Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/344

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-д холбогдох 1921008230377 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт С. /РД: ..../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим “Приус” маркийн 30-11 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг “Цагаан дэрст” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 3.7а. а/ “...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...” мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсний улмаас уг зам зээр зогсож байсан ...УБД улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч Э-ын биед хүндэвтэр хохирол, дээрх Жи Эс Би капитал ББСБ-ын өмчлөлийн “Норд бенз” маркийн ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 425,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч С нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим “Приус” маркийн 30-11 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг “Цагаан дэрст” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 3.7а. а/ “...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...” мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам зээр зогсож байсан ...УБД улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч Э-ынбиед хүндэвтэр хохирол, дээрх Жи Эс Би капитал ББСБ-ын өмчлөлийн “Норд бенз” маркийн ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921008230377 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дорнод аймгийн Баянтүмэн суманд ачаа буулгачхаад Хэрлэн сум руу буцаж байхад машин эвдэрсэн юм. Улмаар би ...буугаад автомашинаас 20 орчим метрт ослын тэмдэг тавьсан бөгөөд ...03 цагийн орчимд халуун савтай цай унахад нь сэрээд гараад харахад Приус-10 маркийн 30-11 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай машины араас мөргөсөн байдалтай байсан. ...жолооны хүрдний ард эмэгтэй хүн сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

            Хохирогч Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  Баянтүмэн сумын 1 дүгээр багт байх айлд архи ууж байгаад эхнэр Солонгын хамт гэртээ харихаар шөнө Баянтүмэн сумаас эхнэр жолоо бариад 30-11 ДОА ...тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. ...би осол болох үед согтуу байсан учраас яг юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг сэрсэн эмнэлэгт хэвтэж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, 

            Иргэний нэхэмжлэгч Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ...улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаар Дорнод аймгийн Баянтүмэн суманд ачаа буулгачхаад буцаад Баянтүмэн сумын хяналтын пост өнгөрөөд явж байхаад автомашин эвдэрсэн. Улмаар миний бие туслах жолооч Б-ыг автомашиндаа үлдээгээд Хэрлэн сум руу сэлбэгэнд явсан. Ингээд аймаг орчихоод өглөө автомашин дээр ирэхэд миний машины сорочко тасарсан, карлон болон шаврын хаалт тасарсан байдалтай байсан. ...улмаар Баттөмөрөөс юу болсон талаар асуухад ...Приус-10 маркийн автомашин араас мөргөсөн ба автомашин дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/        

Шүүгдэгч С-ыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн орчимд нөхөр Э-ын хамт Приус-11 маркийн автомашинтай ...Баянтүмэн сумаас хөдөлсөн юм. Улмаар Баянтүмэн сумын Цагаан-Дэрс гэх газарт явж байхад урд талд гэнэт автомашин харагдах шиг болсон. Би тухайн үед хэт их ядарсан унтаж амраагүй байсан учраас уг тээврийн хэрэгслийн араас нь очоод мөргөсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-74 дүгээр хуудас/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 6-16 дүгээр хуудас/,

     - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №767 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

            -   “Вендо” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-52 дугаар хуудас/,

- Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч Ч.Улзын 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С-ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Хохирогч Э нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 12 дугаар сарын 18ы өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921008230377 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим “Приус” маркийн 30-11 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам дээр зогсож байсан ...УБД улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Б /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, хохирогч Э /хх-ийн 31-32 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б /хх-ийн 26-27 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч С-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 6-16 дугаар хуудас/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 767 дугаартай акт /хх-ийн 42 дугаар хуудас/, Дорнод аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч Ч.Улзын 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч С нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Жи Эс Би” капитал ББСБ-ын өмчлөлийн “Норд бенз” маркийн ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 425,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байх бөгөөд хохирогч, иргэнийн нэхэмжлэгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С-ын.... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С-ын.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН