| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0314/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/314 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000334 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хориулт” гэдэг газар иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1.Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надтай хамтран амьдрагч ******* нь архи уусан үедээ намайг зодож онц хэрцгий авирладаг хүүхдүүдтэй уулзуулдаггүй манай 2 хүүхэд манай хадам аавын гэрт байдаг, том хүүхэд өөр айлд байдаг. Архи уусан үедээ над руу дайрдаг 2 жилийн өмнөөс хардаж зоддог болсон 2018 оны 09 дүгээр сард үсдэж газар мөргүүлэн зодсон, тэрнээс хойш 10 дугаар сард архи ууж 3 удаа боож унаган ус цацаж сэрээгээд сэргэхээр ахиж боож унагаад тэгээд 4 дэх удаагаа халаадны бүсээр боогоод чамайг алчхаад өөрийгөө ална гээд байхаар нь сумын төв орж хүүхдүүдтэйгээ уулзъя гээд сумын төв орж байсан. Тэгээд утсаар ярих гэхээр утас булааж авч эвдэлдэг, өөрийнх нь байгаа байдлыг хэлэх гэхээр хов ярилаа гээд утсаар яриулдаггүй, сумын төвд байсан ч аав ээжийнхээ хажууд бас утас булааж авч 00 руу хийдэг. Зодох болгондоо байнга миний толгой руу цохиж зоддог гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/ ...Намайг 2015 оноос хойш архи уух болгондоо хардаж зоддог. Манай саахалт айлын Отгонбаяр гэдэг залуутай хардаж эхэлсэн тэгээд зоддог болсон. Намайг архи уух болгондоо зоддог жилд 2-3 удаа зоддог. Зодохдоо үсдэж газар мөргүүлж зоддог. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/ Гэрч Н.Тунгалагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* нь эхнэрээ зодох битгий хэл өөрөө зодуулаад толгойгоо хагалуулсан гэж хүмүүс хэлдэг 1 биш 2,3 удаа тийм явдал болсон гэж хүмүүс хэлдэг. тухайн үед манай аав ээж рүү хүмүүс залгаж Мэндбаярын цус тогтохгүй байна гэж ярьдаг байсан. Манай аавын мал манай малыг эхнэр нь зарж үрээд байдаг. Манай дүүд ямар ч эрх мэдэл байхгүй. Манай дүүгийн 2 хүүхдийг аав дээр нь байлгахгүй бол эхнэрийнх нь ар гэр тэжээх боломжгүй. ******* нь өөрөө хойд аавтайгаа байдаг, ямар нэг ажил хөдөлмөр хийх дургүй, боловсролгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/ Гэрч Р.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мэндбаяр нь манай том хүү байгаа юм манайх 5 хүүхэдтэй том хүү нь щбхөдөө мал малладаг ганц хүүхэд минь аав ээждээ туслаад хөдөө байж байдаг үг дуу цөөтэй хүнд тусархуу сайн хүүхэд байгаа юм. Манай хүү 2009 онд Алтанцэцэг гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон Алтанцэцэг нь 6 настай охинтой ирсэн хамтран амьдраад 9 жил болоход 2 хүүхэдтэй болсон, манай хүү ерөн даруу төлөв ад байсан сүүлийн үед байнга хэрүүлтэй байх болсон шалтгааныг нь сонсоод байхад дандаа хардалтаас болж хэрүүл үүсдэг талаар хүнээс сонссон тэгээд эхнэр Алтанцэцэг нь эхлээд саахалт байдаг Отгонбаяр гэдэг хүнтэй явалддаг гээд хүмүүс тэгээд байдаг байсан 2018 оны 08 дугаар сард манай хүү аймагт ажил хийхээр яваад ирсэн хойно нь хүнтэй явалдаад байна гээд сураг гардаг байсан. Тэгээд 2018 оны 11 гээр сарын 18-ны шөнө 2 хүүхдээ хашааруу оруулчаад яваад өгсөн байсан тэгээд 2 хүүхдээс нь ээж чинь орж ирэхгүй юмуу гэж асуухад үгүй ээ эмээ чинь загнан Бандийнд чинь хонолоо гээд явлаа гэж 2 хүүхэд нь хэлсэн, Банди гэдэг хүнийг нь Төмөрсүх гэдэг тухайн үед Төмөрсүх гэдэг айл эзгүй байсан хашаанд нь байдаг ээжийнд нь мал малладаг байсан Заяа гэдэг залуу хүлээж байсан гэсэн тэгээд тэр 2 хөдөө гэр лүү нь г явсан гэсэн маргааш нь хамт хонь хариулаад явж байхыг хажуу айлын хүн хараад манай хөгшинд хэлсэн гэсэн, 2 хүүхэд нь аавыг гэрээс гараад явахаар хоорондоо хайраа гэж яридаг гэж хэлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 688 дугаартай шинжээчийн: 1. *******ийн биед 2 нүдний салст бүрхэвчийн доорх цус харвалт гэмтогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 36-37/ болон хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 11-16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын эзэмшлийн “Samsung galaxy Trend-2” маркийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хориулт” гэдэг газар иргэн *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь хохирогч ******* гэрч Н.Тунгалаг, гэрч Р.Даваа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 688 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Samsung galaxy Trend-2” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж торгуулийн ял биелэгдсэн тохиолдолд эзэмшигч *******т буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч *******т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тариачин овогт Ванхүүгийн Хуягийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан Тариачин овогт Ванхүүгийн Хуягийг таван зуун / 500 / нэгжтэй тэмцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Тариачин овогт Ванхүүгийн Хуягийг таван зуун / 500 / нэгжтэй тэмцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан*******ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан******* нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 5. Шүүгдэгч******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч*******ийн эзэмшлийн “Samsung note-3” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ