Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/431

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2020/0416/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч С.О- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт С.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлсэн эрүүгийн 2018000000483 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С.О- 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 53 дугаар байр 51 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.С.О- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Киа-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож  замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Ц.О- жолоодож явсан .... улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Харьер маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас Э.Э.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч С.С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эхнэрийн эзэмшлийн машин болох ***** улсын дугаартай Киа- К5 маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу явахаар зараар 3 хүн, 1 хүүхэд авч явсан. Дарханаас гараад Төмөрлөгийн үйлдвэрийн сайжруулсан шороон зам дээр явж байх үед миний урд нэг портер машин зогсож байхаар нь зүүн тадаар гүйцэж түрүүлээд гартал миний урдаас том оврын ачааны машин өгсөөд гараад ирсэн. Тэгээд би машинаа баруун тийш дарж тэр машинаас өнгөрөөд зүүн тал руу буцаагаад дартал миний машины хойд дугуй хагараад машин жолоодлогогүй болж өөдөөс ирж явсан Тоёота Харьер маркийн машиныг мөргөөд зогссон.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  /хавтаст хэргийн 14-15/,

 

-Гэрч Т.Я- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дарханаас гараад нэлээд хурдтай явж байсан. Төмөрлөг өнгөрөөд сайжруулсан замаар явж байтал өмнөөс нэг том ачааны машин гараад ирсэн. Тэр машины баруун талаар нь арай гэж хурдтай тойрч гараад эсрэг урсгал руу ороод өмнөөс гарч ирсэн цагаан өнгийн Харьер маркийн машиныг мөргөсөн. Тэгээд эмнэлэг дуудаад би хүүхдийнхээ хамтаар эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46/,

 

-Гэрч П.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар Дарханаас 16 цаг өнгөрөөгөөд гарсан. Би хаана гэдгийг нь мэдэхгүй нэг Портер машиныг гүйцэж түрүүлээд манай машин эсрэг урсгалаар яваад байсан. Тэгтэл өмнөөс нэг чиргүүлтэй машин гарч ирээд тэр машиныг хараад өөрийнхөө урсгал руу ороод чиргүүлтэй машины араар тойроод хурдтай явж байсан болохоор зогсож чадахгүй цаанаас ирж байсан машиныг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48/, -Гэрч Э.М-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би үйлдвэрийн бүс өнгөрөөд унтчихсан юм. Тэгээд явж байхад машин дотор байсан хүмүүс орилохоор нь сэрээд харсан чинь миний сууж явсан машины урд том машин байсан. Жолооч баруун тийш нь дараад замын хажуу руу дайраад буцаад зүүн гар тал руугаа дарсан чинь өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50/,

-Гэрч Ц.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сум өнгөрөөд Дарханы төв орох шороон замаар явж байхад өөдөөс даваа уруудаад жижиг мөнгөлөг саарал өнгийн Киа 5 маркийн машин их хурдтай ирж байсан. Тэр машин уруудаж байхдаа 2 тал руугаа шарваад чигээрээ ирж манай машиныг мөргөсөн. Тэр машин хурдтай явж байсан болохоор би Б- “ямар хурдан явж байна аа” гэж ярилцаад, би хурдаа хасаж бараг зогсох гэж байхад ирээд мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51/, -Гэрч Г.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О- даргын цагаан өнгийн ***** улсын дугаартай машинтай явж байсан. Хонгор сум дээр хоол идээд Дархан орох гээд төмөр замын гарам гараад сайжруулсан замаар явж байтал урдаас саарал өнгийн Киа 5 маркийн машин ирээд мөргөсөн. Тэр машиныг О- дарга хараад машинаа зогсоосон. Тэгтэл тэр машин ирээд мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53/, -Гэрч Н.Б-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би арын суудалд суугаад Дархан орох гээд явж байхад манай машины урдаас саарал өнгийн КIA 5 маркийн машин ирж мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54/, -Гэрч Р.Е- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сум дээр хоол идээд хөдлөөд Дарханы төв рүү орох замд 16:30 цагийн үед эсрэг урсгалаас ирж байсан К-5 маркийн машин миний сууж байсан машиныг мөргөсөн. Ингээд бид нар буугаад харахад машины урд тал их эвдрэл, гэмтэлтэй, газарт шингэн зүйл гоожсон байдалтай, дотор аюулгүйн дэр задарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55/, -Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сум өнгөрөөд Дарханы төв рүү орох замд 16:30 цагийн үед эсрэг урсгалаас ирж байсан Киа 5 маркийн машин миний сууж явсан машиныг мөргөсөн. Тэр машинд 4 том хүн, 1 хүүхэд байсан. Тэгээд эмнэлэг цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57/, -Иргэний нэхэмжлэгч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү одоо эмнэлгээс гарсан, гэртээ хэвтрийн дэглэмтэй, биеийн байдал ер нь бол тогтвортой хэвийн байгаа. Манай хүүгийн биед одоогийн байдлаар 450.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Хүүгийн эмчилгээнд зарцуулсан мөнгө, эм тариа худалдаж авсан баримт гэх зүйл байхгүй цаасыг нь хаячихсан. Цаашид хөлд нь хийсэн хадаасыг нь л авах байх. Одоо бол ямар нэгэн эм тариа хэрэглэхгүй байгаа. Одоо манай хүүгийн эмчилгээний зардалд гарсан мөнгийг С.С.О- өөрөө өгчихсөн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/, -Иргэний нэхэмжлэгч Т.Я- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эмнэлэгт шинжилгээ өгөх, эм тариа авахад зарцуулж 735000 төгрөг зарцуулсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсон. Эмчилгээнд зарцуулсан 735000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,-Иргэний нэхэмжлэгч Ц.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний машинд үнэлгээгээр 6248000 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлыг осол гаргасан тухайн жолооч хохирлыг минь барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/, -Иргэний нэхэмжлэгч Э.М-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би  энэ хүнээс ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/, -Иргэний нэхэмжлэгч П.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тархины Томограф зураг авахуулсан. Дараа нь Ачтан эмнэлгийн эмчид үзүүлж тэр эмнэлэгтээ хэвтсэн. Тархины хаван хөөх эмчилгээ хийлгэсэн.  Дархан руу ирж очсон унааны зардал болон эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн, эмчилгээ хийлгэсэн төлбөрөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/, -Иргэний нэхэмжлэгч Т.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай нөхөр надад хэлэхдээ “ахтайгаа цуг хот явна, ахаараа машин бариулж явна.” гэж хэлж байсан. Тэр машиныг би өөрөө унадаг юм. Тухайн өдөр би ажилтай байсан бөгөөд манай нөхөр хэлэхдээ ахаараа машин бариулж явна гэж хэлсэн. Би нөхрийгөө өөрөө барьж явна гэж мэдээгүй. Машинд учирсан эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээнд гарах хохирлыг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,-“...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1-р зүйлийн а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 12 дугаар бүлэг 12.1-т жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2-т харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т  жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 11 дүгээр бүлгийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 11.6-т суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын альч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.

..... улсын дугаартай тоёота харьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.” гэх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ....дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 61/, -“.... улсын дугаартай Kia 5 маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техникийн хувьд бүрэн бүтэн үндсэн болон туслах эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна. Осол үүсэхэд техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна. С.С.О-ийн жолоодож явсан Т.О- эзэмшлийн ........ улсын дугаартай Kia 5 маркийн тээврийн хэрэгслийн урд талын гупер, гэрэл дохио, сэнс хагарсан, хөдөлгүүрийн хаалт /копут/ тахийсан, хөргөлтийн болон кондейшины радиоторын гуурс алагдсан зэрэг нь ослын дараах эвдрэл гэмтэл байна” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 78-81/, -“...үнэлгээгээр тогтоогдсон дүн 6248000 төгрөг.” гэх “Бан хас” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 90-92/, -“...Э.Э.С-ын биед зүүн хөлийн дунд чөмөг ясны битүү хугарал, зүүн дунд чөмөг ясыг хадаж бэхэлсэн хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Э.С-ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Э.Э.С-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 875 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 103-104/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.Шүүгдэгч С.С.О- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн ,,,,,,,,,,,,,, багийн нутаг дэвсгэрт Кia 5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Ц.О- жолоодож явсан .... улсын дугаартай, цагаан өнгийн Т.Харьер маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас Э.Э.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.С.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч С.С.О-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.С.О- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Э- “Э.Э.С-ын эмчилгээний зардал болох 450000 төгрөгийг авсан бөгөөд цаашид гомдол саналгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 20/, иргэний нэхэмжлэгч Т.Я- “ жолоочоос 735000 төгрөг дансаар хүлээж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 23/, иргэний нэхэмжлэгч Ц.О- “...хохирлын үнэлгээ болох 6248000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гомдолгүй.”  гэх хүсэлт /хавтаст хэргийн 27/, иргэний нэхэмжлэгч Э.М- “С.С.О-ээс хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 33/, иргэний нэхэмжлэгч П.Т- “ Хохирлоо барагдуулж авсан тул санал, гомдол байхгүй” гэх хүсэлт, хохирол төлсөн гэх С.С.О-ийн хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 39-40/, иргэний нэхэмжлэгч Т.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би машинд учирсан эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээнд гарах хохирлыг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/ зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.С.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна. Шүүгдэгч С.С.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.С.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.С.О-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч С.С.О- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 02597916 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Т.О- буцаан олгож, шүүгдэгч С.С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.О-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.С.О-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.С.О-д анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 02597916 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Т.О- буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ