Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 15

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар би “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох “БСШУСЯ/202001331 дугаартай Музейн барилга /Өвөрхангай Арвайхээр сум/ ажлын тендерийг Орон нутгийн өмчийн газраас зарласан ба тендерт оролцсон компаниудаас үнэлгээний хороо тендерийн материалыг шалгаруулахдаа илт зөрчилтэй “О констракшн” ХХК-ийг шалгаруулсныг үндэслэлгүй гэж үзсэн тул Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 505 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2020.08.17-ны өдрийн 23 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: 

“Манай компани 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр БСШУСЯ/202001331 дугаартай Музейн барилга /Өвөрхангай Арвайхээр сум/ ажлын тендерийг Орон нутгийн өмчийн газраас зарласан тендерт оролцсон компаниудаас үнэлгээний хороо тендерийн материалыг шалгаруулахдаа илт зөрчилтэй О констракшн ХХК-ыг шалгаруулсныг үндэслэлгүй гэж үзсэн тул Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 505 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Орон нутгийн өмчийн газар нь Сангийн яамнаас гомдол хянасан бичгийг дахин авч үзэн манай компанитай Музейн барилга барих гэрээг байгуулах эрх олгосон тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нь Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан “БСШУСЯ/202001331 дугаартай Музейн барилга /Өвөрхангай Арвайхээр сум/ ажлын тендерийг Орон нутгийн өмчийн газраас зарласан ба тендерт оролцсон компаниудаас үнэлгээний хороо тендерийн материалыг шалгаруулахдаа илт зөрчилтэй “О констракшн” ХХК-ийг шалгаруулсныг үндэслэлгүй гэж үзсэн тул Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 505 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч “Б” ХХК нь 2020.08.17.-ны өдөр 23 тоот албан бичгээр нэхэмжлэлээсээ татгалзжээ 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь тус захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох “БСШУСЯ/202001331 дугаартай Музейн барилга /Өвөрхангай Арвайхээр сум/ ажлын тендерийг Орон нутгийн өмчийн газраас зарласан ба тендерт оролцсон компаниудаас үнэлгээний хороо тендерийн материалыг шалгаруулахдаа илт зөрчилтэй “О констракшн” ХХК-ийг шалгаруулсныг үндэслэлгүй гэж үзсэн тул Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 505 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, 121/2020/0013/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон.

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох “БСШУСЯ/202001331 дугаартай Музейн барилга /Өвөрхангай Арвайхээр сум/ ажлын тендерийг Орон нутгийн өмчийн газраас зарласан ба тендерт оролцсон компаниудаас үнэлгээний хороо тендерийн материалыг шалгаруулахдаа илт зөрчилтэй “О констракшн” ХХК-ийг шалгаруулсныг үндэслэлгүй гэж үзсэн тул Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 505 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/ШЗ2020/0013/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.