| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0315/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/312 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч *******, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006540350 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны Баянхонгор аймгийГалуут сумын Хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нургын гол гэх газарт байх *******ын гэрт бага насны хүүхэд болох 3 настай *******г зодож эрүүг мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бид 2 гэр бүл болоод 18 жил хамт амьдарч байна. Дундаасаа 4 хүүхэдтэй гэр бүлийн баталгаатай. Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Батсүх манайд ирээХ архи уусан. Тэгэхэд гэрт манай эхнэр болон 4 хүүхэд Батсүх бид нар байсан. Батсүх бид 2 архи ууж байхад түлш түүлээ гээд гараад явсан. Тэгээд архи ууж байгаад Батсүх яваад өгсөн. Би гэртээ унтсан. Тэгээд эхнэрээ зодсон байна лээ. Эхнэрийн нүүр нь хавдаад хөхөрсөн байсан. Би өмнө нь өвөлжөө бууцыг хадамд бичиг баримтыг өгсөн байхаар нь эхнэртээ яах гэж өгсөн юм гэж хэлж байсан юм. Тэгээд тэрнээс болсон байх. Би юу болсныг сайн мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйл алга байна гэх мэдүүлэг /ххийн 53-54/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүйгэсэн тул мэдүүлэг аваагүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орйн 19 цагаас 20 цагийн хооронд манай саахалт айлын ах болох ******* согтуу байдалтай манай гадаа ирэхэд манай нөхөр болох Ууганбаяр нохой хориод өгөхөөр гарсан юм...манай хүү болох Ухаантзаяа аавынхаа өвөр дээс суусан...******* ах миний хийжөгсөн архитай аягаа манай нөхөр лүү шидтэл манай нөхрийн өвөр дээр сууж байсан манай 3 настай хүү болох Ухаантзаяагийн толгойн тус газар оносон байсан. Тэгээд манай нөхөр бид 2 хүүгийнхээ толгой руу хартал духнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь нөхөр бид 2 хүүгийнхээ духнаас гарч байсан цусыг тогтоогоод толгойг нь боож байтал ******* ах манай нөхөр лүү сандал авч шийдэх гээд байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... манай эхнэр болох Золжаргал *******д монгол архи хийж өгсөн. Тэгтэл ******* архитай төмөр аяга над руу шидтэл миний өвөөр дээр сууж байсан манай бага хүү болох Ухаантзаяагийн толгойн тус газар оносон юм. Тэгэхээр нь хүүгийнхээ толгойг хартал духныхаа хэсэг газар хагараад цус гарсан байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 цусыг тогтоохоор толгойг нь боогоод байж байтаг ******* хужаагийн шээсийг ална гээд над руу сууж байсан сандлаа басизл дайраад байсан. Өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ Гэрч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Галуут сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Нургын гол гэх газраас ******* гэх айлаас хүүхдийн толгой хагалчихпаа гээд дуудлагад явсан. Очиход хүүхдийнэ толгойд 1.5 см зүсэгдсэн шарх байсан.Тухайн үед хүүхдийн толгойд 1 оёдол тавьж даралттай боолт хйиж уух эмийн зааварыг өгсөн. Надад нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/ Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 699 дугаартай шинжээчийн: 1. *******гийн биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдпоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд туххэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 38-39/ болон хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 06-07 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 08-13 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн эзэмшлийн Сарлаг үхэр битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны Баянхонгор аймгий- Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нургын гол гэх газарт байх *******ын гэрт бага насны хүүхэд болох 3 настай *******г зодож эрүүг мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******г мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон хохирогч С.Бадамзул гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 605 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Сарлаг үхэр” битүүмжилсэн 2018 оны 12 дугаа сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх сарлаг үхэрийг торгуулийн ялын биелэлтийн хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, торгуулийн ялын биелэлт хангагдсан бол Сарлаг үхэрийг эзэмшигч *******д буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан *******г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан *******г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн сарлаг үхэр битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гар утсыг торгох ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж торгох ял биелэгдсэн тохиолдолд эзэмшигч *******д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ