Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/335

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтанцэцэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....овогт Д холбогдох 1921003900258 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн ....тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ....овогт Д. /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч ... Д нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сансай” зоогийн газрын зүүн талын авто зам дээр ...ДОР улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн О-ыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ... Д нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сансай” зоогийн газрын зүүн талын авто зам дээр ...ДОР улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн О-ыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921003900258 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

     Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ...Г, Б эгч бид 3 пиво ууж байхад Г-ын найз Х-гоо, Оо-гий нар Г руу 00 цагийн үед залгаад ирээд авчих гэж хэлсэн. ...Д-ыг аваад ир гэж хэлээд машинаа өгч явуулсан. ...30 орчим минутын дараа Х-оог дагуулсаар ирсэн. Дирээд орондоо ороод шууд унтсан. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, 

Гэрч Х-оог мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...00 цаг 10 минутын орчим Г руу залгаад ирээд авчих боломж байна уу гэхэд Д-ахыг явуулъя гэж хэлсэн. ...О маргааш нь ажилтай гээд Марс хотхонд очсон. О бид хоёр гэрээс нь хувцсыг нь аваад тэндээсээ хойд талын замаар чигээрээ явсаар байгаад Хан-Уул цогцолбор сургуулийн хойд талд хороололд О-ийг буулгаад тэндээсээ гэр хороолол дотуурх замаар явж байгаад хуучин дөрвөн замын уулзвар орж Гын гэрт очиж унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...00 цаг 50 минутын орчим Дах ирсэн байна гэхээр нь Х бид хоёр гарч Дахын машинд суугаад Марс хотхонд манай гэрийн гадаа ирсэн. ...буцаж гарч ирээд хойд талын замаар чигээрээ явсаар байгаад Тээвэрчидийн 6-13 тоотод манай аавын гэрийн гадаа очсон. Би гэртээ ороход 1 цаг 30 минут болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,  

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“Приус-11” маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг юм. Уг тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Г 3.800.000 төгрөгөөр худалдан авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн орчимд манай нөхөр О унадаг дугуйгаа унаад зах руу хүнс ногоо цуглуулахаар явсан юм. ...18 цагийн орчим хажуу айлын Б-хүү гэх залуу манай нөхрийн унаж явсан унадаг дугуй болон хоол хүнсний зүйлүүдийг манай гэрт авчирч өгсөн. ...Б О ах захын хойд талын гурил зардаг цагийн тэнд архи уусан байдалтай үлдсэн гэж хэлээд гэр рүүгээ явсан. ...үүнээс хойш манай нөхөр ямарч сураггүй алга болсон бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 08 минутын үед эмнэлгээс ярьж байна... Оахын бие нь муу байна, та хурдан ир гэж хэлсэн. ... намайг эмнэлэг дээр очиход О-н нүүр нь хүн таних аргагүй, шархтай, хавдаж, хөхөрсөн, хөл хугарсан ямар ч ухаангүй байдалтай байсан. ...ухаангүй байж байгаад тухайн өдрийн 11 цаг 58 минутад нас барсан. ...Би Д гомдолтой байна. Д хуулийн дагуу арга хэмжээ өгөхийг хүсч байна. Мөн Д нь оршуулгын зардлын 8500,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч З.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас гэмтэл учраагүй. ...уг тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Ж-мын ахын нь эхнэр Б-ээс 3800,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн машиныг худалдаж аваад шилжүүлж амжаагүй байсан.  ...миний хувьд гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 178 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. ...Би хохирогчид учирсан оршуулгын зардал болох 8500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Талийгаачийн ар гэрийхнээс дахин дахин чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

     - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54, 56-59 дүгээр хуудас/,

- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Батбаатарын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

- Осол гарсан замын байдал, схем зураг /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 176 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-ийн гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 66-76 дугаар хуудас/,

Шүүгдэгч З.Д-аас хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 77 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний дэлгэрэнгүй мэдээллийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлж байсан тогтоолын хуулбарууд, З.Д-рын эмчлүүлэгдсдийн карт  /хх-ийн 80-116, 179-192, 198-202 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921003900258 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч... Д нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сансай” зоогийн газрын зүүн талын авто зам дээр “Приус-11” маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч О-ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Г /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч З.Х /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Э.О /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Б /хх-ийн 45-46 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч З.Г /хх-ийн 178 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А /хх-ийн 28-30 дугаар хуудас/, шүүгдэгч Д нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54, 56-59 дүгээр хуудас/, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Батбаатарын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/, осол гарсан замын байдал, схем зураг /хх-ийн 13 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-26 дугаар хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 176 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Днь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...шүүгдэгч Д өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал гаргаж байх бөгөөд уг гэмт хэргийн улмаас Монгол улсын Үндсэн хуульд заасан “хүний амьд явах” эрх зөрчигдөж хүний амь нас хохирсон, хор уршгийг арилгах боломжгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна гэж үзлээ.

           

Иймд шүүгдэгч З.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн боронзон саарал өнгийн будагны хэлтэрхий,  төмөр плаш 1 /нэг/ ширхэг зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ....овогт Д-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч З.Д-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураадан ирсэн боронзон саарал өнгийн будагны хэлтэрхий, төмөр плаш 1 /нэг/ ширхэг зэргийг уг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАТСАЙХАН