Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1072

 

                                                                                                                      

 

   2021        10         19                                  2021/ШЦТ/1072

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,   

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

хохирогч С.Б,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1804 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Эрдэнэтолгойн 02 дугаар гудамжны 02 тоот хашаанд иргэн С.Бтой архи уусангүй гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар биед нь баруун бугалга, шуу, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөлийн өсгийнд зулгаралт, нуруунд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.       

      /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 1804 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б нь иргэн С.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 08 дугаар сарын 16-ны орой Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ганга” хүнсний дэлгүүрт ажиллаж байх үед Б гэх нөхрийн найзын сүүлд суусан эмэгтэй тухайн үед найранд яваад ирсэн гээд согтуу орж ирсэн. Уг эмэгтэй сардаа нэг удаа ирдэг учир таньдаг байсан юм. Манай нөхөр орой 20 цагаас ажилтай байдаг учраас ажилдаа явсан байсан. Тэгээд уг эмэгтэй архи уух талаар асуухаар нь би пиво ууна гэж хэлээд нэг лааз пиво уухад Б мөн пиво уусан бөгөөд гэртээ харина гэж хэлээд зогсож байгаад гэнэт 0.33 литрийн архи уухаар болсон. Гэтэл хажуугийн Приус засварын 2 залуу орж ирээд нэг нь Б бид хоёртой сууж архи уусан. Би уг архинаас нь  нэг хундага уусан. Б нөгөө залуугийн хамт архийг ууж дуусгасан. Архи нь тойроод ирэхэд би амсаад буцаагаад өгч байсан. Тэгээд архи нь дуусаад нөгөө залуу гараад явсан. Б “дахиж нэг шил архи ууя” гэхээр нь би “уухгүй, хоёр хүүхэдтэйгээ байгаа, барааны мөнгө төгрөгөө тушаана” гэж хэлэхэд “бөөнөөрөө сууж байгаад яг гоё уух болохоор чи ийм зан гаргадаг” гэж хэлээд Б бид хоёр маргалдсан. Тэгээд намайг татаж чангаагаад хоёр гурван удаа цохихоор нь би арын хаалгаараа хөөгөөд гаргасан. Тэгэхэд гүйж орж ирэх гээд байхаар нь “хоёр хүүхэд байгаа” гэж хэлээд түлхэхэд намайг хэл амаар доромжлоод янз бүрээр хэлж байснаа гүйж ирээд үсдээд авсан. Тэгэхээр нь би хариу үсдээд маргалдаж байх үед хажуугийн Приус засварын ажилчид ирээд салгасан. Би гараа тавихад Б миний үснээс зулгаагаад салахгүй байж байгаад салгасан. Гэртээ орох гээд явж байх үед араас тоосго бариад гүйж ирэхээр нь би тоосгыг нь барьж авах гээд түүнийг цааш нь түлхэхэд намайг барьж аваад цемент рүү түлхэж савж унагаасан. Ар дагзнаас үсдэж аваад намайг цемент мөргүүлээд “чамайг ална” гэх зэрэг зүйл яриад зодож байх үед Приус засварын хүмүүс ирж салгаад уг эмэгтэйг хашаанаас гаргаад явуулсан. Тухайн үедээ ажил ихтэй байсан учир цагдаагийн байгууллагад хандаагүй. Өглөө 06 цагт манай нөхөр ажлаасаа ирээд надтай зурвасаар маргалдаж янз бүр болсон гээд намайг хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /хх 25-28/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “...Бичлэгийн 22 цаг 36 минутын үед тухайн хашаан дотор байх гарааш дотор нэгэн хүн машинд засвар хийж байгаа харагдана. 22 цаг 35 минутад тухайн гараашийн ард байх нэгэн барилгаас нэг эмэгтэй зүүн гартаа дэлгэц хэсэг нь гэрэлтсэн зүйл барьж гарч ирэв. Тэрээр тухайн гараашийн урд байх 2 машины дунд хүртэл алхаж ирснээ эргээд тухайн гарч ирсэн барилгынхаа урд хэсэгт очоод газраас ямар нэгэн зүйл авснаа хашааны хойд талд байх байшин руу чиглүүлж шидээд буцаад тухайн хашаанаас гараад машин зам дагуу дээш алхаад явав. Тэгснээ буцаж тухайн хашаа руу орж ирснээ тэр хашааны үүдний хэсгээс газраас ямар нэгэн зүйл авч баруун гартаа барьснаа тухайн хашаа дотор байх гараашийн үүд рүү чиглээд алхав. Энэ үед түүний гарч ирсэн байшингаас бас нэг эмэгтэй гарч ирснээ түүний урдаас чиглээд алхаад ирэв. Хашааны үүднээс ямар нэгэн зүйл баруун гартаа барьж явсан эмэгтэй урдаас нь ирж байсан эмэгтэй рүү чиглээд алхаж очсоноо гартаа барьж байсан зүйлээрээ тухайн эмэгтэй рүү чиглүүлж гараараа далайж байснаа тухайн зүйлээ газарт хаяснаа тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаагаад ноцолдоод тухайн хашаан дотор байх гараашийн үүдний хэсэгт газарт унав. Бичлэгийн 2 цаг 39 минут хүртэл тухайн 2 эмэгтэйн гараашийн үүдний хэсэгт бие биетэйгээ зууралдаж байх үед нь тухайн гараашнаас 2 эрэгтэй гарч ирснээ тэр хоёрыг салгав...” гэх тэмдэглэл /хх-ийн 12-13/,

 

Гэрч Г.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 08 дугаар сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байх үед би Таван хан авто засварын газарт ажлын газрын Гантулга ахтай хамт ажлаа хийж байх үед манай гараашийн үүдэнд чимээ гарахаар нь гараад харахад 2 эмэгтэй газар уначихсан, бие биеийнхээ үснээс зулгааж байсан. Тэгэхээр нь Гантулга ах бид 2 тэр хоёр эмэгтэйг арай гэж салгасан. Тэр 2 бие биеийнхээ үснээс тавихгүй зууралдаад байсан. Манай засварын хойно байдаг “Ганга” гэх дэлгүүрийг ажиллуулдаг Б гэх эмэгтэй өөрийнхөө гэр рүүгээ орсон. Нөгөө эмэгтэй нь манай гараашийн үүдэнд үсээ боож янзалж байгаад буцаад Бгийн гэр рүү орсон. Тэгэхээр нь Гантулга ах бид хоёр гараашдаа ороод байж байх үед тэр хоёр манай үүдэнд бие биеийнхээ үснээс зулгаагаад газарт унасан байсан. Гантулга ах бид 2 тэр хоёрыг ахиад салгасан. Тэгээд Б гэр рүүгээ ороход нөгөө эмэгтэй араас нь ороод хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд тэр 2 хэсэг таг алга болчихсон байсан. Тухайн үед тэр 2 нэлээн их хэмжээний согтолттой байсан. Зулгаалцахаас өөр бие биеийгээ цохисон өшиглөсөн эсэхийг нь би анзаараагүй. Бтой зодолдоод байгаа эмэгтэй түүний найз Бадмаа гэх эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйг өмнө нь ганц нэг удаа Бгийнд ирчихсэн байх үед нь харж байсан. Тухайн үед тэр хоёрын биед миний харснаар ил харагдах гэмтэл, шарх анзаарагдаагүй. Ямар ч байсан хэн нэгнийх нь үс үүдэнд уначихсан байсан. Би хэнийх нь үс болохыг мэдэхгүй байна. Тухайн үед тэр бие бие рүүгээ юм авч шидсэн, цохисон эсэхийг би хараагүй. Гантулга ах хөдөө яваад 4 хонож байна, хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Гэрч Н.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн:

“2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед би буудал дээрээ байж байх үед Б доош Бгийн дэлгүүрт ороод ирээч юм ярьж сууя гэхээр нь би орсон. Тэр үед Б найраас ирлээ гээд халамцуу байсан. Б бид гурав тэдний дэлгүүрийн арын өрөөнд ганц ганц лааз пиво уусан. Пиво ууж байх үед бид гурвын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Тэгээд би дээшээ гараад буудлынхаа өрөөнд ороод хэвтэж байх үед гадаа эмэгтэй хүмүүсийн орилолдох чимээ гарахаар нь камерт харахад манай хашааны буланд Б зогсож байсан ба Б, Б 2 хоорондоо хэрэлдчихсэн зогсож байсан. Тэгэхэд Б “наадах чинь намайг зодоод байна, зөндөө их зодлоо” гэж хэлээд уйлчихсан, үс нь сэгсийчихсэн зогсож байсан. Тэгээд Б машин руугаа яваад би Бг гэр рүү нь оруулж өгсөн. Тухайн үед тэр 2 нээх их согтуу биш байсан. Тэр орой бол харанхуй байсан болохоор би сайн анзаарч хараагүй. Б үсээ дээш шууж боосон, зүв зүгээр байсан. Харин Бгийн үс нь сэгсийчихсэн, хувцас хунар нь нил шороо болчихсон байсан. Маргааш нь би Бгийн биеийг харсан чинь гар, хөл, нуруу нь хөхөрчихсөн бас толгойны үс нь халцарчихсан байдалтай байсан. Толгойн ар хэсэг нь тэр чигтээ хавдчихсан байсан. Б Бг яаж цохиж зодсон, тэр хоёрын дунд юу болсныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7537 дугаартай:

С.Бгийн биед баруун бугалга, шуу, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун хөлийн өсгийнд зулгаралт, нуруунд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 43-44/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7888 дугаартай:

Д.Бын биед баруун хацар, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугалга, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 49-50/,

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

“Баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь үснээс татаж зулгаах үед үүсэж болно. Дагзны хуйхны зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл нь тус бүрдээ нэг нэг удаагийн цохигдох, цохих хүчний үйлчлэлээр үүсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

 

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг өнгөрч байх үед Ганга гэх дэлгүүрийн дээд давхарт байх зочид буудлыг ажиллуулдаг. Уянга гэх найзтайгаа уулзах гэж очсон. Би тэнд очихоосоо өмнө ажлын ахын хүүхдийн үсний найранд очоод 2 аяга айраг уусан байсан. Тэгээд доод дэлгүүрийг түрээсэлж ажиллуулдаг Бгийн дэлгүүр рүү Уянга бид 2 ороод тэр 2 дэлгүүрийн арын өрөөнд нэг нэг лааз пиво уусан. Би тэр пивоноос уугаагүй. Тэрний дараа Б дахиад 0,33 архи ууя гэхээр нь би уугаагүй, би тэр хоёрт архийг нь аягалж өгсөн. Тэр хоёр архи ууж дуусаад Б дэлгүүрээс тэр өрөөнд ахиад нэг 0,33 архи оруулж ирээд тэрийг нь Уянга, Б тэдний хажуу талын Приус засварын Болдоо гэх залуу хувааж уусан. Сүүлийн архинаас би хоёр удаа татсан. Тэр үед Уянга дээшээ гараад ирэхдээ “буудлын нойлын өрөө шатсан байна” гэж хэлээд Болдоо гэх залуугаар янзлуулахаар дээшээ гарах үед би хамт гарсан. Тухайн үед Бгийн 2 хүүхэд дэлгүүрийн арын өрөөнд байсан. Тэгээд би нөхөр залгаад байна, найз нь уухгүй гэж хэлэхэд Б “чи ямар сүртэй юм бэ, чи хэнтэй нь уугаад хэнтэй нь уудаггүй юм бэ” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан болсон. Бид хоёрыг маргалдаж байх үед Уянга тэр өрөөнд ороод ирсэн. Тэгээд Уянга бид хоёртой ярилцаж эвлэрүүлээд дээшээ гараад явсан. Тэр хойгуур нь Б бид 2 дахиад тэдний машиныг зарна, фейсбүүкт зар оруулсан талаар ярилцаад маргаан болоод тэр намайг хэл амаар доромжлоод янз бүрийн үгээр хэлж байснаа тэр намайг “чи манайхаас зайл” гэж  хөөгөөд байсан. Тэгээд би дэлгүүрийнх нь арын хаалгаар гараад тэдний дэлгүүрийн хажууд байх Приус засварын хажуугаар алхаад явж байх үед Б араас гарч ирээд миний араас үсдээд хойшоо газарт унагаагаад газраар чирээд байсан. Тэгээд би босоод хэсэг сууж байгаад Приус засварын үүдэнд очсон байх үед Б дахиад дэлгүүрийнхээ ар талаас гарч ирээд намайг дахиж үсдээд авахаар нь би бас адилхан үснээс нь зулгаасан. Бид 2 харилцан адилхан үсдэлцсэн. Тэр үед Приус засварын газарт байсан хүмүүс салгасан ба намайг явах гэж байх үед Б аймар орилоод над руу нэг ширхэг дөрвөлжин юм шидсэн. Тэгэхээр нь би “чи энийг над руу шидэж байна уу” гэж хэлээд тэр зүйлийг нь хажуу тал руу шидээд тэрнээс зугтаагаад зам руу гүйх үед Уянга буудлын шатнаас бууж ирээд Бг бариад авсан. Тэгэхээр нь Уянгад болсон талаар хэлэхэд “чи эрүүл байж наадахаа болиулж болохгүй байгаа юм уу” гэхээр нь би “наадах чинь намайг үсдэж чирээд байна” гэж хэлсэн. Тэгээд би тэндээс шууд тэр чигтээ гэр рүүгээ яваад өгсөн гэх мэдүүлэг / хх-ийн 66-67/,

 

- гэмт  хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 02-03/,

- эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, фото зургууд, хохирлын баримтууд /хх-ийн 04-08, 09-11, 14-15, 17/,

- хохирогчийн эмчилгээний талаарх тайлбар /хх-ийн 16/,

- дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 42, 51/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн хавтаст хэргээс шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/, байнга оршин суугаа хаягийн “... Улаанбаатар, Чингэлтэй 15-р хороо, жаргалантын 63 гудамж 0996 тоот...” гэх тодорхойлолт /хх-ийн 72/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 73/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 74/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 75/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 77/, Анунгоо компанийн 2021.08.26-ны өдрийн 21/090 дугаар тодорхойлолт /хх-ийн 78/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 79-81/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87-95/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Бын иргэн С.Бгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар 138.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч С.Б нь уг гэмт хэргийн улмаас учирсан болон учирч гарах бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Бт ял оногдуулахад хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгч Д.Бын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэв.

 

зүйлгүй, Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Дгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Д.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хадгалуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ