| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0333/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/335 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0333/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М-ий овогт Г.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр ....аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй,..... ХХК-д түгээгч ажилтай, ....... аймаг, ...... сум, ..дугаар баг, .. дугаар хороолол, ... тоотод оршин суух М овогт Г. Д /........./.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим ... аймгийн .... сумын ... дугаар баг ... дугаар хороолол .. тоотод иргэн Ч.Д-г “айлын орон гэр бохирлож, бузарлалаа” хэмээн хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүр, толгойн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим ... аймгийн.... сумын ... дугаар баг ... дугаар хороолол ..... тоотод иргэн Ч.Д-г “айлын гэр эзгүйчиллээ” гэх шалтгаанаар нүүр, толгойн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ч.Д-ийн “...У ах хөдөөнөөс ирж байхдаа залгаад одоо гэрээс гараарай, наана чинь юун эмэгтэй хүн дугараад байгаа юм гэхээр нь би Ц-ийн танил нь ирсэн юм аа, за одоо гарлаа гэж хэлсэн. Тэр үед Ц гараад явсан байсан. Удалгүй У ах Д ахтай орж ирээд У ах намайг “гэрт эмэгтэй хүн амьтан авч ирлээ, заваарууллаа гэж хэлсэн чинь хажуунаас нь Д ах гадаа гаргаж байгаад нүүр рүү чих рүү толгой руу зөндөө их цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 19 дүгээр хуудас/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1043 дугаартай “...Ч.Д-гийн биед баруун чихний хэнгэргэн хальсны гэмтлийн гаралтай цооролт, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хөмсгөн дэх зулгаралт тогтоогдлоо. Хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21/,
Шүүгдэгч Г.Д-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Айл эзгүйчиллээ гээд баруун гараараа нүүр лүү нь 2 удаа цохиод хүзүүнээс нь заамдаж байгаад татаж 2-3 унагасан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ч.Д нь хэрэгт хохирол төлбөртэй холбогдолтой баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Г.Д-оос гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД