яваа гэж надад хэлсэн. Чи миний 3 хүүхдийг өнчрүүлж яах гээд байгаа юм бэ?, би эхнэрээсээ салмааргүй байна гэж хэлэхэд чамайг салсан гэж хэлсэн, тэгж хэлээгүй бол би юу гэж гүйж очих юм бэ? гэсэн. Би *******нэд хандаж чи яагаад намайг хуураад байгаа юм бэ? гэхэд чи бас намайг хуурдаг биздээ гэсэн. Тэгэхээр нь би чамд үнэхээр гомдож байна гэж хэлээд *******ын машины урд салхины шилийг нь хагалсан. Мөн толийг нь хагалсан, хаалгыг нь хонхойлгосон. Ийм л зүйл болсон. Манай эхнэр *******нэ бид хоёр 2015 онд шүүхээр салсан, тэрнээс хойш хамтран амьдраад 2 хүүхэдтэй болсон. ******* гэх хүнтэй манай эхнэр уулзаад байдаг болохоор би эхнэртээ гомдож, уурлаад машиныг нь эвдэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 54-р тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын “Г” нэртэй амралтын газрын гадаа байсан иргэн Л.*******ын эзэмшлийн ***улсын дугаартай “Тоёото Приус-20” загварын тээврийн хэрэгсэлийн эд зүйлийг гэмтээж 1.100.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.*******, гэрч Г.*******нэ нарын өгсөн мэдүүлэг, яллагдагчаар С.*******ы өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг болно.
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын “Г” нэртэй амралтын газрын гадаа байсан иргэн Л.*******ын эзэмшилийн ***улсын дугаартай “Тоёото Приус-20” загварын тээврийн хэрэгсэлийн эд зүйлийг гэмтээж 1.100.000 төгрөгийн шууд хохирол учруулсан үйлдэл нь “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Мөн шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, эд зүйлсийг үнэлсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Б нь хохирогч Л.*******ын хохиролд 1.230.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч С.*******ы гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт С-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт С-ийн Б-ныг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гэндэнг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гэндэнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гэндэнд оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар Булган аймгийн Бүрэгхангай сумын Тохижилт үйлчилгээний газарт ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 248 цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож 102 цагийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гэндэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдаж ирсэн улбар шар иштэй хайч 1 ширхэг, улаан өнгийн уяа 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.