Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 112/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0398 |
Огноо | 2014-10-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2014/0398
2014 оны 10 сарын 09 өдөр Дугаар 398 Улаанбаатар хот
Ц.Ж-н нэхэмжлэлтэй н захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжпэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнд-Аюуш нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй, Ц.Ж-н нэхэмжлэлтэй, Говь-Аптай аймгийн Засаг дарга
О.Ат холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:"... Ажпаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж нь өөрийн хүсэлтээр гэсэн нь ойлгомжгүй байна. Би өөрийн хүсэлтээр ажлаас гарах талаараа ярьсан зүйл байхгүй байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, намайг Чандмань сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дугааргүй захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Тэгээд захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүсгэгдсэн байхад захирамжаа он, сар, өдрийг нь өөрчлөн Ц.Ж гуайг өмнөх захирамжаа өгчих, захирамжаа сольж авъя гэсэн нэрээр Б/63 гэсэн захирамж өгсөн. 2 захирамжийн утга нь адилхан, огноо нь
0:\иЯАЫСиА\Зб.1и5\2014.10.10\Ц.Ж\Ц.Ж.с1осх
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "... Захирамжийн хувьд би үүнийг мэдэхгүй, хянаагүй, намайг хотод томилолттой явж байхад энэ захирамж гарсан байсан. Хүчин төгөлдөр захирамж нь Б/63 тоот захирамж байгаа. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт “үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг харгалзан чөлөөлөх” гэсэн заалт байна.
... Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу өөрийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр гаргасан тул Чандмань сумын иргэн Ц.Ж аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг баримтлан Ц.Ж-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугааргүй захирамж, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны Б/63 дугаартай “Ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Ж-н Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/63 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хангуулж, захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
Уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг зөрчсөн. Мөн хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу ажилтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл гарах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнээгүй шийдвэрлэсэн нь шүүх хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэн шийдвэр гаргах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж гомдолтой байна.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэгчийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ц.Ж-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Жаас "...Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугааргүй захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Би ажлаасаа чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргаагүй...” гэж маргаж шүүхэд ханджээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугааргүй захирамжаар нэхэмжлэгч Ц.Жыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан “өөрийн хүсэлтийг харгалзан үзэж” гэсэн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд М.Сурахбаярыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Ц.Жыг аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчид 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дээрх дугааргүй захирамжийг үзүүлэн, 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түүний эрхэлж байсан сургуулийн захирлын үүрэгт ажлыг өөр хүнд хүлээлцүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ү.Сүнжидмаа, Д.Төгсбилэг нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Ж-н аймгийн Засаг даргад бичсэн 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “миний бие Чандмань сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан ба сумын АН-ын даргын дарамт шаардлагаар ажпаа өгч байна. Би өөрийн хүсэлтээр ажпаасаа гараагүй юм” гэсэн өргөдлөөс үзэхэд нэхэмжлэгч үүрэгт ажпаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг сайн дурын үндсэн дээр гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх байдлуудаас үзэхэд хариуцагч Говь-Аптай аймгийн Засаг даргын нэхэмжлэгч Ц.Жыг үүрэгт ажпаас нь чөлөөлсөн гэх дээрх захирамжууд нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд нийцээгүй, ажпаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад хүсэлт гаргасан мэтээр шийдвэрлэж, түүний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан болох нь тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу засаг даргын захирамж хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, уг захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжпэгч Ц.Жыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч,
тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.