Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/196

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа Улсын яллагч В.Дэлгэрмаа, Иргэний нэхэмжлэгч *******, *******, Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-ын 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* ******* / *******

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /А-д зааснаар Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2- д зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын түйн голын гүүрэн дээр сөрөг урсгалтай замд 24-97 БНА улсын дугаартай Приүс маркийн автомашин жолоодож яваад 34- 54 УБО улсын дугаартай Тоёота раум маркийн авто машинтай мөргөлдсөний улмаас дотор зорчиж явсан *******ийн биед хүндэвтэр хохирол, *******,*******, ******* нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

2 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр эхнэрээ ажилд нь өөрийнхөө Приүс 10 маркийн автомашинтай хүргэж өгсөн. Тэгээд эхнэрийн ажлаас гараад найз Мөнх-Эрдэнийн гэрт нь яваад очсон. Тухайн үед Мөнх-Эрдэнэ хөдөө явах гэж байна гэж байсан. Тэднийд тай тааралдахад эхнэр төрсөн, өдөр 14 цагаас эмнэлгээс гарна гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ надад манай 2 хүүхдийг Баттөрийн гэрт хүргээд өгөөч гэхээр нь бид хоёр Мөнх-Эрдэнийн 2 хүүхдийн хамт 09 цаг өнгөрч байхад ийн гэрт хүргэж өгсөн. охинтой болсоны баяр ганц шил юм ууя гэхээр нь бид хоёр ийг аваад дугуй засвар дээр очиж дугуйгаа янзлуулах зуур тэр хоёр 0.5 литрийн Ерөөл архийг хуваагаад уусан. надад Өлзийтийн гол дээр ******* найзуудтайгаа байгаа юм байна тийшээ очих уу гэхээр нь Өлзийт сум руу замдаа явж байхдаа бид гурав 0,5 литрийн Ерөөл архийг хувааж уугаад дуусгасан. Өлзийтийн гол дээр очиход ******* эхнэрийнхээ хамтаар мөн манай хуучин ажлын , нар эхнэр хүүхдүүдтэйгээ байсан юм. Тэнд 0.75 литрийн Ерөөл архийг *******, , Элбэгсайхан, бид хэд хувааж уусан. Наашаа явах замдаа гүүр өнгөрөөд Номгон уулын урдуур голруу машинтайгаа буугаад гүүр гараа угаачихаад буцаад гүүрлүү гарч ирэхдээ машинтай мөргөлдсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 113-115/

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр би эхнэр хүүхдүүдийнхээ хамт Өлзийт сумын хажуугийн голын захад хоносон. Маргааш өглөө 11 цагийн орчим манай танил , *******, Элбэгсайхан нар машинтай намайг эргэж ирсэн. Ирэхдээ надад нэг шил архи авчирсан гээд аягалаад байхаар нь түүнээс нь нэг удаа уусан. Үүнээс өмнө би өглөө нь тэнд архи уучихсан байсан. Тэгээд явахаар болохоор нь Д.*******ийн жолоодож ирсэн машинд суугаад явж байгаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд тас буугаад хамаг бие янгинаад явчихаар нь сэрсэн чинь машинтай мөргөлдсөн, миний хөл хугарсан байсан. Тэгээд тургэн тусламж ирээд хөлөө гипсдүүлээд хотруу явж үзүүлж харуулаад ирж байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Манай гэр Өлзийт суманд байдаг. Би нөхөр Баянжаргал, дүү , *******, нартай хамт нөхрийнхөө 37-54 УБО улсын дугаартай Раум автомашинаар аймгийн төв орж ирчихээд 14 цаг өнгөрөөгөөд буцаад аймгийн төвийн урд байх гүүрээр гарч байхад өмнөөс ногоон өнгийн 24-97 БНА улсын дугаартай Приус автомашин сөрөг урсгалтай хатуу хучилттай замд урсгал сөрж орж ирээд өмнөөс мөргөсөн. Тэр мөргөсөн машины жолооч нь согтуу байсан. Бидний сууж явсан машиныг манай нөхөр Баянжаргал жолоодож явсан. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй,гэхдээ үзүүлнэ... гэх мэдүүлэг /х.х-ийн 45-46 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би эгч , ах Баянжаргал, болон *******, нарын хамт Баянжаргал ахын 37-54 УБО улсын дугаартай Раум маркийн машинаар аймгийн төв орж ирчихээд 14 цаг өнгөрөөгөөд буцаад аймгийн төвийн урд байх гүүрээр гарч байхад өмнөөс ногоон өнгийн 24-97 БНА улсын дугаартай Приус автомашин сөрөг урсгалтай хатуу хучилттай замд урсгал сөрж орж ирээд өмнөөс мөргөсөн. Тэр мөргөсөн машины жолооч нь согтуу байсан. Бидний сууж явсан машиныг Баянжаргал ах жолоодож явсан. Архи хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл гайгүй байна. Цаашид үзүүлэхгүй. Тэр машинд 4 залуу байсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ согтуу байсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/

3 Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Манай эхнэр аймгийн төвд ирж төрөөд би Мөнх-Эрдэнэ гэх айлаас хоол цайгаа зөөж байсан. Манай танил найз Д.******* өөрийн Приус машинтай ирээд бид хамт гараад дугуй засвар орохоор гарсан. Тэгээд таараад баруун бүсийн худалдааны төвийн урд байх дугуй засварын газар ирээд дугуй янзлуулж байх хооронд бид нэг 0.5л-тэй Ерөөл архи хувааж уусан. Д.******* Өлзийт сумын хажуугийн гол дээр манай найз байгаа түүн дээр очоодохъё гээд замаараа дэлгүүр ороод 0.75л- тэй нэг шил Ерөөл архи аваад Өлзийт сумын хажуугийн гол дээр байсан хүмүүс дээр очсон. Тэнд байсан хүмүүс нь маргалдсан бололтой архи уусан хүмүүс байсан. Тэгээд авч очсон архиа задлаад бүгдээрээ хувааж уугаад явахаар болсон. Бид аймгийн төврүү орж ирж байгаад замаараа Номгон уулын араар явж булаг орж рашаан ууцгаагаад эргээд аймгийн төврүү явж байгаад гүүрэн дээр гарч ирээд хар замруугаа ороод нэг машинтай мөргөлдсөн. Би урд талд жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Машиныг Д.******* өөрөө жолоодоод би хажууд нь суугаад ард нь Төрөө, хоёр суучихсан явсан. Бид бүгдээрээ л архи уусан халамцуул байсан. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй. Би үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....намайг гэртээ байж байхад Элбэгсайхан, найз нь гэх нэг машинтай залуутай ирээд дуудахаар нь машинд нь суугаад хамт дугуй засварын газар очиж машины дугуйгаа янзалуулсан. Тэгээд тэнд Элбэгсайхан нэг шил архи аваад түүнийг нь бүгдээрээ хувааж уугаад цаашаа Өлзийт сумын хажуугийн голруу Д.*******ийн найзууд нь байгаа гээд тийшээ явахаар болоод замаараа нэг шил архи аваад Өлзийт сумын баруун талаад голын зах дээр хэдэн машинтай хүмүүс дээр очоод тэнд авч очсон архиа хувааж ууцгаасан. Би тэр хүмүүсийг танихгүй болохоор машинд нь сууж байсан. Тэгээд бид наашаа явж байгаад согтоод машинд нь унтчихсан байсан, нэг сэрэхэд миний сууж явсан машин мөргөлдсөн байсан. Машиныг Д. ******* өөрөө жолоодоод би ард нь Төрөө, гэх залуутай явсан. Бид бүгдээрээ л архи уусан халамцуу л байсан... гэх мэдүүлэг /х.х-ийн 53-54 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн 1.*******ын биед зүүн хөмсөг, доод зовхи, зүүн өвдөгт шарх, дух, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашийд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт / ххийн 62-63/

Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн 1.ын биед тархи доргилт, аюулхай, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашийд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх-ийн 68-69/ Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн 4 1.*******ийн биед баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашийд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт / ххийн 74-75/

Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 332 дугаартай шинжээчийн 1.*******ийн биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Цаашийд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэх дүгнэлт / хх-ийн 87-88/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7070 дугаартай шинжээчийн Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “*******ийн биеэс авсан цус” гэж хаягласан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 101-102/ Замын цагдаагийн тасгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн 1.Тухайн зам тээврийн осолд 24-97 БНА улсын дугаартай, Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Д.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /Ад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т зааснаар эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаасбусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.. гэсэн заалт зөрчиж замын хөдөлгөөн оролцсон байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол хэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, мөн эсрэг урсгалд орж хөдөлгөөнд оролцож явсаны улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. 2. Уг зам тээврийн ослын хэрэгт 37-54 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцож яваагүй байх үндэслэлтэй байна. 3.Тухайн зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 107-108/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 13-19/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Д.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 117/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.09.05-ны өдрийн 3/1128 тоот 5 тодорхойлолт /хх-ийн 116/, шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 128/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /А-д зааснаар Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2- д зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын түйн голын гүүрэн дээр сөрөг урсгалтай замд 24-97 БНА улсын дугаартай Приүс маркийн автомашин жолоодож яваад 34-54 УБО улсын дугаартай Тоёота раум маркийн авто машинтай мөргөлдсөний улмаас дотор зорчиж явсан *******ийн биед хүндэвтэр хохирол, *******,*******, ******* нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.*******... Наашаа явах замдаа гүүр өнгөрөөд Номгон уулын урдуур голруу машинтайгаа буугаад гүүр гараа угаачихаад буцаад гүүрлүү гарч ирэхдээ машинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 113-115 / хохирогч *******... Д.*******ийн жолоодож ирсэн машинд суугаад явж байгаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд тас буугаад хамаг бие янгинаад явчихаар нь сэрсэн чинь машинтай мөргөлдсөн, миний хөл хугарсан байсан... мэдүүлэг /хх-ийн 37-38/,

гэрч ... гүүрээр гарч байхад өмнөөс ногоон өнгийн 24-97 БНА улсын дугаартай Приус автомашин сөрөг урсгалтай хатуу хучилттай замд урсгал сөрж орж ирээд өмнөөс мөргөсөн. Тэр мөргөсөн машины жолооч нь согтуу байсан... мэдүүлэг /хх-ийн 45-46 / гэрч ... гүүрээр гарч байхад өмнөөс ногоон өнгийн 24-97 БНА улсын дугаартай Приус автомашин сөрөг урсгалтай хатуу хучилттай замд урсгал сөрж орж ирээд өмнөөс мөргөсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 / гэрч ... гүүрэн дээр гарч ирээд хар замруугаа ороод нэг машинтай мөргөлдсөн. Би урд талд жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Машиныг Д.******* өөрөө жолоодоод би хажууд нь суугаад ард нь Төрөө, хоёр суучихсан явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /, Баянхонгор аймгийн шүүхийн шинижилгээний албаны шинжээчийн дүгнэлт / хх-ийн 62-63, 68-69, 74-75, 87-88/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******т Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-ын 2.1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс Д.*******ийг согтуурсан, мансуурсан, үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр, гурван хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

6 Шүүгдэгч Д.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч Д.*******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв. Уг хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Даваанямыг *******ийг согтуурсан, мансуурсан, үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр, гурван хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-ийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, мөн зүйлийн 8-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******т хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА,