Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0395 |
Огноо | 2014-10-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2014/0395
2014 оны 10 сарын 09 өдөр Дугаар 395 Улаанбаатар хот
Ц.Ж-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Ж-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч
Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
I ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөвсгөл аймгийн Байгаль Орчны газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар тушаалын Ц.Жт сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Маргаан бүхий тушаалд бичиг хэргийн ажилтны алдаанаас болж 04 дүгээр сарын 14-ний өдөр гарсан тушаалд 04-ний өдрөөр огноолсон. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх багийг Ц.Жаар ахлуулсан 2014.04.04-өөс 30-ны өдрүүдэд Тосонцэнгэл, Их-Уул сумдуудад
томилолтоор явуулсан. 2014.04.08-ны өдрийн 8 цагт миний бие Тосонцэнгэл суманд очиход хяналт шалгалт явагдаж байгаа газар ямар ч хүн байгаагүй. Ц.Ж өөрөө согтуу байсан. Улмаар ажил дээрээ авч ирэн ажилчдын хурлыг зарлан хуралдуулж Ц.Жд цалингийн 20 хувийг 3 сар хасах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч өөрөө Ёс зүйн хорооны дарга тул дүгнэлт гаргуулах боломжгүй гэж үзсэн.” гэжээ.
го( |
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Ойн албаны дарга Ц.Жыг БОГ- ын даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №32 дугаар тушаалаар арга хэмжээ авч/ажил тасалсан албан хаагчидтай хамт арга хэмжээ авсан/, тушаал гаргахдаа /Бичиг хэргийн болон төлөвлөсөн ажилтан хоёр энэ тушаалд 2014-04-14 гэж байхыг он, сар, өдөр бичихдээ бичлэгийн болон хяналтын алдаа гаргасан байна/ гэж тайлбартаа бичиж байсан бөгөөд бичиг хэргийн ажилтан алдаа гаргасан хэдий ч энэ тушаалаар бас арга хэмжээ ногдуулсан байсан тул дахин арга хэмжээ аваагүй тул уг тушаалыг 2014-04-14-ний өдрийн Б-32 гэж засч гаргасан тушаалыг хуулбарлан хүргүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан. Нэгэнт нэхэмжлэгч хавтаст хэрэгтэй танилцах ёстой, тушаалын он, сар, өдөр өөрчлөгдсөнөөс утга өөрчлөгдөөгүй, өөрөө мэдэж байсан учир Ц.Жт тушаалыг хуулбарыг өгөх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Хууль журманд тушаалын хуулбарыг гардуулж өгнө гэж байхгүй бөгөөд манай байгууллагын дотоод журмын 9.21-д "Шийдвэрийг өөрт нь мэдэгдэж /Өөрөө мэдэж байсан тул тушаалыг өгөөгүй/, хувийн хэрэгт нь хавсаргаж, хамт олонд мэдэгдэнэ" гэж заасан байгаа. Сахилгын шийтгэлийг 04 дүгээр сарын 01-нээс эхлэн арга хэмжээ авсан нь тухайн зөрчил сарын эхэнд болсон бөгөөд 4 дүгээр сарын цалинтай хамааралтай учир хугацааг ингэж авсан юм.
...Ц.Ж нь өөрөө архи ууснаа хүлээж, ажиллах ёстой цагтаа ажпаагүй болохоо шүүх хурал дээр "Би Тосонцэнгэл сумын Засаг дарга, татварын байцаагч нартай 4 дүгээр сарын 07-ны өдөр архи уусан, 12 цагт амарсан ... гэх мэт ярьж байсан./Өөрийн нь шүүх хурал дээр ярьсан зүйл шүүгчийн шийдвэрт тусгагдаагүй байна. Шүүгч өөрөө ч шүүх хурал дээр нэхэмжлэгчийг "Та архи ууснаа, согтуу байснаа хүлээгээд байна тийм үү..." гэх мэт асуугаад яриад байсан. Ер нь Ц.Ж-н мэдүүлэг болон гэрч М.Батсайханы шүүх хурал дээр "Тэр өдөр Ц.Ж дарга бид хоёр гарах хуваарьтай байсан юм. Орой 06 цагт хоолонд ороод би ажлаа хийхээр явсан. Харин Ц.Ж дарга үлдсэн юм. /Үүнээс үзэхэд Ц.Ж ажлаагүй архидаад хоцорсон нь нотлогдож байна/. Орой 11 цаг өнгөрч байхад Ц.Ж дарга залгаад ажпаасаа буу гэсэн. Тэгээд тэр орой Тосонцэнгэл сумын Засаг дарга, татварын байцаагч нар бид нарыг гаргаж өгч байгаа гээд архи өгсөн. Бид нар 02:00 цагт амарсан байх. Өглөө даргыг ирэхэд би унтаж байсан болохоор
Ц.Ж даргыг хэдэн цагийн үед хаагуур явсныг мэдэхгүй байна. Хуваарийн дагуу бол амрах ёсгүй байсан. Тэр шөнө ажлаад өглөө 09 цагт буух байсан" гэж хэлсэн. Мөн 4 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагт намайг очиход Ц.Ж согтуу байсан бөгөөд жолооч С.Гантулгатай байгаль хамгаалагч С.Ганболдынхоос гараад явж байгаа бололтой гудамжинд явж байсан зэргээс харахад хонон архи ууж, ажлаа хийгээгүй болох нь харагдаж байна. Үүнийг Шүүгч гэрчүүдээс асууж магадлан тогтоох ёстой байсан. Гэтэл энэ сахилгын шийтгэлд нийцэхгүй, хамааралгүй хуулийн заалт болох Төрийн албаны тухай хуулийн 26.9 дэх заалт "Сахилгын шийтгэл ногдуулан түүнд төрийн дээд байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно" гэсэн Засгийн газрын журам тогтоох заалт энд ямар хамааралтай байх вэ?, мөн энд нийцэхгүй журмын заалт болох Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэпжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 4.3 дахь заалтыг авч байгаа нь энэ журмын зорилготой нийцэхгүй байна. Тус журмын 1.2 дахь заалт болох "Төрийн байгууллага нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон энэхүү журмыг баримтална" гэж байдгаас үзэхэд иргэдийн мэдээллээр төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг хянан шалгаж дүгнэлт гаргахаар байгууллагын ёс зүйн хороо ажиллахаар тус журмын 4.3-т заасан байдгийг баримтлах шаардлагагүй гэж үзэж байна.
Ер нь Ц.Ж даргыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзээгүй харин томилолтоор ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйл болох ажлын байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнийг хамт явсан хүмүүс болон байгууллагын албан хаагчдын хуралд оролцсон ажилтнууд нотлох бөгөөд хурлын тэмдэглэлд дурьдсан баримтаар нотлогдоно. Төрийн байгууллагын нэгжийн дарга хүн сахилга алдаж, бусад төрийн албан хаагчдад буруу үлгэр дууриалал үзүүлсэн тул төсвийн шууд захирагч, байгууллагын даргын хувьд /Газрын даргаар 2014 оны 02 дугаар сарын 07-нд томилогдож, төрийн ажлын хариуцлага, сахилгыг сайжруулах шаардлагатай байсан/ би өөрөө Ц.Ж даргыг архи уусныг нь ажиллаж байсан газар дээр нь очиж, цуг ажиллаж байсан хамт олны нь өмнө тогтоогоод /Өөрөө ч архи ууснаа хүлээж байгаа/ албан хаагчдын хурлаар хэлэлцэж дүгнэлт гарган, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг сайжруулах үүрэгтэй, төрийн албан хаагчдад адил тэгш хандах ёстой учраас сахилгын шийтгэл ногдуулсныг Төрийн албан хаагч ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлийг үл харгалзан сахилга алдсан асуудлыг зөвтгөсөн байдлаар хандаж, нэхэмжлэгчийн зарим мэдүүлгийг бүрхэгдүүлж, БОГ-ын даргын 2014-04-14-
ний өдрийн Б-32 тушаалаар Ц.Жт 2014-04-01-ний өдрөөс гурван сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан заалтыг хүчингүй болгосон шийдвэр гаргасанд төрийн байгууллагын дарга, төрийн албан хаагчийн хувьд харамсаж байна. Ц.Ж даргын согтуу байсан асуудлыг тухайн үед Ц.Жтай хамт хойд сумдад ажиллах багийн гишүүн ахмад хуульч С.Жавзмаа гуай гэрчлэх болно. Ц.Ж даргын томилолтыг хасаагүй учир нь "Нэг төрлийн сахилгын зөрчилд давхар шийтгэл ногдуулж болохгүй" гэсэн Төрийн албаны тухай хуулийн 26.5 дахь заалтыг баримталсан. Шүүгч шийдвэрийнхээ "ҮНДЭСЛЭХ" хэсгийн "Хоёр"-т "Хариуцагчаас ... хэмээн маргажээ" гэж бичсэн байгаа. Шийтгэл давхардах тул нэгэнт томилолтыг 100 хувь олгосон тул маргалдах асуудал байгаагүй. Харин томилолтоор ажиллаж байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл Г хэрэглэсэн учир сахилгын шийтгэл ногдуулсан.
Шүүгч нь Ц.Жыг архи ууснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, ажиллах ёстой цагтаа ажпаагүй байгааг харгалзан үзэхгүй, гэрчүүд үүнийг гэрчилж, зөрчил нь тодорхой байхад энэ зүйлд нийцэхгүй хуулийн заалт /Төрийн албаны тухай хуулийн 26.9/, мөн нийцэхгүй журмын заалт /Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 4.3 /-аар шийдвэртээ авч шийдвэрлэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн хариуцлагатай ажпын үүднээс энэ тушаалыг гаргаж, төрийн албан хаагчийн ажпын хариуцлагыг сайжруулах шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр
хүчингүй болсонд гомдолтой байна.
X
Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдаж байгаа тул БОГ-ын даргын 2014-04-14-ний өдрийн Б-32 тушаалаар Ц.Жт 2014-04-01-ний өдрөөс гурван сарын хугацаатайгаар цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан заалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс сэргээж өгнө гэдэгт найдаж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгг ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, хуулийн зөв тайлбарлаж ^ хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар тушаалаар “Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны дарга Ц.Ж нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр түүний албан тушаалын цалингийн хэмжээг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Харин хариуцагч нь дээрх тушаалыг гаргахдаа "... 2014 оны 4 дүгээр сарын 08- ны өдрийн 8 цагт Тосонцэнгэл суманд болсон үйл явдлаас 4 хоногийн өмнө урьдчилан арга хэмжээ авсан шийдвэр гаргасан, мөн ажпын цагаар ажпын байранд зөрчил гаргаагуй, ёс зүйн алдаа гаргасан талаар байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг гаргуулалгүйгээр хууль бусаар сахилгын арга хэмжээ ногдуулсан” гэж нэхэмжлэгч Ц.Ж маргажээ.
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар тушаалаар Ц.Жыг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны даргаар ажил, албан тушаалд томилжээ.
Монгол Улсын Ойн хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А- 153 дугаар тушаалаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг хангах, сумдаас Улаанбаатар хот бусад аймагт мод, модон материал, түлээг хууль тогтоомжийн хүрээнд бэлтгэгдэн тээвэрлэгдэж, худалдаалагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, хууль бусаар мод бэлтгэгчидтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх” зорилгоор Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга Р.Ж нь “Хяналт шалгалтын удирдамж”-ийг батлан гаргаж, ажпын хэсэг байгуулжээ.
Дээрх батлагдсан удирдамжийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Тосонцэнгэл, Тариалан, Их-Уул сумдын нутаг Мөрөнгөөс Улаанбаатар хот орох чиглэлийн зам дээр мод, модон материал, түлээг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслэл, Тосонцэнгэл, Тариалан, Их-Уул сумдын мод бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд, эдгээр сумын нутагт мод, модон материал, түлээг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслэл, эрх бүхий албан тушаалтнуудын олгож байгаа эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний бичилт олголтод хяналт тавих” үүргийг уг ажпын хэсэгт даалгаж, тус аймгийн Байгаль орчны газрын Ойн газрын дарга Ц.Жыг ажлын хэсгийг ахлах үүргийг хүлээлгэсэн байна.
Гэтэл Ц.Ж нь Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга Р.Жы баталсан “Хяналт шалгалтын удирдамж”-д заасны дагуу Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд албан томилолтын ажлын хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 08-ны өдрийг шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа.
Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Ж нь “ажпын бус цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сахилгын зөрчил ногдуулахдаа уг зөрчлийн талаар тус байгууллагын ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулаагүй” гэж маргаж байгаа боловч түүнд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн үйлдэл зөв болжээ.
Учир нь Ц.Жт дээрх удирдамжийн дагуу албан ажлын томилолт олгохдоо “ажпын хэсгийг ахлах”, “байгаль орчны хамгаалах, түүн дотроо хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэхтэй холбоотой хяналт шалгалтыг явуулах” зэрэг үүрэгтэй, мөн хууль бус модны тээвэрлэх үйлдэл нь ялангуяа шөнийн цагаар үйлдэгдэх магадлалтай зэргийг харгалзан үүргээ хэрэгжүүлээгүй, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын “Ёс зүйн хороо байгуулах тухай” 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А-15 дугаар тушаалаар тус байгууллагын ёс зүйн хорооны даргын үүргийг Ц.Жт хүлээлгэн, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, байгууллагын ёс зүйн дүрмийг боловсруулан батлуулж ажиллахыг түүнд даалгасан зэргээс үзэхэд Ц.Ж нь өөрөө аливаа ёс зүйн зөрчлөөс ангид байж, ажилтан, албан хаагчдын өмнө өөрийн биеэр ёс зүйн талаар үлгэрлэн харуулж байх ёстой атлаа албан ажлын томилолтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, муу үр дагавар бүхий үйлдэл хийсэн нь буруу юм.
Дээрх дүгнэлтээр Ц.Жыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажпын байрандаа согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...” гэж үзэх үндэслэлтэй, мөн тус байгууллагын Ёс зүйн хорооны даргын сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 4.3-т зааснаар Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулах нь ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд уг дүгнэлтийг гаргуулалгүй шууд нийт ажилчдын хурлаар хэлэлцүүлэн Ц.Жт сахилгын зөрчил ногдуулсан хариуцагчийн үйлдлийг шүүх бүрэлдэхүүн зөв гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Ж нь “...Тосонцэнгэл суманд болсон үйл явдлаас 4 хоногийн өмнө урьдчилан арга хэмжээ авсан шийдвэр гаргасан” гэж маргаж байгаа боловч түүнд сахилгын шийтгэл ногдуулсан өдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ажилчдын хуралд өөрөө оролцож маргаан бүхий захиргааны акт уг өдөр гарсан болохыг мэдсэн зэргээс үзэхэд түүний энэ талаарх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Тиймээс анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.