Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/00096

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон                                   

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч А.Баттуяад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4 509 302 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч А.Баттуяа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 4 509 302 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 100 төгрөгний 43 550 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлстийн 92601025961 тоот данснаас, хариуцагч А.Баттуяагаас 43 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 901 860 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 901 860 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 901 860 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 901 860 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 901 860 төгрөг, нийт 4 509 302 төгрөгийг маргаангүй төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ