Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0396

 

2014 оны 10 сарын 09 өдөр                    Дугаар 396                                    Улаанбаатар хот

 

П.Б-н нэхэмжлэлтэй п
захиргааны хэргийн тухай

Г            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч П.Соёл-Э, шүүгч С.М нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор П.Б-н нэхэмжпэлтэй, Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: “Жинст сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн сул орон тоо гарч орох гэж Засаг дарга Н.Жд 01 дүгээр сарын 24-ний өдөр материалаа өгсөн боловч төрийн албаны шалгалтанд тэнцээгүй С.Г гэдэг хүнийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Ц нь тушаал гарган 2014 оны 3 дугаар сарын 03- ны өдөр авсан.

Миний бие Төрийн албаны зөвлөлд албан ёсны өргөдөл гомдлоо өгөхөд гомдлын хариуд төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 169 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн боловч З.Ц нь гаргасан тушаалаа сарын дотор өөрчлөхгүй гэж надад амаар хариу өгсөн.

(

Иймд Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Ц нь намайг Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд авахгүй гэж байгаа нь хууль бус болохыг тогтоож, энэ ажилд авахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Жинст сумын байгаль хамгаалагчаар ажилладаг П.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ байгаль орчны улсын байцаагчаар дэвшүүлж томилсонгүй гэсэн асуудлыг хөндөн шүүхийн шийдвэр гаргуулахыг хүсчээ. Жинст су|у|^1Нг?асаг

даргын Тамгын газрын дарга ажилтай З.Ц би 2014 оны 3 дугаар сарын 03- ны өдөр 05 тоот тушаал гаргаж байгаль орчны улсын байцаагчийн ажилд тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан С.Гийг түр томилон ажиллуулсан.

Байгаль орчны улсын байцаагч Г.М 2013 оны 12 дугаар сард тэтгэврийн насанд хүрч 36 сарын цалингийн тэттэмжээ авсан тул сул орон тоо гарсан бөгөөд тэтгэмж авсан хүнийг цаашид ажиллуулах бололцоогүй учир ажпаас чөлөөлсөн.

Байгаль орчны хяналтын байцаагчаар ажиллахаар 2 хүн өргөдөл өгсөн байснаас С.Гийг түр томилуулан ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд П.Б-н өргөдөлд татгалзсан хариуг доорх шалтгааны улмаас өгсөн. Үүнд: Хариуцсан ажилдаа санаа тавьдаггүй, тусгай хамгаалалттай Хавцгайн ам, Түйн гол, сумын төвд ажиллах шаардлага тавьж байсныг байнга биелүүлээгүй, жилийн дөрвөн улиралд малаа маллан хөдөө амьдардаг. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, бусдыг удирдан ажиллах, манлайлах үүргээ биелүүлдэггүй, сум орон нутаг, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг өдөр тутмын болон компанит ажпуудад хангалтгүй оролцдог зэрэг шалтгаануудыг үндэслэл болгосон.

Байгаль хамгаалагчийн ажил нь ТЗ-2 туслах түшмэлийн ангилалд багтдаг албан тушаал ба байгаль орчны хяналтын улсын байцаагчид ТЗ-6 дэс түшмэлийн ангилалд багтдаг учир төрийн албаны шатлалын ангилал өөр байгаа тул шууд дэвшүүлэн ажиллах боломжгүй гэж үзэж байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн сул орон тоог нөхөх ажлын байрыг зарлаж сонгон шалгаруулалтын зарчмаар орон тоог нөхөх Төрийн албаны тухай хуульд заасан шалгуураар томилохоор ажиллаж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “2010 оноос 2014 он хүртэл Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Жинст сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад сумын удирдлагуудын санал хүсэлтийн дагуу 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдон ажиллаж байна. Энэ албан тушаалд ажиллаж байсан Г.М нь тэтгэвэрт гарсан тул энэ ажлын байранд томилогдсон. Байгаль хамгаалагч П.Быг ажилгүй болгоогүй, миний ажиллаж байгаа ажлын байр дээр төрийн албан хаагчийн шалгалт өгөх тул уг ажпын байранд ажлаа гүйцэтгэнэ. Харин одоо П.Б нь адилхан байгаль хамгаалагчаар ажиллаж байсан экологич, байгаль хамгаалал дээд бакалаврын боловсролтой.

 

2014 оны 3 дугаар сарын 03-нд байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдон ажиллаж байсан. Эко Ази сургуулийг төгсөөгүй байсан нь үнэн. Төрийн албаны шалгалтад орох эрх үүссэн байгаа. П.Б 2008 онд байгаль орчны байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Миний хувьд хариуцаж байсан газраа сайн хийдэг, Б үнэлгээ авч шагнуулж байсан. Зөвлөлгөөнөөр сумын нэр хүндийг хойш нь татаж үзээгүй. Сул орон тоо зарлагдсан тул П.Б орох байх, би ч гэсэн орно.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 17.5, 17.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Жинст сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд П.Быг томилохыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга

З.Цид даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Жинст сумын Тамгын газрын дарга ажилтай З.Ц би Жинст сумын ЗДТГ-ын Байгаль орчны байцаагчийн сул орон тоо гарсан учир ажпын шаардлагаар тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан С.Гийг түр томилон ажиллуулсан. Гэтэл тус сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа П.Б захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүх хуралдаан 2014 оны 7 сарын 30-нд хуралдаж түр томилсон тушаалыг хүчингүй болгож П.Быг байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд авахыг даалгасан шийдвэр гаргасан.

Миний бие гүйцэтгэж байгаа ажлын хүрээнд төрийн албан хаагчийн сул орон тоог нөхөх, томилон ажиллуулах асуудлыг гардан гүйцэтгэдэг бөгөөд хууль зүйн дагуу томилгоо хийдэг төрийн албан хаагчдын ёс зүй, ажил гүйцэтгэх чадварыг нэн түрүүнд чухалчлан авч үздэг.

П.Б-н хувьд төрийн албаны шалгалтанд /ТЗ-2/ орж тэнцсэн хэдий ч эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг ёс зүйн зөрчлийг удаа дараалан гаргаж байсан шалтгаануудыг харгалзан үзэж томилохоос татгалзсан боловч шүүхээс уг асуудалд төдийлөн ач холбогдол өгөөгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2007 оны 354-р тогтоолд заасны дагуу Байгаль орчны улсын байцаагч нь ТЗ-6, /Улсын байцаагч/ эрхтэй байна гэсэн заалтыг үндэслэн ажлын байрны сул орон тооны захиалгыг 2014 оны 7 сарын 03-ний өдөр аймгийн төрийн

<

албаны салбар зөвлөлд өгсөн байтал нөөцөөс нэр дэвшүүлсэн хүнийг заавал авах тухай шийдвэр гаргаж байгааг буруу гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн дагуу тухайн албан тушаалын сул орон тоог нөхөхдөө менежерийн эрх үүргийг тусгайлан заасан байдаг бөгөөд тухайн ажилтны талаарх мэдээллийг бүрэн авах эрх үүссэн байдаг. Ажлын байрны сул орон тооны захиалгын дагуу төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн иргэнийг сонгон шалгаруулах зарчмаар томилгоо хийх талаар төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан журамд заасны дагуу сонгон шалгаруулалтаар тэнцсэн иргэнийг томилох ёстой.

Иймд шүүхийн шийдвэрийг дахин хянаж үзэхийг хүсье.” гэжээ.

*                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан иргэн тэтгэвэрт гарч сул орон тоо гарсантай холбогдуулж, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тушаалаар С.Гийг уг албан тушаалд түр томилсон нь нэхэмжпэгч П.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлөхөөргүй байна.

[(

Учир нь хариуцагчийн "... ажил цалгардуулахгүйн үүднээс С.Г-г түр томилсон ...” гэх, аймгийн төрийн албаны салбар зөвлөлд “сонгон шалгаруулалт зарлуулахаар хүргүүлсэн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар албан бичиг, 10 дугаар тушаалын агуулга зэргээс үзвэл уг захирамжийн зорилго нь төрийн албыг тасралтгүй явуулах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог зохих хууль тогтоомжийн дагуу нөхөх хүртэл түр томилсон байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгосноор П.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ

I '

албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заажээ.

Хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга нь байгаль хамгаалагч П.Быг байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоонд шууд томилох эрхгүй, дээрх хуулийн заалтын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь

 

сонгон шалгаруулах, уг албан хаагчдаас нөхөх боломжгүй гэж үзвэл Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд гаргаж зохих журмын дагуу шалгарсан иргэнийг томилж сул орон тоог нөхөх үүрэгтэй тул П.Быг шууд томилоогүй нь хууль зөрчөөгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчмыг төрийн албанд баримтлахаар заасан тул нэхэмжпэгч П.Б ч дээрх хуульд заасан журмын дагуу томилогдох ёстой бөгөөд сул орон тоонд шууд томилогдох эрхгүй.

Гэтэл анхан шатны шүүх Засаг даргын Тамгын газрын даргын 10 дугаар тушаалаар улсын байцаагчийн сул орон тоог бүрмөсөн нөхөөгүй, С.Гийг түр томилсон байдлыг харгалзалгүй, уг захиргааны актыг Төрийн албаны хуулийн 17.1, 17.4, 17.5-д заасныг зөрчсөн, үүний улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж П.Быг шууд томилохыг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин Тамгын газрын дарга нь Төрийн албаны зөвлөлд уламжлахаас өмнө Төрийн албаны тухай хуулийн 17.5-д заасны дагуу сул орон тооны талаар нийтэд мэдээлж, мөн хуулийн 17.1-д заасны дагуу төрийн байгууллага болон холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулсны дараа энэ журмаар сул орон тоог нөхөх боломжтой эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг нь эс зөвшөөрвөл П.Б нь зохих журмын дагуу дахин нэхэмжпэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.5-д заасныг баримтлан П.Б-н нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-д заасныг баримтлан нэхэмжпэгчээс нэхэмжпэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.