Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

2019        11          28                                               2019/ШЦТ/308

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч З

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Э, ....овогт .... З нарт холбогдох эрүүгийн 1921005650311 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, комьпютерийн сүлжээний инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн .... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  ....овогт .... З /РД: ..../,

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Дорнод аймгийн ....газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, .... овогт .... Э /РД: ..../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч З нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Либире” маркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгын газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 7,5 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн,

Шүүгдэгч Э нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дивиз гэх газарт гэртээ 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгын газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 7,5 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Hyundai porterмаркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгын газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 7,5 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн, шүүгдэгч Энь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дивиз гэх газарт гэртээ 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгын газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 7,5 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921005650311 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед манай найз З машинтайгаа ирсэн.   ...бид хоёр Булган сумын төвөөс баруун урагшаа Тарвага харах гэтэл харагдаагүй. ...ундаа уугаад сууж байхад ...сумын хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа хоёр эргүүлээр явж байна гээд ...З-гийн машины кабен дотор үзлэг хийж цагаан өнгийн мяндсан шуудайтай Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Иргэнийн нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Булган сумын байгаль хамгаалагч ажилтай юм. Би тухайн хэрэг гарсан үед ээлжийн амралтай байсан бөгөөд манай сумын байгаль хамгаалагч ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамал тээвэрлэж явсан тээрийн хэрэгслийг илрүүлсэн юм. Миний зүгээс байгаль экологид учирсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дивиз гэх газарт оршин суудаг юм. Манайх өөрийн гэсэн үхэр тугал нийлсэн 100 орчим тооны малтай бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчим үхэрдээ явж байгаад Хэрлэн сумын 5 дугаар баг, “Харуул толгой” гэх газрын баруун хойд талд машины зам дагуу шуудайтай зүйл байхаар нь очоод үзтэл сонин үнэртэй үндэс шиг ургамал байхаар нь аваад гэр рүүгээ явсан. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хадгалаад 08 дугаар сарын 14-ний өдөр хамаатны З манай гэрт бухаа /мал/ солих гэж ирэхээр нь З-д Булган сумаар үндэс авдаг гэсэн надад байгаа үндсийг өгчөхгүй үү гэж З-д тухайн ургамлыг өгч явуулсан. Дараа нь хэд хоногийн дараа Зг цагдаад баригдсан тухай мэдсэн. ...би тухайн ургамлыг Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал байж магадгүй гэж бодож байсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хохирлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч З нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “Жавхлантын цагаан нуур” гэх газарт оршин суудаг юм. Би өмнө хамтааны ах Э, түүний дүү Э нартай хоорондоо бух буюу малыг сольно гэж ярилцаж байсан. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр малаа солилцохоор болоод би өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн Либеро маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэрлэн сумын 5 дугаар баг, Дивиз хороололд очиж Э-тай бухаа сольсон ба Э надад хандан ...үндэс байна чи авдаг газар байвал очоод өгчих гэхээр нь Булган суманд авдаг газар байж магадгүй гэж хэлсэн. ...би тухайн үндсийг аваад Булган сум руу явсан юм. Харин замдаа олон нийтийн цагдаа нартай таараад авч явсан ургамлаа шалгуулж улмаар хориглосон ургамал тээвэрлэж яваагаа мэдсэн..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

 

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

- Хураан авсан эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол, нөхөн төлбөр ноогдуулах тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-25, 27 дугаар хуудас/,

- Булган сумын үнэлгээний комссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Сарангийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12-04-325-04 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлийн 192100565 дугаартай хэрэгт холбогдох ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн “Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricate (Turz.) Schischk”/ ургамал байна.

2. Уг ургамал нь Монгол улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай”  /ЗГ-ын 1995 оны 153 дугаар тогтоолд/ 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон болно.

3. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаартай тушаалаар “Экологи-Эдийн засгийн үнэлгээ”-г баталсан бөгөөд 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамалын үндэсний үнэлгээг 50000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “иргэн ...хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “...хохирлыг тухайн ургамлын аймагт учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ...дэрэвгэр жиргэрүү ургамлын 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцно... гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,    

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрч Г-ийн  мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 38, 54, 55, 57, 53-68 дугаар хуудас/,

Шүүгдэгч З-гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрч Х-ын мэдүүлэг /хх-ийн 39, 69, 70, 71, 75 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921005650311 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Хьюндай портер” маркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгын газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 7,5 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн,

Шүүгдэгч Э нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дивиз гэх газарт гэртээ 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгын газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 7,5 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү” гэх ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар хуудас/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, Хураан авсан эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол, нөхөн төлбөр ноогдуулах тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-25, 27 дугаар хуудас/, Булган сумын үнэлгээний комссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/, Дорнод аймгийн Хэрлэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Сарангийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12-04-325-04 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн”, шүүгдэгч Э.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ шунахайн сэдэлтээр байгаль экологид хор уршиг учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нар нь байгаль экологи эдийн засагт 1875,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд “иргэний нэхэмжлэгч О нь дээрх хохирлыг гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг зэргийг үндэслсэн байгаль экологид урчирсан хохирлыг нөхөн гаргуулах хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар “хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол ...зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж заасан тул шүүгдэгч нарын байгаль экологи эдийн засагт учруулсан 1875,000 төгрөгийн хохирлыг тэнцүү буюу 937500 төгрөгөөр тооцож шүүгдэгч тус бүрээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн”, шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийсэн, шүүгдэгч З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

Шүүгдэгч нар нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль экологи эдийн засагт учруулсан хохирол 1875,000 төгрөгийг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нар тодорхой орлогын эх үүсвэртэй, мал малладаг, үл хөдлөх хөрөнгөтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирлыг төлөх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүдэгч З нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч Згийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai porterмаркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дашдэндэвийн Даваасүрэн /..../-гийн өмчлөлд байдаг болох нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч иргэн Д-д буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Згоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai porterмаркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн үнэ болох 2200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдогдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн ирсэн шүүгдэгч З /..../, Э/..../ нарын  иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7,5 грамм дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ....овогт .... З-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн, шүүгдэгч .... овогт Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... З, .... Энарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч З, Э нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч З, Э нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдүүдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч З-гийн .... тоот, Э-рын .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 хэсэгт зааснаар “Hyundai porterмаркийн ....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч иргэн Д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Згоос гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар байгаль экологи эдийн засагт учруулсан 1875,000 төгрөгийн хохирлыг тэнцүү буюу шүүгдэгч З-гоос 937500 төгрөг, шүүгдэгч Э.Э-аас 937500 төгрөг тус тус гаргуулж “Байгаль орчин уур амьсгалын сан”-гийн дансанд оруулсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 кг хэмжээтэй “Дэрэвгэр жиргэрүү ургамлыг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.          

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН