Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/195

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Улсын яллагч: Э.Гантулга Шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.*******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч З.******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар баг 6-2 тоотод 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******,******* нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би гэртээ байхад******* ах манайд ирсэн, тэгээд удалгүй .Хүрэлхуяг ирсэн.Би тэр хоёртой нэг шил архи хувааж уусан, Тэгтэл ******* ах манай эхнэрийг доромжлохоор нь хоол идэж байсан хутгаараа ******* ахыг хутгалах гэтэл******* ах дундуур орж ирэхээр нь баруун гар луу нь хутгалсан. Дараа нь ******* ахыг зүүн гар луу нь 3 удаа хутгалсан. Манай эхнэр намайг салгаад тэр 2 2 явсан би гэртээ унтсан. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшиж байна. Тухайн үед архи уусан болохоороо мөн хоорондоо маргасан учир би тэр хоёрын хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 53-54-р хуудас/ Хохирогч *******ийн мөнрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед миний төрсөн дүү З.******* нь миний зүүн гаран тус газар 3 удаа хутгалсан. Бид нар нэг шил архи хувааж уусан юм. Би З.*******ыг мал руу яв гээд хэдэн үг хэлсэн чинь хутгалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би З.*******ынд хоол идээд сууж байхад ******* ирсэн. Тэгээд тэр 2 маргалдаж байснаа З.******* хутга аваад *******ыг хутгалах гэхээр нь би салгах гэтэл миний баруун гарны тохойны дотор хэсэгт нэг удаа хутгалсан. Дараа нь *******ыг 2-3 удаа хутгалчих шиг болсон. Миний гарнаас цус нэлээн их гоожоод толгой эргээд унах гээд байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт үзүүлж оёо тавиулж цусыг нь тогтоолгоод тариа хийлгэсэн, бид гурав 1 шил архи уусан, би нэг их согтоогүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би өглөө гэртээ хоол хийгээд сууж байсан.******* ах ирсэн, араас нь ******* ах орж ирсэн ******* ах З.*******аас хэрүүл гуйгаад байсан. Д. Хоролсүрэн ахын хажууд очоод бас хэрүүл гуйж байгаад ******* ах******* ахыг цээж рүү нь өшиглөсөн. Тэгтэл З.******* нь хоол идэж байсан хутгаараа эхлээд ******* ахын гар луу нь хутгалсан. З.******* нь гартаа хутга барьчихаад ******* ахыг ална гээд дайраад байсан, тэгээд би З.*******ыг салгахад ******* ахын зүүн гарнаас цус гоожоод байсан. ******* ах гараа бариад сууж байгаад******* ахтай хамт гараад явсан. Би З.*******ыг гэртээ унтуулсан. Тэр хоёрыг нэгнийгээ хутгалахаар нь******* ах салгах гэтэл З.******* баруун гаранд нэг удаа хутгалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн 440 дугаартай шинжээчийн 1.гийн баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 38-39/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн 435 дугаартай шинжээчийн 1. *******ийн зүүн бугалга, тохой, шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 45-46/

3 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-12/, шүүгдэгч З.*******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.09.10-ны өдрийн 48 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 58/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57/, шүүгдэгч З.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд Шүүгдэгч З.******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар баг 6-2 тоотод 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******,******* нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Харин З.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2- ийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэхдээ … зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж… зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж *******,******* нарыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн буруу буюу Эрүүгийн хуулийн буруу ойлгож хэрэглэсэн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ хүч хэрэглэж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирогчид гэмтэл учруулсан буюу үйлдэлдээ хүч оруулж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхитэй үйлдлийг хийж хүний эрх, эрх чөлөөнд халдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2-ийн 2.1-т ...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж....гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан тул зэвсэг хэрэглэсэн гэж үзэж хуульд заасан тохирох шинжээр зүйлчлэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ... эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... заасныг үндэслэн шүүгдэгч З.******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг , мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч З.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй , цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, харин эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч З.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                                         ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар шүүгдэгч З.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ын 2.2-т зааснаар шүүгдэгч З.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч З.******* хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй , болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч З.******* холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5-т зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА