Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа /онлайн/,

Шүүгдэгч Д.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д-ийн Д-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2115002110254 дугаартай, 163/2021/0229/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ***гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ийн Д /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Днь 2021 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бааюуны нуур” гэх газарт хохирогч Ж.*******г шөнийн цагаар гэртээ унтаж амарч байхад нь сэрээж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа болон хүрзний ишээр бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас зүүн нүдний дээд зовхи, зүүн ташаа, хэвлийн зүүн дээд хэсэг, зүүн өвдөг, баруун гуяны дотор талд зөөлөн эдийн цус хуралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Даваадоржийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2115002110254 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Ж.*******гийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар баг “Бааюуны нуур” гэх газар Буянхишиг гэж айл хүүхдийнхээ үсийг авахад нь эхнэрийн хамт 14 цагийн үед очоод гэртээ буцаад 17 цагийн орчим ирээд унтаж амарсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 11-ний шөнийн 02 цаг 30 минутын үед Даваадорж өөрийнхөө машинтай ирээд манай гэрт согтуу шууд орж ирэхдээ чанга дуугаар “хөөе, яасан их миний охиныг элэг барьдаг хэн бэ? гичийн банзал минь” гэж доромжлоод байхаар нь би “битгий хуц чи” гэж хэлэхэд “яасан овоо муу гичий вэ” гэж хэлээд намайг орон дээрээ сууж байхад ирээд подволкны зах мушгиж боож орны урд унагаад элэг цээжин дээр өвдөглөөд дээр суугаад зууралдаад бооход “ахын дүү элгэн дээр битгий өвдөглөөч миний элэг өвддөг юм” гэхэд “битгий хуц” гээд салахгүй байсан. ...Би тэгээд үхлээ гээд дуугарч чадахгүй байж байхад эхнэр орж ирээд “яаж байгаа юм бэ хүн аллаа” гээд салгасан. Тухайн үед ухаан балартаж зүрх дэлсээд яаж салгасныг мэдэхгүй. Арай хийж Даваадорж намайг тавиад гэрээс гарахдаа “ална шүү пизда минь” гээд гарсан. Тэгэхээр нь би ухас хийгээд “алаач чи” гээд Даваадоржийн араас гэрээсээ гарсан чинь манай гэрийн хаяанд салаад уначихсан байсан хүрзний модон ишийг аваад миний бөөр нуруу руу “ална шүү” гээд хэд хэдэн удаа цохиж авчхаад машинаа асаагаад яваад өгсөн. Миний зүрх савлаад гэртээ ороод эхнэрийг цагдаа, түргэн дууд гэж утсаараа дуудлага өгүүлсэн. ...Би гомдолтой байна... нийт 672200 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-20-р тал/,

2. Шинжээч Ж.*******гийн өгсөн: “...Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч дэслэгч Б.Буянхишигийн гаргасан 221 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгийн хэсэгт магадлуулагч Ж.*******гийн зүүн ташаанд 5*3см, хэвлийн зүүн дээд хэсэгт 10.5*5 см, зүүн өвдөгт 20*16 см баруун гуяны дотор талд 10*15 см цус хуралттай байсан байна. Дээрх зөөлөн эдийн цус хуралтуудын хэмжээнээс үзэж хүний биед үүссэн зөөлөн эдийн цус хуралтын хэмжээ нь тухайн хүний гарын алганы хэмжээнээс том байвал эрүүл мэндийг сарниулна гэж үзэж гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулдаг тул дээрх гэмтлүүд магадлуулагчийн гарын алганы хэмжээнээс том байсан тул эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/,

3. Яллагдагчаар Д.Дмэдүүлэхдээ: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай нутгийн Буянхишиг гэх айл хүүхдийнхээ даахийг авна гээд урихад нь би гүүгээ саагаад очих зав гараагүй тул орой гүүгээ тавьчхаад 22 цаг өнгөрч байхад Бааюуны нуур гэх газар Буянхишигийн хүүхдийн үсний найранд ганцаараа очсон юм.Тэгээд үсний найрнаас 02 цаг өнгөрч байхад өөрийн “Ниссан Навара” 09-41 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож яваад саахалт айлын садангийн ах Ж.*******гийнд очиж гэрт нь шууд ороод миний охиныг доромжилдог яадаг пизданууд вэ? гэж орилоод ******* ах бүхлээрээ орон дээр хувцастайгаа унтаж байснаа босож ирээд бид 2 барьцалдаж гэрийн хойморт байсан ширээний зүүн тал руу газар унаад би ******* ахын дээр нь дарж, подволкны захаар нь хоолойг нь боосон юм.Тэгээд ******* ах миний араас гэрээсээ гарч ирээд ална шүү гэхээр нь хөлд 1 нарийн хүрзний иш ч юмуу унь ч юмуу гэмээр мод таарахаар нь аваад гуя, өгзөг, нуруу хавьд нь 3 удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 91-р тал/,

 

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай: 1. Магадлуулагчийн биед зүүн нүдний дээд зовхи, зүүн ташаа, хэвлийн зүүн дээд хэсэг, зүүн өвдөг, баруун гуяны дотор талд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, нуруу, баруун гуянд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. 5. Зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зулгаралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 6. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 7. Учирсан гэмтлүүд нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байж болно... гэх дүгнэлт /хх-ийн 65-66-р тал/,

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 2-р тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, Булган аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 40-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 132 см урттай, 3 см өргөнтэй шинэс төрлийн хар модон хүрзний иш 1 ширхэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Днь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бааюуны нуур” гэх газарт хохирогч Ж.*******г шөнийн цагаар гэртээ унтаж амарч байхад нь сэрээж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа болон хүрзний ишээр бие эрх чөлөөнд нь халдан зодож, зүүн нүдний дээд зовхи, зүүн ташаа, хэвлийн зүүн дээд хэсэг, зүүн өвдөг, баруун гуяны дотор талд зөөлөн эдийн цус хуралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Днь хохирогч Ж.*******гийн бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ж.*******, шинжээч эмч Ж.******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.Даваадоржийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Днь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Даваадоржийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Хохирол, хор уршгийн тухайд;

Шүүгдэгч Д.Даваадоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.*******гийн эрүүл мэндийн халдашгүй байх эрх зөрчигдөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

 

Хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар эмчилгээний зардалд 672200 төгрөгийг нэхэмжилж байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд илэрхийлсэн боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нь дээрх мөнгийг нотлох баримт шаардахгүйгээр төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байх тул шүүгдэгч Д.Даваадоржоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 672200 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Дэрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдлыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, Булган аймгийн Сайхан сумын Сайхан-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч Д.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзаж улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирно гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Д-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д-оос 672200 төгрөг гаргуулж хохирогч Ж.*******д олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 132 см урттай, 3 см өргөнтэй шинэс төрлийн хар модон хүрзний иш 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-оос 672200 /зургаан зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж ... газарт оршин суух хохирогч Э овогт Ж-гийн М /****/-д олгосугай.

 

5. Шүүгдэгч Д.Днь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 132 см урттай, 3 см өргөнтэй шинэс төрлийн хар модон хүрзний иш 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ