Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1146

 

                                                                                                                      

   2021        10         28                                   2021/ШЦТ/1146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Л.Галав,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02885 1970 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 03-12 тоотод иргэн Ц.Дтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бэлэг эрхтнийг базаж хуухнагт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                 /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 02885 1970 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Ц.Дийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хашаандаа машинаа янзлаад сууж байх үед хажуу айлын залуу орж ирсэн ба цугтаа манай гэр рүү орж гэр байсан 0.33 литрийн архийг хувааж уусан. Дэлгүүрээс дахин 0.33 литрийн архи хувааж ууж байгаад надад “чи манай авгайг харсан уу” гэж асуухаар нь “би танай авгайг үзсэн, үзсэн” гэж хэлсэн. Тэгж хэлснээс болоод тэр залуу буруу ойлгоод миний бэлэг эрхтнээс атгасан. Тэр үед манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,      

 

Гэрч Д.Уранхайчийн мөрдөн байцаалтад өгсөн:

“08 дугаар сарын 29-ний өдөр би нөхөр Дийн хамт хашаандаа байж байх үед хажуу хашааны Б гэх хүн 13 цагийн орчимд бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай манай хашаанд орж ирээд “хашааны хаяг давхацсан талаар ярьж байгаад манай нөхөр Дтой танилцаж улмаар манай гэрт орж 0.33 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд манай нөхөр Д Бод хандаж “өнгөрсөн шөнө ажилласан тул ядраад байна” гэж хэлэхэд Б гадагш гараад явсан ба удалгүй буцаж орж ирэхдээ 0.33 литрийн Хараа нэртэй архи авч орж ирээд манай нөхрийн хамт хувааж уусан. Хоорондоо юм ярьж суугаад 18 цагийн орчимд Б өөрийн эхнэр Энхтунгалагийг дуудаж эхнэр Энхтунгалаг гэрт орж ирэхэд Б эхнэртээ хандаж “ганц шил архи аваад өгчих” гэж хэлэхэд Энхтунгалаг “мөнгө байхгүй авч өгч чадахгүй, харьж амаръя” гэж хэлсэн. Тухайн үед Б гэнэт босож ирээд манай нөхөр Дийн гуяны дотор талаас барих шиг болсон ба тухайн үед манай нөхөр ёолоод орон дээр хэвтсэн. Би “яасан бэ” гэж асуухад “мэдэхгүй” гэж хэлээд ёолоод байсан. Өмдийг нь тайлаад үзэхэд төмсөг орчмоос нь цус гарсан байдалтай байсан тул түргэн тусламжийн төвд хандаж улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж 6 оёдол тавиулсан. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ЭХО оношилгооны зураг авхуулсан. Одоогоор нөхөр Дийг эмнэлгийн байгууллагын зүгээс алхаж, хөдөлгөөн хийж болохгүй гэсэн тул өөрийн биеэр цагдаагийн байгууллагад ирэх боломжгүй байна” гэх мэдүүлэг /хх 12/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн 9256 дугаартай:

“Ц.Дийн хуухнагт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Ц.Дийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх 28/,

 

Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо Дэнжийн 3-12тоотод гэртээ 13 цагийн орчимд манай эхнэр Энхтунгалаг надад “Хажуу айлын хөрш тог залгуулах гэсэн манай хаяг танай хаягтай давхцаад байна гэнээ, чи нэг очоод уулзаадах” гэхээр би “за тэгье” гэж хэлээд би хажуу айлын хөрш рүү ороод энэ талаараа хэлтэл хөрш айлын залуу маргааш хоёулаа цуг явъя гэж хэлсэн. Хөрш айлын залуу эхнэртэй архи аваад ир гэж хэлэхэд нь эхнэр нь архи аваад хүрч ирээд би хөрш айлын залуутай цуг 0.33 литрийн шилтэй архи хувааж уусан, удалгүй би хажуу талын дэлгүүрээс дахин 0.33 литрийн архи худалдаж аваад хөрш айлын залуутай хувааж уусан. Тэгтэл хөрш айлын залуу миний хүүхдүүдийн дэргэд бэлгийн харьцаанд орох гэсэн сэдэвтэй юм яриад байхаар нь би “Та чинь одоо настай хүн байж, хүүхдүүдийн дэргэд ийм зүйл яриад болохгүй” гэж хэлтэл хөрш айлын залуу над руу уурлаад “чи дугуй бай” гэж хэлэхэд нь би уурсандаа хөрш айлын залуугийн бэлэг эрхтнээс нь базаад авсан” гэх мэдүүлэг /хх 31/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03/,

- яаралтай тусламжийн хуудас /хх 19-21/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Б хувийн байдлын талаар баримтууд /хх 33-36/, оршин суух газрын тодорхойлолт /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, цахим үнэмлэхийн хуулбар /хх 46/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 48, 52/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Бын хохирогч Ц.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 600.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх бөгөөд хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Г.Бод ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ггийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Г.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ