Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/00082

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/00082

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 Нэхэмжлэгч: П.Х-ын нэхэмжлэлтэй, 

  Хариуцагч: М.О-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Х, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч П.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О-тэй 2002 онд танилцаж улмаар 2008 оны 4-р сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдарч байх хугацаанд 2005 оны 9-р сарын 24-нд охин Х.Х төрсөн. Бидний зан харилцаа таарч тохирохгүйн улмаас 2011 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд байгаа. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж охиныгоо өөрийн асрамжиндаа авахыг хүсч байна гэв.

Хариуцагч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид тус тусдаа амьдралтай болсон цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Охиныгоо эцгийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч П.Х нь Н.О-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  П.Х, Н.О нар нь 2008 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2005 оны 9-р сарын 24-нд охин Х.Х-ыг төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

Харин талууд хамт амьдрах хугацаанд бие биеэ хүндэтгэдэггүй, үзэл бодол таарахгүй байсны улмаас хэрүүл маргаантай, хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2011 оноос тусдаа амьдарч байгаа  нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Гэрлэгчид хэн аль өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй охин Х.Х эцгийн асрамжинд байсан, цаашид эцгийн асрамжид үлдээхээр тохирсон байна. 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2017 оны 11-р сарын 10-ны өдөр дуусгавар болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан П.Х, Н.О нарын гэрлэлтийг цуцалж,  2005 оны 09-р сарын 24-нд төрсөн охин Х.Х-ыг эцэг П.Х-ын асрамжинд үлдээсүгэй.

 2.  Талуудын хооронд эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүйг дурьдсугай.

   3. Улсын тэмдэгдийн хураамжийн тухай хуулийн 7-рзүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-рзүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.О-өөс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА