Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 16

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар би иргэн С.С-ын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамалд холбогдох “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамлаас “газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа” эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэл хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээг С.С миний нэр дээр гаргаж өгөхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамалд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С тус шүүхэд 2020 оны 8 дугаар сарын ...-ны өдөр бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: 

“Г.Г би С.С-ыг төлөөлж тус шүүхэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даамал нь “газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бүртгэл хийж эрхийн гэрчилгээг олгуулах нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн С.С-т газар эзэмших эрхийн гэрчилгээг  олгосон байх тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамалд холбогдуулан “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамлаас “газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа” эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэл хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээг С.С миний нэр дээр гаргаж өгөхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамалд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч нь 2020.08.20-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч С.С нь нэхэмжлэлийн шаардлага болох “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамлаас “газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа” эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэл хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээг С.С миний нэр дээр гаргаж өгөхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамалд даалгуулах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, 121/2017/0009/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.12-т заасныг баримтлан С.С-ын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамалд холбогдох “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамлаас “газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа” эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэл хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээг С.С миний нэр дээр гаргаж өгөхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Газрын даамалд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С.С татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/ШЗ2017/0033 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч С.С-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.