| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/01944/и |
| Дугаар | 184/ШШ2017/01816 |
| Огноо | 2016-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2017/01816
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 184/ШШ2017/01816 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК /рд:2693925/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо 22 гудамж, 15 тоотод оршин суух Намжилмаагийн Батсуурь /РД: МЮ75020571/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,932,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сар интернэшнл ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь хариуцагч Н.Батсуурьтай 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ1201151946 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3,55 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч Н.Батсуурь нь зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул өөрт учирсан хохирлооо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлттэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 1,171,040 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 1,469,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 291,315 төгрөг, нийт 2,932,204 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Батсуурьт холбогдох иргэний хэрэгт дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,932,204 төгрөгийг гаргуулахаар Н.Батсуурьт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 932,204 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь 2,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 20-нд 500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-нд 500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-нд 500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 500,000 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 932,204 төгрөгийг татгалзаж, хариуцагч Н.Батсуурь нь 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Н.Батсуурь нь 2017 оны 8 дугаар сарын 20-нд 500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-нд 500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-нд 500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 500,000 тус тус нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,866 төгрөгнөөс 38,391 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 23,475 төгрөг, хариуцагч Н.Батсууриас 11,737 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН