Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.******* /онлайн/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүгдэгч А.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн,  ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, ******* ******* гудамжны № тоотод оршин суудаг, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн № дугаартай шийтэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. РД:МЗ72**************76

 

Шүүгдэгч А.******* нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсанбулагийн ам гэх газарт Зил-1******* загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийн татагчийн /либотка/ троссыг модонд ороож татагчийг ажиллуулах явцад уг тросс ороосон мод иргэн Л. дээрээс унаж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгэдэгч А. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ......... 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр талийгаач Л. бид хоёр Итгэлт ой ХХК дээр очиж ууланд явж мод бэлтгэх гоожингоо авсан. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө цагт талийгаач над руу залгаад уул руу модонд явъя гэж хэлсэн. Тэгсэн арваад минутын дараа дахин залгаад машин асахгүй байна гэхээр нь би алхаад гэрт нь очсон. Тэгээд бид хоёр нийлоээд машинаа асаагаад , нарыг гэрээс нь очиж аваад дэлгүүр орж хүнсний зүйл авсан. Дэлгүүрийн гадна надад хандаж гадаа цас орсон байна та бариад явчих гэхээр нь би машиныг нь барьж Шунхлай колонк орж бензин авах гэхэд бензингүй байхаар нь Тэс петролиум орж бензин аваад уул руу явсан. Бид Галсанбулагийн ам гэх газарт цагийн орчимд очсон. Машиныхаа 4 дугуйнд гинж хийгээд өгссөн чинь нэг мөргүү лүү гарахгүй байхаар нь машиныхаа либоткийг ажиллуулах болсон. Тэгээд либотка буюу татагчийнхаа троссыг сунгаад нэг модонд ороогоод татсан. оосорлож татаж байсан модны хажууд зогсож байсан. троссны дунд орчимд байсан. Талийгаач болохоор татагчийн троссыг татагч байрладаг ховилоос нь гаргахгүй гээд чиглүүлж бариад машины урд талд зогсож байсан. Би бэлэн болсон гээд татагчийг ажиллуулж эхлэх үед оосорлосон мод татаж дийлэхгүй унаж байгаа харагдахаар нь би машины дуут дохиог дуугаргасан боловч мод унаж ирэхдээ машины кабин дээгүүр дамналдаж унасан. Би машинаас буухад талийгаач холдож амжилгүй модонд цохиулаад машины урд хэвтэж байсан. Тэгээд бид нар тэр даруй эмнэлэг цагдаа дуудсан. Би ийм осол болсонд маш их харамсаж байна. Хохиролд одоогийн байдлаар 5 сая төгрөг өгчихөөд байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ........ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөө цагийн үед ******* ах манайд ирээд манай нөхөртэй хамт машин асаагаад модонд явсан. Тэгээд би осол болсныг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн оройн 18 цагийн үед мэдсэн. Оршуулгын зардалд 8*******65 төгрөг нэхэмжилснээс Итгэлт ой ХХК түрүүчийн шүүх хурал болохоос өмнө 700000 төгрөг, сая шүүх хурал болохоос өмнө 300000 төгрөг, нийт 1 сая төгрөг, А.******* болохоор түрүүчийн шүүх хурал болохоос өмнө 000 төгрөг, үүнээс хойш 0000 төгрөг, 200000 төгрөг, 1 сая төгрөг, 3 сая төгрөг, нийт 5450000 төгрөг өгөөд байна. Энэ хоёрынх нийлээд 6450000 төгрөг болж байна. Одоо үлдэгдэл 170*******65 төгрөгийг нэхэмжилж байна. 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж 509955 төгрөг тогтоогдсон. Өмнөх шүүх хуралдаанаар 3 хүүхдэд цалингийн зөрүү 129985 төгрөг олгохоор шийдвэрлэснийг нэхэмжилж байна. Үүнийг Итгэлт ой ХХК болон А.******* нараас нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: ... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн нутаг дэвсгэр Галсанбулагийн ам гэх нэртэй газар байх ба уг газар нь уулын ам өгсөөд 2 км орчим яваад Зил-1******* маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урд зүгт уул өөд өгссөн байдалтай, зүүн урд дугуйны дэргэд 30 гаруй насны эрэгтэй хүний цогцос байснаар үзлэгийг эхлүүлэв.  ... Уг унасан мод нь 13 метрийн урттай ******* см-н голчтой хуурай шинэс төрлийн мод байх ба уг мод нь дотор талаас өгөршсөн байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ... Модны суурьнаас бэхлэгдсэн тросс буюу төмөр уяа нь Зил-1******* маркийн - тээврийн хэрэгслийн урд байрлах татагчтай холбогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Талийгаачийг анх цохиж гэмтээсэн хэсгийг А цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг цэгийг модны хагарч бутарсан байдал болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн сонгов.  ... Уг тээврийн хэрэгслийн копудны зүүн урд хэсэгт 60х52 см-н талбайг хамарсан хонхорхой үүссэнийг “1” тоогоор, бүхээгний дээвэр дээр байх 3 гэрэлний зүүн талын гэрэл хагарсан байсныг “2” тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас зүүн тийш метрийн 30 орчим насны эрэгтэй хүний цогцос толгой хэсэг нь урд зүгт харсан, дээш харсан, дээгүүрээ хүрэн өнгийн хантааз, цэнхэр өнгөтэй цамц, доогуураа хар өнгийн өмд, хөлөндөө түрийтэй хар гутал байх ба нүүр толгойны орчим цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. “Б” үсгээр тэмдэглэв. Үзлэгийн явцад талийгаачийг цохиж гэмтээсэн гэх модны аль хэсгээр цохигдсоныг тогтоох зорилгоор үзлэг хийхэд цусаар бохирлогдсон модны хэсэг байгаагүй бөгөөд уг 13 метр урт модыг эд мөрийн баримтаар хураан авахад овор хэмжээний хувьд том байсан тул хурааж аваагүй болно. Үзлэгийн явцыг “Nikon” маркийн гэрэл зургийн аппаратаар 29 хувь гэрэл зураг авч, 123 секундын дуу дүрсний бичлэг хийж бэхжүүлэв гэх /ХХ-ийн 4- дугаар хуудас/

Иргэний хариуцагч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  ... ...... Тэгээд дахиж яваагүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр явахдаа ийм асуудал гарчихлаа уг асуудалд маш их харамсаж байгаа. Гэхдээ би талийгаач Л. ар гэрийнхэнтэй уулзаж ярилцсан. ... 2019 оны 08 дугаар сард Л. манай аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ хийсэн. Л. манай аж ахуй нэгжид жолоочоор ажиллаж мод бэлтгэж өгөх үүрэгтэй.  ... 2019 оны 08 дугаар сард ганц нэг удаа явж байгаад ой хаасан, ой хааснаас хойш яваагүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай хөрөө рамд явахаар ирээд манай нөхөр уулзсан байсан. Тэгээд явуулахаар болоод гоожинг нь өгсөн юм байна лээ гэх мэдүүлэг /Хх-ийн 41, 46 дугаар хуудас/

Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Л. ах өөрийнхөө Зил-1******* маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ А.******* ахыг хажуудаа суулгасан манай гэрт ирж намайг авсан. Бид 3 ийг гэрээс нь очиж аваад шатахуунаа аваад гарах гэтэл нөгөө колонк нь өгөхгүй өөр колонкоос аваад гарах гэсээр байгаад 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсанбулаг гэх газрын Галсанбулагийн амнаас мод бэлтгэхээр гарсан. Уулын амны эхэнд очоод уул өгсөх тул машины дугуйнд гинжээ хийгээд дээшээ өгссөн. Тэгээд нөгөө үйл явдал болсон газар очоод машины дугуй хий эргээд дээшээ гарахгүй байхаар нь модонд татагчныхаа троссыг бэхэлж татахаар болсон. Ингээд машины харалдаа байсан модноос троссоо бэхлээд татсан. Л. ах машины татагчийн дэргэд татагчныхаа троссыг хувилаас нь гаргахгүй гээд троссноос бариад байж байсан. Тэгээд татагчны троссыг чангалаад дамар нь ганц хоёр эргэсэн үү яасан тэгсэн нөгөө мод унасан. модны доор байж байгаад хажуу тийшээ үсэрсэн. Л. ах машины урд зогсож байсан учир хараагүй. Тэгсэн дээрээс нь унасан. Ослын дараа яваад очтол хамар, амнаас цус гараад ярьж чадахгүй хэсэг байж байснаа нэг амьсгаа авах шиг болоод нас барсан. ... Зил-1******* маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.******* ах жолоодож явсан татагчаар татах үед мөн А.******* ах татсан. Тэгээд мод унасан даа. ... Машины жолооч Л. ах компанитай ярьсан байх “Итгэлт Ой” ХХК-ийн ойн сангаас хуурай шинэс төрлийн мод бэлтгэхээр явсан. Ажлын хөлсөө би Л. ахтай хийнэ нэг явахад 60.000 төгрөг байдаг юм. Жолооч нь компанитай тооцоо хийж мөнгөө авчихаад бид нарт ажлын хөлсийг өгдөг юм гэх мэдүүлэг /Хх-ийн 42 дугаар хуудас/

Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Ингээд цаг өнгөрч байхад уулын амны эхэнд очоод машиныхаа дугуйнд гинжээ хийгээд уул өөд өгссөн. Энэ үед машиныг А.******* ах барьж явсан. Ингээд хэрэг болсон газар ирэхэд машины дугуй хий эргээд зогссон. Бид нар машины татагчаар модноос бэхэлж татахаар болоод машины харалдаа байсан хоёр модны арын нойтон модноос би троссоо хийх гэсэн чинь талийгаач Л. наад мод чинь машинаас ташуу юм байна. Татахаар машин эвдэрчихнэ урд талынх нь модноос бэхэл гээд нөгөө унасан модноос бэхэлсэн. Тэгээд жолооч татаж эхэлсэн чинь мод хугарч унах гээд дуугарахаар нь би үсэрч холдоод хөөе мод унаж байна гэж хэлтэл А.******* ах машиныхаа дуут дохиог дуугаргасан. Тэгсэн Л. анзаараагүй модонд цохиулсан. ... Би энэ нутгийн хүн бишээ мод сайн мэдэхгүй. Талийгаач Л. наад талын модноос бэхэл гэхээр нь бэхэлсэн. Тэгээд машиныг жолоодож явсан А.******* ах татагчийг нь татсан гэх мэдүүлэг /Хх-ийн 44 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2019 оны 12 дугаар сарын -ны өдрийн №38 дугаартай дүгнэлт: ... 1. Талийгаач Л. цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, хуйханд язарсан шарх, хуйхны доод гадаргуу, зүүн чамархайн булчинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4. Учирсан гэмтэл нь үхэлд хүргэсэн бөгөөд талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

5. Л. биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Хими, билогийн шинжилгээний хариуг хавсаргах гэх /Хх-ийн 51-52 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт оны 02 дугаар сарын 19-ний өдрийн № 938 ...... Дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээ гэсэн баримтын мод тээврийн жолооч гэсний доор зурагдсан гарын үсэг нь Л. гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай хоорондоо тохирохгүй байна.

2. Тохирохгүй байгаа шинж тэмдгийг үзлэг ба шинжилгээний хэсэг болон Хүснэгт № 01, 02-оос харна уу гэх /Хх-н 7-9 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт оны дугаар сарын 24-ний өдрийн № 05-*******8/18....... Итгэлт ой ХХК тээврийн жолооч нартай гэрээ хийлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас Л. нас барсан осол нь үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй бөгөөд тээврийн жолооч нартай гэрээ хийгээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт /Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно/ зөрчигдсөн байна. Үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй ч гэсэн ажил олгогчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хянаж гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чадаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ зөрчигдсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг Итгэлт ой ХХК-ний ажил олгогч зөрчсөн байна гэх /Хх-н 172-173 дугаар хуудас/

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-ийн 53-61 дүгээр хуудас/

Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээ /Хх-ийн 12 дугаар хуудас/

А.******* нь ам бүл 1, ******* *******н № тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /Хх-ийн 78 дугаар хуудас/

А. иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-ийн 79 дүгээр хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 2-1******* дугаар хуудас/

Оршуулгын зардлын тооцоо /Хх-н 130 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******д 300000 төгрөгийг өгсөн гэх 1 хуудас баримт

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 4350000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******д шилжүүлэн өгсөн гэх 4 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч А.******* нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсанбулагийн ам гэх газарт Зил-1******* загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийн татагчийн /либотка/ троссыг модонд ороож татагчийг ажиллуулах явцад уг тросс ороосон мод иргэн Л. дээрээс унаж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч А.******* нь талийгаач Л. хүсэлтээр түүний эзэмшлийн Зил-1******* загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Галсанбулагийн ам гэх газар буюу ойд уг тээврийн хэрэгслийн дугуй хий эргээд машин урагш хөдлөх боломжгүй болсон үед /либотка/ татагчийг ажиллуулж татагчийн троссыг сунгаж модонд ороож бэхлүүлж татах үед уг тросс бэхэлсэн мод татагчийг ажиллуулж татах үед унаж осол гарч болох аюултай гэдгийг мэдэх боломжтой байсан боловч өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлээс болж уг тросс бэхэлсэн мод татагчийг ажиллуулах үед машиныг татаж дийлэхгүй хугарч унаснаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Харин хавтаст хэргийн 12 дугаар талд иргэний хариуцагч Итгэлт ой ХХК хохирогч Л. нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 01 жилийн хугацаатай байгуулсан Мод тээврийн жолооч нартай хамтран ажиллах гэрээ байгаа боловч уг гэрээнд зурсан мод тээврийн жолоочийн гарын үсэг нь хохирогч Л. гарын үсэг биш хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн оны 02 дугаар сарын 19-ний өдрийн № 938 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 05-*******8/46 дугаартай дүгнэлтэд.... Шаардлага хангахгүй татагчийг ашигласан нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна. Үйлдвэрийн осолд тооцогдохгүй тул хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам зөрчигдөөгүй байна. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зөрчигдөөгүй тул ямар нэгэн ажилтан хариуцлага хүлээх үндэслэл байхгүй байна....., мөн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн оны дугаар сарын 24-ний өдрийн № 05-*******8/18 дугаартай нэмэлт дүгнэлтэд ..... Үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй ч гэсэн ажил олгогчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хянаж гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чадаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ зөрчигдсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг Итгэлт ой ХХК-ний ажил олгогч зөрчсөн байна гэсэн тус тус гаргасан боловч шүүх Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч А: өөрийн хийж буй үйлдэлдээ буюу Зил -1******* маркийн тээврийн хэрэгслийн татагчийг ажиллуулах үйлдлийн үед гарч болох аюулыг мэдэж болох байсан боловч үйлдэлдээ илтэд хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлээс болж мод хугарч унан осол гарч нэг хүний амь нас хохирсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Итгэлт ой ХХК-ийг тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хянаж, хөдөлмөр хамгааллын зааварчилга өгөлгүйгээр гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чадалгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй байх ба харин иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна гэж үзэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч А.*******тай хувь тэнцүүлэн адил хэмжээгээр төлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* нь талийгаачийг оршуулах ёслолд болон бусад гарсан зардалд 8*******65 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч А.******* 5450000 төгрөгийг, иргэний хариуцагч Итгэлт ой ХХК нь 00000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 170*******65 төгрөгийг иргэний хариуцагч Итгэлт ой ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.*******д олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.*******ас тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон цалингийн зөрүүг тооцоолбол цалин 16568 төгрөгийг 5 ам бүлд хуваахад  нэг хүнд 213*******4 төгрөг, 3 хүүхдэд 6940 төгрөг болж байх ба түүнээс 3 хүүхдэд тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэвэр 509955 төгрөгийг хасч тооцоход зөрүү 129985 төгрөгийг /нэг хүүхдэд 43328 төгрөг/ оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Б., 20 оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Б., оны дүгээр сарын -ны өдөр төрсөн хүү Б. нарт сар бүр 129985 төгрөгийг  гаргаж нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.

 

 Шүүгдэгч А. үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон бусад нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан тодорхой үйл ажиллагаа буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох, тэнсэх болон албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.******* нь оны 05 дугаар сарын *******-ны өдрөөс оны 09 дүгээр сарын -ны өдөр хүртэл 132 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээхийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, .1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, .2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, .7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, .8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, . дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч овогт Баттулгыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан тодорхой үйл ажиллагаа буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг Сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, А.******* нь оны 05 дугаар сарын *******-ны өдрөөс оны 09 дүгээр сарын -ны өдөр хүртэл 132 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

4. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 508 дугаар зүйлийн 508.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Итгэлт Ой  ХХК-иас 170*******65 /нэг сая долоон зуун дөрвөн мянга есөн зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан баг, 4-13 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч овогт *******д /РД:ТЯ861305/ олгосугай.

5. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.*******ас сар бүр 129985 төгрөгийг гаргуулж оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Б., 20 оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Б., оны дүгээр сарын -ны өдөр төрсөн хүү Б. нарыг нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан А.Баттулгыг тэнссэн болон албадлагын арга хэмжээ тогтоосон хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН