Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн лж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн Б.Ганзаяа

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа

Иргэний нэхэмжлэгч Б.Батзаяа /онлайн/

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0*******1 оны 04 дүгээр сарын **************-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн операторчин мэргэжилтэй,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол Хараа 1 дүгээр баг, ******* дугаар хэсэг, *******-1******* тоотод оршин суух,  энэ хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* удаагийн шийтгэлтэй

- оны дугаар сарын *******8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******9******* дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар

- *******015 оны дугаар сарын -ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн N******* 1************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******30 дугаар зүйлийн *******30.******* дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:УС63**************31/

 

Шүүгдэгч Ч.******* нь *******019 оны 09 дүгээр сарын *******6, *******019 оны ******* дугаар сарын **************-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг Баянгол Баян ******* дугаар багийн нутаг Нарангийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр буюу нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд тусгагдсан солбицол газраас өөр газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ий өгсөн: ...*******019 оны 09 дүгээр сарын *******4-ний өдөр энэ хэрэгт холбогдсон. *******018 онд бичил уурхайн хэлбэрээр 0.5 га газар ашигт малтмал олборлох зөвшөөрөл авсан.тухайн үед хөрөнгө оруулагч олоод ажиллах зөвшөөрөл авах гэхэд 8 вагон цемент буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө өг гэхээр нь би ийм утгагүй юм байхгүй гээд зөвшөөрөөгүй. *******019 онд бол ажиллах гэхэд зөвшөөрөл өгөөгүй. Тэгээд Сэлэнгэ аймгийн Ш. уулзаж байж зөвшөөрлийг нь авсан. Нарангийн амны бага мухар гэх  газарт зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд гарсан байсан. Ганцхан зөвшөөрөлтэй нь манайх байсан.  Сумын тамгын газраас комисс гарч надад ашигт малтмал олборлох газар зааж өгсөн. Тэр газраа би хуулийн дагуу ухаж байхад засгийн газраас 3 дугаартай тогтоол гарч миний үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд тэнд байсан машин ухарч байгаад гэрийн хамт машин дээр ачиж буулгаж байсан. Дараа нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гэдэг хүн ирээд та нөхөн сэргээлт  хийгээрэй гэсэн. Машин техник нь бүгд хөлсөөр ажиллаж байсан болохоор зөвшөөрөлгүй юм байна хэрэгт орох нь гээд эзэд нь аваад алга болцгоосон.  Намайг цагдаа дээр дуудаад зөвшөөрөлд заасан газраас өөр газарт ашигт малтмал олборлож ухсан байна гэсэн. Би ухаагүй гэдгээ хэлсэн. Хаа байсан хол газарт байсан Ч., нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан байсан. Энэ хүмүүс хэн яаж ухсан талаар юу ч мэдэхгүй. Тийм учраас би энэ гэрч нартай нүүрэлдэнэ гээд байгаа юм. Гэрч Ц. нэг болохоор найман өдөр ухсан , хоёр өдөр ухсан гэх мэтээр худал ярьсан байсан. Би т юу яриад байгаа юм бэ? гэхэд би би айгаад байна гэсэн. Баянгол Р. надад ******* жилийн хорих ял өгүүлнэ гэсэн. Хоолоо олж идэх гэж арайхийж явсан намайг ингэж хохироож байна. Тэсэргээ хочтой ухсан гэх нүх нь одоо хүртэл онгорхой байгаа. Ер нь бүх иргэдийн төлөөлөгчид нь зөвшөөрөлгүй газар ухсан. Тэгэхэд зөвхөн надад хууль үйлчлээд байгаад нь би гайхаж байна. Манай хүмүүс зөвшөөрөлд заасан газраас өөр газар ухсан байсан. Би ух гэж зөвшөөрөл өгөөгүй. Харин хөрөнгө оруулагч хятад ух гэсэн байсан. Намайг байхгүйд ухсан юм байна лээ. Хэдэн өдөр ухаж хичнээн хэмжээний шороо угаасныг нь би мэдэхгүй. Гэтэл намайг яллагдагчаар татаж хэрэгтэн болгоод байгаад би бухимдаад гомдоод байгаа юм  гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Хово маркийн өөрөө буулгагч - улсын дугаартай авто машиныг барьцаалж манай ББСБ-аас 55 сая төгрөгийн зээлийн *******.7 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Өнөөдрийн байдлаар үүссэн *******15798 төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Иймд уг автомашиныг гэмт хэрэг үйлдэж ашигласан гэж үзэж хурааж улсын орлого болгох юм бол манай байгууллага зохих буруутай этгээдээс нэхэмжлэх болно гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 4*******84967******* төгрөгийн бодит хохирол учирсан байна уг бодит хохирлыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч М. тооцоход 1*******77693төгрөг болсон байна. Иймд уг хохирлыг нэхэмжилнэ. ...Ч.******* хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх Сэлэнгэ аймгийн Баянгол Баян ******* дугаар багийн нутаг дэвсгэр Нарангийн гол гэх газар өмнө нь эвдэгдсэн талбайд өмнө нь Жамп гэх компани нь ашигт матмал ашиглах олборлох үйл ажиллагаа явуулж байсан тэгээд талбайгаа дутуу нөхөн сэргээлт хийгээгүй орхисон юм байна лээ гэхдээ одоогийн байгаа шиг тэгж ухагдсан бол байгаагүй ээ. Би байгаль хамгаалагчийн ажлыг *******0******* оны дугаар сарын 30-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна намайг ажилласнаас хойш уг газарт аж ахуйн нэг ч нөхөрлөл ажиллаж байгаагүй санагдаж байна. Ч.******* *******019 оны 05 дугаар сард Нарангийн гол гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний дагуу тэнд үйл ажиллагаа явуулсан тэр үед Ч.*******ий хууль бусаар олборлолт явуулсан гэх газар нь өмнө нь олборлолт явуулсан гэх газар нь өмнө нь олборлолт явуулсан боловч дутуу нөхөн сэргээсэн тэгш гадаргуутай ухагдаагүй газар байсан би өөрөө нүдээрээ харж байсан. ...Би бол тухайн үед байгаа ээ ер нь ажиллах талбайг хүлээлгэж өгч тухайн үед ямар байсан ажиллах хэмжээ хязгаарыг зааж өгдөг тухайн үед байгаль орчны хяналтын байцаагч М. хүлээлгэж өгсөн гэж байсан. ... гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н *******, *******05 дугаар хуудас/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би одоогоос 5 хоногийн өмнө эхнэр хамт Мандал сум руу эмнэлэгт үзүүлэх гэж яваад өчигдөр 13 цагийн үед ирсэн. Энэ газар бол манай “ хоршоо” хороо нөхөрлөлийн газар юм. Манай нөхөрлөл  арав орчим гишүүнтэй, энд бичил уурхайгаар алт олборлож байсан юм. Одоогоос нэлээд олон хоногийн өмнө олон машинтай цагдаа нар ирээд манай үйл ажиллагааг зогсоочихсон байсан. Одоо бол эхнэр бид хоёр нөхөрлөлийн *******-3 майхан, усны насос, усны буу зэргийг харж хамгаалаад байж байгаа болно. ...Тухайн газар чинь энд тэндгүй өндөр овоолсон шороотой болохоор хэн юугаар газар ухсаныг харж анзаараагүй болно. ...Манай нөхөрлөлийн ахлагчийг ******* гэдэг уг хүн бол миний төрсөн ах болно. ******* ах Баруунхараад байгаа. Өчигдөр эхнэр бид хоёрыг Баруунхараагаас эн машинаараа хүргэж ирээд буцсан болно. ...Эхнэр бид хоёрыг өчигдөр ирэхэд энэ экскаватор байгаа газраа байж л байсан. Хэний техник гэдгийг мэдэхгүй байна. Хэний техник гэдгийг ******* ах л мэдэх байх. Хэзээ билээ байз одоогоос наймаас ес хоногийн өмнө хоёр жийп машинтай эрээн хувцастай хүмүүс ирээд бичлэг хийгээд байсан. Гэхдээ тэнд таны яриад байгаа ухсан газар дээр биш манай энд байгаа экскаваторын баруун талд байгаа нүхэнд байхад засвар хийж байхад ирсэн юм. Хэн хэн гэдэг хүмүүс гэдгийг мэдэхгүй, тэд өөрсдийгөө танилцуулаагүй. ...Тэгэхэд хотоос ирэхэд хөрөнгө оруулсан хятад хүн экскаватор засдаг нэг хятад хүний хамт ирсэн байсан. Эхнэр бид хоёр хажууд нь байж байсан  юм. ...Аль эрт эвдэрчхээд тэнд байгаад байсан юм. ...Тухайн өдөр авч ирж энд байршуулсан юм. ...Хориглосноос хойш экскаватор ажиллаагүй. Хөөлгө болсноос хойш энэ техник эвдрээд хэд хонож байсан юм. ...Үүнээс өөр экскаватор ойр хавьд байхгүй. Харин манайхаас баруун хойш нэлээн хол зайд экскаваторууд байна лээ .... гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 59-61 дүгээр хуудас/

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Баянгол Баян ******* дугаар багийн нутаг “Шаалийн ам” гэх газарт хадлан өвсөө хадаж байна. Би тухайн газарт *******019 оны 09 дүгээр сарын 15-нд очиж хадлан хадаж эхэлсэн юм. ...Байгаль орчин хууль хяналтын байгууллагынхан ирж зогсоосон. ..Би өглөө болгон хадлангийнхаа газар руу очиж өвс хадаж бухалдаж байгаа. Хадлангийн газар хүртэл манайхаас дээш гурван км орчим газар байгаа. Хадлангийн газар руу явахдаа ухсан газрыг тойрч гардаг шороон замаар явдаг юм. Би хадлан эхэлснээс хойш дөрөв хоног хадлан хадсан. Тэгээд хоёроос гурав хоног завсарлаад *******1-ний өдөр хадлангийн газар руу очих гэж явахад зам дээр экскаватор дайраад сул шороо үүсгэсэн байсан Таны яриад байгаа зам тасалж газар ухагдсан газар бол “Шаалийн ам” руу хадланд гарахаас өмнө таслагдаж ухагдсан газар юм. Бид тэр газрыг тойрч явдаг ойролцоох замаар хадлангийн газар руугаа явдаг юм. ...Тус кемп алт олборлоогүй ер нь техник хэрэгсэл нь газар ухаж харагдаагүй юм. Харин хөөлгөний үеэр тэдний кемп дээр гурван ширхэг экскаватор байсан ба нэгийг нь цагдаа ах жолоодоод авч явж байгаа харагдсан. Кемп дээр хоёр экскаватор үлдсэн. Түүнээс хойш хоёроос гурав хоногийн дараа нэг экскаваторыг нь ачих гээд трайллер машин ирчихсэн байсан. Тэр өдрөөс хойш нэг экскаваторыг аваад явсан. Тэгээд нэг экскаватор нь үлдсэн. Тэр экскаватор нь кемпийнхээ ойролцоо ойр зууртаа хөдлөөд байдаг байсан.Тэгж байгаад одоогоос гурваас

дөрөв хоногийн өмнө алга болчихсон байж байгаад өчигдөр кемпийнхээ гадаа байж байсан.Бид нар өдрөөр хадлангаа хадаж байгаад оройдоо гэр рүүгээ буцчихдаг болохоор орой үдэш ямар хөдөлгөөнтэй байдгийг нь мэдэхгүй байна. ...Ямар ч техник хэрэгсэл тэр хавьд газар ухаж харагдаагүй. ... “ хоршоо” кемп чинь ******* гэдэг хүний нөхөрлөлийнх юм. Тэнд урьд нь хятад хүмүүс байсан. Тэр газарт гурван хятад иргэн байсан. Би тэднийг *******019 оны дугаар сард харсан. Түүнээс хойш тэднийг тэр газартаа байж  байна гэж сураг сонссон. Ойрын үед бол тэнд хятад иргэд байсан эсэхийг мэдэхгүй байна. ...Яг экскаватороор газар ухаж байхад нь бичлэг хийсэн эсэхийг нь мэдэхгүй. Харин Төвсанаа гэдэг хүн ******* гэдэг хүнтэй маргалдаж байх үедээ дүрс бичлэг хийснийг нь санаж байна. Тэр үе бол кемпийнх нь ойролцоо байсан экскаваторын хажууд болсон асуудал юм.... гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 6*******-64 дүгээр хуудас/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... Би *******018 оны дүгээр сараас хойш энэ газарт “Дангар говь” ХХК-ний уурхай гэх юм уу даа, сахиулаар ажиллаж байна. Намайг энэ газарт анх  ирэхэд нэг унагалдай трактор /газар ухагч техник/ хоёр усан буу суурилагдсан байсан. Гэвч тэнд тухайн үед ажил нь дуусаад бууж байсан үе бөгөөд би энэ газрын сахиулаар өвөлжсөн юм. Ингээд энэ оны хавар дахин алт олборлоно гэсэн боловч манай компаний захирал найз гэсэн байхаа арав гаран хүн хоёр экскаватор, хоёр хово машинтай ирж энэ хавьд долоон ширхэг гэр бариад нэг сар орчим ажилласан. Би тэдгээр арав орчим хүнийг ирэхэд нь нэг хэсэг хугацаанд Дархан-Уул аймагт очиж байсан. Намайг явснаас нэг сар орчмын дараа захирал Эрдэнэбаяр утасдаж” энд олборлолт явуулах боломжгүй боллоо хууль хяналтын байгууллагаас хөөгөөд байна энд сахиул хэрэгтээ байна гэж дуудахаар нь ирсэн юм. Намайг энд ирэхэд ганц гэр байсан. Ингээд би энд байж байна. Ер нь бол энд долоо хоног л болж байна. ..Би энэ оны 05 дугаар сарын дунд үед Дархан руу явсан Тэгээд нэг сар болоод ирсэн. Дараа нь най дугаар сард бас хэд хэд хоног Дархан руу явсан болно. ...Намайг 7 хоногийн өмнө ирэхэд тухайн карерийг ухсан байсан. Намайг ирснээс хойш энд ямар нэгэн экскаватор ажиллаагүй ямар нэгэн алт олборлох ажиллагаа явагдаагүй болно. Усыг ухсан мөр болон хүнд даацын экскаваторын мөр тийм амар хуучрахгүй, шинэ юм шиг харагдаж байгаа байх. ...Би компаниас цалин мөнгө авч чадаагүй байна.Цалингийнхаа оронд энэ гэрийг нь авна гэж бодож байгаа. Дарханаас унаа машин олдохгүй байгаа болохоор нүүж чадахгүй байж байна. Би ганцаараа байж байна. ...Манайхаас доош нэг км орчмын зайд ******* гэдэг нэртэй компани ч юм уу хүн ч юм уу мэдэхгүй хэдэн хужаа нартай хамт байна лээ тэд нарын байгаа газарт гэрийнх нь хажууд шар өнгийн дунд оврын экскаватор байсан. Би өчигдөр очиж үзсэн. Ажиллаж байгаа юм анзаарагдаагүй болно. Мөн өчигдөр *******ээс дооглоод нутгийн айл болох очиход түүний ээж эь Сайнаа гэж хүн Хужаа нарын компани зүгээр ч нэг хөөгдөхгүй дээ хаа нэгтэйгээс техник хэрэгсэл гаргаж ирээд аль нэг газар ухаж л байгаа гэсэн утгатай юм ярьсан Би ямаа худалдаж авсан Манай хоёр найз надтай долоо хоноод өчигдөр явсан. Өнөөдөр Улаанбаатар хотоос буцаж ирнэ гэсэн бид гурав найз энэ байгальтай газар хэд хоноё л гэж бодож байгаа. ...гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 65-68 дугаар хуудас/

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. ....Би *******019 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр экскаваторчин ажилд авна гэх зарын дагуу Сэлэнгэ аймгийн Баянгол нутаг “Нарангийн гол” гэх нэртэй газарт үйл ажиллагаа явуулж байгаа “ гол” хоршоонд экскаватороор ажиллаж байна. Уг хоршооллын захирал *******тэй би сарын *******400000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. ...*******ий уг хоршоонд ажиллаж байгаа хоёр ширхэг ачааны машинд нийлээд 40- удаа уг ухсан байгаа газраас шороо зөөлгөдөг. Нийтдээ хоёр өдөр буюу *******0 орчим удаа дээрх хоёр ачааны машинд шороо ачсан. Бусад өдрүүдэд нь би хөрс хуулах ажил хийсэн. ...Та нарын үзлэг хийж байгаа нарын хөрс хуулах ажлыг би найм хоног хийж байна. Уг газар өмнө нь ухаад тэгшилчихсэн байсан газрын хөрсийг ахиж хуулалт хийсэн. Одоо энэ хуулалт хийсэн газар ойролцоогоор *******0- метр талбайд хөрс хуулалт хийсэн, уг газрын гүн нь 5 орчим метр байгаа. ...Намайг уг ажилд ороход хятад улсын гурван иргэн тус хоршоонд байсан. Би эдгээр гурван хятад иргэнийг ямар ажил хийдэг гэдгийг нь мэдэхгүй. ...*******гийн хоршоонд нэг экскаватор хоёр ширхэг ачааны машин, нэг ширхэг ковш зэрэг техник хэрэгсэл байгаа. Энэ алтны уурхай дээр ******* түүний эхнэр хоёроос гадна монгол ажилчин мөн гурван хятад улсын иргэн ажиллаж байна. ...Миний хөрс хуулалт хийж байгаа газрын хойд хэсэгт байрлуулсан алт угаах төхөөрөмжид дээрх агуулсан шороог зөөж уг төхөөрөмжид хийж угаадаг. ...Хөрсний хуулалт хийхэд гарсан шороог ачааны машинд ачаагүй.Хөрс хуулалт хийж байгаа нүхний хажууд овоолж орхидог. ...Би *******0*******0 оны дугаар сарын *******5-ны өдөр Сэлэнгэ Мандал төвд цагдаагийн байранд дээр надаас гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд надаа: мэдүүлгийг мөрдөгч. цагдаагийн ахмад О.Алтанцөгц гэх хүн авсан. тухайн үес намайг байнга дуудаад байсан бөгөөд манай хүүхэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж амьдардаг учраас хүүхдүүд дээрээ очих үедээ очиж мэдүүлэг өгсөн юм. ...Би Сэлэнгэ аймгийн Баруун хараа өртөөний орчимд Нарангийн гол гэх газарт алтны уурхайд экскаваторын оператор буюу жолоочоор ажиллаж байсан юм. харин экскаваторын оператор буюу жолоочоор ажиллах хугацаандаа хэрхэн ажиллаж байсан яг аль газрыг ухсан талаар тодруулж байсан юм. ...Би мэдүүлэг өгсний дараа би гараад явсан бөгөөд үүний дараа та хүрээд ирээч үг үсгийн алдаатай байна гэж засаад хэвлэчихлээ та ирээд гарын үсэг зурчих гэхээр нь би Улаанбаатар хот руу явж байна гээд хэлсэн. Ингээд би буцаж очоогүй юм. ...Би хуний машинтай явж байсан бөгөөд Мандал сумаас шууд Улаанбаатар хот руу гарчихсан байсан юм. ...Миний мэдүүлэг мөн байна. ямар нэгэн нэмж хассан зүйл байхгүй байна. ...Би Улаанбаатар хотын харьяат хүн бөгөөд манай найз нөхөд маань намайг экскаваторыг оператораар ажилладаг байсан учраас чи хүний экскаваторын оператораар ажиллах уу цалин хөлсөө тохироод ажиллавал барих техник байна эзэмшигч нь Хятад улсын иргэн байгаа гэсэн юм. ингээд би Хятад улсын иргэн Пан гэж дууддаг хүний экскаваторыг *******019 оны дугаар сараас эхлэн жолоочоор нь ажиллах болсон. Анх ажилд орсноос эхлээд Сэлэнгэ аймгийн Баруун хараа Нарангийн гол гэх газарт нөхөрлөлөөр алтны уул уурхай эрхэлдэг ******* гэх залуугийн нөхөрлөлд ажилласан юм Би анх *******019 оны дугаар сарын дундуур очоод *******0 19 оны 09 дүгээр сарын дунд буюу 1 сарын хугацаатай ажиллаад цалин *******,000,000 төгрөг аваад буусан. Энэ үедээ техникээ үлдээсэн. ...Ч.******* нь Хөндий нэртэй уул уурхайн алт олборлох чиглэлээр нөхөрлөлтэй гэсэн. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх талаар нь би ямар нэгэн баримт бичиг хараагүй юм. ...Сэлэнгэ аймгийн Баруун хараа гэдгийг мэднэ. Яг Баянгол Баян ******* дугаар багийн нутаг гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан үйл ажиллагаа явуулж байсан газар бол Нарангийн гол нэртэй газар байсан юм. ...Намайг анх очих үед *******-3 экскаватор ирчихсэн ажиллаж байсан бөгөөд ухаш үүсчихсэн хөрс хуулчихсан байсан. ...Би тухайн газарт экскаваторын оператораар ажилладаг байсан. ух гэсэн газар нь ухдаг байсан. өөр ямар нэгэн ажил хийдэггүй байсан. ...Экскаватораар газрын хөрсийг шинээр хуулж ухсан нүхний овоолгыг ачих ачилтыг хүртэл хийж байсан. ...Экскаваторын жолоочоор ажилладаг бөгөөд газар ухаж, ухсан овоолсон шороог тээврийн хэрэгсэлд ачих болсон шалтгаан гэвэл *******ий үүргийн дагуу хий гэсэн ажлыг хийж байсан. үүний дагуу цалингаа авч байсан. цалингаа бол Хятад улсын иргэн Пан гэх хүнээс авч байсан. ...Газар ухсан газраас зүүн урд зүгт байх шороо угаадаг усан буу байдаг байсан тухайн газар луу зөөвөрлөж шороог угаадаг байсан. ...Нэг усан буу ажиллаж байсан. усан бууг *******ий хариуцаж байсан хүмүүс л ажиллуулдаг байсан. ...Тээврийн хэрэгсэлд ачсан шороог угаах зориулалт бүхий усанд буунд хийж угааж байсан. өөр ямар нэгэн зүйл ашигладаггүй байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 69-71, ******* дугаар Хх-ийн 67-68 дугаар хуудас/

Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... ... ” нөхөрлөл нь Сэлэнгэ аймгийн Баянгол Баян ******* дугаар багийн нутаг дэвсгэр Нарангийн гол гэх газарт бичил уурхайт ашигт малтмал олборлох гэрээг тай *******019 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр хийсэн уг гэрээний дагуу бичил уурхайн талбай хүлээлгэн өгч, нөхөн сэргээсэн талбайг хүлээн авах даргын орлогч ар ахлуулсан ажлын хэсэг уг нөхөрлөлийн талбайг хоног хугацааг нь нарийн санахгүй байна *******019 оны 05 дугаар сарын эхээр байхаа *******ийг байлцуулан хүлээлгэн өгсөн. Тухайн үед талбайг байршил тогтоогч багажаар солиболцолыг харуулан хүлээлгэн өгч акт, тэмдэглэл үйлдэн хүлээлгэн уг нөхөрлөл нь хаана үйл ажиллагаа явуулах ёстойгоо мэдсэн. ...Уг нөхөрлөл болон бусад нөхөрлөлийн үйл ажиллагааг сар бүр тогтмол шалгаж байсан. *******019 оны 09 дүгээр сард байхаа уг нөхөрлөлийн үйл ажиллагааг засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан зогсоосон, үүнээс хойш *******019 оны ******* дугаар сарын дундуур байхаа олборлолт явуулсан талбай дээрээ нөхөн сэргээлт хийх тухай даргын албан мэдэгдлийг өгсөн байгаа....Тиймээ хүлээлгэн өгсөн шаардлагатай акт, тэмдэглэлийг хавсаргуулахаар өгье. ...******* гэх хүнд газрыг хүлээлгэн өгсөн ******* нь нөхөрлөлийн ахлагч юм шиг байна лээ. ...Уг нөхөрлөл нь *******019 оны 1******* сарын 01-ний өдөр хүртэл гэрээ. нөхөрлөл нь олборлолт хийсэн талбайгаа эргээд нөхөн сэргээх ёстой сэргээлт хийчихлээ гэж хэлснийх дараа нь очиж талбайгаа хүлээн авна. ...Миний хүлээлгэж өгсөн талбай биш байсан.Ч.*******ий хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн талбайд өмнө нь Жамп гэх компани нь *******003 онд ашигт малтмал ашиглах олборлох үйл ажиллагаа явуулж байсан техникийн нөхөн сэргээлт хийж байсан газар Ч.*******ий бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж эхлэхэд энэ эрүүгийн хэрэг үүсгэсэн талбай нь хэдий техникийн нөхөн сэргээлт хийсэн шороогоор дүүргэсэн байгалиараа нөхөн сэргэж байсан талбай байсан би сүүлд очиж үзсэн одоо бол ухсан талбай байсан. ...Жамп гэх компаниас хойш уг газарт үйл ажиллагаа явуулсан иргэн. аж ахуй нэгж байхгүй ээ. ...*******0 оны ******* сарын 14-ний өдрөөс хойш Баянгол байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. ...Ч.*******ий бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд заасан талбайд *******019 оны 05 сарын сүүлээр эхэлж *******019 оны *******  дугаар сарын **************-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд заагдсан үйл ажиллагаа явуулсан талбайгаа нөхөн сэргээж өгөөгүй байгаа нөхөн сэргээж өгнө гээд бульдозер авч ирсэн байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 74, ******* дугаар Хх-ийн ******* дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн......Би Ч. ******* гэх хүнийг танихгүй. Түрүү жил Шарын гол руу нүүрсэнд Идэрбат өөрийн машин, би мөн өөрийн машинтайгаа явж байхад машинтай хүмүүс замд тааралдан зогсоогоод надаас алтны уурхай дээр ажиллуулдаг уу? гэж асуусан. Тэгээд нөгөө залуутай ярьж тохироод араас нь дагаж яваа Идэрбат гээд залуутай очиж ажилласан. Шарын голын урд талд Нарангийн гол гэдэг нэртэй газар очоод хоёр хоног шороо зөөсөн. Тэнд очих үед Хятад хүмүүс болон тэдний ашиглаж байсан экскаватор, ковш тээврийн хэрэгсэл байсан. Тэс үед Зүүн-Хараагийн цагдаа нар ирээд экскаваторын компьютерыг нь хураагаад аваад явсан. Бараг сар орчмын дараа буюу дүгээр сар дөнгөж гарч байх үед компьютероо өөрсдөө очиж авч ирсэн. Авч ирснээс хойш 1 хоног шороо зөөгөөд орой нь шороо зөөж байсан шороо машин дээр наалдаж хөлдөөд байсан учраас шороо зөөх үйл ажиллагаа зогссон. Тэгээд би гэртэй буюу Эрдэнэтэд ирсэн. ...Саяны ярьсан зүйл л болсон. Намайг замд явж байхад машинтай хүмүүс зогсоогоод алтны уурхай дээр ажиллах уу гээд би ажилгүй яг харьж явсан болохоор ажилласан. Би ******* гээд байгаа энэ хүнийг огт танихгүй. ...Эрдэнэтэд Тип топын урд талаар тавьж байгаа шинэ замын хажууд байгаа. ...Би машинаа алдчих вий гэхээс айж байна.гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н *******04 дүгээр хуудас/

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн........ Сэлэнгэ аймгийн Баянгол Баян ******* дугаар багийн нутаг дэвсгэр Нарангийн гол гэх газарт өмнө нь Жамп нэртэй аж ахуй нэгж ашигт малтмал ашиглах олборлох үйл ажиллагаа явуулж байсан үүнээс хойш уг газарт буюу Ч.*******ий хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх газарт ямар нэгэн аж ахуй нэгж нөхөрлөл иргэд үйл ажиллагаа явуулаагүй ээ өмнө нь хэдий хөндөгдсөн талбай боловч ухагдаж үйл ажиллагаа явагдаагүй байсан. ...*******0 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрөөс хойш Баянгол байгаль хамгаалагчаар ажиллаж байна. ....Ч.*******ий бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээгээр заасан талбайг Баянгол ажлын хэсэг хүлээлгэж өгсөн талаа: газрын даамал сонсож байсан би бол тухайн үед байгаагүй ээ. ...Ч *******ий бичил уурхайгаар ашигт малтмал олборлолт гэрээнд заасан талбайд *******019 оны 05 дугаар сараас ******* дугаар сарын **************-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан гэрээнд заагдсан үйл ажиллагаа явуулсан талбайгаа нөхөн сэргээж өгөөгүй байгаа тус талбайгаа нөхөн сэргээж өгнө гэж байсан. ...гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн *******06 дугаар хуудас/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... Ч.******* гэх хүнийг танихгүй *******019 онд Ч.******* гэх хүн Нарангийн голын эхэнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон. ...*******019 оны 05 дугаар сард байхаа Нарангийн голын эхэнд хоёр ширхэг экскаватор хэдэн ачааны машинтай ажилласан. Намар хэлээд орой буусан усан буугаа хиймэл нууртаа хийгээд хөлдөөсөн одоо болтол байж байсан. ...Өөр хүн амьтан ажиллаагүй. ...Уг газарт өмнө нь Жамп нэртэй компани ажиллаж байгаад буусан өөр аж ахуйн нэгж байгууллага ажиллаж байгаагүй. ...гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн *******-*******09 дүгээр хуудас/

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... Тухайн газар Жамп нэртэй газар ашигт малтмал олборлож байсан ...Сэлэнгэ аймгийн Баянгол сум Нарангийн голд ******* гэх хүн ашигт малтмал олборлож байсан. ...Жамп ХХК-иас өөр аж ахуйн нэгж байгууллага болон нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаагүй, *******019 оны 05 дугаар сард Баруунхараагийн хүн ******* гэх хүн аж ахуйн болон ашигт малтмал олборлож байсан. Өөр мэдэх зүйл алга. ...гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н **************-******* дүгээр хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... Зүс мэднэ. *******019 оны 09 дүгээр сарын эхээр цаг хугацааг нь сайн санахгүй байна. Сэлэнгэ аймгийн Шарын гол сумаас Баруун хараа руу улсын дугаартай Ховогоор нүүрс зөөгөөд явж байхад Шарын гол сумаас дөнгөж гараад самбар өнгөрөөд зам дээр хар өнгийн Nissan –Xtrail маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу гар өргөөд зогсож байхаар би зогсоогүй явсан тэгтэл миний ард явж улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ах зогсоод Nissan –Xtrail маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуутай уулзсан байсан. Баруун хараа дээр ирээд нүүрсээ буулгаж байхад ах надад хандаж Сэлэнгэ аймгийн Шарын гол Нарангийн гол гэх газар 7 хоногийн хугацаатай уурхайгаас шороо зөөх ажил байна чи нэг ярьж үзээч гэж хэлэхээр нь би уг залуугийн дугаарыг нь сайн санахгүй байна ямар ч байсан юнителийн дугаар луу залгаад ярихад *******ий эхнэр гэх хүнтэй холбогдсон тэгэхэд надад манай уурхай албан ёсны зөвшөөрөлтэй санаа зоволтгүй чи ахтайгаа хамт түлшээ хийгээд уурхай руу яваад оч би урьдчилгаа түлшний мөнгө өгнө гэж хэлээд Баруун хараа дээр ирээд ах бид хоёрын машинд тус 70.000 төгрөгийн түлш хийж өгсөн тэгээд Сэлэнгэ аймгийн Шарын гол Наран гол гэх газар луу явсан. Уурхай дээр очоод тусгай зөвшөөрлийг чинь үзье сайдын тушаал гараад бүх уурхайг татан буулгаж байхад танайх яагаад ажиллаж байгаа юм гэхэд ******* хуруу зузаантай тусгай зөвшөөрөл гэж бичиг цаас үзүүлээд манай уурхай А зэрэглэлийн лицензтэй санаа зоволтгүй одоо хүйтрэх гээд байна 7 хоног шороо зөөж өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр урьдчилгаа мөнгөө авч байж ажлаа эхэлнэ гэж хэлэхэд манай байгууллагыг хариуцдаг хүн ирээгүй байна *******-3 хоног амар ч бай бичиг баримт дутуу байгаа сул зогсолтын цалин чинь бодогдож байгаа гэж хэлсэн. *******-3 хоногийн дараа ******* хоёр Баруун хараа руу яваад Пан гэх нэртэй Хятад иргэнийг дагуулан ирсэн. Пан гэх Хятад иргэн бид хоёрт тус бүр *******.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг миний Хаан банкны 57353*******44 гэсэн данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Пан-ыг ирсэн өдрөөс хойш цаг агаарын байдал хэцүүдэж шөнө, нойтон цас өдөртөө бороо ороод нийт 8 хоног ажилд гараагүй. Цаг агаарын байдал сайжраад ажилд гарах гэтэл түлшгүй болчихсон Пан Шарын гол сум руу түлш яваад буцаж ирээд түлш тасарсан байна гэж ирсэн. Үүнээс хойш 5 хоногийн дараа миний улсын дугаартай Ховогоор 4 пошиг ачаан дээрээ тавиад Шарын гол сумаас түлш ачиж ирсэн. Түлшээ ачиж ирээд шороогоо зөөж эхлэх гэтэл шороо угаадаг бууны блок нь устай орхиж хонуулаад хага хөлдсөн байсан тэгээд үүнийгээ засварлаж хоноод тэгээд нийт 3 өдөр шороо зөөж ажилласан. ... улсын дугаартай Хово, улсын дугаартай Норд тээврийн хэрэгслээр өдөрт тус бүр 6 удаа 1 метр зайтай газар шороо зөөсөн. Нэг рес хийхдээ нэг машин 1******* куб шороо ачиж байсан яагаад вэ гэвэл шавар шавхай их зам хэцүү байсан учраас тэвш дүүрэн ачдаггүй байсан. 3 өдөрт нийт ******* тээврийн хэрэгслээр 43******* куб метр шороо ачсан. Уг шороог усан буу руу хийдэг байсан.Энэ ажиллагаанд чулуу болон бохирыг зөөж хаядаг ковшийн жолооч гэх Хятад иргэн байсан. Усан буугаар бууддаг гэх Ганаа гэх нэртэй Пангын эхнэрийн ах залуу ажиллаж байсан. ... ах бид хоёр ажлын хөлс гэж нийт .000.000 төгрөгийг Пан Хятад иргэнээс дансаар авч байсан. ... улсын дугаартай Ховоог миний бие *******019 оны 05 сард Транс-капитал ББСБ-аас зээлээр авч байсан ба *******0*******0 оны 06 сарын буцаагаад ББС-ын зээлтэй нь зарчихсан, харин улсын дугаартай Норд бенз тээврийн хэрэгсэл ахын нэр дээр байдаг хаана байгааг нь би сайн мэдэхгүй байна. ...Тухайн үед харж байсан ямар ч байсан алт олборлох тусгай зөвшөөрлийн эрхийн бичиг гэсэн хуулбарласан бичиг баримт байсан. ...Би сайн анзаарч хараагүй. ... ах бид хоёр л байсан өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл шороо зөөгөөгүй. ...Пангын өөрийнх нь Самсунг-3000 гэсэн маркийн экскаватор байсан жолооч нь *******ий найз арван жилд хамт сурч байсан гэх настай ах ачиж өгдөг байсан.Уурхайн захирал хөрөнгө оруулагч гэж тайлбарлаж хэлж байсан..... гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн  *******43-*******44 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт *******0*******1 оны 03 дугаар сарын 09-ний өдөр № 01 Дүгнэлт: ... Яллагдагч Ч.*******гийн эвдсэн талбай 1 метр квадрат буюу 0.04 га талбайд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 303147******* төгрөг болж байна. Үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон талобайн эөхөн сэргээлт хийх ажлын нийт зардлыг тооцвол 439700 төгрөг байна гэх /******* дугаар Хх-н 83-*******6 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Баянгол Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн *******0*******1 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн №18-04-3**************/01 дугаартай акт..... хоршоо нь байгаль экологи түүний нөөцөд нийт 90560******* төгрөгийн нөхөн төлбөрийн хохирол учруулсан тул Сэлэнгэ аймгийн Баянгол Төрийн сан банкны *******01300955 дансанд тушаалгаж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэх /******* дугаар Хх-н 3-4 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр Хх-н 03-*******8 дугаар хуудас/

Шүүгдэгч Ч.******* нь өмнө нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр Хх-ийн 1*******9 дүгээр хуудас/

Байгаль орчинд учруулсан хохирлоос 30310 төгрөгийг шүүгдэгч шүүхийн шатанд нөхөн төлсөн төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.******* нь *******019 оны 09 дүгээр сарын *******6, *******019 оны ******* дугаар сарын **************-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг Баянгол Баян ******* дугаар багийн нутаг Нарангийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр буюу нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд тусгагдсан солбицол газраас өөр газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ч.*******гийн тусгай зөвшөөрөлгүйгээр буюу зөвшөөрөлд заасан газраас өөр газар ухаж ашигт малтмал олборлосон  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, тэнссэн хугацаанд хуульд заасан үүрэг хүлээлгэх, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 90560******* төгрөгийн хохирол дээр нөхөн сэргээлтийн 439700 төгрөгийг нэмж нийт 94957******* /есөн сая дөрвөн зуун ерэн таван мянга долоон зуун тавин найман/ төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Ч.******* нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлагаа авч шүүх хуралдаан завсарлах 5 хоногийн хугацаанд шүүгдэгч Ч.******* нь 30310 /гурван сая гучин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг нөхөн төлж, үлдэх 6464************** /зургаан сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуун тавин найман/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Ч.******* нь хохирлын зохих хэсгийг нөхөн төлж үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Ч.*******гийн эзэмшлийн Г-130030001************** дугаарын гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Баянгол Хараа 1 дүгээр баг ******* дугаар хэсгийн *******-1******* тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 404м******* газар, Ч- дугаарын гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Баянгол Хараа 1 дүгээр баг ******* дугаар хэсэг, - тоотод байрлах хувийн 30м******* үйлчилгээний, 35.5м******* талбай бүхий орон сууцыг, иргэний нэхэмжлэгч С.Батбэхийн эзэмшлийн 700000 /далан таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 51-88 улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******г Эрхүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ээс 6464************** /зургаан сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуун тайван найман/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Баянгол төрийн сангийн *******01300955 тоот дансанд оруулсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ч.*******гийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 6464************** /зургаан сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуун тайван найман/ төгрөгийг нөхөн төлөх хугацааг *******0*******1 оны ******* дугаар сарын 15-ны дотор нөхөн төлөхөөр тогтоосугай.

 7. Энэ хэргийн улмаас Ч.*******гийн эзэмшлийн Г-130030001************** дугаарын гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Баянгол Хараа 1 дүгээр баг ******* дугаар хэсгийн *******-1******* тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 404 м******* газар, Ү- дугаарын гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Баянгол Хараа 1 дүгээр баг ******* дугаар хэсэг, - тоотод байрлах хувийн 30 м******* үйлчилгээний 35.5м******* талбай бүхий орон сууцыг, С.Батбэхийн эзэмшлийн 700000 /далан таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 51-88 улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашиныг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ч.*******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 3 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

9. Шүүгдэгч Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН