Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2018/00014

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 117 дугаар зүйлийн 117.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Н В ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох шатахууны тооцооноос үндэслэлгүй суутгасан 5,923,895 сая төгрөг, үндэслэлгүй хэт өндөр үнээр бодон суутган авсан 44 ширхэг дугуйн үнэ 39,292,000 төгрөг, гэрээний зарим хэсгээс татгалзан, гэрээний төлбөрт урьдчилан өгсөн 243,289,494 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э Т Т ХК-д тээвэр хийсэн хөлс 21,000,000 төгрөг, ажилтан Урьханы авсан түлшний үнэд 2,614,400 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,946,710 төгрөгөөс 346,234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 1,600,476 төгрөгийг улсын орлогоос гарган нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.НЯМСҮРЭН