Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0328

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б овгийн М-гийн М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718000000121 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын...ны өдөр . ..... аймгийн ....сумд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, .....ажилтай, .... аймаг, .... .. дугаар баг, ... дугаар гудамж.... тоотод оршин суух Б овгийн М.М /  ........./.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч М.М нь 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 9 цагийн орчим ..... аймгийн ...сумын ...дүгээр баг, .. байрны ... тоотод Т.Ц-ийг “миний хоёр хүүхдийн доромжиллоо” хэмээн хэрүүл маргаан үүсгэж хутгаар зүүн мөр, баруун бугалга хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М нь 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 9 цагийн орчим .... аймгийн .... сумын .... дүгээр баг, ... байрны .. тоотод Т.Ц-тэй хэрүүл маргаан үүсгэж хутгаар зүүн мөр, баруун бугалга хэсэгт нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Ц-ийн “...М 9 цаг өнгөрч байхад ажлаа тараад манай гэрт шууд орж ирээд надруу дайрахаар нь би “та чинь яагаад байгаа юм бэ” гээд цааш нь түлхсэн чинь гал тогооны өрөө рүү орж жижиг хутга заазуур 2 барьж гарч ирээд над руу ална гэж дайраад жижиг хутгаараа миний зүүн мөр рүү хэд хэд хатгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргмйн 19-21/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1041 дугаартай “...Т.Ц-гийн биед зүүн мөрний шарх, зүүн сарвуу бугалганы зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29/,

 

Шүүгдэгч М.М-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэрт ороод шууд гал тогооны өрөө рүү нь ороод жижиг хутга, заазуур аваад Цэрэнчимэг рүү дайрсан. Жижиг хутгаар Ц-гийн зүүн мөрлүү 1 удаа хатгасан, Ц миний гарт байсан заазуурыг салгах гэж байгаад баруун гарын бугалгаа зүссэн байж магадгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Т.Ц нь гэмт хэргийн улмаас учиран хохиролтой холбогдолтой 56,000 төгрөг нэхэмжилсэн байх ба хууль бус үйлдлээр бусдад гэм хор учруулсан этгээд уг эм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч М.М-гаас 56,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай, бариул дээрээ 3 ширхэг боолт бэхэлж тогтоосон, 11 см ажлын хэсэгтэй, нийт 22 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, М.М-гийн эзэмшлийн Iphone 5s загварын гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн М-гийн Мг хүний биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн М.М-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.М-гаас 56,000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц  /...... аймаг, ...... сум, .....-р баг, ... тоот, РД:.........-т олгосугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, М.М-гийн эзэмшлийн Iphone 5S загварын гар утсыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол, төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай, бариул дээрээ 3 ширхэг боолт бэхэлж тогтоосон, 11 см ажлын хэсэгтэй, нийт 22 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД