| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0200/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/193 |
| Огноо | 2017-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2017/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу, Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Ханхар” гэх газарт иргэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баян-овоо сумын “Мэргэн” 4 дүгээр багийн хуралд орчихоод нөхөр Даваадашийн хамтаар гэртээ иртэл манай гэрт манай нутгийн Цэдэндагва архи уусан согтуу сууж байсан. Нөхөр бид 2 юм ярьж байгаад архи нэхээд байхаар нь манай гэрт 2.5 гр-ийн пиво байхаар нь гаргаж пивийг ууж байхад хэрүүл гуйгаад байсан. Би хоол цай хийж өгчихөөд байж байтал “намайг цагаачаар дуудаж чиний хоолыг идээгүй шүү” гээд агсан тавиад хэл амаар доромжлоод байхаар нь би цээж хэсэгт 1 удаа өшиглөж аваад гэрээс гаргасан. Цэдэндагва гадаа гарч ирээд намайг “янхан, гичий” гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд гэрийн хажууд байсан уурганы модоор 2 удаа цохиж авсан. Тэгтэл Цэдэндагва гадаа хэвтээд үлдсэн. Би гэр лүүгээ орсон. Цэдэндагва миний зүүн гар болон биенд 2 удаа цохиж авсан ... гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 /, ...Цэдэндагвыг цохисон уурганы толгой мод одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тэр явдлаас хойш 2 удаа нүүсэн, хөдөө хээр хаясан ... гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /
2. Шүүгдэгч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр адуу эрж яваад Даваадаш гэх айлд буусан. Гэрт нь Дашням гэж хүн байсан. Тэгээд сууж байхад хүрээд ирсэн Даваадаш эхнэр Оюун-Эрдэнийн хамт ирсэн. Надад жаахан монгол архи өгсөн. Түүнийг ууж байгаад би Оюун-Эрдэнийг гадны хошууны хүн байгаа юм гэсэн. Тэгсэн чинь ОюунЭрдэнэ намайг “гар зайл” гэж хөөсөн. Тэгээд үүдээрээ тойрч ирээд хоолой руу өшиглөсөн. Би гадаа гарахад араас гарч ирээд модоор зодож “чамайг хэл оруулж өгнө” гээд нүдээд байсан. Нөхөр Даваадаш нь “боль” гэж хэлж байсан. Гомдолтой байна. Хоолой болон гар өвдөж байна … гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 /, ... Эмчилгээ хийлгэж чадаагүй, 53000 төгрөгийн эм тариа одоогийн байдлаар авч хэрэглэсэн ... Нийт 200 мянган төгрөг нэхэмжилж байна … гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /,
4. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би тэй төрсөн эгч дүүс юм ... зан байдлын хувьд элдэв муу зан байхгүй, бусдад тусархуу, ажилд сайн, хөдөө нөхрийн хамтаар мал малладаг. Ахуй амьдралын хувьд дундаж юм … гэх мэдүүлэг / хх-ийн 20-21/,
5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ...Би дүүгийнхээ зан байдлын талаар мэдүүлэг өгөе ... бид эхээс 3-уулаа, манай дүү төлөв томоотой, элдэв муу зан байхгүй, ажилсаг, бусдад тусархуу, шударига шулуун зантай, хэлэх гэснээ хэлчихдэг хүний дургүй хүргэсэн үр яриад байдаггүй, ер нь сайн хүн байгаа юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 22-23/,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 460 дугаартай: “1. биед бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт / хх-ийн 26-27/ 7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 454 дугаартай: “1. Ц.Цэдэндагвын биед бугалга, нуруунд цус хуралт, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 /,хавтаст хэргийн 58, 60 дугаар хуудсанд авагдсан эвлэрэлийн гэрээ, шүүгдэгчээс шүүх хуралдаанд хохирогчийн бичиж өгсөн гэх “гомдолгүй, хохирол барагдуулсан” гэж бичсэн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч Ж.Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа” илэрхийлсэн зэргийг дурдав.
Шүүгдэгч эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэрийг эзэмшигч д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Оюун-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Оюун-Эрдэнийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч Ж.Оюун-Эрдэнийг 2017 оны 11 дугаар сарын 06-ний өдөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи авто машиныг эзэмшигч д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ