Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, улсын яллагч Т.Төмөртулга

хохирогч Н.Мөнгөнхуяг, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шинжээч Э.Эрхэмбаяр, Ч.Адъяасүрэн,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2034001660180 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.М, 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамтаар Төв аймгийн Өндөрширээт сум Баянтуул 1 дүгээр багт оршин суудаг гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Хустайн давааны ар гэх газарт 04-43 УНК улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 "тээврийн хэрэгслийн хурд "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсний улмаас эсрэг урсгалаас ирж явсан 08-98 УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Мөнгөнхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: "2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу явж байсан. Тэгээд тойрж явах гээд аваарт орсон” гэв.

 

Хохирогч Н.Мөнгөнхуяг мэдүүлэхдээ: "2020 оын 02 дугаар сарын 07-нд Улаанбаатар хот руу явж байхад Приус-11 маркийн машин урсгал сөрж орж ирсэн. Түүний дараа ухаан алдалтын байдалтай байсан. Түүнээс хойш нуруугаар их өвддөг болсон. Нуруундаа диск нь урагдсан гэсэн гэмтэл авсан...Толгойны томограф нь төгрөг, үнэлгээ 300.000 төгрөг, явах эд ангийн оношлогоо 170.000, өмгөөлөгчийн 1.000.000 төгрөгийн хөлс, машинд учирсан хохирол 8.760.000 төгрөгийг нэхэмжилнэ... машин маань цаашид ашиглагдах боломжгүй болсон тул сэлбэгэнд 3.000.000 төгрөгөөр өгсөн...” гэв.

Шинжээч Э.Эрхэмбаяр мэдүүлэхдээ: "Нурууны дискний гэмтэл ямар ч байрлалаас үүсэж болно...Мохоо зүйлийн үйлчлэл, хүчтэй нуруугаар савах үед үүснэ...шинэ гэмтэл гэж үзсэн... Хөдөлмөрийн чадвар алдалдат нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс шалтгаална...” гэв.

Шинжээч Ч.Адъяасүрэн мэдүүлэхдээ: "...08-98 УБС улсын дугаартай Приус-20 маркийн машин 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 07 дугаар сард Монгол Улсын хилээр орж ирсэн, 1 жил 2 сар ашиглагдсан, он залуу машин. Тайлангийн хэсэг дээр бүгдийг багтаахад багтдаггүй юм. Тэгээд 2 дахь тайлангийн нүдэнд эвдэрсэн эд ангиудыг нэг бүрчилэн тусгасан. Бид үзэгдэх хэсгээс эхлэн зургийг нь авсан. Үүнийг нэг үнэлгээчин ганцаараа хийж чадахгүй учраас мэргэжлийн байгууллагаас тусламж авсан ба "Чингис групп” ХХК-д хүсэлт тавьсан. Үндсэндээ тохиргоо алдагдсан гээд 22 төрлийн томоохон эд ангийн эвдрэл нь энэ үнэлгээний үндэслэл болсон... Осолд орсон тээврийн хэрэгслийг засвар хийгээд цаашид ашиглах боломжгүй, үндсэн томоохон эд ангиуд нь бүгд эвдэрсэн. Дахин засварлаад унана гэж үзвэл маш их засвар хэрэгтэй... Ач холбогдолтой 21 эд анги орсон. Сүүлчийн 17 ангийн хувьд машин гэдэг бол маш том эд анги. Тиймээс хохирогчийг хохироохгүй зарчмын үндсэн дээр нэмж эдгээр эд анги орсон... 8,9, 18, 25, 35, 36, 37-г засварлана. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 38-ийг солино... Эвдэрсэн, хагарсан, шингэн агуулж байгаа, явах эд ангийн гулзайлттай эд ангиудыг солих юм байна. Хаалга, санал зэргийг солино... Ажлын хөлс гээд холбогдох бүх сэлбэгтэйгээ 2500.0 төгрөг орсон байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11/, хохирогч Н.Мөнгөнхуягийн мэдүүлэг /хх-ийн 14-45/, иргэний нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 21-22/, шинжээчийн №94 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 36, 42/, замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59/, иргэний нэхэмжлэгч Л.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 17-18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, Д.Мөнхтулгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 88/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 07-нь өдөр Тев аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг Хустайн давааны ар гэх гззарт 04-43 УНК улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Монгол Улсын Замын хөдөлгөөиий дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгеөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3 "Тээврийн хэрэгслийн хурд "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэх заалтуудыг тус тус зөрчсекий улмаас эсрэг урсгалаас ирж явсан 08-98 УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Мөнгөнхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-и тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 3-11 тал/, “Хан Үнэлэмж” үнэлгээний ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын №20/20 дугаартай “...08-98 УБС Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирол 8.760.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 25-28/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 86 тал/,

  • 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №21 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн "...Тоёота Приус 11 маркийн 04-47 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.", 12.3 "Тээврийн хэрэгслийн хурд "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн хэрэг, осол болсон гэж үзэв." гэх дүгнэлт /хх-ийн 58-59 тал/,
  • Төв аймгийн шүүх шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №94 дугаартай “...Н.Мөнгөнхуягийн биед бүсэлхий нурууны 5-р нугаламны дискний урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,
  • Хохирогч Н.Мөнгөнхуягийн "...2020 оны 02 дугаар сарын 07-ны өглөө Улаанбаатар хот руу ажил руугаа өөрийн эзэмшлийн 08-98 УБС улсын дугаартай 08-98 УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байхад Төв аймгийн

Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр баг Хустайн давааны ар гэх газар уруудаад явж байхад приус-11 маркийн машин урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд талаас мөргөсөн...миний хувьд хамгаалах бүсээ хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...Би гомдолтой байна хохиролтой байна, бас цаг хугацаа их алдуулж байна надтай огт холбогдоогүй...би эрүүл мэндийн талаас гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 24 тал/.

  • Иргэний нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн "...Н.Мөнгөнхуяг нь манай Хан алтай нуруу гэх ББСБ-аас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10.150.000 төгрөгийн зээл авсан...08- 98 УБС улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр байдаг...Манай “Хан Алтайн нуруу” ББСБ нь Н.Мөнгөнхуягаас 7.240.830.28 төгрөгний үлдэгдэл авах ёстой уг мөнгөө буцаан авчихвал гомдол саналгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Л.Амаржаргалын "...би Д.Мөнхтулгийн хүргэн ах нь байгаа юм...Д.Мөнхтулгийн жолоодож явсан 04-43 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч Д.Мөнхтулгийн тээврийн хэрэгсэл байгаа юм...надад нэхэмжлэх зүйл байхгүй би гомдолгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
  • Шинжээч Э.Эрхэмбаярын “...үзүүлэгч Н.Мөнгөнхуягийн хувьд гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд нуруугаар өвдөнө, хөл бадайрна гэсэн зовиур байсан бөгөөд биед ил харагдах шарх байхгүй байсан...Н.Мөнгөнхуягийн биед хийсэн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ГССҮТ-ийн үндэсний төвийн бүсэлхий нурууны эмираны хариуг үндэслэн бүсэлхий Л5 дугаар нугалмын дискны урагдалтай гэж үзсэн. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал бодсон гэх цаг хугацааанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж үзсэн...үзүүлэгч Н.Мөнгөнхуягийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/ хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.Мөнхтулгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Д.М нь Приус-11 маркийн 04-43 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалаар ирж явсан 08- 98 УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Мөнгөнхуягийн биед хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно."Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч Д.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Мөнхтулгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид торгуулын ял оногдуулж хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрт хохирогч

Н.Мөнгөнхуяг нь автомашины үнэлгээ 8.760.000 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийн, шүүхйин хэлэлцүүлэгт шинээр 570.000 төгрөгийн нийт 10.330.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас

өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийн, авто машины засварын ажлын хөлс

  1. төгрөгийн нийт 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Мас 6.680.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мөнгөнхуягт олгож, Н.Мөнгөнхуягийн цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Учир нь хохирогч Н.Мөнгөнхуягийн 08-98 УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь дахин ашиглах боломжгүй болж тухайн автомашинаа сэлбэгэнд зарж борлуулсан бөгөөд Хан Үнэлэмж ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд авагдсан "кузов урагдсан амортизатерийн таваг гагнах, хамрын хэсгийг тайрч авч залгаж гагнах, лонжром татаж гаргах гагнах, замаск, лак будаг зэргийг хийгдээгүй байх тул дээрх ажлын хөлс болох 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т "Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн

  1. 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.М-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.М-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1 дэх хэсэгт зааснаар Д.Мас 6.680.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мөнгөнхуягт олгож, өмгөөлөгчийн хөлс 1000.000 төгрөгийн, авто машины засварын хөлс 2.500.000 төгрөгийн нийт 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Мөнгөнхуягийн цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг хээлттэй үлдээсүгэй.
  3. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
  5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  6. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.М-д урьд авсан авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,   ЕРӨНХИИ   ШҮҮГЧ

Ц.ОТГОНЖАРГАЛ