| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0313/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/307 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч Л.Батхолбоо, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005760337 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн Батхолбоо, Регистрийн дугаар: *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Батхолбоо нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сумын 9 дүгээр багийн нутаг Жуулчны баазад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байх Жуулчны баазад Мөнхзул бид хоёр хоол ундгүй болчихоод Б.Мөнзул охин Даариймаатай утсаар ярьсан юм тэгээд надад 10000 төгрөг өгнө гэж байна гэж байна би явж мөнгө авчихаад хүрээд ирье гэж хэлээд Жуулчны баазад байх гэрээсээ охин Даариймаагийн ажил руу очих гэж аймаг явсан тэгээд аймгаас 14 цагийн үед ирсэн ирэхдээ гурил, төмс, 1 литрийн Нутаг нэртэй архи авчирсан тэгээд надад хэлэхдээ охин 20000 төгрөг өглөө гэж хэлсэн би *******д хандаж хэлэхдээ чи архи авч байхдаа толгойны эм хамар дуусаалга авахгүй гэж хэлсэн тэгсэн Мөнхзул дараа больё гэж хэлсэн тэгээд бид хоёр архиа уусан, тэгээд бид хоёр архинаас болж маргалдсан тэр үед би *******д хандаж би тэгвэл аймаг явлаа гэж хэлсэн тухайн үед би нилээд согтуу байсан тэр авчирсан архины эхэнх хэсгийг би уучихсан байсан юм тэгээд би яаж явсан талаараа санахгүй байна нэг мэдэхэд аавындаа унтаж байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Батхолбоо өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хоол хүнсний зүйлгүй болчихоод охин Даариймаагаас 20000 төгрөг авч хоол хүнсний зүйл аваад гэртээ харих гэж явж байхад надад Батхолбоо ганц шил архи аваад ирээрэй гэж хэлсэн тэгээд би архи аавчиж өгсөн тэгээд бид хоёр Жуулчны бааз дээр байх гэртээ тэр архийг уусан би ганц нэг удаа татсан байх бусдыг нь Батхолбоо уусан тэгээд 23 цагийн үед Батхолбоо согтуу аймаг явах гээд байхаар нь би битгий яв чи согтуу байна гэж хэлсэн тэгсэн Батхолбоо өмсөх хувцас гаргаж өг гэж хэлээд зүүн нүд орчимд хоёр удаа цохисон тэгээд би хувцас гаргаж өгсөн Батхолбоо аймаг руу явсан маргааш өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр би охин Даариймаа дээрээ нүүрэндээ маск хийж ээж нь зодуулчихлаа гэж хэлсэн тэгээд би Есөн-Эрдэнэ захаас явах гэж байхад Батхолбоо баахан хүмүүстэй архи уучихсан согтуу зогсож байсан чи намайг ийм болгосон гэж хэлээд дагуулж хэсэг явсан боловч Батхолбоо Жуулчны баазын наана үлдсэн удалгүй цагдаагийн машин бид хоёрын байгаа газар ирж Батхолбоог цагдаа дээр авчиран эрүүлжүүлж надаас мэдүүлэг авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 22-26/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 10 дугаар сарын 04-нд манай ээж ******* 2018 оны 10 дугаар сарын 1-нд Батхолбоо намайг зодчихлоо гэж ээж маск зүүчихсэн байдалтай миний ажил дээр ирсэн тэгээд би юу болсон талаар асуухад Батхолбоо Жуулчны бааз дээр архи ууж тэрнээс болж бид хоёр маргалдаж намайг зодсон гэж хэлсэн тэгээд би маск авхуулж ээжийн царайг харахад зүүн талын нүд хөхөрсөн нүүр нь хавдчихсан байдалтай байсан тэгж байгаад ээж ажпаас явсан надад орой ирж ээжтэйгээ ханьтай хоноороо гэж хэлсэн би орой нь жуулчны бааз дээр ирж ээжтэй ханьтай хамт хоносон маргааш еглөө нь -злад ээж нь цагдаа дээр мэдүүлэг өгнө гэж хэлээд явсан би ажилдаа явсан өдөр над руу утсаар залгаж Батхолбоо бид хоёр эвлэрсэн миний охин ирэх хэрэггүй гэж хэлсэн рзонээс хойш манай ээж жуулчны баазаас нүүсэн тэгээд хөх толгойд нэг айлын хашаанд буусан байсан тэнд байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 23 нд ах Мөнхбаатартай гэрийг нь Баянхонгор сумын 4-р баг 7-39 тоотод нүүлгэж буулгасан ээж тэр өдөртөө хөдөө гэртээ харих гэж явсан тийм зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 604 дугаартай шинжээчийн:
1.*******ын биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхинд цус хурзөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Иргэн *******ын биөд 2018.10.03-ны өдрөөс өмнө гэмтэл учирсан гэх шинж тэмдэг үгүй байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгинөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 34-35/ болон хавтаст хэргийн 13-16 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Батхолбоо нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын сумын 9 дүгээр багийн нутаг Жуулчны баазад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******ыг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон хохирогч ******* гэрч ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 604 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.Батхолбоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Гар утас” битүүмжилсэн 2018 оны 12 дугаа сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, дээрх сарлаг үхэрийг торгуулийн ялын биелэлтийн хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, торгуулийн ялын биелэлт хангагдсан бол гар утсыг эзэмшигч Л.Батхолбоод буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Батхолбоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Батхолбоод нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Батхолбоог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Батхолбоог хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар ялтан Л.Батхолбоод хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар ялтан Л.Батхолбоо нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Л.Батхолбоо нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Л.Батхолбоод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Батхолбоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Батхолбоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ