Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг, улсын яллагч Э.Билгүүн, шүүгдэгч Б.Үын өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ү-д холбогдох эрүүгийн 1902006900259 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Ү , Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, 10-46 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгтзааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэв.

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ү нь С.Нямдоржтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 46905 грамм жинтэй, "каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "... Би Америк явах гээд гадаад паспорт захиалсан байсан юм. Тэгээд найзтайгаа салхинд гарах гээд лагерын газар сонирхоод хуучин Соёолж гэдэг нэртэй зусланд амрахаар явсан. Тэгээд манай найз түүсэн. Би интернетээр өмнө харж байсан болохоор сонирхоод бас түүсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-07-08 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-09-10 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургууд/хх-12-14 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-15-17 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-18-19 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-20 тал/, Содномдаржаа Нямдорж үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-21-22 тал/, Содномдаржаа овогтой Нямдоржийн биенээс илэрч хураагдсан эд зүйлс/хх-23 тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/хх-24 тал/, Содномдаржаагийн Нямдоржийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-25-26 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-27 тал/, Батдэлгэрийн Үын биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-28-29 тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/хх-30 тал/, Б.Үын биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-31-32 тал/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/хх-35 тал/, Даваасүрэнгийн Шинэхүүгийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-36-37 тал/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-53 тал/, эд зүйлд үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-54 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-55 тал/, гэрч Ц.Ариунчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-56-57 тал/, гэрч Б.Ганзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-58-59 тал/, гэрч Д.Шинэхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-61-62 тал/, гэрч Л.Эрхэмбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-63-64 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №4797 дугаартай дүгнэлт/хх-66 тал/, №4797 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-67-68 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №4795 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-72-73 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №4722 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-76-77 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №4723 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-80- 81, 83 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №4721 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-86-87 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1070 дугаар дүгнэлт /хх-90-92 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1071 дугаар дүгнэлт /хх-95-96 тал/, Б.Үын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-133 тал/, С.Нямдоржийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-134 тал/, С.Нямдоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-136-144 тал/, Б.Үын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-150-178 тал/, С.Нямдорж, Б.Ү нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-182-216 тал/, Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол/2-р хавтас хх-23-24 тал/ баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ү нь С.Нямдоржтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 46905 грамм жинтэй, "каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Ц.Ариунчимэгийн: "... С.Нямдоржийг хар тамхины хэрэгт холбогдсон талаар танай байгууллагаас өчигдөр мэдэгдсэн. Ямар учиртай талаар нь асуухад хориотой хар тамхины ургамал түүж хэрэглэсэн гэж хэлсэн өөр нарийн зүйлийн талаар нь хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-56 тал/,

Гэрч Б.Ганзоригийн: " ...Одоогоос нэг жилийн өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмнэлэгт хэвтэх үед нь шээснээс нь шинжилгээ авахад өвс гэх нэршилтэй мансууруулах бодисны агууламж илэрсэн гэж эмч нь хэлж байсан. Тухайн үед ахаасаа асуухад үгүй тийм зүйл хэрэглээгүй гэж байсан ч тухайн үгэнд нь итгээгүй хааяа хэрэглэдэг юм байна л гэж бодож байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө нь өмсөж байсан хувцасныхан халааснаас гялгар ууттай хатсан өвс мэт зүйл гарч ирж байсан” гэх мэдүүлэг /хх-59 тал/,

Гэрч Д.Шинэхүүгийн: " ... Тэгээд замдаа явж байхдаа яг хаана байдаг лагер юм бэ гэж асуухад "..Нямдорж Батсүмбэр сумын Ахмадын амралтын газар байгаа, тэр газар луу явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би заасан гэр болох Батсүмбэр сумын Ахмадын амралтын хажууд голын эрэг дээр хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-61-62 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-07-08 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-09-10 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургууд/хх-12-14 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-15-17 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-20 тал/, Содномдаржаа Нямдорж үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-21-22 тал/, Содномдаржаа овогтой Нямдоржийн биенээс илэрч хураагдсан эд зүйлс/хх-23 тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/хх-24 тал/, Содномдаржаагийн Нямдоржийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-25-26 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-27 тал/, Батдэлгэрийн Үын биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-28-29 тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл/хх-30 тал/, Б.Үын биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-31-32 тал/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-53 тал/, эд зүйлд үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-54 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-55 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №4797 дугаартай дүгнэлт/хх-66 тал/, №4797 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-67- 68 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №4722 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-76-77 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №4723 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-80-81, 83 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №4721 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-86-87 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.Ү нь С.Нямдоржтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 46905 грамм жинтэй, "каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Б.Ү нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Ү нь С.Нямдоржтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 46905 грамм жинтэй, "каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

"Бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамалыг т цуглуулсан зэргийг ойлгохоор хуульчлагджээ.

Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт " мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэт бусад хүчтэй нөлөө үзүүлдэг, "мансууруулах эмийн тухай” 1961 оны Конвенц, "Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгоно.

НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Б.Үад 2 жил хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан.

Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгал гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй зэргийг харгалзан Б.Үад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, дотроо шар өнгий гялгар уутаар ороосон 3.1290 грамм жинтэй, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цагаан өнгийн гялгар уутаар ороосон 1.0359 грамм, №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0.5256 грамм, №4 гэж дугаарласан улаан өнгийн асаагуур, №5 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цэнхэр өнгийн асаагуур, мөн шинжилгээнд зориулж хэргийн газрын нөхөн үзлэг хийж дээж болгон хураан авсан №1 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 2.0262 грамм, №2 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 3.1233 грамм, №3 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 3.1565 грамм, №4 гэж дугаартай урт ногоон өнгийн 3.7010 грамм каннабис өвс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ү нь уг гэмт хэргийн улмаас 2 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт хураагдан ирсэн хэргийн газрын үзлэгийн явцыг дуу дүрсний аргаар бэхжүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1902006900259 дугаартай хэргээс яллагдагч С.Нямдоржид холбогдох эрүүгийн 2002000000037 дугаартай хэргийг тусгаарласан байх бөгөөд Б.Ү-д холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ү-ыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-ыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ү-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Ү нь уг хэргийн улмаас 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн хэргийн газрын үзлэгийн явцыг дуу дүрсний аргаар бэхжүүлсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, дотроо шар өнгий гялгар уутаар ороосон 3.1290 грамм жинтэй, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цагаан өнгийн гялгар уутаар ороосон 1.0359 грамм, №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0.5256 грамм, №4 гэж дугаарласан улаан өнгийн асаагуур, №5 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар ууттай, цэнхэр өнгийн асаагуур, мөн шинжилгээнд зориулж хэргийн газрын нөхөн үзлэг хийж дээж болгон хураан авсан №1 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 2.0262 грамм, №2 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 3.1233 грамм, №3 гэж дугаартай урт ногоон өнгийн каннабис өвс 3.1565 грамм, №4 гэж дугаартай урт ногоон өнгийн 3.7010 грамм каннабис өвс зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7.Шүүгдэгч Б.Ү-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  1. Шүүхийн          шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ү-д урьд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГ Ч                         Ц.ОТГОНЖАРГАЛ